| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0747/Э |
| Дугаар | 753 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 753
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч М.Гансувд,
Хохирогч Ж.
Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын эд холбогдох 1834002490174 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир хэсэг тоотод оршин суух хаягтай,
1.1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
2.1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
3.1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
4.1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
5.1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,
6.2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2, 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
7.2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
8.2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Боржигон овогт ын //.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Д. нь 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Авхаастайн энгэр” гэх газраас иргэн Ж.гийн 28 тооны адууг хулгайлж, 19.439.150 /арван есөн сая дөрвөн зуун гучин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 7 дугаар сарын 01-ний орой иргэн П.ийн 18 тооны адууг хулгайлж, 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д. нь:
2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Авхаастайн энгэр” гэх газар бэлчээрлэж байсан иргэн Ж.гийн 28 тооны адууг хулгайлж, 19,439,150 /арван есөн сая дөрвөн зуун гучин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирол,
2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн П.ийн 18 тооны адууг хулгайлж, 14,400,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Ж.н “... хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр адуугаа харахад өвөлжөөний орчмоор буюу Тоосготын давааны урд байсан ба адуугаа үлдээгээд доошоо Их амаа уруудаад Туул гол руугаа отроор нүүж яваад 1 сар орчим болоод буцаж ирээд адуугаа бүртгэх гэсэн боловч адуу олдоогүй. ... Сураг тавиад байхад манайхаас хойшоо өвөлжиж байсан гэх хүн хочит гэх хүнийг алаг голдуу, шаргатай 28 орчим тооны адуу туугаад хойшоо явж байсан сураг сонссон. Тэгээд адуугаа хайж байгаад 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Лүн сумын Авдрантын хорихын урд талаас шарга зүсмийн морио олж авсан. Бусад 13 тооны адуу ямар ч сураггүй байгаа, гэх хүн л манай адууг Тоосготын давааны урд талд байхад нь хулгайлж тууж аваад Авдрантын хорихын хойд талд гэх айлын гадаа адуу махалж нядалсан талаар сонссон юм. ... 15 тооны адуугаа олж авсан. ... Би гэх хүнээс 13 тооны адууны хохирол болох 9,646,350 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна. ... ” гэх мэдүүлэг /1хх 5-7 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Хохирогч П.ийн “... 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би адуугаа хараад Сонгины бургасны ард гол дээр 15 цагт байж байгаад Био руу бусад малаа харах гээд явсан байсан ба орой 22 цагийн үед над руу 96636685 гэсэн дугаараас цагдаа залгаад таны адууг Бордоо дээр хүмүүс хашаад зарах гээд байх шиг байна гэсэн ... маргааш нь 07 цагт тухайн газар нь очиход миний 18 тооны адуу байсан. Тэгээд хүлээж авсан. ... Алдсан адуугаа бүрэн хүлээж авсан. Надад хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл алга. Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1хх 178, 226 х/,
- Шүүгдэгч Д.ийн “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ... Тоосготын даваа даваад өврөөс нь сартай зээрд зүсмийн азаргатай, алаг адуу голцуу 28 орчим тооны 1 азарга адуу байсныг нь бүгдийг нь хурааж хөөгөөд буцаад ынд аваачихаар явж байгаад замдаа гэх хүнтэй тааралдсан ба гэх хүнд би хэлэхдээ энэ адуунд миний 2-3 удаа нийлчихсэн байна гэж хэлсэн ба тууж явсаар байгаад гадаа орой харанхуй болсон байхад буюу 23 цаг өнгөрч байхад ын гэрийн гадаа өвөлжөөнд ирээд өвөлжөө рүү нь шахаад ын малыг малладаг нарыг унтаж байхад нь босгоод би хар зүсмийн морь, хүрэн зүсмийн гүү, 2 хөл цагаан хар алаг зүсмийн морь зэрэг 3 тооны адуу барьж аваад ын гэрийн гадаа махалж нядлаад гэдэс дотрыг нь арилгасан. Тэр шөнөдөө 03 цагийн орчим 3 адуугаа махалж дуусчихаад хулгайлж авчирсан адуунаас хээр, хүрэн, цавьдар зэрэг 3 байдас, 1 үрээг барьж авч уяад бусад адууг нь урагш Авдар хайрхан гээд уул руу хөөж гаргасан. ... Би уг 28 тооны адууг хулгайлахдаа ганцаараа явж хулгайлсан. ... д нь би хулгайн адуу гэж хэлээгүй, өөрийн адуунууд байгаа юм гэж хэлж байсан. Намайг хулгай хийж авчирсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 40-418 211-212 х/,
- Гэрч Т.ын “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Бамбарын өвөр гэх газраар хониндоо явж байгаад нутгийн гээд ахтай тааралдаад байж байхад хочит гэх хүн алаг зүсмийн морьтой явж байхтай нь таарсан. Тэгээд хаашаа явж байгааг нь асуухад адуу хайгаад явж байна гээд Тоосготын даваа чигтэй даваад явсан. Тухайн үед би ахад энэ хүнийг хочит гэдэг гэж хэлж байсан. Тэгсэн хэд хоногийн дараа ахтай уулзахад тэр өдөр гэдэг хүн алаг адуу ихтэй 20 гаран тооны адуу хойд зүгт туугаад явж байхтай нь би таарсан, тэгэхэд хэд хоногийн дараа гэх айл тэр алаг голдуу зүсмийн адуугаа хулгайд алдаад хагасыг нь олж авсан гэж хэлж байсан.. ...” гэх мэдүүлэг /1хх 10-11 х/,
- Гэрч Ц.ийн “...2018 оны 02 дугаар сарын эхэн үеэр байсан санагдаж байна, сар өдрийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Лүн сумын нутаг Авдрант уулын чиглэлээс хүрээтэй уйлан тамгатай, хүрэн зүсмийн үрээ толгойдоо хазаарын тархитай жолооны суран гогцоо нь цус болчихсон ирэхээр нь би барьж аваад хазаарыг нь мулталж тавиад явуулсан. Дараа нь манай нутгийн гэх залуугийн нэг азаргатай 28 тооны адуу алдагдсан төдийгүй тухайн адуун дотор тэр хүрэн зүсмийн үрээ хамт алдагдсан талаар мэдсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гэх хүн Умс хочит Ганаа гэх хүний өөрийнх нь юм уу, малладаг юм уу хонгор азаргатай адууг манай гадаа тууж ирээд хашаанд хашиж байгаад хул алаг зүсмийн морь барьж унаад явсан. Маргааш нь түүний унаж явсан хул алаг морь манай урд жалганы хажууд хөлстэй сул байсан. Тэр үед л гийн адуу хулгайд алдагдсан гэхээр хулгайлсан байх. Манай гадаа ирэхдээ ганцаараа ирсэн юм. . ...” гэх мэдүүлэг /1хх 12-13 х/,
- Гэрч О.ийн “...2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр байсан, өдрийг нь санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод байхад танил эгч уулзаад би туслах малчингаар ажиллах болсон ба эгчийн Х.портер машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын нутаг Авдрантын ар гэх газар байх гэрт нь ирэхэд тэр үед танихгүй байсан хочтой гэх хүн байсан, хамт ирсэн ба хоноод маргааш өглөө нь гэх хүн яваад өгсөн. ахынхаас хүрэн халзан морь эмээл хазаартай нь гуйж унаад явах шиг болсон. Тэгсэн 2-3 хоногийн дараа цасаар шуурсан шуургатай орой хочтой гэх хүн 28 орчим тооны алаг адуу ихтэй азарга адуу туусан ирээд хамт мал маллаж байсан бид хоёрыг хэвтэж байхад адуу барилцаатах гэж дуудахаар нь бид хоёр босоод хашиж зогсоход гэх хүн 3 тооны адуу барьж авсан. Тэгээд өөрөө тэр 3 тооны адуугаа махалж нядлаад шөнөдөө эгчийн улсын дугаартай портер машинд 3 адууны мах, арьсыг ачаад эгч, хоёр Улаанбаатар хот руу явсан. Мөн 2-3 хоногийн дараа ирээд бараан зүсмийн байсан 2 тооны адуу авчираад ахын гадаа махалж нядалсан. Тэгээд Улаанбаатар хотоос хөх өнгийн Приус маркийн машинтай 3 байсан байх залуу ирээд тэр хоёр адууны мах, арьсыг ачаад машинд суугаад хамт явсан. ...” гэх мэдүүүлэг /1хх 14-15/,
- Гэрч Б.гийн “...Манайх Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1-р багийн нутаг Балбарын энгэр гэх газар өвөлжиж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны үеэр Авхайстайн энгэр Тоосготын даваа орчмоос сартай зээрд азаргатай 28 тооны адуугаа хулгайд алдсан ба хайж яваад сураг гарахгүй байж байгаад гэх хүнээс хочит гэх хүн алаг голдуу 28 орчим тооны адуу хойшоо туугаад явж байсан сураг сонссон юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Лүн сумын нутаг Авдрантын хорихын урд талаас сартай зээрд азаргатай 14 тооны адуугаа олж авсан. Мөн дараа нь шарга зүсмийн морио олж авсан. Одоо үлдсэн 13 тооны адуугаа олж аваагүй байна. Сураг сонсоод байхад гэх хүн манай адууг тууж яваад Авдрантын хорихын хойд талд гэх айлын гадаа аваачиж махалж нядалж авч явж зарсан гэсэн. Дээрх 13 тооны адууны сураг огт гараагүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх 17/,
- Гэрч Д.гийн “...Манайх Төв аймгийн Лүн сумын Авдрантын хорих ангийн ард Хар чулуут гэх газарт мал маллан амьдардаг юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын эхээр байх, нэг өдөр манай гэрт урд нь 2013 оны үед тус хорих ангид ял эдэлж байсан буюу гэх бидний үеийн насны хүн морь унасан ирсэн. Бидэнд хэлэхдээ Авдрантын хорих ангийн энд Умс Ганаагийн адуутай манай адуу хамт байгаа, энэ жил энд мал харж өвөлжих санаатай байна гээд ороод гарсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын дунд үе байх 14-15-ны үед байх, би өөрийн эзэмшлийн улсын дугаарын цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хувийн ажлаар хот орж хүүхдүүдээ эргэчихээд туслах малчинаар гэх залууг аваад хөдөө гэр лүүгээ гарах гэтэл 86660540 гэсэн дугаараас миний 89907662 дугаарын гар утас руу залгаад Улаанбаатар хотод байна, Авдрант руу буцах гэсэн юм, аваад яваач гэхлээр нь би зөвшөөрч авч явсан юм. Ингээд Лүн суманд манай гэрт очоод нэг хоноод өглөө 10 цагийн үед манайхаас хүрэн халзан морь эмээл хазаартай гуйж унаад өөрийнхөө адуу малыг хараад ирье гэж хэлээд явсан. Тэгээд орой 16 цагийн үед манай морийг үлдээгээд явсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-19-ний үед байх, 21 цагийн үед их шуургатай орой шарга морь унаад 20 гаран тооны их содон зүстэй алгатай адуу туугаад манай өвөлжөөний урд хүрээд ирсэн. Ингээд манай гэрт орж ирээд цай уучаад адуу малаа хайж явсаар байгаад орой болчихлоо, 2-3 тооны адуу хийж хот оруулан мөнгө болгох хэрэгтэй байна, танай гэрийн гадаа хийчих үү гэхлээр нь чиний өөрийн адуу мөн биз дээ гэхэд миний өөрийн адуу гэсэн. Тэгээд манай туслах малчин нар барилцсан. Тэр адуунаас 5 тооны адуу барьж авсан гэсэн. Тэгээд 2 адуу нь ногт хазаараа тасдаад алдуураад явсан гэж ярьсан. 3 тооны адууг нь манай гэрийн гадаа нядлаад гэдсийг нь би өөрөө арилгаж өгсөн. Шөнө 02 цагийн үед манай машиныг гуйгаад байхаар нь мах ширийг нь ачаад би өөрийнхөө портертой тэй хамт явж Эмээлт орчимд 3 ширийг нь арьс шир авдаг газар нэг танихгүй эрэгтэй хүнд өөрөө зарсан байх. Хот руу орж ирээд 5 шар дээр буугаад 61-ийн гарам орох ажилтай, чи махыг минь зараад өгөөч гэсэн. Тэгээд би цаашаа ганцаараа яваад Хүчин шонхор худалдааны төвийн хашаа руу ороод 30-35 орчим насны эмэгтэйд 4500 төгрөгөөр бодож 1.600.000 орчим болсон байх, бэлнээр тоолж авсан. Ингээд тэй маргааш нь хотод уулзаад мөнгийг нь өгсөн. Надад дээл хийж өгөөрэй, мөн замын зардал гээд 1.000.000 төгрөг өгсөн. 2-3 хоногийн дараа байх, мөн манайд өөрийнхөө хүрэн морьтой ирсэн. Тэгээд хоноод хар хөх өнгийн Приус 20 хотоос дуудахад 3 танихгүй 30-40 орчим насны залуучууд ирсэн. Энэ хүмүүсийг ирэхээс өмнө нөгөө тууж ирсэн адуунаасаа 2 бараан морь хөтөлж ирээд манай гэрийн гадаа өдөр авч ирсэн байснаа хийж махыг нь өөрөө тэр хүмүүсийн машинтай аваад явсан. Тэгж явахдаа манай гэрийн гадаа ахар дэлтэй том биетэй цагаан шарга зүсмийн зөв гуяндаа хүрээтэй уйлан тамгатай морь үлдээсэн. Бараг хийгээд зарчаарай ухааны юм ярьсан. ...” гэх мэдүүлэг /1хх 19-20/,
- Гэрч Д.ын “... гэгч нь манайд нэг хоночихоод өглөө 10 цагийн үед байх манайхаас морь гуйгаад адуун дээрээ очоод унаа барьж аваад танай морийг өгье гэхлээр нь би гадаа малд унаж байсан хүрэн халзан зүсмийн морио өгсөн. Тэгээд орой нь байх, нэг хүрэн морь унаад манай морийг өгчихөөд яваад өгсөн. Түүнээс хойш ирэлгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 18-19-ний үеэр байх, нэг орой 21 цагийн үед их шуургатай хүйтэн орой шарга морь унасан нилээн холоос ирсэн бололтой морь хөлстэй хочит манайд тэр ганцаараа ирсэн, тэгээд цай ууж суух зуураа адуугаа хайгаад олохгүй явсаар байгаад харанхуй болгочихлоо дүү Умс Ганаа хэд хоногийн өмнө гал түймэрт өртөөд түлэгдээд Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, мөнгө их хэрэг болж байна, хэдэн адуу махалж мөнгө болгож өгөхөөс, мал харж байгаа жижиг гэрт надаас өөр тус болох хүн алга, ядаж гэдэс дотор арилгах хүн ч алга, та хэд надад нэг тус болооч гэж хэлсэн. манай туслах хоёр малчинг гараад адуу хоргоолцоод өгөөч дүү нар гээд аваад гарсан. Тэгээд би гэрээс гараад харахад 20 нилээн гаран тооны их содон зүстэй хар бөөрөөрөө алаг зүстэй олон алаг адуутай 4-5 тооны бага сарвайтай унаж явсан шарга мориноос нь өөр бас нэг цагаан бүгээн зүсмийн морьтой хүрэн цавдардуу сартай байсан байх азаргатай ихэнх адуут зөв гуяндаа хүрэн уйлан тамгатай урьд өмнө ер харж байгаагүй адуу байсан. тэгээд тэр гурав хоргоож байгаад 5 адуу барьж авсан, би оролцоогүй. Ингээд манай гэрийн урд 3 удаа унагааж төхөөрсөн. Манай эхнэр 2 туслах малчин нар тусалсан. Тэгээд машин унаа байхгүй гээд байх шиг байсан. Ингээд 02 цагийн үед байх, эхнэр түлш, замын зардлын мөнгө өгнө гэж байна, би хүргээд өгөхөөс гээд ийн хамт тэр 3 тооны адууны мах, толгой, арьс ширийг нь ачаад Улаанбаатар хот руу явсан. Үлдсэн нэг хүрэн үрээ соёолон насны байх, бас нэг бараан зүсмийн 2 адуу уяагаа тасдуулаад явсан. 5 адуу барьж авчихаад унаж ирсэн шарга морио унаад үлдсэн адууг нь урд зүг рүү туучихаад буцаад ирсэн. Тэр орой нь ийг явсан хойгуур хазаарыг нь аваад тавиад явуулсан, урд зүгт яваад өгсөн. хэлэхдээ та нар энэ шарга морийг хийчихгүй юу гээд байсан. Тэгээд их сайхан морь болохоор нь явуулсан. Одоо харвал бараг таних байх. Түүнээс хойш 1 хоногийн дараа эхнэр ирсэн, надад нээх юм яриагүй. харин 3 хоногийн дараа байх, нэг өөрийнхөө хүрэн зүсмийн морийг унасан, мөн зөв гуяндаа хүрээтэй задгай уйлан тамгатай морь гүү хоёр хөтлөөд ирсэн. Тэгээд мөн манай гадаа хийж хар хөх өнгийн жижиг суудлын машинтай танихгүй 35-40 орчим насны 3 залууг хотоос өөрийнхөө утсаар дуудаад мах шир толгойг нь ачаад аваад явсан. Тэр хоёр адуу мөн нөгөө анх тууж ирсэн адуунуудтай хамт ирсэн адуу байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 22-24/,
- Гэрч Г.ын “...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Авдрантын хорих ангиас суллагдаад Улаанбаатар хотод байхад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр хочит гэх хүн над руу утсаар яриад ахынх нь хагас адуу Хэнтий аймагт байдаг юм, тэр адуу мал тарж алга болоод байгаа юм шиг байна, энд байгаа адуунаасаа адуу махалж нядалж замын зардал болгоод явж ирмээр байна гэхээр нь би надад машин тэрэг байхгүй гэж хэлэхэд хүний машин тэрэг гуйчих гэхээр нь би Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх найзыгаа гуйхад намайг Авдрантын хорих ангид хоригдож байхад эргэж очдог байхдаа гэх хүнтэй мөн танилцсан байсан, нэг удаа тус болъё доо гээд би 81-84 УБӨ улсын дугаартай хөх өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Авдрантын хорихын хойд талд байдаг өвөлжөөтэй айлын гаднаас 2 тооны одоо санаж байгаа нь зээрд, шарга зүсмийн байсан санагдаж байна, 2 тооны адуу махалж нядлаад машинд ачаад өөрөө сууж хамт яваад Эмээлт захын орчим одоо хаана байсныг нь санахгүй байна, мах арьсыг нь зараад бид хоёрт бензин тос, хөлсний мөнгө гээд 200.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь өөрөө авсан. Нийт хэдэн төгрөг болсныг нь санахгүй байна, гэх хүн өөр адуу мал авчирч байгаагүй, 1 удаа гуйсан л тэр юм. Тэгээд Улаанбаатар хот руу ороод Хархорин зах дээр бууж үлдээд бид нар явсан юм. Надад тухайн 2 тооны адууг хулгайн адуу гэж хэлж байгаагүй. Миний өөрийн адуу гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 83-84/,
- Гэрч Ц.гийн “...Намайг Улаанбаатар хотод найз ын хамт байхад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үэр байсан, нарийн өдрийг нь санахгүй байна, 20-д гарсан байсан. руу хочит гэх хүн утсаар яриад Хэнтий аймагт байдаг адуу нь тарж бутраад алга болоод байна гэнэ, явах хэрэгтэй байна, адуунаасаа 2 адуу махалж нядалж замын зардал болгоод явж ирмээр байна, машинтай ирээд 2 адууны мах ачиж яваад зараад өгөөч гэж гуйгаад байхаар нь тус болъё гэж бодоод тухайн үед бид хоёр хамт байсан манай найз Номио гээд эмэгтэйтэй хамт миний 81-84 УБӨ улсын дугаартай хөх өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Авдрантын хорихын хойд талд байдаг өвөлжөөтэй айлын гаднаас 2 тооны адуу махалж нядлаад машинд ачаад өөрөө сууж хамт яваад Эмээлт захын орчим одоо хаана байсныг нь санахгүй байна, мах арьсыг нь зараад Улаанбаатар хот руу ороод Хархорин зах дээр бууж үлдээд бид нар явсан юм. тэр адуу зарсан мөнгөнөөсөө миний машинд бензин ч хийж өгөөгүй, би өөрийнхөө бензинээр яваад өгсөн. Мөнгө өгсөн бол ад л мөнгө өгсөн байх. Надад тухайн 2 тооны адууг хулгайн адуу гэж хэлж байгаагүй. Миний өөрийн адуу гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 85-86/,
- Гэрч Р.ын “..2018 оны 7 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед манай хашаанд шар саатай, цэнхэр өнгийн дээлтэй махлагдуу, баруун шүд нь онгорхой, шар царайтай, хар өнгийн шомбогор малгайтай, хромон гуталтай үл таних 30 гаран насны 160-165 см орчим өндөртэй залуу орж ирээд “Би Дундговь аймгаас явж байна, танай урд хашаанд адуугаа хашчихлаа, би хот орж усанд орчихоод ирье, Дундговь аймгаас 18 тооны адуугаа азаргаа унаад, эмээлгүй зайдан тууж ирлээ, танай хашаанд түр байлгаж байя гэж хэлээд зам дагаад хазаар ногт, эмээл ч байхгүй, машингүй явж байсан. Тэгээд тэр залуу удалгүй цэнхэр өнгийн Приус-20 маркийн машинтай ченж гээд туранхайдуу шар царайтай, 20 гаран насны, цагаан футболктой, хар өнгийн өмдтэй, хүрэн сандалтай хүнтэй хамт ирсэн. Тэгээд тэр ченж нь 23 цагт авгайгаа онгоцонд суулгаад 01 цагийн үед ирж 4 адуу худалдаж авна гэж тэр үл таних хүнд ченж нь хэлж байхыг би сонссон. Тэгээд би цагдаа дуудсан. ...Миний бодлоор Биод байдаг ийн адуу юм шиг байна, би ийн адуу мөн байж магадгүй гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1хх 173-174/,
- Гэрч Л.Хастын “...Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед гэртээ амарч байсан. Тэгсэн миний 94991104 дугаарт 88300528 дугаараас дуудлага ирсэн ба намайг утсаа авч ярихад урьд нь адууны мах худалдан авч байсан Төрөө /жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй байна/ манай найз 4 тооны адуу зарна гэж байна, хоёулаа үзэж үнэ тохирч авах уу гэсэн. Тэгээд би хаана байгааг асуухад Нүхтийн аманд байна гэж хэлсэн. Төрөө ах над руу эргэж залгаад ажил тарчихлаа 22-ын товчоо ороод адуугаа үзчихээд буцаагаад Өлзийт хороололд хүргэж өгч чадах уу гэхээр нь би эхнэр Солонгос Улс руу явж байгаа, амжихгүй, харин та адуу зарах хүнийхээ гар утасны дугаарыг өгчих гэж хэлэхэд 86660540 гэсэн дугаарыг надад өгсөн. Би 86660540 гэсэн дугаар руу залгахад хуучин 22-ын товчоонд байна гэхээр нь гэрээсээ гараад ганцаараа явсан. Надад адуу үзүүлэх хаягаа сайн зааж өгч чадахгүй байхаар нь 22-ын товчооноос буцаад явж байтал Өндөр хүчдэлийн хажуу талд байж байна гэхээр нь буцаж очсон. Намайг очиход танихгүй эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө гэж танилцуулж байсан. Тэгээд бид хоёр хамтдаа хашааны мод нь унасан хашаанд ороход Хар халтар азаргатай халиун унагатай 20 гаруй тооны адуу байсан ба надад хэлэхдээ 4 тооны гүү зарна гэж хэлж байсан ба тэрнээс гадна хээр халзан эрлийз гүү асуухад 3.000.000 төгрөг гэж хэлж байсан. Тэгээд би д эхнэрийгээ онгоцонд суулгаад эргээд ирж авъя гэсэн хэлсэн. Би адууны гарал үүслийн бичиг асуухад авч амжаагүй гэж хэлж байсан. Би 23 цагийн үед эхнэрийгээ Чингис хаан нисэх буудалд хүргэж өгчихөөд буцаад гэртээ ирсэн. Тэгсэн залгаад ирэх юм уу гэж асууж байсан. Надад адууг ачих автомашин олдохгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би гаас хаанаас ирсэн адуу вэ гэж асуухад Дундговь аймгаас ирсэн Богд ууланд бэлчээрэлдэг өөрийнх нь эзэмшлийн адуу гэж хэлж байсан. Би адууны тамгыг харахад хөндлөн зуузай, нэг гүү нь чойндон тамгатай сэжиг бүхий санагдаад байхаар нь Маажгайд бидний наймаа бүтэхгүй юм шиг байна гэж хэлээд адууны наймаагаа зогсоосон. 4 тооны адууг нийт 1.800.000 төгрөгөөр худалдаж авахаар ярьсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 176-177/,
- “Уваа Уул” ХХК-ний хулгайд алдагдсан 28 тооны адууг нийт 19,439,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 30-34/,
- Хохирогч П.өд адууг нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 159/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д. нь хохирогч Ж.гийн өмчлөлийн 28 тооны адууг Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг “Авхаастайн энгэр” гэх газраас, мөн хохирогч П.ийн өмчлөлийн 18 тооны адууг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус хулгайлсан ба бусдын өмчлөлийн адууг үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг бүрэн хангасан байна.
“Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.
“Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хоёр удаагийн үйлдлээр хулгайлсан адуунууд нь дээрх олон тооны малд хамааарч байгаа.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Д. нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилсан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч П. нь адуугаа бүрэн хүлээж авсан байх ба гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /1хх 169-170/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д. нь хохирогч П.өд энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Ж. нь алдагдсан гэх 28 тооны адуунаас 15 тооны адуугаа бүрэн хүлээж авсан байх ба, үлдсэн 13 тооны адууны үнэ болох 9,646,350 төгрөгийг шүүгдэгч Д.ээс гаргуулж хохирогч Ж.д олгохоор шийдвэрлэв.
Улсын яллагч: Д.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Шүүгдэгч нь тогтсон амьдралгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Д.эд холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирлын шинж байдал, хохирол бүрэн төлөөгүй, хувийн байдлын хувьд тогтвор суурьшилтай эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 8 удаагийн ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгчид 05 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 2019 оны 03 сарын 29-ний өдрөөс цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Д.эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.ээс хураагдсан жэй 7 маркийн гар утас, 01 ширхэг зэсэн бугуйвч, AR0614881 серийн дугаартай 1000 төгрөгийн, AQ0090542 серийн дугаартай 500 төгрөгийн, AN 9321686 серийн дугаартай 100 төгрөгийн, AV7915734, AT1582900 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртүүдийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.ийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.ийн урьдчилан цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.ээс 9,646,350 (есөн сая зургаан зуун дөчин зургаан мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогч Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багт оршин суух Ж.д олгосугай.
6.Д.ээс хураагдсан жэй 7 маркийн гар утас, зэс бугуйвч, AR0614881 серийн дугаартай 1000 төгрөгийн, AQ0090542 серийн дугаартай 500 төгрөгийн, AN9321686 серийн дугаартай 100 төгрөгийн, AV7915734, AT1582900 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртүүдийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Д.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Д. нь хохирогч П.өд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ