Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн , улсын яллагч Г.Сундуй, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батбарс овогт Баяраагийн Ангараг, Боржигин овогт О. М нарт холбогдох эрүүгийн “201725020920” дугаартай, 185/2019/0676/э индекстэй  хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч,  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүн хэлэлцээд.                                                                                                                                                                                                                                                                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 4, эцэг, эх, дүүг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Баянхошуу 11 дүгээр гудамжны 58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Б.А/РД:УП00242553/,   

 Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй,тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ”Амар Ворлд Кар” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 5, эмээ, дүү, эхнэр, хүүхэд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 10 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.М/РД:УЖ01211417/,  

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.А, О.М нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өглөөний 07 цаг 22 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 9 дүгээр орцны 8 давхарт иргэн Н.Чинхүслэнгийн эзэмшлийн Самсунг Галакси Эс-5 загварын гар утас, бэлэн 850 төгрөг зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.850  /хоёр зуун наян мянга найман зуун тавин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:        

1.1.Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

            1.2.шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруутай, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Чинхүслэнгийн:…доошоо бууж байхад тэр хүүхэд ахын дүү цаг хэд болж байна гэж асуусан.Тэгэхээр нь би халааснаасаа утсаа гаргаж ирээд цаг харах гэтэл тэр хүүхэд миний гар утсыг гараас булааж авчихсан.Надад 850 төгрөг л байсан. Тэр хүүхэд миний гар утас, мөнгийг булааж аваад шууд доошоо гүйчихсэн. Нэг хүүхэд нь үлдээд намайг доошоо 4 давхар луу дагуулж буугаад надад “чи эндээ 60 тоолчихоод яваарай” гэж хэлээд гүйчихсэн гэх мэдүүлэг. /хх-н 20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уянгын:.. Мөнх-орчлон нь 2001 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд мэндэлсэн.Бага насаа СХД-н 7-р хороо 112-р цэцэрлэгт өнгөрөөсөн.2007 онд Батномуун дунд сургуулийн 1-р ангид элсэн ороод Сонгинохайрхан дүүргийн ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургуульд шилжиж ороод 2015 онд ирээдүй цогцолбор сургуулийн 1-р ахлах сургуулийн 9-р ангийг төгссөн.2015 оны 9 дүгээр сард Ганди политехникийн коллежид нэг жил суралцаж байгаад 2016 оны 12 дугаар сард суруулиас хувийн шалтгаанаар чөлөө авсан.Одоо Мөнх-орчлон нь гэртээ байдаг.Мөнх-орчлон нь сургуульд байхдаа шатар, даамаар тэмцээнд орж медаль авдаг байсан гэх мэдүүлэг. /хх-н 21/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Нарантуяа:…Надад энэ талаар мэдэх юм байхгүй.Тухайн өдөр манай байранд хогийн машин ирж хог ачсан, би 10 дугаар байрны 8 болон 9 дүгээр орцны жижүүрийн ажлыг давхар гүйцэтгэдэг.Тухайн үед би эрт босч гараад байрны гадна хогийг цэвэрлээд байж байсан.Би ямар нэг сэжиг бүхий хүнтэй,болон хүүхдүүдтэй таараагүй.Би уг хүүхдийн гар утсыг дээрэмдсэн талаар бүр өдөр цагдаагийн ажилтнууд ирэхэд л мэдсэн гэх мэдүүлэг /хх-н 82/       

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхцэцэгийн:…Ангараг нь 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Ангараг нь айлын том хүү ба доороо нэг дүүтэй. Дүү нь одоо 12 настай.7 настайдаа Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолдорын 80 дугаар дунд сургуульд элсэн орж 9 дүгээр ангиа төгссөн ба 10 дугаар ангиасаа биеийн тамирын дунд сургууль руу шилжин суралцаж одоог хүртэл суралцаж байгаа. Сайн сурлагатай хүүхэд.Сонирхол авъяас чадвар гэвэл воллеибол,жүдө бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд. Зан чанарын хувьд зөөлөн даруу зантай, хүнд их итгэмтгий зантай хүүхэд .Муу зуршил гэхээр зүйл байхгүй .Архи тамхи хэрэглэдэггүй.Гэм нь жаахан унтах дуртай хүүхэд. Найз охинтой байсан,гэхдээ одоо салчихсан .Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.2006 онд Англи хэлний олимпиадад орж “Алтантүлхүүр”-ийн эзэн болсон. 2008 онд уран илтгэгчийн тэмцээнд орж сургуулиасаа шилдэг хүүхэд болж байсан. 2012 онд Жүдө бөхийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн,мөн сургуулийнхаа сагс, боллеиболын тэмцээний аварга болсон.2016 онд сургуулийнхаа зохиосон

тэмцээнд оролцож,шилдэг хөтлөгчөөр шалгарсан.Бас сургуулиасаа зохион багш хөтөлбөрт оролцож шилдэг багш болсон.Сургуулиас зохиож буй тэмцээн уралдаанд ер нь идвэхтэй оролцдог,сурагчийн зөвлөлийн гишүүн гэх мэдүүлэг. /хх-н 111/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1.Улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 79-80 дугаар хуудас хохирогч Чинхүслэнгийн мэдүүлэг, 159-160 дугаар хуудас шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 94-95 дугаар хуудас шүүгдэгч О.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 174-176 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 9, 17, 61, 147, 145, 103 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 62, 166 дугаар хуудас ял шалгах хуудас, 79-80 дугаар хуудас хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн ээж Мөнгөнцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

     Шүүгдэгч нар: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, банкны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Б.А, О.М нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өглөөний 07 цаг 22 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 9 дүгээр орцны 8 давхарт иргэн Н.Чинхүслэнгийн эзэмшлийн Самсунг Галакси Эс-5 загварын гар утас, бэлэн 850 төгрөг зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.850  /хоёр зуун наян мянга найман зуун тавин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.А, О.М нарыг гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Прокуророос шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ шүүгдэгч Б.А, О.М нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хөнгөн гэмт хэрэг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө зарим хэсгийг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзаад тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Харин насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь  гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А, О.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А, Боржигин овогт О.М нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.А, О.М нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.А, О.М нарт  мэдэгдсүгэй.

         4.Шүүгдэгч Б.А, О.М нар нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         5.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ