| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/04637/и |
| Дугаар | 5926 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 5926
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2016/05926 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон 423 дугаар байр 147 тоот хаягторшин суух, Ёлынхон овогт Тоодойн Энхзаяа /РД:ПЭ77010413/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38б байрны 78 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Уранчимэгийн Ууганбаяр /РД:МЮ79060611/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 186.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Энхзаяа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Энхзаяа миний бие нь өөрийн найз Л.Жамбалсүрэнгээр дамжуулан У.Ууганбаярт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 124.000.000 төгрөгийг, сарын 25 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлийнгэрээний үндсэн дээр шилжүүлж, түүнд олгосон.
Тэрээр зээлийн гэрээний барьцаа болгож иж бүрэн суурин чулууны бутлуур, 270 квт-ын цахилгаан үүсгүүр, 1 ширхэг, конвейр /дамжуулах шугам/ бүхий хөдлөх хөрөнгүүдийг бидэнд үзүүлж 160.000.000 төгрөгийн үнэтэй хөрөнгө хэмээн үнэлж барьцаалсан. Гэтэл энэхүү барьцаа хөрөнгө нь бусдынх тул биднийг хууран мэхэлж, мөнгө зээлдсэн болох нь илэрхий болсон юм.
Зээлийн гэрээний хугацаа дуусмагц бидэнд үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан өгөх үүрэг хүлээсэн хэдий ч өнөөдрийг хүртэл өгөлгүй байр өгнө, машин өгнө, 200.000.000 төгрөг өгнө хэмээн төлөх график гаргаж бидэнд өгч хуурсаар багагүй хугацаа өнгөрсөн тул бид өөрсдийн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандсан.
Зээлийн гэрээг Л.Жамбалсүрэн нь У.Ууганбаяртай байгуулсан боловч 124.000.000 төгрөг нь миний Солонгост ажиллаж цуглуулсан хөрөнгө бөгөөд Л.Жамбалсүрэн нь намайг нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг өгсөн.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5-д үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор заасан боловч үүнийг нэхэмжлээгүй бөгөөд У.Ууганбаяр нь өдий болтол гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүүг багасгах боломжгүй юм.
Иймд У.Ууганбаяраас үндсэн зээл 124.000.000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 62.000.000 төгрөг, нийт 186.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
У.Ууганбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Л.Жамбалсүрэнтэй зээлийн гэрээ хийж 124.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Мөн төлөөгүй нь унэн. Тухайн үед У.Ууганбаяр нь авто осолд орсон, мөн тоног төхөөрөмж өндөр үнэтэй түрээслэж байсан, зах зээлийн эрсдэлд орсон зэргээс болжзээлээ төлж чадахгуй болсон гэдэг. Л.Жамбалдорж, У.Ууганбаяр нарын хооронд 2013.10.08-ны өдөр байгуулсан 1336 тоот зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай 25 хувийн хүүтэйгээр хийгдсэн. Богино хугацаатай, өндөр хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөед өнөөгийн зах зээлийн хямралтай цаг үед өндөр хүү төлөхөд маш хэцүү байгаа зэргийг нь харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу зээлийн хүүг багасган тогтоож өгнө үү гэжээ.
/хх-ийн 16 дугаар тал/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхзаяа нь хариуцагч У.Ууганбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 186.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Л.Жамбалсүрэн нь 2013 10 угаа 08- 124.000.000 төгрөгийг 2013 10 үгээ 01-ий 2013 12 угаа 01-ий 2 сарын хугацаатай, сарын 25 гээр У.Ууганбаярт зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хугацаанд нь хүүгийн хамт эргүүлэн төлөх, төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан , зээлийн гэрээний хуулбараар на.
/- 4 дүгээр тал/
Мөн өдөр 160.000.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн суурин бутлуур, конвер, цахилгаан үүсгүүр 270 квт 1 ширхэгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулжээ.
/хх-ийн 5 дугаар тал/
282 282.3, 282.4- : . ,
̺ 濿 хүү тогтоосон бичгээр байна.
Хариуцагч У.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасган тогтоож өгөхийг хүсчээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч У.Ууганбаяр нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Энхзаяа, Л.Жамбалсүрэн нарт 200.000.000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож байсан байх бөгөөд тэдний хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэн зээлийн хүүг багасгах боломжгүй гэж үзэв.
Иймд хариуцагч У.Ууганбаяраас үндсэн зээл 124.000.000 төгрөг, 2 сарын хүү 62.000.000 төгрөг, нийт 186.000.000 төгрөг гаргуулан Т.Энхзаяад олгохоор .
Хариуцагч У.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч Т.Энхзаяагийн хүсэлт 100 100.3- хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 281 д 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- У.Ууганбаяраас 124.000.000 төгрөг, 2 сарын хүү 62.000.000 төгрөг, нийт 186.000.000 төгрөг гаргуулан ч Т.Энхзаяад .
2. 57 57.1, 60 60.1, 7 7.1.1 У.Ууганбаяраас 1.087.950 төгрөг Т.Энхзаяад , 1.087.950 .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ