Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/0138

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

            Нэхэмжлэгч: “Цахиур ван” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Оюутны гудамж 16/1 тоотод байрлах, РД:2101963/ хүсэлтээр,

 

Ч.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пагмасүрэн,

Шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Ц.Золбоо  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пагмасүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- Манай байгууллага Ч.Пүрэвсүрэнгээс 9.500.000 төгрөгийн авлагатай ба хариуцагч үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016.05.16 өдрийн 20086 дугаар захирамж гарсан тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

            Хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч “Цахиур ван” ХХК нь Чойжамцын Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16 өдрийн 20086 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн гудамж 92, 583-6 тоотод Ч.Пүрэвсүрэн оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно” гэжээ.

            Иймд “Цахиур ван” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пагмасүрэнгийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Чойжамцын Пүрэвсүрэнг /РД:УА75071802/ эрэн сурвалжилсугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Чойжамцын Пүрэвсүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газар, эрэн сурвалжлах мөрдөн шалгах газарт даалгасугай.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.СОЛОНГО