| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2021/00820/И |
| Дугаар | 207/ма2025/00035 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 207/ма2025/00035
2025 04 17 2
2025 04 17 207/МА2025/00035
Б.”“““““““ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч О.”“““““““, ““““““““ ХК нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Б.”“““““““ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.”“““““““, ““““““““ ХК-нд холбогдох,
“Орхон аймаг ““““““““ тоот байрлах 85 мк орон сууцны өмчлөгчөөр Б.”“““““““ийг тогтоох, Орон сууц захиалан бариулах гэрээний б 5.1 дэх хэсэгт зааснаар алданги 24,820,000 төгрөг гаргуулах, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18/-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаадлага гаргасан гуравдагч этгээд З.”“““““““ “““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн шүүхэд гаргасан “О.”“““““““ын өмчлөлийн ““““““““ тоот орон сууцыг Б.”“““““““ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан нар цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, ““““““““ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар цахимаар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие иргэн О.”“““““““тай 2017 оны 05 сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууцны үнэ 68.000.000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэгч ““““““““ХХК-д шилжүүлж хариуцагч О.”“““““““ын орон сууцны барилгад бетон зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болж барилгыг улсын комисс хүлээн авсны дараа өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /гэрчилгээ/-ыг шилжүүлэн өгнө гэж гэрээнд заасан байтал одоог хүртэл Улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй. Иймд өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг О.”“““““““д даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.”“““““““ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Хариуцагч О.”“““““““ нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг ““““““““тай байгуулж, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна. 2017 оны 05 сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах 3-н талт гэрээг иргэний хуулийн ““““““““3.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хэрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. О.”“““““““ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.”“““““““ өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, ““““““““ны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдпээ. О.”“““““““ болон ““““““““ нарын хооронд байгуулсан 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгзэд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний ““““““““82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна.
Ийнхүү Иргэний хуулийн ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.1, ““““““““3.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.”“““““““ миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, О.”“““““““ нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч ““““““““-ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. ““““““““-тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшил хэлцэл, 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд ““““““““ болон О.”“““““““ нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ"-ний Орхон аймаг, ““““““““82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.”“““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.”“““““““ийн нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.”“““““““д орон сууцыг нь шилжүүлэн өгсөн, Б.”“““““““ нь орон сууцандаа амьдарч байгаа тиймээс боломжгүй. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Б.”“““““““ нь өмчлөгч О.”“““““““тай ““““““““ 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд юхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсонтой холбогдуулан дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 - д заасны дагуу дараах үндэолэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Б.”“““““““ нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох О.”“““““““тай ““““““““ 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардггагыг Орхон аймаг дахь Сум дуцдын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.”“““““““ болон О.”“““““““ нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин ““““““““ХХК нь ““““““““ тус орон сууцны барилгын 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68,000,000 төгрөгийн бетоны үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон бавдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.”“““““““ нь орон сууцыг голж улмаар ““““““““ тоот дюплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу ““““““““ тоот орон сууцны түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амъдарч эхэлсэн байдаг.
Гэвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд ““““““““ХХК болон Б.”“““““““ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх 29 тоот орон сууцны хувьд 1 мкв талбайн угсралтын үнэ буюу 800,000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.”“““““““ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1мкв талбайн үнэ 1,500,000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй, байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа ““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэл юм. Б.”“““““““ нь О.”“““““““д 29 тоот болон ““““““““ тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй, харин ““““““““ХХК-д 29 тоот орон сууцны үнэд 68,000,000 төгрөг төлсөн байж магадгүй юм. Гэхдээ уг төлбөрийн хувьд ““““““““ХХК болон О.”“““““““ нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.Т эргэл нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авенаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 мкв талбайн үнэ 1,500,000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 мкв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2,500,000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. Гэтэл Б.”“““““““ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу 29 тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцдөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан.
Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэдцэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон ““““““““ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргйиг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Т одруулбал өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 -д зааснаар шил жих ёстой гэж үзвэл Б.”“““““““ үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд ““““““““ 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв. Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо О.”“““““““ын нэр дээр бүртгэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.”“““““““ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм. Иймээс тус орон сууцны зөрүү үнэ болох 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийг Б.”“““““““ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагадаа:
Б.”“““““““ нь өмчлөгч О.”“““““““ын ““““““““ 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны ба хариуцагчийн хувьд Б.”“““““““ нь орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй ба одоог хүртэл гэрээ байгуулах, орон сууцны үнийг төлөх талаар ямар нэг санаачлага гаргахгүй байгаа билээ. Шүүхэд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 дахь жилдээ явуулж байгаа ба Б.”“““““““ нь анх 2018 оны 10 дугаар сард улсын комисс уг барилгыг ашиглалтанд хүлээн авснаас хойш өдийг хүртэл гэрээ байгуулахгүйгээр оршин сууж байгаа болно. Тодруулбал, Б.”“““““““ нь О.”“““““““ын өмчлөлийн 3 өрөө орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас одоо хүртэл буюу 2024 оны 3 дугаар сар хүртэл нийт 65 сар амьдарч байгаа юм. Уг 65 сарын хугацаанд Б.”“““““““ нь зардлаа хэмнэж амьдарч байгаа сар бүрийн зах зээлийн орон сууц хөлслөх гөлбөр 800,000 төгрөгөөр тооцож үзвэл багадаа 52,000,000 төгрөг болох ба тэрээр ““““““““ХХК-д төлөх ёстой төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймээс орон сууц худалдан авахаар буюу захиалан бариулах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй, хууль бусаар оршин сууж, ашиглаж буй Б.”“““““““ийн хууль бус эзэмшлээс О.”“““““““ын өмчлөлийн ““““““““ 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.”“““““““ сөрөг нэхэмжлэлийн шаардлага холбогдуулан гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.”“““““““ би, 2024 оны 04 сарын 18 ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнг бүхэлд эс зөвшөөрч байна. 2017 оны 05 сарын 27 ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээг гүйцэтгэгч О.”“““““““, Нийлүүлэгч ““““““““ХХК, захиалагч Б.”“““““““ нар Иргэний хуулийн ““““““““3.1 дэх хэсэгт зааснаар барилга баригдахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч Б.”“““““““ би орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлэн О.”“““““““тай гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууны барилга бий болоогүй, тус орон сууцыг хариуцагч О.”“““““““ тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус орон сүуцны дотоод загварыг дүплекс буюу 2 давхар загвараар баригдах боломжтой давхарт авах сонирхолоо илэрхийлж, гүйцэтгэгч талаас боломжтой гэж гэрээ байгуулсан болно. Орон сууц захилан бариулах гэрээний 3.2 дахь хэсэгт "Орон сууцны барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид мэдэгдэнэ", 3.3 дахь хэсэгт " Орон сууцыг 100 төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсаны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ" гэж зааснаас үүдэн 2019 онд дүплекс загвараар баригдсан орон сууцыг өөрсдийн бодит эзэмшилд шилжүүлэн авч, өнөөдрийх хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнэийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.”“““““““ нь гэрээнд заасан цаг хугацаанд гэрээгээр тохирсон төлбөр болох 68,000,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.”“““““““ийг Орхон аймаг, Баян-Өндөр сүм Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны ““““““““ тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”“““““““ шүүхэд гаргасан шаардлагадаа:
З.”“““““““ би ““““““““ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.”“““““““ нь О.”“““““““тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн ““““““““ХХК /РД:4374185/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан. Улмаар О.”“““““““тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №29 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан ““““““““байрны 29 тоот 74.74 м/кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1”“““““““,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Харин намайг уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж байхад Б.”“““““““ нь өөрөө уг орон сууцыг авахаас татгалзаж, том орон сууц авахаар тохиролцсон гээд 29 тоот орон сууцыг авахгүй гэсэн тул надад худалдахаар болсон тухай О.”“““““““ хэлсэн ба миний бие үүнээс хойш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч, оршин сууж байгаа болно. Мөн миний бие ажилтнуудынхаа хамт тухайн орон сууцанд барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгэж байх үед ““““““““ тоот орон сууцыг авах гэж байгаа гэх айл нь тус орон сууцны барилгыг зургийг зөрчиж, өөрчлөх шаардлага тавьж, шинээр шат гаргаж байгаа гэж байсан бөгөөд одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний өмчлөлийн 29 тоо орон сууцыг авахаар тохиролцсон мэтээр 2017.05.27-ны гэх огноотой гэрээг гаргаж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хожим нь О.”“““““““аас сонсоход Б.”“““““““ нь өөрийнхөө амьдарч байгаа орон сууцыг зөрүү үнийг нь төлөхгүй, гэрээ байгуулахгүй зугтаад байгаа тухай хэлж байсан боловч миний орон сууцыг Б.”“““““““ авахаар шүүхэд хандсан тухай надад хэлээгүй юм.
Нөгөө талаас уг орон сууцны барилгыг захиалан бариулсан, надаар болон миний ажилтнуудаар барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгүүлсэн уг орон сууцны өмчлөгч О.”“““““““ нь гэрчилгээ гаргаж өгнө хүлээж байгаарай гэхээр нь хүлээсээр байтал хугацаа алдаж, эцэст нь миний өмчлөлийн үнийг ажлын хөлсөндөө тооцож авсан орон сууцыг Б.”“““““““ нэхэмжлэл гаргахдаа өөрийн орон сууц мэтээр нэхэмжпэлийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд ““““““““орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
Нэгдүгээрт Б.”“““““““ нь ““““““““байрны ““““““““ тоот орон сууцанд байрлах 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үнийг тохиролцоогүй атлаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан нь илт үндэслэлгүй байна. Тэгсэн атлаа уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох О.”“““““““аас уг үл хөдлөх хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзнэ. Гэтэл Б.”“““““““ нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох О.”“““““““ын ““““““““тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь илт үндэслэлгүй бөгөөд тэрээр уг орон сууцыг худалдан авахаар үнэ тохиролцож гэрээ байгуулаагүй тул түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг уг гэрээ хөндөөгүй болно. Хоёрдугаарт. Б.”“““““““ийн гаргасан гэх уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад уг орон сууцыг өмчлөх эрх олж авахаар гэрээ байгуулсан талаар дурьдаагүй, байгуулсан гэрээгээ хавсаргаагүй байх ба харин ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан мэтээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ огт өөр нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлсон байгаа нь бодит байдалд нийцэхгүй худал тайлбар гаргасан байна.
Энэ нь уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, өмнөхөөсөө зөрүүтэй, худал тайлбарт үндэслэсэн байхаас гадна, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхшшйг болон бусад бүхий л нөхцлийг тохиролцоогуй байгаа атлаа өмчлөгчийн туйлын эрхэнд хууль бусаар халдах агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хулээн зөвшөөрөх боломжгүй байна. Гуравдугаарт. Б.”“““““““ нь О.”“““““““ын өмчлөлийн ““““““““инд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн ““““““““ дугаартай улсын бүртгэл, гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой, О.”“““““““ өмчлөгч биш тул О.”“““““““ын нэр дээр улсыи бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж нэхэмжлэл гаргасанг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 173 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад улмаар Б.”“““““““ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2022.03.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр бүхэдд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт О.”“““““““ын өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хуульд нийцсэн төдийгүй уг бүртгэлд тулгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул Б.”“““““““ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэхийг тодорхой заасан. Мөн Б.”“““““““ нь орон сууц захиалан бариулах гэрээг ““““““““ тоот орон сууцны хувьд бичгээр байгуулаагүй болохыг бас дурьдсан байдаг. Харин уг шийдвэрийг Б.”“““““““ болон түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч нь ч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр болсон тул нгүүхээр тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй ба энэ талаар Б.”“““““““ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргах эрхтэй этгээд биш гэж үзнэ. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч Б.”“““““““ нь уг орон сууцыг захиалан бариулахтай холбоотой бичгээр гэрээ байгуулах талаар уг орон сууцанд орж амьдарч эхлэхээс ч өмнө хэлж мэдэгдэж байсан ба шүүхэд хандсаны ч дараа бичгээр мэдэпдсээр ирсэн. Г этэл Б.”“““““““ нь өмчлөгч О.”“““““““тай гэрээ байгуулж орон сууцны үнийг төлөхөөс татгалзаж, харин үнэ төлбөр төлөхгүйгээр өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авахаар үндэслэл муутай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх бүрт хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсаар байна. Хэрэв орон сууцыг авахыг хүсэж байгаа бол захиалан бариулах гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байхад олон тооны өмгөөлөгч хөлсөлж, гэрээ байгуулахгүйгээр өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авах хууль бус оролдлогоо зогсоох шаардлагатай бөгөөд нэгэнт гэрээ байгуулаагүй тул өмчлөгч О.”“““““““ын зүгээс Б.”“““““““ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөрөнгөө чөлөөлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Дашрамд дурьдахад Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зуйлийн 3/-т хөдлөх, ул хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түуний эрх бухий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан ба Б.”“““““““ нь өөрийн хөлсөлсөн хуульчидтай нийлж, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээ байгуулж, үнийг нь төлөхгүйгээр хууль бусаар О.”“““““““ын өмчлөлийн ул хөдлөх хөрөнгийг булааж авах боломжгүй юм. Иймээс Б.”“““““““ийн шүүхэд гаргасан бүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хариу тайлбартаа:
Б.”“““““““ийн нэхэмжлэлтэй, О.”“““““““д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан З.”“““““““ нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. О.”“““““““ нь 4 давхар, 40 айлын орон сууцыг ““““““““хэсгийн хэсэгт барьж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн ““““““““дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Уг орон сууцны барилгын гадна болон доторх цахилгаан, холбоо дохиоллын бүхий л ажлыг гүйцэтгэхээр З.”“““““““ нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий Хүсэлийн гэгээ ХХК-иар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгыг барьж эхлэхээс дуусаж, улсын комиест хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд ажиллаж улмаар ажлын хөлсөндөө уг орон сууцны 29 тоот орон сууцыг авахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг 29 тоот орон сууцыг Б.”“““““““ нь орон сууц захиалгын гэрээгээр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан боловч 2 давхар орон сууц авах хүсэлтэй байгаа тухайгээ илэрхийлж, 29 тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс өөрөө татгалзсан. Харин Б.”“““““““ нь 3 дугаар давхарт байрлах ““““““““ тоот орон сууцыг 4-р давхарын хамт худалдан авах санал гаргасан ба тэрээр өөрөө огт ирдэггүй, аав нь гэх нь ирж тохиролцоод гэрээг Б.”“““““““ байгуулна гэж хэлээд уг орон сууцыг барилгын зургийг өөрчлүүлэн бариулж, улмаар тус орон сууцанд гэрээ байгуулахгүйгээр орсон. Гэвч өдийг хүртэл гэрээ байгуулаагүй төдийгүй, гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлөх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад гэрээ байгуулахаас татгалзаж улмаар 29 тоот орон сууцыг захиалан бариулах тухай өөрөө татгалзсан гэрээгээ үндэслэж ““““““““ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан билээ. Гэтэл дээрх 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээнээс татгалзсан байсан тул уг 29 тоотод байрлах орон сууцыг З.”“““““““ ““““““““ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож 2019.05.20-ны өдөр уг орон сууцыг түүнд худалдсан болно. З.”“““““““ хувьд гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэсэн тул уг орон сууцны үнийг бүрэн төлсөн болно. Харин Б.”“““““““ нь 29 болон ““““““““ тоот орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд үнэ төлөх нь битгий хэл ““““““““ тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ ч байгуулахгүй, зугтсаар байгаа билээ. Тэгсэн атлаа Б.”“““““““ нь О.”“““““““тай ““““““““ХХК-иар дамжуулан 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан байснаасаа өөрөө сайн дураараа татгалзсан гэрээгээ үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг гэрээний дагуу алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021.07.07-ны өдөр гаргасныг шүүх хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба уг гэрээнд заасан орон сууц нь Б.”“““““““ийн эзэмшил, ашиглалтын бус харин З.”“““““““ өмчлөлд шилжүүлсэн орон сууц юм. Иймээс З.”“““““““ тус шуүхэд гаргасан ““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”“““““““ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
2018 оны 03 сарын 16-ны өдрийн 18/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-”“““““““, ГД 000567295 дугаартай ““““““““74.74 м/кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай. З.”“““““““ нь ““““““““ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.”“““““““ нь О.”“““““““тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн ““““““““ХХК /РД:4374185/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэнтэй байсан. Улмаар О.”“““““““тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №29 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан ““““““““74.74 м/кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1”“““““““,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Гэтэл хариуцагч О.”“““““““ нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ““““““““тай 18/18-19 дугаартай байрьцааны гэрээ байгуулсан байна. Уг барьцааны гэрээний 2.2 дахь хэсгийн хүснэгтийн 30-д заасан Орхон аймгийн ““““““““74.74 м/кв гурван өрөө, Ү- ““““““““, ГД 000567295 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд О.”“““““““ болон ““““““““ны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын ““““““““74.74 м/кв талбайтай 3 өрөө, Ү-”“““““““, ГД 000567295 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу ““““““““ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ““““““““ ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
““““““““ нь иргэн О.”“““““““, В”“““““““нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18-18 дугаартай Зээлийн гэрээ болон 12/18-19 дугаартай барьцааны гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар О.”“““““““ын өмчлөлд бүртгэлтэй, ““““““““021549 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Нэгж талбарын 184304”“““““““614262 дугаартай эзэмших эрхтэй газар тус тус барьцаанд бариулсан хэвээр байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймагт байрлалтай 40 айлын орон сууцны 82.2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар ““““““““наас 800 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч ““““““““ны зээлийг хааж дуусгаагүй байна. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 2018 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650 сая төгрөгийн 515 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авхад, 135 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, цалин хөлс зэрэгт зарцуулсан гэдэг.
Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дугуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа нь зээлдэгчдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаа байна. Банк иргэн Б.”“““““““ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба О.”“““““““ зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа О.”“““““““тай тохиролцон шийдвэрлэх, эсвэл учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг Шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ. ““““““““ иргэн О.”“““““““ын хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ О.”“““““““ын нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаанд авагдсан, төлөгдөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэний маргаж буй уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд О.”“““““““ зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно.
О.”“““““““ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь О.”“““““““ мөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ““““““““ барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлагыг хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болох бөгөөд Зээлийн гэрээний үүргийг биелүүлэж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн Шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь барьцаалагч ““““““““ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ.
Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1,106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.”“““““““ийн ““““““““дугаар байрны ““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг, ““““““““байрны ““““““““ тоот 3 өрөө орон сууцыг О.”“““““““ын эзэмшил өмчлөлд шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан З.”“““““““ ““““““““орон сууцны өмчлөгчөөр тогтоож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 467,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 467,950 төгрөгийг гаргуулж хариуцагч О.”“““““““д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэг. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг буруу дүгнэсэн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг алдаатай үнэлж үйл баримтыг зөв дүгнээгүй байна. Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 1.2-т зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч О.”“““““““ нь захиалагч Б.”“““““““д орон сууц барьж ашиглалтад оруулж өгөх, захиалагч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүнчлэн, гэрээний 2.2-т “Захиалагч нь дээрх 2.1-д заасан орон сууцны нийт үнэ 68,000,000 төгрөгийг нийлүүлэгч “““““““““” ХХК-д шилжүүлж, нийлүүлэгч “““““““““” ХХК нь гүйцэтгэгч О.”“““““““ын 40 айлын орон сууцны барилгад бетон зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болно” гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу “““““““““” ХХК-д 68,000,000 төгрөгийг шилжүүлж, ““““““““ХХК нь хариуцагч О.”“““““““д барилгын ажлыг гүйцэтгэх бетон зуурмаг нийлүүлсэн тухайд зохигчид маргадаггүй болно. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.1- д тус тус тодорхойлжээ. Түүнчлэн, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжид “Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах- худалдан авах гэрээ байна” гэжээ. Үүнээс үзэхэд, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд түүний шинж чанар, тоо хэмжээ, ажлын хөлсийг талууд харилцан тохиролцсон байхыг шаардахаас гадна гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг бол худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эд хөрөнгийн эрх байх ба эд хөрөнгө нь бодитой байхаас гадна худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох эд хөрөнгө байдаг.
Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгч буюу О.”“““““““ нь захиалагчид зориулж нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл болох дуплекс буюу 2 давхар тухайлсан орон сууцны загвараар сууц барьж өгөхөөр тохиролцсон болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон бусад баримтаар нотлогддог. Тухайлбал, хариуцагч нь ““““““““ тоот орон сууцыг нэхэмжлэгчийн хүссэнээр дуплекс буюу 2 давхар орон сууцны загвараар засаж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн тухайд маргадаггүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх өгөх талаар бичгээр хариу тайлбар болон Захиргааны хэргийн шүүхэд тайлбар гаргасан байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал, нэхэмжлэгчийн орон сууцыг 2 давхар загвараар засуулж, өөрийн өмчлөлд авах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна. Эдгээрээс үзэхэд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд худалдах худалдан гэрээ хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иргэний хуулийн ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, ““““““““4.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.3-т “Орон сууцыг 100 хувь төлбөр төлсөн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг холбогдох баримт бичгийг шилжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчид Орхон аймгийн ““““““““байрны ““““““““ тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр.Нэхэмжпэлийн ихэсгэсэн шаардлага болох 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барыдааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанаас чөлөөлүүлэх тухайд: Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар орон сууц захиалан бариулах гурван талт ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлсөн бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжсэн байна. Гэвч хариуцагч О.”“““““““ нь “Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна” гэх тайлбарыг хэлсээр ирсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д "Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заажээ.
Энэ маргааны тухайд эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан үйл баримт байхгүй боловч барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх нь зарчмын хувьд шударга барьцаалагч мөн эсэхийг тогтоох үндсэн нөхцөл нь болох тухайд шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь О.”“““““““тай гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлж, 2019 онд эзэмшилдээ авсан боловч өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Хариуцагч нь орон сууцны захиалга авч, иргэдтэй гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой захиалагч төлбөр төлсөн үйл баримт илэрхий байснаас үзэхэд барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг ““““““““ мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ тохиолдолд ““““““““ийг шударга барьцаалагч гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд итгэх, уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхээр дамжин өмчлөх эрх хамгаалагдах боловч бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан тохиолдолд өмчлөх эрх олж авсан этгээдийн эрх хамгаалагдахгүй бөгөөд ““““““““ийг өмчлөх эрхийн хүрээнд барыдаалах эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй юм. Хариуцагч О.”“““““““ еөрийн өмчлөлд бүртгэлтэй, 82.2%-ийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй ““““““““ны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9,-д заасан “барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана” гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1.-Д заасан “Барыдаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барыдаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2,-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барыдаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барыдааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин барыдаалагч ““““““““ны хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-Т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барыдаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт..."-ыг бүрдүүлнэ, 23.4,-т “..эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулжээ.
Иймд 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барыдааны гэрээний ““““““““, ГД:000597770 барыдааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хууль зөрчсөн хэлцэл юм. Тодруулбал, “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 29 дугаар дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтын 2.1.1-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ”, 2.2-д “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд зүйн дүгнэлт өгөх” хэмээн тус тус тайлбарлажээ. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсгийн агуулга” гэж зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд алдаагүй үндэслэл бүхий тайлбарлаж, маргалдагч талуудыг үндэслэлд хэрхэн дүгнэлт өгсөн, нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн зэргээ тайлбарлахыг ойлгох бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг эрх зүйн хувьд хэрхэн дүгнэсэн, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрхэн хангасан талаар шүүхээс ямар ч тайлбар өгөөгүй, шийдвэртээ ч энэ талаар огт дурдаагүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь дуплекс буюу 2 давхар тухайлсан орон сууцны загвараар сууц барьж, өмчлөх эрхийг холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгыг тогтоогоогүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчмыг зөрчиж, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй, үйл баримтыг буруу дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Тус шүүх хуралдаанд өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд оролцох тул шүүхийн хуралдааны товыг мэдэгдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг буруу дүгнэсэн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харыдуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогд олтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд Анхан шатны шүүх нотлох баримтыг алдаатай үнэлж үйл баримтыг зөв дүгнээгүй байна. Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 1.2-т зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч О.”“““““““ нь захиалагч Б.”“““““““д орон сууц барьж ашиглалтад оруулж өгөх, захиалагч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүнчлэн, гэрээний 2.2-т "Захиалагч нь дээрх 2.1-д заасан орон сууцны нийт үнэ 68,000,000 төгрөгийг нийлүүлэгч “““““““““” ХХК- д шилжүүлж, нийлүүлэгч “““““““““” ХХК нь гүйцэтгэгч О.”“““““““ын 40 айлын орон сууцны барилгад бетон зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болно” гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу “““““““““” ХХК-д 68,000,000 төгрөгийг шилжүүлж, ““““““““” ХХК нь хариуцагч О.”“““““““д барилгын ажлыг гүйцэтгэх бетон зуурмаг нийлүүлсэн тухайд зохигчид маргадаггүй болно. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.1-д тус тус тодорхойлжээ. Түүнчлэн, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжид “Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна" гэжээ. Үүнээс үзэхэд, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд түүний шинж чанар, тоо хэмжээ, ажлын хөлсийг талууд харилцан тохиролцсон байхыг шаардахаас гадна гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг бол худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эд хөрөнгийн эрх байх ба эд хөрөнгө нь бодитой байхаас гадна худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох эд хөрөнгө байдаг. Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгч буюу О.”“““““““ нь захиалагчид зориулж нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл болох дуплекс буюу 2 давхар тухайлсан орон сууцны загвараар сууц барьж өгөхөөр тохиролцсон болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон бусад баримтаар нотлогддог. Тухайлбал, хариуцагч нь ““““““““ тоот орон сууцыг нэхэмжпэгчийн хүссэнээр дуплекс буюу 2 давхар орон сууцны загвараар засаж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн тухайд маргадаггүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх өгөх талаар бичгээр хариу тайлбар болон Захиргааны хэргийн шүүхэд тайлбар гаргасан байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1- д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал, нэхэмжлэгчийн орон сууцыг 2 давхар загвараар засуулж, өөрийн өмчлөлд авах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна. Эдгээрээс үзэхэд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд худалдах худалдан гэрээ хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иргэний хуулийн ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.3-д “Ажил гуйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, ““““““““4.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.3-т “Орон сууцыг 100 хувь төлбөр төлсөн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг холбогдох баримт бичгийг шилжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчид Орхон аймгийн ““““““““байрны ““““““““ тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанаас чөлөөлүүлэх тухайд: Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар орон сууц захиалан бариулах гурван талт ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлсөн бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжпэгчид өмчлөх эрх шилжсэн байна. Гэвч хариуцагч О.”“““““““ нь “Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна” гэх тайлбарыг хэлсээр ирсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барыдаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заажээ. Энэ маргааны тухайд эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан үйл баримт байхгүй боловч барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх нь зарчмын хувьд шударга барьцаалагч мөн эсэхийг тогтоох үндсэн нөхцөл нь болох тухайд шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь О.”“““““““тай гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлж, 2019 онд эзэмшилдээ авсан боловч өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Хариуцагч нь орон сууцны захиалга авч, иргэдтэй гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой захиалагч төлбөр төлсөн үйл баримт илэрхий байснаас үзэхэд барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг”“““““““ мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ тохиолдолд ““““““““ийг шударга барьцаалагч гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд итгэх, уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхээр дамжин өмчлөх эрх хамгаалагдах боловч бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан тохиолдолд өмчлөх эрх олж авсан этгээдийн эрх хамгаалагдахгүй бөгөөд ““““““““ийг өмчлөх эрхийн хүрээнд барьцаалах эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй юм. Хариуцагч О.”“““““““ өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 82.2%-ийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй ““““““““ны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9,-д заасан “барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана” гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1,-д заасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2.-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барыдаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин барьцаалагч ““““““““ны хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3,-т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...”-ыг бүрдүүлнэ, 23.4,-т “..эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барыдаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барыдаалсан хэсэг нь хууль зөрчсөн хэлцэл юм. Тодруулбал, “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56,1.1-д заасны дагуу барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 29 дугаар дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтын 2.1.1-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ”, 2.2-д “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд зүйн дүгнэлт өгөх” хэмээн тус тус тайлбарлажээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэж заасан. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсгийн агуулга” гэж зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд алдаагүй үндэслэл бүхий тайлбарлаж, маргалдагч талуудыг үндэслэлд хэрхэн дүгнэлт өгсөн, нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн зэргээ тайлбарлахыг ойлгох бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг эрх зүйн хувьд хэрхэн дүгнэсэн, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрхэн хангасан талаар шүүхээс ямар ч тайлбар өгөөгүй, шийдвэртээ ч энэ талаар огт тусгаагүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь дуплекс буюу 2 давхар тухайлсан орон сууцны загвараар сууц барьж, өмчлөх эрхийг холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгыг тогтоогоогүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчмыг зөрчиж, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй, үйл баримтыг буруу дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Б.”“““““““ийн нэхэмжлэлтэй О.”“““““““, ““““““““ ХК нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч О.”“““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад үндэслэлгүй байх тул тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдолдоо зохигчдын хооронд Иргэний хуулийн ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.1-д заасан гэрээ байгуулагдсан гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.”“““““““ болон хариуцагч О.”“““““““ нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Тодруулбал Иргэний хуулийн ““““““““3 дугаар зүйлийн ““““““““3.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж болох тодорхой давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ зааж, загварыг тогтоож, орон сууцыг барьж эхлэхээс өмнө урьдчилж захиалж, хөлс төлсөн зүйл байхгүй, орон сууцны үнийг ч төлөөгүй. Орхон аймаг, Баян- Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-р хороолол, Г- хэсгийн 80-р байр ““““““““ тоот 3 өрөө орон сууцыг авахаар “орон сууц захиалах гэрээ” болон “худаддах, худалдан авах гэрээ” байгуулаагүй, мөн орон сууцны үнийг төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.”“““““““д О.”“““““““ын зүгээс гэрээ байгуулах тухай мэдэгдэж, улмаар гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай ч мэдэгдсээр байхад нэхэмжлэгч нь гэрээ байгуулах оролддого огт хийгээгүй болно. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-р хороолол, Г- хэсгийн 80-р байр ““““““““ тоот 3 өрөө орон сууц нь О.”“““““““ өмчлөлийнх ба 2017 оны 12 дугаар сарын 11 -ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийнулсын бүртгэлийн ““““““““ дугаарт бүрттүүлж гэрчилгээ авсан. Одоо ч дээрх үл хөдлөх эд хөрөнгө О.”“““““““ын өмчлөлд бүргэлттэй байгаа. Б.”“““““““тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гомдлын талаарх дэлгэрэнгүй тайлбар гаргах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.”“““““““ нь хариуцагч О.”“““““““д холбогдуулан “Орхон аймаг ““““““““ тоот байрлах 85 мк орон сууцны өмчлөгчөөр Б.”“““““““ийг тогтоох, Орон сууц захиалан бариулах гэрээний б 5.1 дэх хэсэгт зааснаар алданги 24,820,000 төгрөг гаргуулах, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18/-19 дугаартай барьцааны гэрээний ““““““““, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл, хариуцагч О.”“““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь нэхэмжлэгч Б.”“““““““д холбогдуулан “О.”“““““““ын өмчлөлийн ““““““““ тоот орон сууцыг Б.”“““““““ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.”“““““““ “““““““““тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1,106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.”“““““““ийн ““““““““дугаар байрны ““““““““ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг, ““““““““байрны ““““““““ тоот 3 өрөө орон сууцыг О.”“““““““ын эзэмшил өмчлөлд шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан З.”“““““““ ““““““““орон сууцны өмчлөгчөөр тогтоож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.118.4.Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэснийг хэрэгжүүлж чадаагүй, дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, мөн нэхэмжлэгч Б.”“““““““ийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 28 ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэд мэдэгдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т заасныг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““, өмгөөлөгч У.Хүрэлсүхийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 622.401 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”“““““““, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 622.401 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР