Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 207/ма2025/00034

 

 

 

 

 

 

 

 2025        04         14                                           207/МА2025/00034

 

 

““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч Орхон аймаг дахь ““““““““

““““““““ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь ““““““““““““““““ангид холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд”“““““““ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ““““““““ХК,

“““““““““ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-324-9107 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Мягмаржав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, Н.Батгэрэл нар цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь ““““““““газар нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01064 дугаар захирамжийн дагуу ““““““““ ХХК-с зээлийн өр төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа билээ. ““““““““ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлсэн болохыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн танилцуулснаар мэдлээ. Үүнд: ““““““““хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2,419,841,010 төгрөг, ““““““““хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар 368,047,293 төгрөг, ““““““““хаягт байрлах 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 730,000,000 төгрөг, ““““““““ хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-”“““““““ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө  223,000,000 төгрөг, О”“““““““ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар 32,877,778 төгрөг. Дээр дурдсан хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээ хийх талаарх Иргэний хууль болон ““““““““тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна. ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;-г Хөрөнгийнүнэлгээний тухай хуулийн 3.1.1-т зааснаар үнэлгээчнээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж тус тус зохицуулжээ. Дээрх эрх зүйн зохицуулалтын дагуу ““““““““ажиллагааны явцад хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлэхийн өмнө ажиллагааны талууд буюу төлбөр авагч, төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нараас тухайн хөрөнгийн дуудлага худалдаагаар санал болгох доод үнийн талаар санал, хүсэл авах ба эдгээр талууд санал болгох доод үнийн талаар нэгдсэн саналд хүрч чадаагүй тохиолдолд хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчнээр тус хөрөнгийг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх ажиллагааг явуулахаар хуульчилсан. Гэтэл ““““““““байгууллагын зүгээс хөрөнгийн үнэлгээний ажиллагаа хийхээс өмнө төлбөр төлөгч ““““““““ ХХК, хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нар болох ““““““““ ХХК, иргэн Н.”“““““““ нараас хөрөнгийн үнэлгээний саналыг авалгүйгээр уг ажиллагааг алгасан хууль зөрчсөн ажиллагааг явуулсан буюу хөрөнгийн үнийн талаар талууд харилцан тохиролцож чадаагүй гэх нөхцлийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.Тухайн хийгдсэн үнэлгээг хууль ёсны гэж үзэх зайлшгүй нэг үндэслэл нь хуульд зааж тодорхойлсон ажиллагааг зохих журам, дэс дарааллын дагуу явуулсан эсэх асуудал байдаг. Иймд ““““““““ХХК-аар хөрөнгийн үнэлгээг хийлгэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад хууль зөрчин ажиллагааг явуулан, ажиллагааны оролцогч болон хөрөнгийн өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. ““““““““ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь үнэн бодитой гараагүй буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болно. ““““““““ХХК нь үл хөдпөх эд хөрөнгүүдийн нэг болох ““““““““хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, О”“““““““ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа Фэйсбүүкд тавьсан зар болон үнэгүй.мн сайтад тавигдсан зар зэргийг харьцуулсан байдлаар эх сурвалжаа болгосон байгаа хэдий ч уг харьцуулсан эх сурвалж болж буй баримтууд нь яг хаана байрлалтай, хэдий хэмжээний талбайтай, ямар онцлогтой газар вэ гэсэн мэдээлэл байхгүй атал тухайн газартай адил төрлийн гэж үзэж үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй байна. Үнэлгээ гаргаж байгаа ижил төстэй хөрөнгүүд нь тухайн хөрөнгөтэй ижил төстэй байдал нь фото зургаар дэлгэрэнгүй тусгаж, бүрдэл хэсэг нь маш тодорхой байх атал энэ талаар үнэлгээн дээр огтхон ч тусгаагүй нь үндэслэлгүй байна. Түүнчлэн ““““““““ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ тухайн барилгын үйл ажиллагаа явуулж буй чиглэл, олонд танигдсан онцлог шинж чанрыг тухайн үнэлгээнд тусгаж оруулаагүй нь барилга зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлэгдэх нэг шалтгаан болсон болно. Өөрөөр хэлбэл ““““““““ төвийн хувьд зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа нь тогтворжсон, олонд танигдсан, үйлчлүүлэгчээ татсанаас гадна гадна, дотноос ирсэн хүмүүс зорьж ирж буудалладаг газар бөгөөд бусдад худалдан борлогдлоо гэхэд цэвэр бэлэн болсон безнис давхар худалдан авлаа гэсэн үг гэтэл энэ онцлог байдпыг үнэлгээ хийж буй байгууллага үнэлгээндээ тусгаж оруулж өгөөгүй нь тухайн үнэлгээ хууль ёсны дагуу гараагүй гэж үзэх бас нэг үндэслэл болж байна. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага”“““““““ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-324-9107 дугаар Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь ““““““““““““““““анги шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1064 дугаар шийдвэрээр ““““““““ ““““““““ ХХК /4401344/-иас 3.121.573.217.77 төгрөг гаргуулж, ““““““““ ““““““““ ХХК-ны өмчлөлийн ““““““““, ““““““““ хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ““““““““, ““““““““хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ““““““““ тоот хаягт байрлах, 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ““““““““ зоорийн давхар В тоот хаягт байрлах, улсын 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ““““““““тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулж ““““““““ХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23140973/05 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23140973/08 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор ““““““““ХХК-иар үнэлгээ хийлгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3.372.841.010 /Гурван тэрбум гурван зуун далан хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга арав/-н төгрөгөөр үнэлсэн. ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. ““““““““байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд ““““““““ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00068 дугаар шийдвэрээр:

““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ““““““““ ХХК-ийн хариуцагч ““““““““““““““““ангид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянжаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “....төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч үнийн талаар санал аваагүй гэж байгаа боловч хариуцагч төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөтөлсөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлд /х.56/ шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөө хэдээр үнэлэх бэ” гэж асуухад хариуцагч одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлнэ гэсэн байна. Үүнээс хойш талуудаас үнийн санал өгөх хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилох тухай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23140973/06 дугаартай тогтоолоор “““““““““” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. “Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ” 55.2.2 “хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд төлбөр төлөгч буюу үүрэг гүйцэтгэгч, төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтооно. Хэрэв тохиролцож чадаагүй бол шинжээч томилуулахаар зохицуулжээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас ямар нэгэн үнийн санал огт авч байгаагүй. Төлбөр авагч нь хурааж битүүмжлэгдсэн хөрөнгө дээр ямар нэгэн үнийн санал огт өгөөгүй. Тийм шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл хэрэгт огт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй 2024 оы 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь эд хөрөнгийн хураах ажиллагааны үеийн тэмдэглэл бөгөөд үнийн санал авах ажиллагааны тэмдэглэл огт биш юм. Мөн Төлбөр авагч нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа “хөрөнгөд үнийн санал гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа уламжилсан гэж дурьддаг ч энэ нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд ““““““““газар нь талуудаас хөрөнгийн талаар үнийн саналыг огт аваагүй. Хөрөнгийн үнийн санал дээр харилцан тохиролцож нэгдсэн тохиролцоонд хүрсэн эсэх талаар тодруулаагүй, хөрөнгийн үнэлгээ өгөх талаар огтхон ч мэдээгүй нь тодорхой байхад шүүх “....төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн” гэх зэрэг хэрэгт байхгүй баримтыг бий болгож, хийсвэр дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэл муутай ойлгомжгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр “шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугласан нотлохбаримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт огт авагдаагүй баримтыг байгаа мэтээр дурьдаж шийдвэр гаргасан нь маш ноцтой асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “...Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний тайлантай холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2. хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах; 10.1.3. үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах; 10.1.4.хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлага, стандартад нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлыг нэхэмжпэх, гэж заасан эрхээ хэрэгжүүлэх, гомдол гаргаагүй байна” гэжээ. Гэвч энэхүү маргааны гол онцлог нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээний талаарх болон түүнээс өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх маргаан билээ. ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийг мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хэрэв Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу гомдол гаргасан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж улмаар нэхэмжлэл гаргах эрхгүй болох өндөр эрсдэлтэй болно. Гэтэл анхан шатны шүүх ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг огт үндэслэх хэсэгтээ дурьдалгүйгээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийг баримтласан нь уг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх эргэлзээ төрүүлж зөвхөн нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шалтаг, шалтгаан хайсан мэт эргэлзээ төрүүлж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00068 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ““““““““ ХХК хариуцагч Орхон аймаг дахь ““““““““““““““““ангид холбогдуулан “““““““““” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-324-9107 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан...” гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ./хх1, 2х, 27, 28х/

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.Нэхэмжлэгчид 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулсан байх ба ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд /2024 оны 03 дугаар сарын 11/ нэхэмжлэлээ гаргасан нь ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д нийцсэн байна.

5. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01064 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ”“““““““ ““““““““ ХХК нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 3,121,573,217.77 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд ““““““““хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ““““““““хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ““““““““хаягт байрлах 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ”“““““““ хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-”“““““““ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, О”“““““““ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.1 Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гуравдагч этгээд Төрийн банкны шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШЗ2023/03158 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 470 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь ““““““““газарт хүргүүлсэний дагуу ““““““““газраас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 23140973 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

5.2 Улмаар Орхон аймаг дахь ““““““““газар нь шүүгчийн захирамжид заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хураан авч, хураан авахдаа ““““““““ ХХК-ийн захирал Н.”“““““““гээс “...үл хөдлөх эд хөрөнгөө хэдээр үнэлэх вэ? Гэхэд ...одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ”, шийдвэрлэсэн нь: 2024 оны 02 дугаар сарын 19-ний дотор төлбөрийг төлж барагдуулахгүй бол хөндлөнгийн шинжээчийг томилж, хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар албадан борлуулахыг мэдэгдье” гэж тэмдэглэл үйлдсэн байна./хх56х/

5.3 Ингээд үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ““““““““ХХК-ийн үнэлгээчин ““““““““шинжээчээр томилсон зэрэг дээрх ажиллагаанууд нь ““““““““тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8., 44.2.9., 49 дүгээр зүйл 49.4., 54 дүгээр зүйлийн 54.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

6.”“““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

6.1 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг хураасны дараа төлбөр төлөгч ““““““““ ХХК-ийн захирал Н.”“““““““гээс 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг авч, тэмдэглэл үйлдсэн /хх56х/ нь ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д нийцсэн байна.

6.2 Өөрөөр хэлбэл ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д заасан ““““““““ ХХК-ийн хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгахын тулд тухайн эд хөрөнгийн чанар, эрэлт, элэгдлийн байдал хөрөнгийн үнэлгээний талаар орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх үйл ажиллагаа хийгдсэн.

6.3 Энэ ажиллагааг явуулахдаа зөвхөн төлбөр төлөгчийн саналыг харгалзахаар хуульчилсан. Хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэ тодорхойлогдсны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа эхэлнэ.

6.4 Энэ ажиллагааны үед үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тодорхой үнэ тогтоосон тохиолдолд тухайн үнээр, хэрэв тохиролцоогүй бол ““““““““тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д заасан үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн “…Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй 2024 оы 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь эд хөрөнгийн хураах ажиллагааны үеийн тэмдэглэл бөгөөд үнийн санал авах ажиллагааны тэмдэглэл огт биш юм” гэсэн гомдол үндэслэлгүй.

7.Хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлийн тухайд:

““““““““хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,419,841,010 төгрөгөөр,

““““““““хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 368,047,293 төгрөгөөр,

““““““““хаягт байрлах 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 730,000,000 төгрөгөөр,

““““““““ хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-”“““““““ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 223 000 000 төгрөгөөр,

О”“““““““ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ““““““““дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 32,877,778 төгрөгөөр, нийт эд хөрөнгийг 3,372,841,010 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба холбогдох үнэлгээний тайландаа үндэслэлийг тодорхой тусгажээ.

6.1 Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн хөрөнгөд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр газар дээр нь биет үзлэг, хэмжилт хийж ашиглалтын байдалтай танилцсан байх ба үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан үнэлэгдэж буй хөрөнгөтэй ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2. дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                 ШҮҮГЧ                                            Р.ҮҮРИЙНТУЯА