| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/00657/И |
| Дугаар | 207/ма2025/00033 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 207/ма2025/00033
2025 04 14 207/МА2025/00033
“““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ““““““““, “““““““““" ТӨҮГ-т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : “““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ““““““““,
Хариуцагч “““““““““" ТӨҮГ-т холбогдох,
“89,541,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““““““” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.”“““““““ би 2015-2017 онуудад Итали улсад үйлдвэрлэсэн кофе чанагч 38 ширхэг машиныг ““““““““ийн Нийтийн хоолны хэлтсийн ““““““““ рестораны дарга Д.”“““““““гийн захиалгаар нийлүүлсэн юм. Нярав Ж.”“““““““ болон менежер ““““““““ нарыг байлцуулан падаанаар баталгаажуулан хүлээлгэн өгч гарын үсэг, тамгаар баталгаажуулан хүлээн авсан. Үүнээс 25 ширхэг кофе чанагчийн мөнгийг цувуулан төлсөн боловч 13 ширхэг кофе чанагчийн төлбөр болох 33,345,000 төгрөгийг удахгүй төлнө гэсээр ковидын хорио хүргэсэн. Миний бие ковидын үеэр болон дараа нь хүнд өвчний улмаас гадаад, дотоодод эмчилгээнд явж, одоо бие гайгүй болсон тул энэ асуудлаараа шүүхэд хандаж байна. Энэ хугацаанд дээрх төлбөрөө авч чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж банк, банк бус хувь хүнээс зээл авч, шийдсэн бөгөөд хүү алдангийн хамт 89,541,000 төгрөгийг кофе чанагчийн хүүнд төлөөд байна. Иймд Б.”“““““““ миний 13 ширхэг кофе чанагчийн төлбөр болох 33,345,000 төгрөг, хүү алданги болох 56,196,000 төгрөг, нийт 89,541,000 төгрөгийг “““““““““” ХХК болон ““““““““ийн Нийтийн хоолны хэлтсийн захирал ““““““““гаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү хэмээн шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Манай ““““““““ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 89,541,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани нь ““““““““ ХХК /хуучин нэршлээр/-ийн нийтийн хоолны хэлтсийн дарга ““““““““гийн хүсэлтийн дагуу тус байгууллагад нийт 37 ширхэг кофены машин, мөн уг машинд хэрэглэгдэх үрлэн кофены машиныг нийлүүлсэн. Машинуудыг ““““““““ ХХК-ийн тухайн үед ажиллаж байсан хэлтсийн дарга болон нярав холбогдох ажилтнууд гарын үсэг зурж тоолж хүлээж авсан. Тодруулбал, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 ширхэг машин, нэг бүрийн үнэ 3,287,532, нийт үнэ 32,875,320 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 14 ширхэг машин, нэг бүрийн үнэ 3,287,532, нийт үнэ 46,025,448 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 ширхэг машин, нэг бүрийн үнэ 2,565,000 төгрөг, нийт үнэ 33,345,00 төгрөг болсон болсон бөгөөд нийт 112,245,768 төгрөгийн машин нийлүүлсэн. Үүнээс гадна тухай бүр уг машинд ашиглагдах үрлэн кофег манай компаниас авч байсан болно. Ингээд ““““““““ ХХК-иас өмнөх 24 кофены машины төлбөрийг цувуулан нийт 74,888,500 төгрөгийг өгсөн, манай дансаараа хүлээн авсан бөгөөд үүнээс 4,012,248 төгрөгийг өгөөгүй үлдсэн. Ингээд хамгийн сүүлд авсан 13 ширхэг кофены машины төлбөр 33,345,000 төгрөгийг хүлээн аваагүй учир уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн "““““““““ ХХК манай компаниас машин аваад төлбөрөө өгөхгүй удсанаас шалтгаалан компани авлагатай алдагдалтай байсан тул банк бус санхүүгийн байгууллагаас 45,000,000 төгрөгийн зээл авч компани руу орлогодож төлбөрийг хаасан. Ингээд мөн машины үлдэгдэл төлбөрөө авах талаар хариуцагч нарт удаа дараа биечлэн ирж уулзах, албан бичиг нэхэмжлэх өгөх гэх мэтээр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу ирсэн гэх мэт бусад зардалд 7,183,752 төгрөгийг шаардаж байгаагаа тодруулж байгаа болно гэжээ.
Хариуцагч ““““““““ хариу тайлбартаа:
Б.”“““““““ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлдээ “““““““““”ХХК-ийн Нийтийн хоолны хэлтсийн ““““““““ рестораны дарга Д.”“““““““гийн захиалгаар Итали улсад үйлдвэрлэсэн 38 ширхэг кофе чанагчийг шилжүүлсэн гэжээ. ““““““““ миний бие ““““““““ ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн даргаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан. 2015 онд намайг ажиллаж байхад Орос талын захирлын хүсэлтээр ““““““““ нь чанадаг кофе нийлүүлэх болсон. Кофе нийлүүлсний дараа кофе чанагч машинуудыг манай ““““““““ ХХК-д нийлүүлэх болсон. Гэхдээ манай нийтийн хоолны хэсэг нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг тул би гаргах боломжгүй гэдгийг тайлбарласан, үйлдвэрийн худалдааны хэлтэст ханд гэсэн. Кофе чанагчуудыг би хувьдаа аваагүй. Дээд захирал удирдах хүмүүсийн шийдвэрээр үйлдвэр авч зохих үнийн төлбөрийг үйлдвэрээс шилжүүлсэн байх. 2015 оны асуудал одоо бараг 10 жил болох гэж байна. Кофе чанагчууд нь /second hand/ буюу хуучирсан загварууд байсан ба актлагдсан байна. Үүнтэй холбоотой материалуудыг ““““““““ ХХК-аас гаргуулж судлах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд надаас 89,541,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Миний бие үүнийг хариуцах ёстой хүн биш гэж үзэж байна гэв.
“““““““““ ТӨҮГ” шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.”“““““““ нь ““““““““ ТӨҮГ-аас 2015-2017 онуудад нийлүүлсэн 38 ширхэг кофе чанагчийн үлдэгдэл төлбөр /13 кофе чанагчийн төлбөр/ 33,345,000.0 төгрөг, түүний хүү алданги болох 56,196,000.0 төгрөг, нийт 89,541,000.0 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийг хариуцагч “““““““““” ТӨҮГ дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: “““““““““” ТӨҮГ нь Б.”“““““““оос 38ш кофе чанагч биш 16 ш кофе чанагчийг хүлээн авч цаг тухайд нь холбогдох төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэсэн болох нь холбогдох баримтаар нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон аливаа баримтыг хавсаргаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг баримтлан хариуцагч “““““““““” ТӨҮГ, хариуцагч ““““““““ нараас 89,541,000 төгрөг гаргуулах “““““““““” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаартай шийдвэрийг гардан авч танилцаад эс зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Зарлагын баримтыг үндэслэж тодорхойлдог бөгөөд уг 13 кофены машиныг хариуцагч ““““““““ өөрийн биеээр гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Улмаар дээрх кофений машины үнэ болох 33,345,000 төгрөг төлөгдөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч ““““““““ татгалзлын үндэслэлээ “...би хувьдаа аваагүй, “““““““““” ТӨҮГ төлнө” гэдэг бөгөөд хариуцагч “““““““““” ТӨҮГ нь татгалзлын үндэслэлээ манаи үйлдвэр хүлээн аваагүй, ““““““““ хүлээн авсан” гэж тус тус хэн аль нь татгалзаж маргадаг. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг дүгнэхдээ үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “...”“““““““ ХХК нь ““““““““ ХХК-ийн хооронд кофе чанагч маишныг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шшжүүлсэн...” Мөн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт ...хариуцагч ““““““““ 15 ширхэг кофе чанагч машиныг хүлээлгэн өгсөн.. ”, гэж хоёр өөрөөр зөрүүтэй дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг эд хөрөнгийг буюу кофены машиныг ““““““““ хүлээж авсан тул ““““““““г дангаар нь хариуцагчаар татсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ““““““““ нь би аваагүй, үйлдвэр авсан гэж маргадаг тул “““““““““” ТӨҮГ-г хамтран хариуцагчаар татсан.
Гэтэл шүүх хэргийг хянан хэлэлцээд уг эд хөрөнгийг хариуцагч ““““““““г хүлээн авсан байна гэж дүгнэсэн атлаа мөн “““““““““” ТӨҮГ-тай худалдах худалдан авч гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлголмжгүй бөгөөд талуудын маргаж буй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ““““““““гийн гарын үсэг бүхий хүлээн авсан баримтаар хариуцагч ““““““““д маргаан бүхий 13 ширхэг кофены машиныг хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан зарлагын баримт, хх 126-127 талд авагдсан гэрч ““““““““гийн мэдүүлэг, хх гэрч Т.”“““““““гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг мөнгө өгнө гэж бичсэн тайбарыг ““““““““гаас чиглэл авч бичсэн... зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ч анх ““““““““ нь ямар нэгэн гэрээгүйгээр эхлээд машинаа өгч бай, дараа гэрээг байгуулна гэж хэлээд хүлээн авсан, харин ““““““““ ТӨҮГ-тай гэрээ байгуулаагүй гэдгээ тайлбарладаг бөгөөд, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ““““““““гийн захиалгаар нийлүүлсэн, ““““““““ хүлээн авсан гэдгийг тайлбарладаг бөгөөд мөн шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд болох Т.”“““““““ болон Ж.”“““““““ нар бараа материал нийлүүлэх, авах ажиллагааг хангамж хариуцсан хүмүүс хийдэг гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс үзвэл “““““““““” ХХК-ийн худалдан авах ажиллагаа хариуцсан хэлтсээр дамжуулан захиалга өгөлгүйгээр хариуцагч ““““““““ нь өөрөө захиалан нийлүүлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл “““““““““” ТӨҮГ нь ““““““““гаар дамжуулан дээрх хөрөнгийг ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр олж аван ямар нэгэн төлбөргүйгээр өөртөө дээрх хөрөнгийг бий болгож байгаад шүүх дүгнэлт өгөөгөөгүй гэж үзэж байгаа бөгөөд өмгөөлөгчийн хувьд мөн “““““““““” ТӨҮГ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хөрөнгө олж авсан байна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж санал дүгнэлт гаргасан боловч шүүх энэ талаар шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. “““““““““” ТӨҮГ нь манайх шилжүүлэн хүлээж аваагүй гэж мэтгэлцдэг гэтэл шилжүүлэн хүлээж аваагүй хөрөнгийг “““““““““” ТӨҮГ нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үндсэн хөрөнгөнд бүртгэсэн, улмаар үйлдвэрийн захирлуудын өрөөгөөөр тараагдсан болох нь хх 46 талд авагдсан 111/364 дугаартай албан бичиг, хх 72 талд авагдсан 65/125 дугаартай албан бичиг, хх 123 талд авагдсан 176 дугаартай тогтоол, хх 126-127 талд авагдсан гэрч ““““““““гийн мэдүүлэг, хх 129-130 талд авагдсан гэрч Б.”“““““““ы мэдүүлэг, хх 164-167 талд авагдсан үндсэн хөрөнгөнд бүртгэсэн акт, түүний орчуулга, xx 171-172 талд авагдсан үндсэн хөрөнгөнд бүртгэсэн акт, түүний орчуулга, хх 173 талд авагдсан гэрч Э.”“““““““ мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд “““““““““” ТӨҮГ болон “““““““““” ХХК хоёрын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй буюу “““““““““” ТӨҮГ нь нэхэмжлэгч ““““““““ ХХК-тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр ““““““““гаар дамжуулан ““““““““гийн хүлээн авсан 13 ширхэг кофены машиныг өөрийн өмчлөлийн хөрөнгөд олж аван, ямар нэгэн төлбөргүйгээр өөртөө дээрх хөрөнгийг бий болгож хөрөнгөжсөн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Гэтэл шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр ““““““““гаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардах эрхээ хэрэгжүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу “““““““““” ТӨҮГ-аас шаардах эрх үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “““““““““” ХХК нь “Эрдэнэт үилдвэр” ТӨҮГ-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүх талуудын маргаантай үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч,хариуцагч нар тус бүрт үүссэн харилцаа, хүлээсэн үүрэг, шаардах эрх зэргийг зөв тодорхойлоогүйгээс улбаалан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2024/00037 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү, Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамт биечлэн оролцоно гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ““““““““ ХХК нь хариуцагч ““““““““ болон ““““““““ ТӨҮГ-т холбогдуулан 89,541,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ““““““““ “...Кофе чанагчуудыг би хувьдаа аваагүй...захирал удирдах хүмүүсийн шийдвэрээр үйлдвэр авч зохих төлбөрийг үйлдвэрээс шилжүүлсэн байх. 2015 оны асуудал одоо бараг 10 жил болох гэж байна...надаас 89,541,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Миний бие үүнийг хариуцах ёстой хүн биш гэж үзэж байна” гэсэн үндэслэл /хх30,31х/, хариуцагч ““““““““ ТӨҮГ “... “““““““““” ТӨҮГ нь Б.”“““““““оос 38ш кофе чанагч биш 16 ш кофе чанагчийг хүлээн авч цаг тухайд нь холбогдох төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэсэн” гэсэн үндэслэл зааж, зөвшөөрөхгүй гэж маргасан./хх
3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоогоогүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулж, мөн маргааны зүйлийн хүрээнд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмж дүгнэх боломжтой гэж үзлээ.
3.1 Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
““““““““ ХХК-ийн захирал Б.”“““““““ 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 ширхэг, 2011 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр 14 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 ширхэг, нийт 37 ширхэг master 5000, Vienna, Jura маркийн кофе чанагч машиныг тухайн үеийн ““““““““ ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн дарга ““““““““д хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн 180 талд авагдсан зарлагын баримт /2011 оны 02, 04 сарын 14 ширхэг кофе чанагч машин/, 4 дүгээр талд авагдсан зарлагын баримт, Орхон аймгийн Цагдаагийн газарт 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ““““““““гийн гэрчээр өгсөн “…2011 оны үед ““““““““ ХХК-ийн захирал Б.”“““““““ манай байгуулга дээр ирж надтай уулзаж кофе чанагч машиныг танай байгууллагад түрээслэж болох уу гэдэг санал тавьсан.Тэгэхээр нь би түүнийг хүлээн зөвшөөрч 5 ширхэг кофе чанагч машиныг ““““““““ ХХК-иас кофены хамт авч ““““““““ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан хүмүүсийн өрөөнд байрлуулсан.Үүний дараа нэмж тухайн хуулийн этгээдээс кофе чанагч машин, үрлэн кофе авч байсан...Зарим машин дутуу байсан учир Б.”“““““““оос дахин нэмж 13 кофе чанагч машин авч тоолуулж....” гэсэн мэдүүлэг, /хх126, 127х/,
““““““““гийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ““““““““ ХХК-ийн Тамгын хэлтсийн дарга Н.”“““““““ гаргасан “…нийтийн хоолны хэсэгт 2010 онд Ерөнхий захирал асан Ч.”“““““““ зөвшөөрлөөр авсан, “““““““““” ХХК-ийн master 5000, Vienna, Jura маркийн нийт 5 ш кофены машиныг орлогодох зөвшөөрлийг олгож өгнө үү” гэсэн 65/125 дугаар хүсэлт, гэрч Д.”“““““““ы”...би 2011 оны 08 дугаар сараас ““““““““ ХХК-ийн менежерээр ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гарсан... ““““““““ ТӨҮГ-т 2 удаа ирсан.Эхний удаа кофены машин авч ирж өгсөн.Дараагийн удаа Б.”“““““““ даргатай ирсэн...төлбөр тооцооны талаар ирсэн..10 гаруй кофе чанагч машиныг авч ирж өгсөн, тоог нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /245х/, нэхэмжлэгчийн тайлбар,
Ийнхүү хүлээлгэн өгсөн 37 ширхэг кофе чанагчаас ““““““““ ТӨҮГ 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 ширхэг, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 ширхэг, нийт 16 ширхэгийг тус тус үндсэн хөрөнгөд бүртгэж авсан нь хх46 талд авагдсан ““““““““ ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.”“““““““аас хуулийн хэлтсийн дарга Х.”“““““““т хүргүүлсэн албан тоот, хавтаст хэргийн 157, 159, 160, 162, 163, 166, 167, 169, 170, 172х авагдсан үндсэн хөрөнгө хүлээлцсэн акт, орлогын ордер, үүнээс 16 ширхэг нь нийтийн хоолны хэсэгт байгаа, үлдсэн нь ““““““““ ХХК-ийн тухайн үеийн удирдах ажилтануудад тараагдсан, тараагдсан кофе чанагчаас зарим нь дутсан, 2014 онд хүлээлгэн өгсөн 13 ширхэг кофе чанагчийн үнэ төлөгдөөгүй болох нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ““““““““гийн Орхон аймгийн цагдаагийн газар гэрчээр өгсөн “...сүүлд нэмж авсан 13 ширхэг кофе чанагч машины үнийг нь өгөөгүй...эхний худалдан авсан кофе чанагч машинуудыг захирал, цехийн дарга нарын өрөөнд байгаа.Зарим нь байхгүй байх...сүүлийн худалдан авсан 13 ширхэг кофе чанагч машинуудыг эхний авсан машинуудыг орлуулж бүртгэсэн юм...зарим нь дутсан учир орлуулж хийсэн юм...Сүүлд авсан кофе чанагч машины үнэ дээр тохироогүй.Түр аваад буцаагаад өгөх байсан юм” гэсэн мэдүүлэг /хх126-127х/, Б.”“““““““ы гэрчээр өгсөн “...”“““““““ ХХК-иас хэдэн ширхэг кофе чанагч машин ирснийг мэдэхгүй байна.Одоо бол 16 ширхэг кофе чанагч машин байгаа.
Тухайн үед үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан хүмүүсийн өрөөнд тавигдсан.Одоо санаж байгаагаар Ч.”“““““““г, н.”“““““““, н.”“““““““, н.”“““““““, н.”“““““““ н.”“““““““ дарга нарын өрөөнд тавигдсан.Албаны өрөөнд нь тавьж өгсөн.Сүүлд мэр, сэр, ийш, тийш тараагдсан.Яг хэн хэн рүү очсоныг санахгүй байна...”“““““““ ХХК-иас кофе чанагч машин авахдаа үнийг нь өгсөн үү? Яагаад кофе чанагч машин нэмж авах болсон юм бэ? гэхэд Төлбөрийг нь төлөөгүй.Анх ирсэн кофе чанагч машинуудыг үйлдвэрийн орлогод авах гэхээр ашиглаж байсан хүмүүс нь аваад явчихсан байсан учир нэмж кофе чанагч машин авсан байх” гэсэн мэдүүлэг / 129, 130х/, Э.”“““““““ “...Манай нийтийн хоолны хэсэгт 16 ширхэг кофе чанагч машин байдаг...гэхдээ хүмүүсийн ам дамжсан яриагаар анх түрээсээр ашиглаж байсан кофе чанагч машинууд нь дутаж алга болоод сүүлд ирсэн 13 ширхэг кофе чанагч машиныг үндсэн хөрөнгөд авахуулахаар тоолуулах гэж авч ирсэн гэсэн яриа байдаг, ““““““““ дарга ч гэсэн өөрөө тэгж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх173х/, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
4.Нэхэмжлэгч 2011 онд хүлээлгэн өгсөн 24 ширхэг кофе чанагч машины үнэд 74,888,500 төгрөг авсан, харин 2014 онд өгсөн 13 ширхэг кофе чанагч машины үнэ 33,345,000 төгрөг нэхэмжилж байна гэж шаардлагаа тодорхойлсон, хариуцагч ““““““““ ТӨҮГ 16 ширхэг кофе чанагч машины үнэ 52,862,918 төгрөгийг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж маргаж байгаа.
5. ““““““““ ТӨҮГ нь кофе чанагч машиныг авахдаа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй атлаа 16 ширхэгийг үндсэн хөрөнгөдөө бүртгэж аваад кофе чанагч машины үнэ 54,522,000 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн ирүүлсэн төлбөрийн даалгавруудаар нотлогдож байна./хх114-119х/
5.1 Хариуцагч ““““““““ ТӨҮГ 37 ширхэг кофе чанагч машины 24 ширхэгийн үнийг төлсөн, үлдсэн 13 ширхэг кофе чанагч машиныг бусдын зардлаар олж авсан, гэрээнд үндэслэгдээгүй зэрэг шинжээс нь хариуцагч ““““““““ ТӨҮГ-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.2 Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан хариуцагч ““““““““ ТӨҮГ-с нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр тооцож 33,345,000 гаргуулж нэхэмжлэгч ““““““““ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги, хохирол гэж тодорхойлсон 56,196,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.3 Учир нь дээрхи хохирол нь гэрээнээс учирсан хохиролд болон буцаан шаардах шаардлагад хамаарахгүй юм.Тодруулбал буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах зүйлс хамаардаг болно.
6.Хариуцагч ““““““““ хэдийгээр 37 ширхэг кофе чанагч машины анх ““““““““ ХХК-ийн захирал Б.”“““““““оос хүлээн авсан байх боловч тэрээр уг хөрөнгөөс аваагүй, кофе чанагч машинууд ““““““““ ТӨҮГ-ын эзэмшил, ашиглалтад байх тул тэрээр төлбөрөөс хариуцах үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч ““““““““д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил хамаарна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.3.-т зааснаар эдийн бус хөрөнгөд болон хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан хөрөнгийн шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар хуульд тусгайлан заагаагүй тул дээрх хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.
7.1 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээний үүрэгт хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан 3 жил гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд 13 ширхэг кофе чанагч машины хүлээлгэн өгсөн 2014 оны 12 дугаар сарын 31-нээс хойш 10 жилийн хугацаа өнгөрөөгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2025/00037 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан хариуцагч ““““““““ ТӨҮГ-с 33,345,000 гаргуулж нэхэмжлэгч ““““““““ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,196,000 төгрөг, хариуцагч ““““““““д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ““““““““ ТӨҮГ-аас 324,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““ ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”“““““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 605,655 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА