| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/06016/и |
| Дугаар | 185 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 185
| 2016 оны 6 сарын 23 өдөр | Дугаар 101/ШЗ2016/0185 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 22 гудамж 802 тоотод оршин суух Бүгжин овогт Сүрэнгийн Гантөмөрийн /ХК59062312/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Өндөрхаан 8 гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо 12 дугаар хэсэг 482 тоотод оршин суух Тайж овогт Улаанхүүгийн Оюунгэрэлд /ДЮ63080361/ холбогдох,
270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Зургийн аппаратны үнэ болох 270.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Би С.Гантөмөрт 270.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Гантөмөр нь У.Оюунгэрэлд холбогдуулан 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч У.Оюунгэрэл нийт 270.000 төгрөгийг С.Гантөмөрт төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч У.Оюунгэрэл нь 270.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Гантөмөрт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Оюунгэрэлээс 4.375 төгрөг, төрийн сангийн холбогдох данснаас /2611192214/ 4.375 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Гантөмөрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО