Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00946

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...14 дүгээр зүйлийн 14.5... гэснийг 14 дүгээр зүйлийн 14.6 гэж өөрчилж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоот хаягт байх, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******аас 64,563,100 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосугай гэж өөрчилж,

5 дахь заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******аас 13,960,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

6 дахь заалтын ...хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 227,750 төгрөг гаргуулан гуравдагч этгээд *******т тус тус олгосугай... гэснийг нэхэмжлэгч *******аас 480,765 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосугай гэж өөрчлөн, зохигчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 298,950 төгрөг, хариуцагч *******ий төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ