| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0735/э |
| Дугаар | 755 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Б.Төсвөр насны шүүгдэгч Г.Г түүний хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай анийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар Охиндий овогт Батзоригийн Төрболд, Хавчин овогт Ганбатын Ганчимэгт нарт холбогдох “1909015630649” дугаартай, 185/2019/0735/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1995 оны 08 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай,эрэгтэй,бүрэн дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй,Баянзүрх Дүүргийн 19 дүгээр хороо “Пэтровис” ХХК-ны хашаанд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Охиндий овогт Б.Т /РД:МЮ95082316/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо сургуулийн 25-431-А тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадватрай, Xавчин овогт Г.Г /РД:УЦ01311927/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т , өсвөр насны яллагдагч Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сары 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг давсгэрт хохирогч Н.Эрдэнэбаярыг хуурч фейсбүүк хаяг нээн төөрөгдөлд оруулан 6.060.000 /зургаан сая жаран мянган/ төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би анх хуурамч фэйсбүүк хаяг нээх санааг гаргаж нээсэн.Бид хоёр хоёр талаасаа хийлж байгаад хохиролоо барагдуулна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүгдэгч Т.Т д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Эрдэнэбаярын:..”Миний бие нь” "Оюу толгой" XXК-д ажилладаг бөгөөд фэйсбүүк хаягаар Эрдэнэбаатарын Маргад-Эрдэнэ гэх хүүхэд хүнд өвчтэй гадаад улсад хагалгаа хийлгэх хэрэгтэй хандив цуглуулж байна гэх зарын дагуу манай байгууллагын ажилчид нэгдэж миний өөрийн 5270002098 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6060000 төгрөг цуглуулж фэйсбүүкээр холбогдсон. Энхцэцэг гэх хүний өгсөн 5075487206 дугаарын дансруу шилжүүлсэн боловч Эрдэнэбаатарын Маргад-Эрдэнэ гэх хүнд очоогүй дундаас л хүмүүс хуурамч фэйсбүүк хаяг нээж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байна гэх мэдүүлэг./xx-н 67/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уламбаярын:..манай дүү нь бусдаас 6 сая төгрөг авсан тухайн мөнгийг үрсэн нь үнэн. Энэ тухай фэйсбүкээр би мэдсэн гэх мэдүүлэг. /xx-н 68/?
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хаан банкны депозит дансны хуулга, хохирогч Н.Эрдэнэбаярын мэдүүлэг, гэрч Б.Уламбаярын мэдүүлэг, яллагдагч Т.Төрболдын мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Г.Ганчимэгийн мэдүүлэг зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Т өсвөр насны шүүгдэгч Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сары 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг давсгэрт хохирогч Н.Эрдэнэбаярыг хуурч фейсбүүк хаяг нээн төөрөгдөлд оруулан 6.060.000 /зургаан сая жаран мянган/ төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Т, Г.Г-г нар нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь зөв, тохирсон байна.
Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд
хөрөнгийн бүлэглэн залилсан гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Т.Т д 1 жилийн хорих ял оногдуулах,
-өсвөр насны шүүгдэгч Г.Г т 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал тус тус гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Т, өсвөр насны шүүгдэгч Г.Г түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Т хорих ял оногдуулж тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял дээр нэмж хэрэглэх боломжтой тул зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газраа, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Б.Т д хүлээлгэх,
-өсвөр насны шүүгдэгч Г.Г т шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, насанд хүрээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдалыг тус тус харгалзан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэцэцэг нараас 6.060.000 /зургаан сая жаран мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаярт олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргаж өгсөн хүсэлтэдээ шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч авахгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Охиндий овогт Б. Т , өсвөр насны шүүгдэгч Хавчин овогт Г.Г-т нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилж, бусдад 6.060.000 /зургаан сая жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэх,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д өсвөр насны шүүгдэгч Г.Гт 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Т.Т, өсвөр насны шүүгдэгч Г.Гт хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Т, өсвөр насны шүүгдэгч Г. Г мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэцэцэг нараас 6.060.000 /зургаан сая жаран мянган төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаярт олгосугай.
7.Шүүгдэгч Б.Т өсвөр насны шүүгдэгч Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т өсвөр насны шүүгдэгч Г.Г т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ