Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0354

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн /Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 57 байрлах Гааль, Татварын ерөнхий газар/  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Хас гоёл” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 12-359 тоотод байрлах/ холбогдох,

 

34.409.317 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2704129 тоот регистрийн дугаартай “Хас гоёл” ХХК нь “Төлбөр, Бөөний худалдаа, Үнэт эдлэл, Гоёл чимэглэл, Ресторан хүнсний” чиглэлээр 2002 оны 09 дүгээр сарын 25 өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн.

“Хас гоёл” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 18 өдрийн байдлаар Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 22478867 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 11930449 төгрөгийн, нийт 34409317 төгрөгийг төлөөгүй, Татварын албаны шаардлагыг биелүүлээгүй.

МУ-ын ТЕХ-ийн 18 дугаар зүйлийн 1.1 дэх “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1.4 дэх заалт “татварын хууль, тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул “Хас гоёл” ХХК-аас 34.409.317 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63,64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнд: 2015 оны 03 дүгээр сарын 18 өдөр 240415318/002 тоот мэдэгдэх хуудсыг гардуулж, 2015 оны 06 сарын 09 өдөр Голомт банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаах, татварын ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авсан болно.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Хас гоёл” ХХК-д холбогдуулан 34. 409 317 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид  2016 оны 07 дугаар сарын 21 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Хариуцагч 2704129 регистрийн дугаартай “Хас гоёл” ХХК нь нэхэмжлэлийн төлбөрийн дүн болох 34.409.317  төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч дараах графикт хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

2016.07.31 өдөр 7.000.000 төгрөг, 2016.08.31 өдөр 10.000.000 төгрөг, 2016.09.21 өдөр 17.409.371 төгрөг, нийт 34.409.317 төгрөгийг төлөхөөр тохиров.

Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хариуцагч тал энэ гэрээний 1-т заасан хугацаанд татварын өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй бол нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй

Уг гэрээ нь Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Хас гоёл” ХХК нь 2016.07.31 өдөр 7.000.000 төгрөг, 2016.08.31 өдөр 10.000.000 төгрөг, 2016.09.21 өдөр 17.409.371 төгрөг нийт 34.409.317 төгрөгийг нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэст төлж барагдуулахаар зохигч эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хас гоёл” ХХК-иас 164.999 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                           

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО