Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0658/З |
Дугаар | 221/МА2020/0044 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0044
Н.Ц-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагч Н.Ц, хариуцагч Г.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 855 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор Н.Ц-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц-д холбогдох, захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 855 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц-д холбогдуулан гаргасан тус байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Ц-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэг ширхэг чулуу хөдөлгөөгүй мөрөөрөө амьдарч байгаад зөрчлийн торгууль оноолуулсанд маш их харамсаж байна.
Нас бараад оршуулчихсан хүнд 1 биш 2 ч удаа хугацаатай үүрэг өгөөд байгаа Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан тушаалтнуудад гомдож байна.
Мэргэжлийн хяналтын байцаагч нь эзэн холбогдогчийг хүлээн зөвшөөрөөгүй байхад ямар ч гарын үсэггүй өөрөө бичсэн зөрчлийн 1802000562 дугаартай тэмдэглэлээ үндэслэж тулган торгууль оноосон нь хууль бус үйлдэл гэж иргэнийхээ хувьд эрх зөрчигдөж байна гэж гомдож байна.
Эсвэл “Зөрчлийн тухай хуульд иргэн хүн уг асуудалд болсон үйлдлийг хэлэх эрхгүй бөгөөд тайлбар сонсохгүй гэсэн заалт байдгийг мэдэхгүй.
Бид хүний газарт амьдарч байгаагүйг ЧДГА-наас болон ЧДТГазраас өгсөн тодорхойлолтууд нотолдог. Гэтэл гомдол гаргагч Ч.Ө-ын гаргасан өргөдөлд гаршийн суурь цутгасан гэжээ. Энэ нь яалт ч үгүй бидний амьдарч буй газрын кадастрын зураглалд байдгийг хүртэл зөрчил гэж үзлээ.
Манай 00 баруун урд айлын 00-той зэрэгцэн буланд баригдсан байдаг нь фото зургийг баримт болгон өгөөд ч анхан шатны шүүхийн шүүгч уг асуудалд шударга хандаагүй гэж гомдож байна.
Яагаад 2 нойл зэрэгцээд байж байхад 1 нь нийтийн эдэлбэрийн зам талбайд ороод байдаг нөгөө нь зүгээр байдаг юм бэ, ер нь Зөрчлийн хууль батлагдаж, мөрдөхөөс өмнө баригдсан бие засах газар юм.
Үүнийг жирийн иргэний газрыг дээрэмдэж авахын тулд ЧДЗД-ын А/79 тоот захирамж гаргуулж ЧД-ийн газрын албатай хамсан хуйвалдаж буй үйлдэлтэй хутган зөрчил үүсгэх үндэслэлгүй гэж иргэнийхээ хувьд гомдолтой байна.
Манайх газрын эгнээний хамгийн дээд талд ойн захад тулсан мухар гудамж, дээшээ явсан зам байхгүй, нийтийн эдэлбэрийн зам гээд буй манай 00 буй газрын дээд талд гудамж хаагаад иргэн н.Х-ийн хашаа байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ, Хэрэв нийтийн эдэлбэрийн зам юм бол ЧДГАлбанаас баталгаажуулж өгөх ёстой биш үү, тэнд иргэн н.Х-д яагаад ЧДЗД-ын захирамж гарах ёстой вэ, бидний гэртээ орохын тулд явдаг зам маань нийтийн эдэлбэрийнх биш.
Манайх эцсийн ойд тулсан мухар гудамж учраас боломжгүй, тэгээд ч энэ нь зуслангийн нэгдсэн төлөвлөгөөний зураглалд ч байхгүй, үүнийг ЧД-ийн газрын алба нь албан ёсоор баталгаажуулж өгөх ёстой байсан ч баталгаажуулаагүй.
Мэргэжлийн хяналтын байгцаагч Г.Ц нь МУДШХШ-ийн 410 дугаар тогтоолыг яриад ЧДГА-ны газар зохион байгуулагч н.Ө-ын гэрчийн мэдүүлгийг үндэслэж зөрчил үүсгэсэн гэх юм яриад байгаа.
Гэвч энэ тогтоолд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нэг ч үг, үсэг ороогүй шийдвэр болохыг болон гомдол гаргагчийн эрхийг хаан боогдуулсан шийдвэр байсныг манай өмгөөлөгч МӨХ-ны гишүүн Ч.Б-ын МУДШ-ийн ерөнхий зөвлөлд гаргасан гомдолд тодорхой хуулийн хүрээнд дурдсан байдаг.
Тэгвэл МУДШХШ-ны 2013 оны 12 дугаар сарын 23-ны 243 дугаар тогтоол нь тогтоол биш байдаг юм уу? Энэ тогтоолд өөрт нь 400 м2 газрын эрх үүсээгүй хэргийн анхдагч эзэн Ё.Б-ын ах дүү, төрөл садан 7 хүнд нэр шилжүүлэн эзэмших өргөдөл гаргасныг ЧД-ийн Засаг дарга асан одоо УИХ-д суугаа эрхэм түшээ Д.Г-ын захирамж буруу байсныг тогтоож өгөөд байгааг яагаад орхигдуулах болов.
Анхан шатны шүүгч Ц.Одмаа нь миний 2019 оны 11 дүгээр сарын 18-нд өгсөн хүсэлтээс 3 шүүгч нэг ч асуулт тавьж сонссонгүй, хэрэгссэнгүй, үнэлсэнгүй.
ЧДЗДарга асан Д.Г нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчин байж хууль бусаар 2012 оны 07 дугаар сарын 20-нд А/186 дугаар захирамжаар 7 хүнд газар олгогдсон асуудлын талаар ЧД-ийн газар зохион байгуулагчаар ажиллаж байгаа н.Ө-аас юу ч тодруулсангүй.
Зөвхөн түрүү болсон УДШХШШ-ийн үйл ажиллагааны явцад албан ёсоор баримтжуулагдаагүй сансрын зургийг авч миний, гэрч н.Ө-аас асуух асуултыг ч тавиулсангүй хурлаас гарган явууллаа.
Үнэхээр газрын асуудлаар гэрчээр оролцож байгаа юм бол анхдагч хэргийн эзэн Ё.Б-ын эзэмшилд 9 айлын газар эзэмших эрхтэйг одоо болтол нотолж өгөхгүй байгаа талаар болон олон асуулт асуух шаардлагатай байлаа. Тэгсэнгүй.
Бид ЧДЗД-ын 252 дугаар захирамжтай, “М М” ХХК-ны кадастрын зурагтай газар дээрээ 2000 оноос эхлэн амьдарч байгааг ЧД-ийн 19-р хорооны ЗД болон 15 оны Сансрын кадастрын зураглалд манай 00 байсан нь харагддаг.
Гэтэл 20-иод жилийн дараа хаанаас нь халтираад гуянд нь гэгчээр надад зөрчлийн торгууль оноох нь миний эрхийг зөрчиж байна гэж гомдож байна.
Нийтийн эдэлбэрийн зам талбай байх газарт ЧДГА-с шийдвэрлэж өгөх олон хууль бус үйлдлүүд байхад газар зохион байгуулагчаас уулзсангүй.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн зөрчил үүсгэсэн тэмдэглэлд орц гарц хаасан асуудлыг Нийслэлийн БОГ-ын 2017 оны 02 дугаар сарын 22 -ны 02/1126 тоот дүгнэлт гарсаар байхад надад зөрчил гэж тулган шийдвэрлэлээ. /энэ дүгнэлт хавтас хэрэгт бий.
/Мөн МУ-ын ХЭҮК-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны 2/391 тоот албан бичиг нь бидний орц гарц хаасан асуудлыг засуулах тухай өгсөн даалгавар байсан. /хуулбарыг хавсаргав/.
Ингэж Мэргэжлийн хяналтын байцаагч Г.Ц нь хууль бус тэмдэглэлээ үндэс болгож зөрчлийн торгууль оноосныг Анхан шатны шүүгч буруу шийдвэр гаргалаа гэж бодож байна.
Би тэр үед энэ газрыг эзэмшигч эзэн байгаагүй, одоо ч өөрийн эзэмшилд амжаагүй явна. Эзэмшигч эзэн болох Ц.Б нь хэдий нас барсан ямарч нотлох баримтгүйгээр нойлоо бариагүй. Тухайн үеийн “М М” ХХК-ийн кадастрын зургийн хавсаргав. Энэ зургийн дагуу хашааны буланд нөгөө айлы нойлтой зэрэгцүүлэн нойлоо барьсан байдаг.
Ц.Б-ийн үйлдлийг буруу гэж үзэж байгаа юм бол нас бараад 7 1ийн нүүр үзэж байгаа хүний үйлдлийг 1 ш чулуу хөдөлгөөгүй надад оноож гууль оноох нь зөв үү? Ойлгохгүй байна.
Миний энэ гомдолд бичигдсэн үйлдлийг нотлох албан ёсны хуулийн хүчин төгөлдөр баримт хангалттай байхад миний эзэмшилд ч ирээгүй нөхцөлд зөрчил үүсгэж байгааг нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж би 128/ШШ2019/0855 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
ХЯНАВАЛ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0855 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 -д заасны дагуу хянав.
Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, үйл баримтад зохих дүгнэлтийг өгч Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэн Н.Ц нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч Г.Ц-д холбогдуулан “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч. Ө-аас 2018 оны 08 дугаар сарын 13, 17, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт хандан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд иргэн Н.Ц нийтийн эзэмшлийн гудамж талбайд 2014 оноос хойш модон жорлон, муу усны нүх цутгаж, орц гарц хааж иргэдийг хохироож байна гэх агуулга бүхий гомдлыг удаа дараа гаргасны дагуу тус газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1802000562 дугаар зөрчлийн хэргийг нээж, холбогдогч Н.Ц-ыг Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил тогтоогдож байна гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 006658 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Ц-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар албан бичгээр, мөн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 697 дугаар албан бичгээр Ц.Б-д нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах газар барьж ашиглаж байгаа тул бие засах газраа авахыг удаа дараа шаардсан боловч бие засах газраа шилжүүлээгүй одоог хүртэл ашиглаж байгаа болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 2/2974 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зурган лавлагаагаар нотлогдсон хэмээн анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн байна.
Гомдол гаргагч Н.Цэрэнлхам нь давж заалдах гомдолдоо “ ... Манай 00 баруун урд айлын 00-той зэрэгцэн буланд баригдсан байдаг. ... Яагаад хоёр 00 зэрэгцээд байж байхад 1 нь нийтийн эдэлбэрийн зам талбайд ороод байдаг нь нөгөөх нь зүгээр байдаг юм бэ ...” хэмээн гомдол гаргасан. Үүний тухайд Зөрчлийн тухай хуульд зааснаар “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, зэрэг заалтуудын үндсэн дээр улсын байцаагчаас зөрчил гаргасан иргэнд оногдуулсан нь “шийтгэл гарцаагүй” байх зарчимтай нийцнэ.
Хэрэв гомдол гаргагч нь улсын байцаагч адилхан зөрчил гаргасан этгээдүүдийн нэг этгээдэд л шийтгэл оногдуулаад нөгөөд нь оногдуулаагүй гэж үзвэл энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргаж, зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй байна. Иймд гомдол гаргагчийн маргаж буй тус асуудал нь энэ хэрэг маргаанд хамааралгүй, тусдаа зөрчлийн хэрэг нээгдээд явах боломжтой.
Мөн түүнчлэн гомдол гаргагч нь “…Ц.Б-ийн үйлдлийг буруу гэж үзэж байгаа юм бол нас бараад 7 жилийн нүүр үзэж байгаа хүний үйлдлийг 1 ширхэг чулуу ч хөдөлгөөгүй надад оноож торгууль оноож буйг ойлгохгүйг байна” гэж гомдолдоо дурджээ.
Улсын байцаагчаас иргэн Н.Ц-д зөрчил оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх заалтыг үндэслэн торгууль оногдуулсан.
Энэ тохиолдолд анх тус бие засах газрыг барьсан, тус газрыг ашиглахгүй байгаа нас барсан, этгээд болох Ц.Б-д шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “ашигласан” гэж заасан тул тухайн газрыг хууль зөрчиж ашиглаж байгаа этгээдэд шийтгэл ногдуулах үндэслэлтэй.
Үүнээс үзвэл өөрийн эзэмшлийн газрыг бус нийтийн эдэлбэр газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бие засах газар ашиглаж буй этгээд болох иргэн Н.Ц-д хамаарагдах зөрчил мөн байна.
Иймд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч Г.Ц-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Ц-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, мөн Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчилд оногдуулах торгуулийг таван зуун нэгж гэж тусгайлан заасан тул өөр оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэх эсвэл өөрчлөх хууль зүйн зохицуулалт байхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон