| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/07123/и |
| Дугаар | 5927 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 5927
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2016/05927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Жи-Мобайл ХХК, /Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоот хаягт байрлах, УБД:9011041082, РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, УБД:9070004112, РД:9098631/-д холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.235.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль нь Жи Мобайл ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ХАГ 0084\15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн нэг бүрийн үнэ 350.000 төгрөгний үнэтэй гар утас 15 ширхэгийг 5.400.000 төгрөгөөр, AWP Z660 суурин утас 1 ширхэгийг 75.000 төгрөгөөр, нийт 5.475.000 төгрөгийн гар утас болон суурин утсыг зээлээр худалдан авсан.
Одоогийн байдлаар гар утасны үлдэгдэл төлбөр нь 850.000 төгрөг байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр хийгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрээний дагуу төлбөрөөс төлөгдсөн гэж үзэх боломжгүй, харин тэрхүү баримтаа ирүүлбэл төлбөрөөс хасч тооцох боломжтой.
Талууд 2016.08.30-наас өмнө үндсэн төлбөр төлсөн тохиолдолд алдангийг ярилцах боломжтой байсан, гэтэл үндсэн төлбөр төлөгдөөгүй бөгөөд 2016.09 дүгээр сард 23.000 төгрөг төлсөн байсан. Үүнийг үндсэн төлбөр болох 850.000 төгрөгөөс хасч тооцно.
Иймд Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулиас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах №ХАГ-0084/15 тоот гэрээний үүрэгт гар утасны үндсэн төлбөр 827.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алданги 385.050 төгрөг, нийт 1.212. 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус сургуулийн нэр дээр утас авсан багш нарын тооцоог тодруулж үзэхэд П.Пүрэвсүрэн 400.000 төгрөг, Б.Мөнхцэцэг 240.000 төгрөг, Р.Мөнхтуяа 90.000 төгрөг, Д.Мөнхбат 180.000 төгрөг, Ц.Дашдолгор 25.000 төгрөг, нийт 935.000 төгрөгийн өр төлбөртэй байна.
Төлбөрийг 2016.09.30-ны өдөр бүрэн барагдуулж хохиролгүй болгоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ 2016.09.21-ний өдөр 190.000 төгрөг төлсөн тул үүнийг хасч тооцуулах хүсэлтэй байна.
Харин алданги 385.050 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Үндсэн төлбөрөөс 190.000 төгрөг төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд авчирч чадсангүй.
Иймд үндсэн төлбөр 827.000 төгрөгөөс 2016.09.21-ний өдөр төлсөн 190.000 төгрөгийг хасаад үлдэх 637.000 төгрөгийг төлнө, харин алданги 385.050 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуульд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 850.000 төгрөг, алданги 385.050 төгрөг, нийт 1.235.050 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн төлбөрөөс 23.000 төгрөг төлөгдсөнийг хасч, үндсэн төлбөр 827.000 төгрөг, алданги 385.050 төгрөг, нийт 1.212.050 төгрөг гаргуулах болгосон байна.
Жи Мобайл , Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн 2015 02 дугаар 04-№ХАГ-0084/15 зээлээр худалдах, худалдан авах .
Жи Мобайл нэгжийн үнэ 360.000 төгрөгийн U6 гар утас 15 ширхэгийг 5.400.000 төгрөгөөр, нэгжийн үнэ 75.000 төгрөгийн AWP-Z660 суурин утас 1 ширхэгийг 75.000 төгрөгөөр, нийт 5.475.000 төгрөгөөр худалдах,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль нь утасны төлбөр 5.475.000 төгрөгийг хавсралт №2-т заасан зээлээр авсан бараа материалын үнийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр 㺺 .
/- 6-10 дугаар тал/
Талууд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлээр худалдсан бараа материалыг хүлээлцсэн акт үйлджээ.
/хх-ийн 11 дүгээр тал/
262 262.1- , 濿, , , 263 263.1- , снаас үзэхэд зохигчийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2015 03 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 30- тус тус дүгнэж, тооцоо нийлэн баталгаа үйлдсэн байх бөгөөд 2016.06.27-ны өдрийн байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль нь гэрээний үүрэгт гүйцэтгээгүй үндсэн төлбөр 850.000 төгрөг, алданги 385.050 төгрөг, нийт 1.235.050 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Жи Мобайл ХХК-ийн авлагын товчооны тайлан, нэхэмжлэх №85 зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
/- 14-20 дугаар тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль нь үндсэн төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 21-нйи өдөр 190.000 төгрөг төлсөн түүнийг үндсэн төлбөрөөс хасч 637.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 385.050 төгрөгийг сан боловч энэхүү баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Жи Мобайл ХХК нь 5.475.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль дээрх бараа материалын үнийг 2015.02.27-ны өдрөөс 2016.01.27-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д :Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заажээ.
Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон, уг гэрээний талаар талууд маргаагүй тул гэрээний үүрэг гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль нь Жи Мобайл ХХК-д хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулиас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 827.000 төгрөг, алданги 385.050 төгрөг, нийт 1.212.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулиас 1.212.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 34.191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ