Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 23 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0190

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: “Шифт” ХХК-ийн /Баянгол дүүрэг Баруун 4 зам грандплаза цогцолбор 907 тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаар 9011007112, РД:5016177/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Онцгой байдлын Ерөнхий газарт /Сүхбаатар дүүрэг Партизаны гудамж-6 өөрийн байранд байрлах/ холбогдох,

 

20.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Шифт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- “Шифт” ХХК 2015 оны 04 сард Онцгой байдлын Ерөнхий газрын “Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, сэтгэл зүй сэргээн заслын сувилалын барилга байгууламжийн эскиз зураг боловсруулах ажил гүйцэтгэх” тухай хамтран хэлцэл байгуулан 2015.05.06 өдөр “Зураг төсөл хүлээлцэх акт”-аар хүлээлгэж өгсөн. Уг ажлын гэрээ нь удаа дараа хойшилсоор 2015.09.23 өдөр 11/15 тоот зураг төслийн ажлын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнд төлбөрийг 2015.10.01 өдөр төлнө гэсэн. Гэтэл манайх гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгсөн байхад гэрээгээр тохирсон 20.000.000 төгрөгийг манай талд огт шилжүүлээгүй тул Онцгой байдлын Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шифт” ХХК нь Онцгой байдлын Ерөнхий газарт холбогдуулан нийт 20.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид  2016 оны 06 дугаар сарын 23 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Нэг талаас регистрийн 5016177 дугаартай Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Гранд плаза цогцолборын 9 давхар 907 тоотод байрлах Шифт ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал Г.Ганбаатар /цаашид “нэхэмжлэгч” гэх/, нөгөө талаас регистрийн 9129146 дугаартай Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, өөрийн байранд байрлах Онцгой байдлын ерөнхий газар, түүнийг төлөөлж хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал /цаашид “Хариуцагч” гэх/, /нэхэмжлэгч болон хариуцагч талыг хамтад нь талууд гэх/ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан зохигчдын харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй, харилцан тохиролцсоны дагуу дараах нөхцөлтэйгээр байгуулав.

Энэхүү гэрээ нь талуудын эрх тэгш, шударга ёсонд нийцсэн бөгөөд гэрээний бүх зүйл заалттай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрөгдсөн байх, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх зарчимд тулгуурлагдсан болно.

Гэрээний зорилго: “Шифт” ХХК-ийн нэхэмжпэлтэй Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах, Налайх дүүргийн Тэрэлжид байрлах газар дээр ОБЕГ-ын Сэтгэл зүй Сэргээн засалын төвийн барилга байгууламжийн эскиз зургийн ажлын байршлыг Хан-Уул дүүрэг 8 хороо, Жаргалантын аманд болгон өөрчлөхөөр тус тус эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг баримтлан шүүхэд үүсгэсэн байгаа дээрх иргэний эрх зүйн маргааныг харилцан тохиролцсон нөхцлөөр эцэслэн шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн авч захирамж гаргаж, баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэнэ.

Гэрээний нөхцөл: Талууд харилцан тохиролцож нэхэмжпэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан гэрээний 1.1-т заасан 20.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу 2016 оны 8 дугаар сарын 01 өдрийн дотор нэхэмжпэгч талд бүрэн төлж барагдуулна. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу энэхүү гэрээг баталгаажуулсан, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, мөн дахин 2015 оны 09 дүгээр сарын 23 өдрийн № 11/15 дугаартай “Зураг төслийн ажлын гэрээ”-ний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг ийнхүү хүлээн зөвшөөрсөн.

Бусад нөхцөл: Энэхүү гэрээ нь талуудын эвлэрлийг баталсан шүүхийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн ханган гарч, талууд хүлээн авч, гэрээний 2.2 дахь хэсэгт заасан гол нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно. Энэхүү гэрээг талууд сайн дураар байгуулсан бөгөөд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаадагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг бүрэн ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажилгаанаас үүдэн гарах аливаа үр дүнг хүлээн зөвшөөрсөн болохыг үүгээр дахин баталж байна.

 Үнэн зөв мэдэгдэл: Энэхүү гэрээний дагуу Талуудаас гаргаж өгсөн, гаргаж өгөх бүх баримт бичиг болон, баталгаа нь бүгд үнэн зөв, ямар нэгэн нөхцөл байдлын талаар худал мэдэгдээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал нөхцөл байдлыг орхигдуулаагүй болно гэжээ.

 

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч “Шифт” ХХК нь Налайх дүүргийн Тэрэлжид байрлах газар дээр ОБЕГ-ын Сэтгэл зүй Сэргээн засалын төвийн барилга байгууламжийн эскиз зургийн ажлын байршлыг Хан-Уул дүүрэг 8 хороо, Жаргалантын аманд болгон өөрчлөхөөр, харин хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газар нь нэхэмжлэгч “Шифт” ХХК-д 20.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01 өдөр төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3,  74 дүгээр  зүйлийн 74.5 дахь зааснаар нэхэмжлэгч “Шифт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас 128.975 төгрөг, төрийн сангийн холбогдох данснаас буюу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 128.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шифт” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                                                                      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  г                 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО