| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/0132/И |
| Дугаар | 01129 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 01129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/НЭ2016/0132/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ******* баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ын *******, /РД: *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ******* *******ын яамны ******* дугаар тушаалаар Дархан хотоос Ардын армын 022 дугаар ангид байлдагчаар алба хаасан. Мөн барилгын ерөнхий газрын даргын 194 дүгээр тушаалаар албанд улирч ахлагч цол шагнагдсан. 017 дугаар ангид автын слесариар 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан. Цэргийн байгууллага учраас хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдээгүй. ******* ******* яамны тэр үеийн ажилд орсон тушаал нь архивт байсан, харин гарсан тушаал олдохгүй байсан учир ******* хамгаалахын төв архиваас даргын ерөнхий газрын 1988 оны тушаал, 017 дугаар 1988-1992 оны цалингийн баримтуудыг олсон тухай архивын баталгааг 2016 оны 08 дугаар сарын 16-ны дугаар бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн болно. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг ******* *******ын яамны сайдын ******* дугаар тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ардын армын 022 дугаар ангид байлдагчаар, ерөнхий газрын даргын 194 дүгээр тушаалаар албанд улирч 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 017 дугаар ангид автын слесариар ажиллаж байсан нийт 4 жил 11 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь ******* *******ын яамны ******* дугаар тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армын 022 дугаар ангид байлдагчаар, ерөнхий газрын даргын 194 дүгээр тушаалаар албанд улирч 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 017 дугаар ангид автын слесариар ажиллаж байсан нь ******* ******* яамны дэргэдэх төв архивын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар “...*******ын Батмөн х нь ******* ******* яамны сайдын 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн а/234 дүгээр тушаалаар Дархан хотоос албанд татагдаж Ардын армын 022 дугаар ангид байлдагчаар 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, Цэргийн ерөнхий газрын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр тушаалаар албанд улирч ахлагч цол шагнагдан 017 дугаар автын слесариар 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан” гэх лавлагаа, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “...*******ын ******* нь ерөнхий газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр тушаалаар албанд улирч ахлагч цол шагнагдан 017 дугаар ангид автын слесариар 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан, 017 дугаар ангийн захирагчийн 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 164 дүгээр тушаалаар 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл өвчний учир акт авсан баримт байна” гэх лавлагаа, ******* ******* яамны дэргэдэх төв архивын 1988 оноос 1992 он хүртэл Ардын армын 017 дугаар ангид ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт, фото зураг, гэрч ын “...би 1977 оноос 1994 оны хооронд Ардын армын барилгын 017 дугаар ангид цахилгаанчнаар ажиллаж байсан, Н.******* нь тус байгууллагад автын засварчнаар ажиллаж байсан бөгөөд 1985 оноос 1991 оныг хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч гийн “...би 1981 оноос 1995 оны хооронд Ардын армын барилгын 017 дугаар ангид гагнуурчнаар ажиллаж байсан, Н.******* тус байгууллагад автын засварчнаар ажиллаж байсан бөгөөд 1987 оноос 1992 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* нь 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ардын армын 022 дугаар ангид байлдагчаар, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 017 дугаар ангид автын слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА