Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 65

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                       Г.Цолмонгэрэл

Нарийн бичгийн даргаар                     Б.Түвшинтуул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Очиржавын Баярсайханд холбогдох 1831004240056 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Баянхан 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 130 тоотод оршин суудаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо монел 22 дугаар гудамж 502 тоотод оршин суудаг гэх хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигин овогт Очиржавын Баярсайхан РД:/МЭ-76012710/

Шүүгдэгч О.Баярсайхан нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 5 дугаар хэсгийн задгайд Т.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч О.Баярсайханы 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед байсан санагдаж байна, найз болох П.Мөнхбаатарын хамт Сүхбаатар сумын 4 дүгээр баг Шүдэнзний арын Цагаан худагийн орчимд бид хоёр нэг шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад сууж байхад найз болох Аптангэрэл бид хоёр дээр ирж бид гурав хамт юм яриад сууж байхад Аптангэрэл ахын байшинг барилцаж байгаа гэх зүс таних Т.Ганхуяг мөн бидэн дээр ирж “Б.Мягмар, Т.Ганбаатар хоёр нэлээд согтуу намайг ажил хийлгэхгүй зодоод байна” гэж ярьсан. Тэгсэн Аптангэрэл бид 2-ыг “машинд суучих бүгдээрээ манай охины барьж байгаа байшин руу явъя” гэж ярихаар нь Мөнхбаатар бид хоёр зөвшөөрч машинд нь сууж явсан юм. Ингээд ПСМК-гийн ард шинээр бариулж байсан байшингийн хашааны гадаа ирж зогсож машинаас бууж хашаан дотор нь орж Мөнхбаатар миний урд явж байгаад зүс таних Б.Мягмарт хандаж “Ганбаатар та 2 яах гэж энэ ядарсан гэр оронгүй хүнийг /Т.Ганхуягийг/ дээрэлхэж байдаг юм” гэж Б.Мягмарт хэлтэл өөдөөс нь “юу гээд байгаа муу пязда вэ” гээд Мөнхбаатарыг толгойгоороо нүүрлүү нь мөргөх шиг болсон. Тэгсэн Мөнхбаатар зөрүүлээд гараараа Мягмарыг нэг удаа нүүрлүү нь зөрүүлээд цохиод авсан. Тэгээд би зодоон эхэлж байна гэж бодоод миний хажууд баруун гар талд зогсож байсан Ганбаатарын баруун нүд, мөн аман тус газарт нэг нэг удаа баруун гараараа цохиод авсан. Тухайн үед эхлээд Мөнхбаатарыг толгойгоороо мөргөсөн. Мягмарын хөмсөг нь задарч цус гараад эхэлсэн” Тэгсэн Мөнхбаатар “за бүгдээрээ больё” гэж хэлээд больцгоосон юм. Тэгсэн Ганхуяг байшин дотроос шанагатай ус гаргаж ирээд Мягмарын цусыг угааж өгсөн. Тухайн үед Ганбаатарын нүүр амнаас цус гарсан юм бол харагдаагүй. Харин миний цохьсон нүд нь жаахан хөхөрсөн байсан харагдсан. Ингээд бид Ганхуягийг байшинд үлдээн Аптангэрэлийн машинд сууж явцгаасан. Эхлээд Мягмарыг гэрт нь хүргэж өгөөд дараа нь Мөнхбаатар бид хоёр машинаас бууж Алтангэрэл, Ганбаатар нар явцгаасан.  ... гэх мэдүүлэг, /хх-ийн 93-р ху/,

2.Шүүгдэгч О.Баярсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Мөнхбаатар бид хоёр нэг шил архи уугаад байж байхад Алтангэрэл ирсэн. Тэгээд бид гурав юм яриад зогсож байхад Гааяа буюу Ганбаяр нь ирээд “хамт ажиллаж байгаа хоёр хүн нь зодож хөөгөөд байна, зугтаагаад ирлээ” гэсэн. Тэгээд бид дөрөв Ганбаярын машинтай хамт яваад очсон. “Яагаад энэ ядарсан хүнийг зодоод байгаа юм бэ?” гэсэн. Тэгэхэд Мягмаржав нь “гардан байлдаанд оръё” гээд Мөнхбаатарын шүдэн тус газар нь мөргөсөн. Би Ганбаатарын нүд болон  ам хэсэгт нэг нэг удаа цохьсон, Алтангэрэл “боль боль” гээд бид нарыг салгаад барьж байгаа байшинд орж бид нар ярилцсан. Тэгээд “маргааш эрүүл байгаа үедээ хоорондоо ярья” гээд салцгаасан. Маргааш нь бүгд эрүүл уулзсан, бие биенээсээ уучлалт гуйсан.   ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч Т.Ганбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би 2018 оны 10 сараас эхлэн ПСМК-ын хойд талд буюу Хөдөлмөр халамжийн хэлтсийн ард байдаг Аптангэрэл гэдэг хүний барилга дээр Мягаа гэдэг хүний хамт ажиллаж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө нар мандах үед Мягаа бид хоёр багажаа гаргаж ирээд гадаах ажлаа хийж байсан 10-11 цагийн үед Алтангэрэл бид хоёрыг дуудаад “дотогшоо оръё” гээд бид 3 гурав барьж байгаа байшинд орсон. Тэгсэн Алтангэрэл Мягаагаас авсан мөнгөө өгөөд “за хоёулаа өргүй боллоо” гэж ярьж байсан. Мягаа “дэлгүүрт өрөө өгөөд ирье” гээд гараад явсан. Тэгээд ирэхдээ 0.5 литрийн “Хараа” архи авчирсан. Тэр архийг нь Мягаа, Аптангэрэл бид гурав хувааж уусан. Тэгсэн чинь Аптангэрэл “өнөөдөртөө амаръя” гээд Аптангэрэл Мягаа бид хоёрт 0.5 литрийн “Хараа” архи авчирч өгөөд өөрөө гадуур “ажилтай” гээд явсан. Мягаа бид хоёр “архи уухдаа биш юм ярьж сууя” гээд юм ярьж дуулж суусан. Тэгээд 16 цагийн үед Гааяа гэдэг Алтангэрэлийнд ажиллаж байсан залуу орж ирсэн. Тэгсэн Мягаа “дүү хүү нааш ир чи ахынхаа багажийг их олон удаа дэлгүүрт барьцаанд тавьж уугаад байна, болохгүй гэдгийг би чамд маш олон удаа хэлсэн, хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биздээ” гээд тэр хоёр муудалцаад байсан. Би тэр хоёрыг хараад орон дээр тамхи татаад сууж байсан. Тэгээд би “гадаа тавьсан багажаа хураая” гээд гадаа гарч багажаа аваад ороод ирсэн чинь Мягаа “хөөе Ганбаа нөгөө Гааяа чинь гараад зугтаачихлаа” гэхээр нь би багажаа оруулж тавиад хойноос нь гарсан чинь “Тулга” модны захын чигтээ Гааяа гүйж байсан. Тэгэхээр нь би хойноос нь хэсэг гүйгээд амьсгаадаад зогссон. Тэгээд Мягаа бид хоёр хойноос нь алхаад очсон чинь модны захын хаалганы хавьцаа сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр би “хөөе чи зугтаад яах вэ, бид хоёр явах гээд байна, чи байшин саваа харалдаа” гэсэн. Тэгсэн чинь Гааяа бас зугтаачихсан. Тэгээд Мягаа бид хоёр буцаад байшин дээрээ очсон. Тэгээд байшин дээр байж байсан чинь гадаа хаалга дугарч чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь Гааяа ирчихсэн байхаар нь дагуулаад байшин луу оруулсан. Би Гааяад “чиний буруу биз дээ, чи хамаг багажийг барьцаанд тавьчих юм, энэ багажийг авах гэсээр ажил алдагдаад байна” гээд Гаяагийн баруун гарын булчин хэсэг рүү гараараа 2-3 удаа алгадсан. Тэгсэн чинь Гааяа “ойлголоо” гэхээр нь би “за сайн байна” гээд “тамхи дуусчихлаа, чиний ороодог байна уу” гээд Гааяагийн ороодог тамхинаас ороож цонхон дээр зогсож байхад ар талд Гааяа, Мягаа хоёр юм яриад байсан. Тэгээд би биө засаад ороод ирсэн чинь Мягаа “нөгөөдөх чинь гараад зугатаачихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь хүрээд ирэх байх” гээд бид 2 хүлээгээд сууж байсан чинь гадаа машин ирэх шиг болсон. Тэгэхээр нь бид хоёр гараад хашааны хаалгаар гарсан. Тэгсэн машинаас Алтангэрэл, Гааяа, Баяраа, Памбага дөрөв бууж ирсэн. Тэгсэн Памбага, Баяраа хоёр надруу дайрсан. Памбага нь  “Аагий ахаар хавирга чануулж иддэг хэн бэ” гээд намайг барьж аваад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо суусан чинь хэд хэдэн талаас цохих шиг болсон. Тэгэхээр нь би “та нар миний үгийг сонсох хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Баяраа нь манай найз Мягмарыг зодож байх шиг байсан. Тэр хооронд би Аагий дээр очоод “чи энэ хоёрыг яах гэж дагуулж ирсэн юм бэ” гэсэн чинь Аагий тамхиа татаад шүлсээ хаяад зогсож байсан. Манай найз Мягмарыг Памбага, Баяраа хоёр зодож байхаар нь очоод “та болио” гэсэн чинь тэр 2 эргэж хараад намайг зодсон. Тэр үед миний шүд уначихсан. Тэгэхээр нь би тэр хоёрт “шүд уначихлаа” гээд цустай шүдээ гаран дээрээ бариад үзүүлсэн чинь Баяраа нь “шүд байтугай юм болно” гэж байсан. Тэгсэн Аптангэрэл “наад хоёрын чинь цусыг угааж өгье” гээд бид тав байшин луу орсон. Тэгээд башинд ороод гар нүүрээ угаагаад Алтангэрэлд “одоо энэ үйлдлээ зогсооё, ойлголцлоо” гэж хэлсэн чинь Алтангэрэл “би энэ хоёрыг аваад явъя” /Баяраа, Памбага/ гэхээр нь би “Мягаагийн нүүр царай нь аймаар болчихсон байна, яаж гудамжаар авч явдаг юм” гэсэн чинь Аптангэрэл машинаараа бид нарыг бүгдийг нь хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

4. Гэрч П.Мөнхбаатарын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг өнгөрч байхад шүдэнзний арын цагаан худаг дээр Баярсайхан, Бямбажав ах бид 3-ыг байж байхад Аптангэрэл ах өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд Аптангэрэл ах “Мандахнаран” дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад Аптангэрэл ахын машины хажууд Баярсайхан, Аптангэрэл ах бид гурав хувааж уусан. Тэгээд байж байхад Аптангэрэл ахын байшин дээр юм хийж байсан Гааяа гэдэг залуу ирээд “Аагий ахаа Мягаа, Ганбаа хоёр чинь намайг зодоод байна” гэсэн чинь Аагий ах “за хэдүүлээ очъё” гээд Аптангэрэл ахын машинтай Бямбажав ах машиныг нь бариад Аагий ах, Баярсайхан, Гааяа бид нар Аагий ахын барьж байгаа байшин дээр очсон. Тэгээд байшин дээр очоод Бямбажав ах, Аагий ах, Баярсайхан. Гааяа бид тав байшин луу орсон чинь нөгөө Ганбаа, Мягаа хоёр согтуу сууж байсан. Би ороод “яагаад өнчин өрөөсөн хүүхдийг зодож нүдээд байгаа юм бэ” гэсэн чинь Мягаа нь босож ирээд “тэгвэл гардан тулалдаанд оръё” гээд миний шүд рүү мөргөөд Мягаагийн хөмсөг нь задарсан. Тэгэхээр нь би Мягааг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Мягаа байшин дотор байсан тал тоосго бариад над руу дайрахаар нь Бямбажав ах Мягаагийн тоосготой гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь миний араас Ганбаа нь татаад цээжин хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Мягаа дараа нь сүх барьчихсан надруу ирсэн. Тэгсэн хажуунаас нь Бямбажав ах бариад авсан. Тэгсэн Аагий ах “больцгоо больцгоо” гээд Гааяа ус авчирч Мягаагийн хөмсөг задраад цус гарсан байсныг угаасан. Ганбаагийн хамарнаас цус гарсан байсныг мөн угаасан. Тэгээд Бямбажав ах Аагий ахын машиныг бариад Баярсайхан бид хоёрыг шүдэнзний арын цагаан худаг дээр буулгаад нөгөө Мягаа, Ганбаа хоёрыг гэрт нь хүргэж өгөх гээд Аагий ахтай хамт аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,

5.Гэрч Т.Ганхуягийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Тэр өдөр би Аптангэрэлийн ахынх нь байшин дээр байж байхад Мягаа, Ганбаа ах хоёр намайг зодсон. Мягаа ах намайг “миний таслагчийг барьцаанд тавилаа” гээд зодсон. Тэгэхээр нь би арай гэж гараад зугтаасан. Тэгсэн чинь миний араас Мягаа, Ганбаа хоёр хөөж байгаад намайг барьж аваад тэр хоёр, хоёр талаас ээлжлээд зодсон. Тэгэхээр нь би ахиад тэр хоёроос зугтаасан. Тэгсэн тэр хоёр байшин луу явахаар нь би араас нь байшин дээр очсон. Тэгсэн чинь Ганбаа нь гарч ирээд хаалга онгойлгоод “одоо зодохгүй ээ, ахын дүү тамхи тат” гээд тамхи өгөөд намайг байшин луу дагуулж орсон. Тэгээд намайг “ажлаа хий” гэсэн. Тэгэхээр нь би хөөс шахах гээд байж байхад Ганбаа нь хаалга бариад зогсож байсан. Мягаа нь миний араас өшиглөсөн. Тэгэхээр нь би “ахаа та хоёр одоо архи уучихсан юм чинь гэртээ харьчих” гэсэн чинь Мягаа ах “чи мэддэг юм уу” гээд намайг цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би ахиад гараад зугтаасан. Тэгээд шүдэнзний ард худагны тэнд Аптангэрэл ахтай тааралдсан. Тэгсэн чинь Аптангэрэл шүдэнзний арын Баярсайхан ах, Памбага / Мөнхбаатар/ өөр нэг танихгүй ах байсан / Бямбажав/, тэгээд би. Аагий ахад “намайг нөгөө хоёр зодоод байна” гэсэн чинь Аагий ах “яаж байгаа юм бол нөгөө хоёр чинь хариагүй юм уу” гэхээр нь “хариагүй намайг зодоод байна” гэсэн чинь Памбага ах, Баярсайхан хоёр хажуунаас “гэр оронгүй ядарсан хүнийг зоддог хэн бэ”  гэж уурласан. Тэгээд бид нар Аагий ахын машинтай байшин дээр очсон. Тэгсэн чинь Мягаа ах, Ганбаа ах хоёр байшингийн гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн чинь Памбага ах Мягаа ахад “та яаж байгаа юм бэ, гэр оронгүй ядарсан хүнийг зодоод” гэсэн чинь Мягаа ах “гардан тулаанд орох уу” гээд ханцуйгаа шамлаад Памбага ахын цээжрүү нь цохиод мөргөсөн. Тэгсэн чинь Мягаа ахын хөмсөг нь задраад цус гоожсон. Тэгсэн чинь Памбага ах “яаж байнаа” гээд Мягаа ахтай зодолдсон. Тэгсэн чинь хажуунаас Ганбаа ах Памбага ах руу дайрсан, Баярсайхан ах Ганбаа ахыг барьж аваад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь Аагий ах бид хоёр тэр дөрвийг салгасан. Тэгээд би Мягаа ах, Ганбаа ах хоёрыг “одоо яв” гэсэн чинь “явахгүй орно” гээд байшин руу орсон. Тэгээд байшин руу ороод Мягаа ах “гардан тулаанд оръё” гээд байсан. Тэгээд би тог тасарсан байсан болохоор гадаа тог янзалсан чинь болохгүй байсан. Тэгээд байшин луу орох гэсэн чинь нөгөө хэд урдаас бөөндөө гараад ирсэн. Гарч ирээд Памбага, Баярсайхан ах хоёр “ахын дүү одоо орж юм аа хий, бид нар энэ хоёрыг чинь аваад явлаа” гэж хэлээд хашаанаас гараад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,

 

8.Гэрч У.Алтангэрэлийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ганбаатар, Мягмар хоёр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш манай охины байшингийн дээврийн төмөр тавьж байсан юм. Гааяа буюу Ганхуяг нь байшингийн дотор засал буюу цонхны амалгаа хийж байсан. Нэг өглөө Мягмар надруу залгаад “миний цохилттой дриллийг Гааяа надаа хэлэхгүйгээр хүнд барьцаанд тавьсан байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Гааяа нөгөө цохилттой дрилыг Алтанбулаг сумын Шарка гэдэг залууд 15000 төгрөгөнд тавьсан байсан. Дараа нь мөн дахиад ПСМК-ийн дэлгүүрт орж ирсэн эмэгтзйд 14.500 төгрегний барьцаанд тавьсан, дараа таксинд явдаг залууд 15.000 тегрөгний барьцаанд тавьсан байсныг би мөнгийг нь төлж аваад Мягмарт хүлээлгэн өгч байсан. Энэ байдлаас болж Ганбаа, Мягаа хоёр миний хажууд Гааяаг ганц нэг удаа цохиж байсан би тухайн үед Гаяад “чиний буруу шүү, чи хүний багажийг хүнд нь хэлэхгүйгээр авч өөр хүнд барьцаанд тавьсан байна” гэж хэлж байсан. Тэгсэн Гааяа “ёстой уучлаарай би дахиж тавихгүй” гэж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын эхээр байх барьж байгаа байшин дээр өглөө очсон чинь Мягаа зөрж гараад явсан. Тэгээд буцаж ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа” архи барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би Ганбаа, Мягаа хоёрт “та хоёр одоо ингзэд архи уучих юм бол ажлаа битгий хийгээрэй, дээвэр дээр гараад уначихна шүү” гэж хэлээд аймгийн төв орж иргэний бүртгэлээс хойшоо гарах бичгээ аваад буцаад байшин дээр очсон чинь Ганбаа, Мягаа хоер негөө архиа уугаад дуусчихсан намайг “дахиад нэг шил архи аваад өг” гэхээр нь 0.5 литрийн “Хараа” архи авч өгөөд “наадахаа уучихаад яваарай” гэж хэлээд би хуурай ахындаа очсон. Тэгээд тэр ахындаа байж байгаад шүдэнзний ар луу явсан. Намайг шүдэнзний арын худаг дээр очиход манай тэр хавийн Баярсайхан, Памбага, Маша нар байсан. Тэгсэн чинь Маша надад нэг шил архи авч өгсен, тэр архийг нь Баярсайхан, Памбага. Маша нартай хувааж уусан. Тэгээд бид нарыг худаг дээр байж байхад Гааяа гүйгээд ирсэн. Тэгэхэзр би “чи байшингаа хаяад юу хийж яваа юм бэ” гэсэн чинь “нөгөө хоёр чинь намайг зодоод байна” гэсэн. Тэгэхээр нь би машинаа Бямбажаваар бариулаад Баярсайхан, Памбага, Ганхуяг бид нар байшин дээр очсон. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор тэнд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Уг нь учир зүйг нь олчихъё гээд очсон чинь байшин засаж байсан Мягмар “гардан тулаанд орчихъё” гээд Памбага гэдэг залууг мөргөсөн. Тэгээд зодоон болсон юм байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,

9. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.Ганбаатарын биед зовхи хацарт цус хуралт, 1 шүдний мултрал, 1 шүд үзүүр хэсэг сэтэрсэн, уруулд язарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,

10. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, /хх-ийн 07-р ху/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 1831000350 дугаартай тогтоол, /хх-ийн 7-р ху/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч Т.Ганбаатарт яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 11-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 19-22, 86-5-р ху/, хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-26-р ху/, Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 49-52-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 74-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-89-р ху/,Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 91-92-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 93-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 103-108-р ху/, шүүгдэгчийн шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 109-113-р ху/, шүүгдэгч хохирогч нарын эвлэрсэн тухай бичгээр гаргасан баталгаа, /хх-ийн 120-р ху/, Хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын санал, /хх-ийн 121-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Баярсайхан нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр баг 5 дугаар хэсгийн задгайд Т.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч О.Баярсайханыг “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрсний улмаас Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын торгох саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурдах нь зүйтэй.,

Шүүгдэгч О.Баярсайхан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид  нийт 500.000 төгрөг цувуулж өгсөн гэж мэдүүлдэг ба үүнийг хохирогч нь хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Очиржавын Баярсайханыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Очиржавын Баярсайханыг 450 нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Баярсайханы цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан О.Баярсайханд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Баярсайхан нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч О.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НОЛХООСҮРЭН