| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/06908/И |
| Дугаар | 210/МА2025/00865 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00865
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01962 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн газарт мэдэгдэл хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь6 оны дугаар сарын 06-ны өдөр *******гаас 684,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн барьцаанд *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, ******* өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******ийн өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******ийн өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******ын эзэмшлийн ******* байрлах 1 га хэмжээтэй, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******-ийн эзэмшлийн ******* хороонд байрлах, 7178 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
1.2. ******* нь дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг *******, ******* нарт холбогдуулан шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар захирамжаар талууд харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,090,552.46 төгрөг, хүүгийн төлбөр 7,145,440.26 төгрөг, алдангийн төлбөрт1,232,599,56 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт64,579,592 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.3. Төлбөр төлөгч нар гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023 оны дугаар сарын 29-ний өдөр 33,579,592 төгрөг, 2023 оны дугаар сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг нийт64,579,592 төгрөгийг барагдуулсан.
1.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээрх үндэслэлээр дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа тухай гомдлыг ******* газрын ******* 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргахад 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4/782 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар ерөнхий гүйцэтгэгчид энэхүү гомдлоо гаргахад 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 9-1/1947 тоот тогтоолоор “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн.
1.5. Иймд төлбөр төлөгч *******, ******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хааж, барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, ******* өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууц, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт бүртгэлтэй орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, энэ талаарх мэдэгдэлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нар нь харилцан тохиролцож,64,579,592 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр, тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгийн хэмжээнд төлөхөөр, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр төлөгч нар нь төлбөрийг дээрх захирамжид заасан эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгч нар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу 769,873,989 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлсөн мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг ******* даалгах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн7 дугаар зүйлийн7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч *******, ******* нар нь *******64,579,592 төгрөг төлөхөөр эвлэрч, захирамжид заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон бөгөөд уг төлбөрөөс44,579,592 төгрөг төлж, талууд харилцан тохиролцон төлбөр тооцоо дуусгавар болсон акт 2023 оны дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн.
Гэтэл шүүхээс ******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч *******, ******* нар нь *******64,579,592 төгрөг төлөхөөр эвлэрч, захирамжид заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон бөгөөд уг төлбөрөөс44,579,592 төгрөг төлж,64,579,592 төгрөг төлөөгүй байна.
Мөн ******* нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа дуусгавар болгох гомдол гаргахдаа44,579,592 төгрөгийг 2023 оны дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан гэж тусгасан ба 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа64,579,592 төгрөгийг дээр дурдсан хуваарийн дагуу төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасан, төлбөр авагч ******* нягтлан бодогч нь 2023 оны дугаар сарын 30-ны өдөр эцсийн үлдэгдэл 0 төгрөг гэх баримт үйлдсэнийг төлбөр төлөгч *******, ******* нарыг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлсөн гэж үзэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хаах үндэслэл болохгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож, хэлцэл хийж, төлбөрийг дуусгавар болгосон санхүүгийн бүртгэл хийж, одоо төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлөх төлбөргүй болсон байхад анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдсээр байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байгаа нь хууль бус болжээ.
Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.3-т зааснаар талууд харилцан тохиролцож төлбөр тооцоо дуусгавар болсон акт 2023 оны дугаар сарын 30-ны өдөр үйлдэж, төлбөр дуусгавар болсон, одоо төлөх төлбөргүй болно.
4.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ******* хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүйгээр шүүх хуралдаан хийсэн, мөн шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* холбогдуулан төлбөр бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай орон сууц, ******* өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай орон сууц, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, энэ талаарх мэдэгдлийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар захирамжаар, нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 769,879,989.08 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаас нийт64,579,592 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу төлүүлэхээр талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ батлагдах өдөр үед 20,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны дугаар сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөг төлөх, уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн барьцаа хөрөнгө болох 8 ширхэг орон сууц, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-10, 90-96 дугаар тал/
3.2. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн шүүхийн шүүгчийн 2023 оны дугаар сарын 02-ны өдрийн 101/ГХ2023/01040 дугаартай гүйцэтгэх хуудас олгож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх-ийн 88 дугаар тал/
3.3. Талуудын маргааны зүйл нь төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлсөн эсэх асуудал болжээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” бол ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заажээ.
4.1. Нэхэмжлэгч байгууллага нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр болох64,579,592 төгрөгийг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлд “2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023 оны дугаар сарын 29-ний өдөр 33,579,592 төгрөг, 2023 оны дугаар сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг төлсөн” гэж тусгасан дүнг тооцож үзэхэд нийт44,579,592 төгрөг болж байх ба гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр бүрэн төлөгдөөгүй байна.
4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 12 дугаар талд авагдсан ******* Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтад 2023 оны дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 0 гэж тусгаж, тус байгууллагын нягтлан бодогч ******* гарын үсэг зуржээ.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт “...5 дугаар сарын 30-ны өдөр ******* гэдэг хүний хэлсэн дүнгээр төлсөн, танай зээл дууслаа, барьцаа хөрөнгө чөлөөлөх бичгээ хуулийн хэлтсээс аваарай гэсэн, ...хуулийн хэлтэс нь эвлэрлийн гэрээ зөрчигдсөн учраас хүү, алданги төл гэсэн шаардлага тавьсан” гэжээ.
Иймд төлбөр авагчийн зүгээс төлбөр бүрэн төлөгдсөн талаар хариуцагч байгууллагад хүсэл зориг илэрхийлээгүй нөхцөлд нягтлан бодогчийн үйлдсэн баримтыг үндэслэн гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр бүрэн төлөгдсөн гэж дүгнэхгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож, төлбөрийг дуусгавар болгосон санхүүгийн бүртгэл хийсэн байхад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байгаа нь хууль бус гэх агуулга бүхий нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.
5. Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийн хэмжээгээр төлбөр бүрэн төлөгдөөгүй, түүнчлэн төлбөрийг тохиролцсон хуваарийг зөрчиж төлсөн үйл үйл баримтыг зөв тогтоож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт нийцжээ.
Энэ тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хийгдэж буй эд хөрөнгөтэй холбогдуулан явуулж буй арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлгүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлж, чөлөөлсөн талаарх мэдэгдлийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэл мөн хангагдахгүй. Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
6.1. Нэхэмжлэлд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2024/21517 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх ба 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч тал гуравдагч этгээд оролцуулах, шинэ нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА