| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0052/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 56
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.А*******
Хохирогч Н.Г*******
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
С******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю******* овогт Э******* Б******* холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, С******* аймаг, С******* суманд **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хилийн **** дүгээр ангид албанд нярав ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт С******* аймаг С******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг, * дугаар байр ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ю******* овогт Э******* Билэгт, /РД: **************/
Шүүгдэгч Э.Билэгт нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой С******* аймгийн С******* сумын нутаг “О Сэлэнгийн бэлчир” гэх газар Н.Г*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Б 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2014 онд цэргийн алба хаасан юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр О аймаг руу цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр явсан юм. Түүнд явахад Сэлэнгийн Г*******, О, Х бид нар хамт явсан юм. О аймагт очоод Г******* бид хоёр нэг өрөөнд байрласан, бид хоёр бусдаасаа арай дотно байсан юм. Бид О аймагт 10 хонн бэлтгэлтэй гэж очоод 8 хоноод 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлтгэл дуусаад орой нь С******* аймагт ирсэн юм. С******* аймагт ирэх замдаа автобусан дотор Г******* архи уугаад байсан. Тэгээд хэдүүлээ “С*******д очоод салхинд гаръя” гээд байсан юм. С*******д ирсний дараа Г******* над руу хэд хэдэн удаа утасдаад “яасан бэ гарах уу” гээд асуугаад байсан. Бид автобуснаас буусны дараа О бид хоёр Оын машиныг вокзал дээрээс очиж аваад О согтуу байсан учир би машиныг нь жолоодоод Г*******ын гэрийн ойролцоо очиж Г*******ыг аваад дараа нь Хг гэрээс нь аваад бид нар зах орж ойр зуурын идэж уух юм, архи дарсаа аваад Г*******, О хоёр “таньдаг хүүхнүүдээ авчихъя” гээд утсаар хүнтэй яриад байсан. Тэгээд чүдэнзний арын хойноос Оын таньдаг Ц гэдэг эмэгтэйг аваад 60 айлаас Г*******ын таньдаг О гэх эмэгтэйг аваад бид нар “Цамхаг” явах гэж байснаа болиод загасанд явахаар болоод О Сэлэнгийн бэлчир дээр очиж би авч ирсэн юмнуудаа буулгаад байж байхад Г*******, О, Х нар архиа задлаад уугаад эхэлсэн. Тэгээд би юмнуудаа буулгачихаад тэд нартай нийлж суугаад бид нар нэг шил архи уугаад байж байхад Х, Г******* хоёр нэг нэгнийгээ үгээр идээд нэг нэгнээсээ ах гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би Хг аргалаад машинд оруулаад унтуулсан. Сүүлийн нэг шил архи задлаад ууж байхдаа би “одоо харанхуй шөнө загас барина гэж юу байхав, амраад маргааш эртхэн загасандаа явъя, амарцгаая” гээд унтахаар болоод би машины урд суудал дээр, Г******* О гэх хүүхэнтэйгээ машины голын суудал дээр О Х нар Ц гэх хүүхэнтэйгээ хамгийн арын суудал дээр унтахаар болоод хэвтэцгээсэн. Тэгээд би нэг хэсэг унтсан байсан. Тэгсэн чинь Г*******, О нар намайг сэрээгээд “архинд явъя” гэхээр нь “би одоо харанхуй шөнө болсон хойно хаанаас архи хайгаад явж байдаг юм” гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэгэхэд О “миний машинаас буу, би машинаа мэдэж байна” гэх мэтээр хэлээд намайг машинаасаа буулгасан. Тэгээд машиныхаа түлхүүрийг нэхэхэд нь би “чи согтуу бид нар бүгдээрээ согтуу байж машин барьж яах гээд байгаа юм” гэж хэлээд түлхүүрийг нь өгөөгүй. Тэгсэн чинь л намайг заамдаж аваад намайг цохиж газар унагааж миний дээрээс толгой тархигүй цохисон. Би нэг хэсэг манараад гарт чулуу тааралдахаар нь барьж аваад босоход өөдөөс харанхуйд нэг нь хүрээд ирэхээр нь барьж байсан чулуугаараа нүүр лүү нь цохичихсон юм. Тэгсэн чинь Г******* “чи намайг цохчихлоо ш дээ” гэж байсан. Тэгэхээр нь харсан чинь Г*******ын хамраас нь цус гараад байхаар нь би 103-т дуудлага өгчихөөд Г*******од ”чи яах гэж дундуур орж ирсэн юм бэ, харанхуйд чамайг би харсангүй ш дээ” гэж хэлэхэд “би салгах гэж та хоёрын дундуур орсон” гэж хэлж байсан юм. Тэгээд удалгүй түргэний эмч ирээд би Г*******ыг аваад хамт эмнэлэг дээр ирж цусыг нь тогт боолт хийсэн юм. Маргааш өглөө нь би 06 цаг болж байхад эмнэлэг дээр очиж Г*******ыг эмчид нь үзүүлээд Дархан руу авч яваад хамрынх нь мурийлтыг 2 удаа янзлуулсан. Тэрнээс хойш Г******* уурхай руу ажилдаа явчхаад ирснийх нь дараа “нүднээс нь нулимс гараад байна” гэхээр нь хотруу авч яваад нүдний эмнэлгүүдээр дагуулж яваад шинжилгээнүүдийг нь өгүүлж, нэгдүгээр эмнэлэгт нүднийх нь ухархайн ясны цөмрөлтийг янзлуулах хагалгаанд оруулсан юм. Тэгээд эмнэлгээс гараад ирэхэд нь уулзаад би “за одоо яамаар байна, найз нь чиний эмчилгээнүүдийг хийлгээд өглөө, одоо би чамд цалингийн зээлийн чинь 600.000 төгрөгийг өгье, найз нь ч гэсэн амьдралтай хүн” гэсэн чинь “би гадаад явж эмчилгээ хийлгэнэ, 10.000.000 төгрөг өг, чадахгүй бол цагдаагаар шалгуулна” гэхээр нь “надад одоо ямар ч мөнгө үлдсэнгүй, найз нь чиний эмчилгээг хийлгэхийн тулд машинаа зараад эмчилгээ хийлгэсэн, чи мэдэж байгаа биз дээ, цагдаагаар шалгуулахгүй юу” гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Г*******ын эмчилгээнд нийтдээ 4.000.000 төгрөг зарцуулсан юм. Г******* хотод эмчилгээ хийлгэж ирснийхээ дараа над руу хэд хэдэн удаа “архи аваад хүрээд ир” гэж хэлдэг байсан. Мөн манай эхнэрийн ээж нь, эгч нь шүүгч чамайг бол яаж дарамтална ш дээ, чамайг явуулна шүү” гэж дарамтлах болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р ху/,
2.Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр С******* аймагт Эрдэнэтээс ирсэн. Тэгээд Г******* О бид 3 ярилцаад “салхинд гарч цамхаг явъя” гэж ярилцаад бид 3 С*******ын талбай дээрээс салсан. Тухайн үед О архи уусан байсан, харин би эрүүл байсан. Тэгээд талбай дээрээс яваад вокзал дээрээс Оын машиныг аваад Г*******ынд очиж аваад, Салхитын амнаас Х гэдэг цуг явсан залууг аваад бид нар шинэ зах орсон. Тэндээс Оын ахынд очиж завь, загасны уурга авсан. Тэгтэл О “хэдүүлээ 2,3 хүүхэн аваад явъя” гээд Ц, Отгоо гэдэг 2 хүүхнийг аваад зургуулаа “О, Сэлэнгийн бэлчир” явсан. Замдаа бэлчир ортол архи уусан, би бол машин бариад явж байсан. Харин очоод 1 шил архи үлдсэн байсныг О Х бид 3 хувааж 1 шил архи уусан. Тэгээд архиа уучхаад унтсан. Унтаж байхад О намайг дуудаад “ерөөсөө больё, явъя” гэсэн. Тэгээд би “2уулаа согтуу юм чинь дэмий” гэж хэлсэн. Тэгтэл О намайг тонгорч унагаагаад цохиод байсан, тэгээд нэг манараад босож ирэхдээ тааралдсан чулууг авч, саргүй харанхуй байсан болохоор хэнийг цохиж байгааг хараагүй, таниагүй. Тэгтэл Г*******ыг цохисон байсан. Тэгээд би “чи яагаад урдуур орчхов ” гээд шууд 103 дуудаж эмнэлэгт хүргэсэн. Дархан уул аймагт 2 дугаар төв эмнэлэг дээр, саран эмнэлэг дээр хамрын чихээсийг гаргасан, 2 удаа эмчилгээ хийлгэсэн. Ер цувуулж эмчилгээнд нь гэж 4.500.000 төгрөг өгсөн. Үүн дээр бензиний зардал, мөн гар утасны мөнгө орсон. Би Г*******од “ямарч байсан найзыгаа анх ямар байсан тийм болгохын тулд эмчлүүлнэ” гэж хэлсэн. Хамгийн гол нь найзыгаа тухайн үед гэмтээсэн харамсаж байна. Шийтгэлийн талаар торгуулийн ялыг хөнгөрүүлж өгөөчээ гэж хүсч байна. Зүгээр байсан найзыгаа ийм болгосондоо харамсаж байна. Тухайн үедээ ийм болгоё гэж бодож байгаагүй, хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч Н.Г*******ын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2005 онд цэрэгт яваад 2006 онд халагдаж ирсэн юм. Тэгээд урьд нь цэргийн алба хаасан хүмүүсийг аймгийн цэргийн штабаас дахин 7 хонн сургалтанд явуулахаар цуглуулж 2018 оны 09 дүгээр сарын 10-нд гаргаад О аймаг руу сургалтад явуулсан юм. Тэр үед О аймагт очоод Сэлэнгийн Билэгт, О, Х гэх залуустай танилцаад бид нар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сургалт дуусаад тэр өдөртөө С******* рүү автобусаар буцсан юм. Тэгэх үед бид нар автобусан дотор нэг шил архи уухаар задалсан боловч авч явсан офицер нь бид нарт уулгаагүй. Тэгээд бид нар үдээс хойш С*******д ирээд талбай дээр бууцгааж, орой уулзалдахаар болоод салцгаасан юм. Би гэртээ ороод удаагүй байж байхад Билэгт, О хоёр вокзал ороод Оын машиныг аваад манай гадаа ирээд над руу утастаж намайг дуудсан. Би гэрээсээ гараад тэр хоёртой нийлээд Хгаар машинаа бариулахаар Х руу утастаж дуудаад ирэхээр нь бид дөрөв нийлээд Цамхаг руу явахаар болж байгаад болиод гол орж загас барихаар болсон юм. Тэгээд захаас жаахан идэж уух юм цуглуулсан юм. Тэгээд О “хороолол орж дүүтэйгээ уулзана” гэхээр бид нар хороолол орж Оын дүү Б гэх эмэгтэйгийнд очиж тэндээ нэг шил архи хувааж уусан. Тэгсэн чинь Х архи уугаад байсан болохоор Билэгтээр машинаа бариулахаар болсон юм. Тэгээд бид нар Бтай хамт тэднийхээс Бг дагуулж гараад Бгийн таньдаг эмэгтэйчүүд болох О, Ц гэх эмэгтэйчүүдийг гэрээс нь аваад Б буцаад гэр лүүгээ харьсан. Тэгээд бид нар О, Сэлэнгийн бэлчир лүү явцгаасан юм. Замд О архи уусан байсан болохоор Билэгтээр бариулчихсан явж байсан юм Билэгт машинаар нь нэг чулуун дээгүүр гаргачихсан чинь О “машин гамгүй жолоодлоо” гээд уурлаад хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан. Тэгээд бэлчирийн хадан хясааны доор машинтайгаа очоод зогссон. Тэгээд авч ирсэн хоол хүнсээ идэж, архиа ууж байхдаа Билэгт, О нар нөгөө машинаар чулуу дайрч гарсан асуудлаа яриад хэрэлдэж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхэд нь би тухайн үед ялихгүй юман дээрээс юун сүртэй юм дээ гэж бодож байгаад тэр хоёр бүр салах шинжгүй зодолдоод байхаар нь би тэр хоёр дээр очоод Билэгтийг түлхэж холдуулчихаад Оыг нь буцаагаад түлхээд дунд нь ороод байж байтал Билэгт газраас чулуу авч хүрч ирээд намайг эргээд харахад нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхэд нь миний хамарнаас болон нүднээс цус гарсан, би цохиулснаас болж нэг хэсэг манаралтын байдалд орсон. Тэгээд байж байхад түргэн тусламжийн машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тэр үед миний ухаан орж, гараад байсан ба нэг мэдэхэд маргааш өглөө нь болсон байсан. Тэгээд Дархан явж үзүүлбэл арай үр дүнтэй юм болов уу гэж бодоод Билэгт, О, О бид нар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан руу явж хувийн эмнэлэгт очиж хамраа мурийсан байсныг тэгшлүүлсэн. Тэр үед эмч нь “хамрынхаа хавдрыг буухаар 3 хонн дараа ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад С*******д ирсэн юм. 3 хонн дараа мөн Билэгт, О, манай эхнэр Баярмаа бид нар Дарханд нөгөө эмнэлэг дээрээ очиж үзүүлэхэд урд нь үзсэн эмч байгаагүй өөр эмчээр дахиж хамрынхаа муруйг дахин засуулж чихээс хийлгэчихээд буцаж ирээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн үед ажиллаж байсан Болд төмрийн уурхайруу ажил руугаа явж 20 хоног ажилласан юм. Ажил дээрээ байх хугацаанд миний нүднээс байнга нулимс гарч нүд нуухтаад нэг л болохгүй байсан. Тэгээд ажлаасаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бууж ирээд нэг л бие болж өгөхгүй болохоор нь Билэгт рүү утасдаж “миний нүүр ам нэг л биш байгаад байна, нүд амаа эмнэлэгт дахин үзүүлэх хэрэгтэй байна эмнэлгээр явъя” гэж хэлсэн чинь” ажил болохгүй байна, амжихгүй байна” гэж хэлсээр хэд хоносон. Тэгээд миний ажлын амралтын 10 хоног дуусах гээд ажилд явах дөхөөд ирэхээр нь би Билэгт рүү дахиж утасдаж “чи намайг нэг л тоохгүй байна, би цагдаа сэргийлэхээр явдаг юм бил үү” гэж хэлсэн чинь маргааш нь ээж нь утастаж намайг дагуулж Улаанбаатар хот руу явахаар болж ээжтэй нь Улаанбаатар хотод очиж “Мөнгөн гүүр” гэдэг эмнэлэгт очиж толгойн томографикийн зураг авахуулахад миний “ухархайн яс цөмөрсөн, хамрын яс хугарсан байна, нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орж янзлуулах хэрэгтэй” гэж хэлснээр Нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгч явсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт хэвтээд маргааш нь буюу 27-ны өдөр зүүн нүдний доод ухархайн ясаа засуулах хагалгаанд орсон юм. Тэгээд эмнэлгээс 11 дүгээр сарын 28-ны өдөр гарч, 4 хонн дараа буцаж очиж оёдлоо авахуулсан юм. Миний хамар байнга битүүрч, нүдний ухархай дагаж зовхи нь бага зэрэг мэдээгүй болоод байгаа, эмч нь “жил болгон ирж үзлэгт орж байгаарай” гэсэн. Билэгт надад учруулсан гэмтлийг асуудалгүй эмчлүүлж өгнө гэсэн боловч олигтой арга хэмжээ авалгүй өдийг хүргэсэн болохоор би цагдаагийн байгууллагад одоо хандаж байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/,
4. Хохирогч Н.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар С*******д ирээд “Тужийн нарсанд цамхаг баригдсан байна тийшээ явъя” гэж байгаад болиод “гол оръё” гээд шинэ зах дээрээс архи аваад 2 эмэгтэйг аваад бас корпус орж нэмж архи авсан. Замдаа Билэгт машин барьж явахдаа 2, 3 удаа уусан. Тэгээд явж байгаад чулуун дээгүүр гараад О, Билэгт 2 маргалдаад явсан. Очоод авсан юмнуудаа ууж байхдаа маргалдаад зодолдоод эхлэхээр нь би очиж салгасан. Тэгээд Оыг аваад цаашаа явж байхад араас гүйгээд ирэх шиг болсон, эргээд харсан чинь Билэгт хад барьж ирээд цохичихсон. С*******д боолт хийлгээд унтсан. Өглөө сэрээд Дархан явсан. Тэнд очоод 2 удаа хамраа тэгшлүүлсэн, дараа нь хот руу явж томографын зураг авахуулсан. Тэгээд нүдний ухархайн хагалгаанд орсон, сая хамрын хагалгаанд орох ёстой байсан орж амжаагүй. Эмчилгээ хийлгэсэн талаархи баримтуудыг манай эхнэр л аваад байсан. Би сайн мэдэхгүй. 4.500.000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг,
5.Хохирогч Н.Г*******ын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт дахин хамрын ясаа нөхүүлэх хагалгаанд орох гэж байгаа юм. Энэ хагалгаанд мөнгө шаардлагатай байгаа. Мөн өмнө нь ухархайн ясны хагалгаанд ороход ойр зуурын унаа, тэрэг хоол ундны зардалд надаас 500.000 төгрөг орчим гарсан. Мөн хагалгаанд орох шалтгаанаар сүүлийн ээлжийн ажилдаа явж чадаагүй. Энэ бүгдийг нийлүүлээд 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/
6. Гэрч Г.Хгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Билэгт, О, Г******* бид нар 2018 оны 09 дүгээр сард О аймагт цэргийн албаны сургалтанд яваад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны үдээс хойш ирээд Билэгт, Г*******, О бид нар орой нь уулзалдаж загасанд явахаар болоод Г******* таньдаг нэг эмэгтэйгээ, О бас нэг таньдаг нэг эмэгтэй рүүгээ утсаар яриад 2 эмэгтэйг /нэрийг нь би санахгүй байна/ аваад бид нар О Сэлэнгийн бэлчир дээр очиж авч очсон архи дарсаа ууж, хоол ундаа идсэн. Тэгээд би тэд нараас түрүүлээд согтоод унаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь би гадаа галын дэргэд унтаж байгаад сэрэхэд Г*******ын нүд хамар орчмоос нь цус гарчихсан байсан ба юу болсон талаар асууж лавлахад Билэгт О хоёр хоорондоо зодолдоход нь Г******* очоод салгасан гэсэн. Тэгэхэд нь Билэгт газраас чулуу аваад Г*******ыг цохчихсон гэсэн. Би өөрөө болсон явдлыг нүдээр үзэж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд би түргэн дуудаж эмч ирэхэд Билэгт Г*******ыг аваад түргэний машинаар явсан юм. Бид үлдээд тэндээ хоноод өглөө нь Билэгт рүү залгасан чинь “эмнэлэг дээр хүрээд ир, Дархан явах хэрэгтэй байна” гэхээр нь бид нар эмнэлэг дээр очиж Г*******ыг аваад хамт байсан нэг хүүхнээс бусад нь бөөнөөрөө бид Дархан явж Г*******ын хамрыг тэгшлүүлж, эмчид үзүүлчихээд буцаад С*******д ирээд тарцгаасан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,
7.Гэрч О.Оын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр цэргийн дайчилгааны сургалт тараад С******* аймгийн төвд ороод машинаа аваад Н.Г*******, Э.Билэгт, О, Цоож нартай уулзсан юм. Тэгээд Г******* архи уугаад ирсэн байсан. Тэгээд бид нар С******* голын эрэг дээр очоод 2 ширхэг 0,75 граммын “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд Г******* Билэгт нар “дахиж архи авна, төв оръё” гэсэн. Тэгэхээр нь “би одоо болно, согтуу машин барих хэрэггүй” гэж хэлсэн. Тэгсэн Г*******, Билэгт хоёр надаас миний машины түлхүүрийг авах гээд байсан би машины түлхүүрээ өгөөгүй. Тэгээд Билэгт бид хоёр машины түлхүүр булаацалдаад муудалцсан юм. Тэгсэн Билэгт намайг цохих үед нь Г******* бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд нүүрэндээ цохиулсан. Тэгээд би машиндаа ороод суусан. Г******* Билэгт хоёр гадаа маргалдаад байсан. Г******* машинд орж ирээд “хамар цохчихлоо” гээд хамраас нь цус гараад машинд орж ирээд хэвтээд байсан. Тэгээд Билэгт “би өөрөө найзыгаа цохчихлоо, эмнэлэг дуудсан нь дээр байх” гэж хэлээд түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд Г*******, Билэгт нар яваад өгсөн. Би О, Цоож нартай хамт үлдээд маргааш өглөө нь эмнэлэг ороход “хамар нь цөмөрсөн байна Дархан аймаг орж хамраа эмчлүүл” гэхээр нь Дархан явцгаасан. Дарханд нэг эмнэлэг дээр очоод хамрыг нь янзлуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-21-р ху/,
8.Гэрч Т.Мөнхцийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр өдөр би чүдэнзний ард таньдаг айл болох Баянмөнхийнд байхад миний таньдаг О түүний дүү хүүхэн Б нөхөр Шарка /нэрийг нь сайн мэдэхгүй/ болон муухан таньдаг Г******* гэх залуу, мөн тэр өдөр танилцсан Билэгт, Х гэх залуучууд Оын машинтай ирээд “хөдөө салхинд гаръя, хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд О дүү Бгаа нөхөртэй нь буурын голд гэрт нь буулгачхаад нөгөө залуучуудын хамт манай найз Оын гэрт очиж Оыг аваад бид нар О Сэлэнгийн бэлчир гэдэг газар голын эрэг дээр очиж, идэж уух юмнуудаа гаргаж ууж, идэцгээсэн. Тэгээд шөнө болж бид нар машинд орцгоогоод сууж байхад О, Билэгт хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдаад сүүлдээ зууралдаад зодолдоод эхэлсэн. Тэгэхэд нь Г******* салгах гээд дундуур нь орж байгаа харагдсан, тэгсэн чинь Билэгт газраас чулуу аваад Г*******ын нүүр лүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Г*******ын хамраас нь цус гараад байсан. Тэгэхэд Билэгт эмнэлэг рүү дуудлага өгч түргэний машин ирэхэд нь Билэгт Г*******ыг аваад эмнэлгийн машинтай явсан юм. О, Х, О бид нар тэндээ хоноод өглөө нь эмнэлэг дээр очиж Г*******ын биеийн байдлыг асуугаад, Дархан явж үзүүлэхээр болоод бид нар Г*******ыг авсан. Тэгэхэд Г******* “бие өвдөөд байна, архи уумаар байна” гэхэд нь би ээмэг бөгжөө ломбарданд тавиад архи авч Г*******од өгсөн, тэр архиа бид нар мөн хувааж уусан. Тэгээд дархан явахаар болсон чинь О “би ийм хувцастай явахгүй” гээд гэрийнхээ гадаа буучихсан юм. Тэгээд О, Билэгт, Х бид нар Г*******ыг аваад Дархан орж “Саран” гэсэн байхаа нэг хувийн эмнэлэгт очиж Г*******ын хамрыг тэгшлүүлж янзлуулаад буцаад С*******д ирсэн. Тэгээд Билэгт “Г*******ыг дахиад толгой тархийг нь үзүүлж харуулна, эмчилгээ хийлгэнэ гэж байсан” тэгэхэд Г******* ...найз нь эр хүн шиг зан гарганаа надад гомдол санал байхгүй, эр хүмүүс ганц нэг гар зөрүүлээ л биз” гэх мэтээр хэлээд Билэгттэй тэврэлдээд л салсан. Тэгээд бид нар тарцгаасан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,
9.Гэрч Ч.А 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Билэгт ааш зангийн хувьд даруу төлөв, хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, уур уцаар багатай, наргианч нийтэч хүн байгаа юм. Аливаа асуудлыг эвээр шийдэхийг хичээдэг. Э.Билэгт архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй, баяр ёслолоор л найз нөхдийнхөө хүрээнд бага зэрэг хэрэглэдэг хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,
10.Гэрч А.Б 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Б эгчтэй нь 2008 онд гэр бүл болоод, одоо 11 жил болж байна, өөрөөр хэлбэл би Билэгтийг сүүлийн 11 жилийн хугацаанд мэднэ. Э.Билэгт одоо хил хамгаалах 0101 дүгээр ангид нярвын ажил эрхэлж байгаа. Э.Билэгт эхнэр хүүхдүүдийн хамт С******* сумын 7 дугаар баг төмөр замын 3 дугаар 60 айлын 19 тоотод буюу өөрийн орон сууцанд амьдарч байгаа. Билэгт айлын 4 дэх хүүхэд буюу дээрээ 3 эгчтэй айлын бага, ганц хүү нь байгаа юм. Э.Билэгт зан аашны хувьд төлөвшил, хүмүүжил сайтай, элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,
11. С******* аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Н.Г*******ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, гайморын хөндийн урд, болон дотор ханын зөрөөтэй хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-р ху/,
12.Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 07-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 33-р ху/, С******* аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 35-р ху/, хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 36-37-р ху/, өвчний түүх, /хх-ийн 39-49-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50-59-р ху/, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 64-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 66-67-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхий лавлагаа /хх-ийн 72-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Билэгт нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой согтуурсан үедээ С******* аймгийн С******* сумын нутаг “О Сэлэнгийн бэлчир” гэх газар цуг архи ууж байсан О.Отай маргалдан муудалцахад салгахаар ирсэн Н.Г*******ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Э.Билэгтийг “Хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар 2 ширхэг томографийн зураг хураагдан ирсэн зэргийг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй байна
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирогчид нийт 4.500.000 төгрөг цувуулж өгсөн гэж мэдүүлдэг ба үүнийг хохирогч нь хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ю******* овогт Э******* Билэгтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю******* овогт Э******* Билэгтийг 700 /долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 700 /долоон зуун/ нэгжээр торгох ялыг 4/дөрвөн/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогт, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б******* мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Билэгт нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан толгойн томографийн 2 ширхэг зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Г*******од буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Э.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хонн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хонн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН