| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/00635/И |
| Дугаар | 210/МА2025/00938 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00938
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03588 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,976,203.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,976,203.34 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчаас 3,976,203.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3.1. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,976,203.34 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 78,570 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 1,976,203.34 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 78,570 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,976,203.34 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 78,570 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 1,976,203.34 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 78,570 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,570 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА