| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/06475/И |
| Дугаар | 210/МА2025/01006 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01006
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03068 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,195,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МГ-20/65 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, 1 дүгээр ээлжийн 2 дугаар блок, 4 давхрын 28-2 загварын 2 өрөө, нийт талбай 54 м.кв, ашигтай талбай 49,7 м.кв орон сууцыг 144,130,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Захиалагч ******* нь БНСУ-д гэр бүлийн хамтаар явах болсон тул 2023 оны 0******* сарын 14-ний өдөр манай компанид өөрийн төрсөн дүү *******ын нэр дээр уг орон сууц захиалгын гэрээгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 0******* сарын 21-ний өдөр МГ-20/65/н дугаар Орон сууц захиалгын гэрээ-г *******тай байгуулсан.
1.2 Гэвч захиалагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******ийн нэр дээр Орон сууц захиалгын гэрээ-г шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр МГ-20-65/н/ш дугаар Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г *******тэй байгуулсан. Анхны захиалагч ******* нь орон сууны үнэд нийт 90,000,000 төгрөг, дараагийн захиалагч *******ын хувьд төлөлт хийгээгүй. Сүүлийн захиалагч *******ийн хувьд 4,000,000 төгрөг төлсөн.
1.3 Орон сууцны үлдэгдэл төлбөр 50,130,000 төгрөгийг ******* нь банкнаас зээл авч төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Төрийн банкны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хорооны 334 тоот шийдвэрийн дагуу 125,244,000 төгрөгийн орон сууцны зээл олгох шийдвэр гарсан тул тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоо дуусаагүй боловч зээлийн шийдвэрийн дагуу төлбөр орж ирэх банкны тодорхойлолтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах материалыг захиалагчид гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл Төрийн банк болон захиалагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
Иймд хариуцагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөр 50,130,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,195,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй болно.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 *******-ийн Налайх салбар нь *******тэй 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр MN610034312501869215 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 125,244,000 төгрөгийн зээлийг олгож, уг зээлийн санхүүжилтээр зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр ээлжийн, 102 дугаар блок, 4 давхрын 28-2 байрлах, 2 өрөө, 49,70 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Банк нь *******тэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй.
Зээлдэгч ******* нь *******тай дээрх орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2943 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулж, тус гэрээгээр орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэн авсан. Тус гэрээний 3.1, 3.2-т гэрээний дүн, урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг *******ад шилжүүлэх асуудлыг заасан, гэрээнд *******-д аливаа төлбөрийн үлдэгдэлтэй болон төлбөр төлөх асуудал дурдагдаагүй тул банкны хувьд төлбөр тооцоо дутуу, үлдэгдэлтэй эсэхийг мэдэх боломжгүй болно.
Иймд ******* хариуцагч биш тул холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******ээс 2023 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан МГ-20/65/н/ш дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны төлбөрийн үлдэгдэл 50,130,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,195,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-ийн Налайх салбар-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 533,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Өмгөөлөгч ******* нь хариуцагч *******тэй 2025 оны 0******* сарын 08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. 2025 оны 0******* сарын 08-ны өдрийн 09:00 цагт шүүх хуралдааныг зарласан байсан ба өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангасан боловч шүүх хуралдааныг 3 өдрийн дараа буюу 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 10:00 цагт товлож шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* зүйлийн 34.3.11 дэх хэсэгт заасныг зөрчиж, өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан.
5.2 Шүүх 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 10 цагт шүүх хуралдааныг товлон зарласан боловч мөн өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаан эхэлсэн. Шүүх хуралдаан даргалагч товлон зарласан цагтаа шүүх хуралдааныг эхлүүлэлгүй, товлосон цагаасаа өмнө хуралдааныг нээж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь 10 цагийн шүүх хуралдаанд оролцохоор 09 цаг 50 минутад шүүхийн байранд ирэхэд шүүгчийн туслахын зүгээс шүүх хуралдаан аль хэдийнээ эхэлсэн, одоо орох боломжгүй, хурал өглөө 09:00 цагаас байсан шүү дээ гэх тайлбарыг хэлсэн байдаг.
5.3 Түүнчлэн, шүүгчийн 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 191/Ш32025/16057 дугаар захирамжийн хоёр дахь талд Шүүх хуралдааныг 2025 оны 04 сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хуралдахаар товлосон гэж тусгасан байх ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 3******* зүйлийн 34.3.12 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас гэх баримтад Шүүх хуралдаан болох огноо, цаг, 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан гэж бичигдсэнтэй зөрчилдөж байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр анх зарласан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч ******* өмгөөлөгч авах шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан. 10 хоногийн дараа шүүх хуралдааныг зарлахдаа шүүгч тодорхой сануулж, дахин шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй учраас өмгөөлөгчөө эрт аваад гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцуулаад дараагийн удаа шүүх хуралдааныг хойшлуулахгүй гэдгийг сануулж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2025 оны 0******* сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болоход хариуцагч нь өмгөөлөгч ******* авсан байсан. Өмгөөлөгч нь хүсэлт гаргахдаа хэргийн материалтай танилцах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэж дурдсан. Үүний дагуу шүүгч хүсэлтийг нь хангаад 2025 оны 0******* сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг товлосон.
6.2 Тухайн зарласан өдрөө шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцсон. Хариуцагч ******* ирсэн хэдий ч өмгөөлөгч нь шүүх хуралдааны цагийг мартсан гэх шалтгааны улмаас ирээгүй. ******* нь өмгөөлөгчгүй оролцохгүй гэх байдлаар шүүх хуралдаанд ороогүй. Шүүх хуралдаан зарласан цагтаа эхэлсэн.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 50,130,000 төгрөг, алданги 25,065,000 төгрөг, нийт 75,195,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй.
2.2 Хариуцагч ******* ...манай компани хариуцагч биш гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МГ-20/65 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* төсөл, 1 дүгээр ээлжийн, 2 дугаар блок, ******* давхрын, 2В-2 загварын, 2 өрөө, 54 м.кв талбайтай, 49.7 м.кв ашигтай талбайтай, орон сууцыг 144,130,000 төгрөгөөр *******д худалдах, ******* нь орон сууцны урьдчилгаанд 72,065,000 төгрөг төлж, үлдэгдэл 72,065,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл сар бүр төлөлт хийж, төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 7-9/
3.1 Улмаар, *******гийн хүсэлтийн дагуу ******* нь 2023 оны 0******* сарын 21-ний өдөр МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г *******тай байгуулж, дээрх орон сууцны урьдчилгаа 62 хувь буюу 89,411,890 төгрөгийг ******* төлсөн, үлдэгдэл 30 хувь буюу 54,718,110 төгрөгийг захиалгын хуудасны нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 10-13/
3.2 ******* болон ******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь анхны гэрээгээр төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ *******т 178,920,000 төгрөгөөр шилжүүлсэн. /хх 53/ ******* нь орон сууцны гэрээг *******т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу ******* нь *******тэй 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр МГ-20/65/н/ш дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч ******* нь дээрх орон сууцыг нийт 144,130,000 төгрөгөөр худалдан авагч *******т худалдах, худалдан авагч нь гэрээ байгуулмагц худалдан авагчид төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 15-17/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 0******* сарын 21-ний өдрийн МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээ-д үлдэгдэл төлбөр 54,718,110 төгрөг гэж тусгаагүй байх боловч хариуцагч ******* нь гэрээнд заасан төлбөрөөс 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 50,130,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар хариуцагч *******ийг маргаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 0******* сарын 21-ний өдрийн МГ-20/65/н дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний үлдэх үүрэг болох 54,718,110 төгрөг төлөх үүргийг хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу өөртөө шилжүүлж авсан байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, эсхүл ямар үндэслэлээр биелүүлэх боломжгүй болсон талаар шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч *******ээс гэрээний үлдэх үүрэгт 50,130,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Гэрээний 4.1-т худалдан авагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч *******ээс гэрээний хариуцлагад алданги шаардах эрхтэй. Иймд шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн, хариуцагч *******ээс 25,065,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
7. Анхан шатны шүүх ******* нь *******тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон зээлийг орон сууцны төлбөрт шилжүүлэх үүргийг *******-ийн өмнө хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Зохигч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 0******* сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/15505 дугаар захирамжаар хангаж, 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон хойшлуулжээ. /хх 69-70/ Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцахад 3 өдрөөс дээш хугацаа шаардлагатай байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа тухайн үед баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хуралдааныг 3 өдрөөр хойшлуулсныг боломжит хугацаа гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Түүнчлэн, шүүх хуралдааныг 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр хойшлуулсан болох нь шүүгчийн 2025 оны 0******* сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/15505 дугаар захирамж болон Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас гэх баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 69-71/ Мөн 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан 10 цаг 08 минутад эхэлсэн болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан товлосон цагаасаа өмнө буюу 09 цаг 30 минутад эхэлсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...товлосон цагаасаа өмнө хуралдааныг нээж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН