Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 104

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 135 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Г.Н-д Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 1 хоногийн хорих ял...” гэснийг “2 жилийн хорих ял...” гэж өөрчилж,  

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Н-д Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ                                

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР