Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5966

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2016/05966

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 142 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэвээндоржийн  /РД:ТИ60020304/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* /*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 5.202.067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эхнэр ******* 2015 оны 06 дугаар сарын 19-нд өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын *******-иар дамжуулан түрээсийн гэрээ хийсэн.

Бид гэр бүлээрээ 2015 оны 06 сараас 2016 оны 05 дугаар сарын 20-ны хооронд Австрали улсад ажиллаж амьдарсан. Иймээс бид байрыг зуучлан түрээслүүлж байсан компанид бүрэн итгэж бүх үүргээ хариуцуулсан юм.

Гэтэл түрээслэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөхгүй, бүр сүүлдээ хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон.

Ингээд бид байрандаа орох гэтэл түлхүүр, цоожийг нь сольсон байсан тул зуучлагчаар дамжуулан түрээслэгчтэй ярьж байж байрыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч байр хүлээлцсэн баримтад 3 тал гарын үсэг зурсан.

Барьцааны 650.000 төгрөгийг хүлээн авч, учирсан хохирлыг засварласан боловч байр түрээслүүлэх үеийн шаардлагад хүрээгүй.

Бидний хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээ бол 3 талт гэрээ бөгөөд өөр өөрийн эрх, үүргийг тодорхой тусгаж өгсөн гэрээ гэж үзэж байна.

******* нь түрээслэгч гаас түрээсийн төлбөр, хохирол нэхэмжлэхдээ зөвхөн нэхэмжлэх эрхтэй гэж шаардсанаас шүүх хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Харин үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй гэсэн бол хэрэгсэхгүй болгохгүй байсан гэж бодож байна.

*******-ийг энэ гэрээнд зөвхөн зуучаар оролцсон гэдгийг зөвшөөрөхгүй, түрээслэгчийн байранд нэвтрэн орох, түүнээс түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй байсан өөрөөр хэлбэл Иргэний хуулийн өөртөө туслах зүйл хэсгийг үндэслэл болгох боломжтой байсан. Энэ гэрээгээр бидний түрээсийн байранд нэвтрэн орох эрхийг хязгаарласан бөгөөд энэ эрхийг гэрээний 2.1, 2.2, 2.3-д зааснаар зуучлагчид олгосон гэж үзэж байгаа.

Бид анхнаасаа зуучлалын компанид итгэж тэдний зуучлалаар байраа түрээслүүлж байсан тул түрээсийн гэрээний 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу ******* нь хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэж байна. Иймд *******-иас:

1. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох хугацааны түрээсийн төлбөр 3.069.216 төгрөг, 13 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 1.545.689 төгрөг,

2. 2015 оны 10 сараас 2016 оны 06 сар хүртэлх хугацааны ашиглалтын зардалд /ус, дулааны/ 430.570.30 төгрөг, алданги 155.929.78 төгрөг,

3. Цахилгааны төлбөр 51.545 төгрөг,

4. Интернэтийн төлбөр 93.860 төгрөг,

5. СӨХ-ийн төлбөр 403.314 төгрөг,

6. *******-ийг гэрээнд заасан өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул түүнд төлсөн зуучлалын хөлс 565.000 төгрөг, нийт 5.202.067 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн,лол,ны, 23 тоотод байрлах 47.68 м.кв талбай бүхийыг *******-иар зуучлуулан иргэн д түрээсэлсэн.

Ингээд талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдаж түрээслэгч нь сарын түрээсийн төлбөр 565.000 төгрөгийг улирлаар нь түрээслүүлэгч *******ын дансанд хийхээр тохирсон.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15/29 дугаартай түрээсийн гэрээний 2.1, 2.2, 2.3-д зааснаар зуучлагч компани тухайн түрээсэлсэн байрны ашиглалт, эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавина гэж зааснаас биш түрээслүүлэгчийн төлбөрийг түрээслэгч төлөөгүй тохиолдолд төлбөрийг хариуцуулахаар зохицуулаагүй.

******* нь талуудын хооронд гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж, зуучлалын үйлчилгээ үзүүлж өөрийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлсэн. Түрээслэгч болон түрээслүүлэгч нар нь төлбөрөө өөрсдөө тохиролцож өгч, авалцдаг бөгөөд манай компаниар төлбөрөө дамжуулдаггүй.

Мөн тухайн орон сууцанд иргэн , нар амьдарч байсан ба 2015.12.24-ний өдрөөс 2016.06.06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 3.069.216 төгрөгийг тэд төлөөгүй тул эдгээр иргэдийг энэ хэргийн хариуцагчаар татах ёстой, манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэлэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд түрээслүүлэгч *******, түрээслэгч , зуучлагч ******* оролцсон. Түрээслүүлэгч нь гэрээний биелэлтэд өөрөө хяналт тавьж гэрээг цуцлах эрх өөрт нь хадгалагдаж байгаа болохоос зуучлагч түрээсийн төлбөр төлөгдсөн эсэхэд хяналт тавих боломжгүй. Учир нь түрээслэгч түрээсийн төлбөрөө түрээслүүлэгчийн дансанд шилжүүлж байсан болно.

Түрээсийн гэрээний хугацаанд ******* нь *******тай байнгын холбоотой байсан бөгөөд руу утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаардаж байсан.

Зуучлагчийн хувьд түрээслэгчийн гэр оронд нь орох, мэдээлэл авах боломжгүй байсан учир тай утсаар харилцдаг байсан. Үүнийхээ дагуу түрээсийн төлбөр, урсгал зардал шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг түрээслэн ашиглаж, эзэмшиж байсан хүмүүст холбогдуулан түрээсийн төлбөрөө гаргуулж авах нь зүйтэй гэж үзэж байх тул 5.202.067 төгрөг нэхэмжилсэн *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ бгийн судлаад

:

 

*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5.202.067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1, 2.2, 2.3-д заасан орон сууцанд хяналт тавих үүргээ ******* нь биелүүлээгүй тул түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

хариуцагч ******* нь зуучлалын үүргээ зохих ёсоор биелүүлсэн, түрээслэгчийн гүйцэтгээгүй үүргийг хариуцах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* нь өөрийн өмчлөлийн гэх *******,,лол,,,,ыг 1 сарын 565.000 төгрөгөөр бусдад түрээслүүлэхдээ *******-иар зуучлуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

*******, *******, нарын хооронд 2015 05 угаа 19-ий ө Түрээсийн гэрээбайгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 318,410 дугаар зүйлүүдийг удирдлага болгожээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д: Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,

410 дугаар зүйлийн 410.1-д: Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний агуулгаас үзэхэд *******, Хос Тулга зууч ХХК-ийн хооронд зуучлалын гэрээний харилцаа, *******, нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

*******ын дансанд түрээслэгч нь түрээсийн төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлж байсан, тодорхой хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөөгүйгээс ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж зохигч тайлбарласан болно.

 

Гэрээний талууд түрээсийн орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээлцсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчид барьцааны 650.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, тэрээр байранд зохих засвар хийсэн гэж тайлбарласантай зохигч маргаагүй болно.

/хх-ийн 59 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23908 дугаартай захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4.637.067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдсон гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг захирамжид ******* нь *******ын өмчлөлийн орон сууцыг түрээслэх гэрээ байгуулахад холбож зуучилсан байх бөгөөд дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөлслөгч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хөлс нэхэмжлэх эрх нь гагцхүү хөлслүүлэгч талд буюу *******д байх бөгөөд тэрээр уг эрхээ зуучлагч *******-д шилжүүлээгүй байх тул хөлслүүлэгчийн өмнөөс хөлслөгчөөс төлбөр нэхэмжлэх эрх олгогдоогүй болохыг дурдсан байна.

/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар хэсгийн 2.1-д: Зуучлагч нь хариуцсан орон сууцанд нь өргөтгөл шинэчлэл хийх, дамжуулан түрээслэх, давхар түрээслэх зэрэгт сар болгон хяналт тавина, 2.2-д: Зуучлагч нь байрны ашиглалтын төлбөр болон засварын зардалд сар болгон хяналт тавина, 2.3-д: Зуучлагч нь орон сууцны тавилга эд хогшлын бүрэн бүтэн байдалд 3 сард нэг удаа биечлэн шалгаж хяналт тавих гэжээ.

 

Гэрээний дээрх заалтын дагуу ******* нь түрээслэгчийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түрээслүүлэгчид хариуцан арилгах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл ******* нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрхээ *******-ийг хэрэгжүүлэхээр шилжүүлээгүй байна.

 

Түүнчлэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар *******-ийг зуучийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул *******тай байгуулсан гэрээгээр тохиролцсон хөлс 565.000 төгрөгийг буцаан гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн *******-иас түрээслэгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох хугацааны түрээсийн төлбөр 3.069.216 төгрөг, 13 хоногийн алданги 1.545.689 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 06 сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал /ус, дулааны/ 430.570.30 төгрөг, алданги 155.929.78 төгрөг, цахилгааны төлбөр 51.545 төгрөг, интернэтийн төлбөр 93.860 төгрөг, СӨХ-ийн төлбөр 403.314 төгрөг, *******-д төлсөн зуучлалын хөлс 565.000 төгрөг, нийт 5.202.067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн энэ шийдвэр нь түрээслүүлэгч *******ын түрээсийн төлбөр, түүнтэй холбоотой бусад зардлыг түрээслэгч гаас нэхэмжлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний эрэг эд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 йлийн 115.1, 115.2.3, 116, 118 뿿 удирдлага болг

ТОГТООХ :

 

1. 410 410.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар *******-иас 5.202.067 төгрөг гаргуулах тухай *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн 7 7.1.1 э эхэмжлэгч тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د Б.ЦОЛМОНГЭРЭЛ