Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 207/ма2025/00038

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 207/МА20

 

 

 

 

 

 

  2025       04         24                                           207/МА2025/00038

 

 

   Г.”“““““““ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч Б.”“““““““т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00069 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.”“““““““ын нэхэмжлэлтэй,,

Хариуцагч: Б.”“““““““т холбогдох,

“““““““““улсын дугаартай автомашин үнэ 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.”“““““““ би ““““““““ББСБ-аас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 10 сая төгрөгийн зээл авсан байдаг. Дээрх зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн приус-30 маркийн ““““““““улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.”“““““““т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл миний машиныг өр зээлэнд суутгаж авахгүй өөртөө авч хувьдаа ашигласанд гомдолтой байна. Иймд хариуцагч Б.”“““““““ээс өөрийн ““““““““улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшил өмчлөлдөө авах хүсэлтэй байна, гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Г.”“““““““ би ““““““““ББСБ-аас 2020 оны 07 сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгний зээл авсан байдаг. Дээрхи зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн приус-30 маркийн ““““““““улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.”“““““““т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл миний машиныг өр зээлэнд суутгаж авахгүй өөртөө авч хувьдаа ашигласанд гомдолтой байна. Хариуцагч Б.”“““““““ ““““““““улсын дугаартай автомашиныг өөр хүнд шилжүүлж өгсөн байгаа учир машинаа буцааж авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд тухайн үеийн зах зээлийн ханшаар машины үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.”“““““““ нь 2018-2021 оны хугацаанд ““““““““ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ““““““““ББСБ ХХК-аас иргэн Г.”“““““““, Ж.”“““““““ нар нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Иргэн Г.”“““““““, Ж.”“““““““ нар нь дээрх зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй тул ““““““““ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий машин хариуцагч Б.”“““““““ийн өмчлөлд биш Ж.”“““““““ өмчлөлд шилжсэн болох нь тогтоогддог. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч Б.”“““““““ийн эзэмшил, өмчлөл, ашиглалтад нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа ““““““““улсын дугаартай тээврийн хэрэгсэл огт байгаагүй. Маргаан бүхий автомашиныг хариуцагч Б.”“““““““ өөртөө хувьдаа ашигласан зүйл огт байхгүй болно. Хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад огт байгаагүй машиныг гаргаж өгөх боломжгүй юм. Өөрийн өмчлөл, ашиглалт, эзэмшилд огт авч байгаагүй машинтай холбогдуулан мөнгө нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ““““““““улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг нэхэмжлэгч Г.”“““““““ болон Ж.”“““““““ нар нь хамтарч ажил хийгээд олсон мөнгөөрөө авсан байдаг.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ТМ2022/03854 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан. Ингээд Г.”“““““““ биш Ж.”“““““““ нь приус маркийн автомашиныг өрөндөө суутгуулъя гэж над дээр ирсэн, харин миний бие хэтэрхий бага үнэтэй гэдэг үндэслэлээр тус автомашиныг авахаас татгалзаж, машиныг өгөөд явуулсан. Түүнээс биш Г.”“““““““ын нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг хүний машиныг аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа барьцаанд машин тавьж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч С.Нансалмаа, М.Ганзориг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч буюу ““““““““ийг өөрийнх нь машиныг зээл төлнө гэж аваад зээл төлөөгүй, би өөрөө өр зээлээ төлж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлоод, улмаар машиныхаа үнийг 15,000,000 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг би үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг агуулгатай юм болов уу гэж харсан. Өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг ямар шаардах эрхэд тулгуурлаж нэхэмжилж байгаа вэ гэдгээ тодорхойлоогүй учраас тухайн үеийн зах зээлийн үнээр тооцоод 15,000,000 төгрөг гаргуулъя гэж байгаа юм байна.

““““““““ийн зүгээс ““““““““ болон нэхэмжлэгч Г.”“““““““ нарын хувьд дундаа эзэмшдэг, дундаа хамтарч авсан гээд байгаа энэ машиныг ямар нэгэн байдлаар өөр дээрээ шилжүүлж аваад хөрөнгөжөөгүй, тухайн машиныг мөн бусдад шилжүүлж, ямар нэгэн байдлаар худалдаагүй, анхнаасаа энэ хоёроос мөнгө хамтарч оруулж авсан гэж ярьдаг машиных нь хувьд тухайн үед өөрийнх нь ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлэнд нь төлөх ёстой байсан боловч тухайн зээлд нь төлөгдөөгүй, үнэ тохирохгүй байсны улмаас шүүхээр шийдвэрлүүлсэн байгаа.

Тэгэхээр ““““““““ийн зүгээс нэхэмжлэгчийн машиныг худалдан борлуулах, өөр ямар нэгэн замаар өөртөө авч хөрөнгөжөөгүй, энэ машин нь өөрийнх нь нэр дээр ч бүртгэгдээгүй, шууд ““““““““банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой байсан зээлийн төлбөрт тооцох тохиролцоо хийгдээгүй учраас ямар нэгэн захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлээгүй, хөрөнгө шилжсэн процесс явагдаагүй байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг заасан.

Гэтэл ямар нэгэн байдлаар энэ хоёр хүний дундын хамтарч авсан машин бол буцаад өөрсдийнх нь нэр дээр байсан. Харин энэ тохиолдолд ““““““““, ““““““““ нарын хооронд тухайн машиныг захиран зарцуулсан, өрөндөө суутгуулсан маргаан байгаа бол үүнийг тусад нь шүүхээр шийдүүлээд явах ёстой. Тийм учраас Г.”“““““““ыг хохирсон гэсэн ямар нэгэн нөхцөл байдал нотлогдохгүй, мөн ““““““““ийг үүнд буруутай гэсэн нөхцөл байдал нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00069 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.”“““““““ын хариуцагч Б.”“““““““ээс приус-30 маркийн ““““““““улсын дугаартай хар өнгийн автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн №00069 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.”“““““““ нь Б.”“““““““т холбогдуулж, машины үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. “““““““““” ББСБ-аас 2020 оны 07 дугшаар сарын 27-нд 10 сая төгрөг зээлж авсан. Зээлийн төлбөрийг төлөхдөө өөрийн өмчлөлийн приус 30 маркийн зээлийн барьцаанд байсан машинаа ““““““““ББСБ-ын тухайн үеийн захирал буюу хариуцагч Б.”“““““““т шилжүүлж өгсөн ба машинаа тухайн үеийн зах зээлийн үнэлгээ буюу 16,000,000 төгрөгт тооцон шилжүүлж өгсөн. Ингээд миний “““““““““” ББСБ -аас авсан зээл хаагдсан юм.

Гэтэл ““““““““ББСБ-аас надад хандаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөр төлүүлэх тухай агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэж, надаас зээлийн төлбөр төлүүлэх болсон. Би нэгэнт зээлээ төлсөн гэж бодож байтал зээлээ төлөөгүй болж миний зээлийн төлбөрт шилжүүлж өгсөн машиныг Б.”“““““““ нь хувьдаа завшиж, намайг хохироосон болохыг мэдсэн. Б.”“““““““ нь миний машиныг дураараа бусад этгээдэд шилжүүлж өөртөө давуу байдал үүсгэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Машинд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр шүүх шийдвэрлэх боломжтой байсан.

 Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.”“““““““, өмгөөлөгч Б.Золзаяа нар нь хүрэлцэн очих боломжгүй байсан. Хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүй, мөн шүүх хуралдаан эхлэх үед цахимаар хуралд орох гэсэн боловч хүлээж авахгүй байсаар хурал эхэлсэн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт нэхэмжлэгч тал ороцоогүй учир мэтгэлцэх боломж олгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа нар давж заалдсан гомдлынн хариу тайлбартаа:

Г.”“““““““ын нэхэмжлэлтэй Б.”“““““““т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус оролцож байгаа ба өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдолтой 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр танилцаад үндэслэлгүй байх тул тайлбар гаргаж байна.Үүнд: Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд: Тус хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15:30-д товлосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хавтаст хэргийн 124 дүгээр талд тус баримт авагдсан байна. Нэхэмжлэгч тал цахимаар оролцох хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийн дагуу цахимаар холбогдохыг 30 минутын турш шүүх хуралдааны танхимд хүлээсэн.

Гэтэл нэхэмжлэгч тал цахимаар холбогдоогүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаан үргэлжилсэн. Нэхэмжлэгч талд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн, цахимаар оролцох хүсэлтийн дагуу шүүх цахимаар оролцох нөхцөл боломжийг хангасан. Харин нэхэмжлэгч тал нь цахимаар холбогдох өөрсдийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, онлайн холбоос, цахим сүлжээнд холбогдох асуудлаа хариуцах ба өөрсдийн буруу болж холбогдоогүй нь шүүхээс хамаарахгүй асуудал юм. Гомдол гаргах хугацаа дууссан талаар: Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шуудангаар шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн.

Тус хүргүүлсэн өдрөөс гомдол гаргах хугацааг тоолж эхлэх ба 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талын гомдол гаргах эрх дууссан. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шууданд давж заалдах гомдлыг хийсэн байна. Энэ нь хуульд заасан давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан байхад гаргасан байх тул гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг гомдол гаргах эрхгүй этгээд гаргасан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Хавтаст хэргийн 55 дугаар талд нэхэмжлэгч Г.”“““““““аас Б.Золзаяад олгосон итгэмжлэл авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Золзаяа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа өмгөөлөгчөөр гаргасан. Г.”“““““““ нь Б.Золзаяаг өөрийн өмгөөлөгчөөр авсан тухай ямар нэгэн хүсэлт хэрэгт байхгүй тул гомдол эрхгүй этгээд гомдол гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий тул гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00069 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.       

2.Нэхэмжлэгч Г.”“““““““ хариуцагч Б.”“““““““т холбогдуулан ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн./хх1, 48х/

 

Хариуцагч “...маргаан бүхий машин нь Б.”“““““““ийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд огт шилжиж байгаагүй болно. Г.”“““““““ биш Ж.”“““““““ приус маркийн автомашиныг өрөндөө суутгуулъя гэж над дээр ирсэн. Миний бие бага үнэтэй гэдэг үндэслэлээр автомашиныг авахаас татгалзаж, машиныг өгөөд явуулсан...хүний машиныг аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй” гэсэн үндэслэл зааж, зөвшөөрөхгүй гэж маргасан./хх60х/

 

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоогоогүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулж, мөн маргааны зүйлийн хүрээнд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэх боломжтой гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

 

4.1 Нэхэмжлэгч Г.”“““““““, гэрч Ж.”“““““““ нар “““““““““” ББСБ ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20/220 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар цалин болон бусад орлого барьцаалж зээлсэн байна.

 

4.2 Дээрхи зээлийг Г.”“““““““, гэрч Ж.”“““““““ нар хамтран ажиллах зорилгоор зээлсэн, хамтран ажиллаад олсон орлогоосоо ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашиныг авсан болох нь нэхэмжлэгч Г.”“““““““, гэрч Ж.”“““““““ нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна./хх17, 18х, хх134х/

 

4.3 Нэхэмжлэгч Г.”“““““““ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14000928 дугаар зээлийн гэрээ байгуулж “““““““““” ХХК-ийн Сайн барьцаалан зээлдүүлэх газраас 5,000,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн эзэмшлийн ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашиныг барьцаалсан, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийг бүрэн төлж, автомашиныг Б.”“““““““ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг “““““““““” ХХК-нд гаргасан, улмаар “““““““““” ХХК-иас Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашиныг Б.”“““““““ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн нь “““““““““” ХХК-ийн 24/1-014 тоот, 21/4-8382 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна./хх6, 90-96х, 109-117х/

 

5. Нэхэмжлэгч “...би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ““““““““ББСБ ХХК-иас авсан 10,000,000 төгрөгийн зээлийг хаах зорилгоор тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.”“““““““т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл Б.”“““““““ машиныг Ж.”“““““““д шилжүүлж өгөөд миний зээлийг хаагаагүй” гэж,

хариуцагч “...Г.”“““““““ биш Ж.”“““““““ toyota Prius 30 маркийн автомашиныг өрөндөө суутгуулъя гэж над дээр ирсэн. Миний бие бага үнэтэй гэдэг үндэслэлээр автомашиныг авахаас татгалзаж, машиныг өгөөд явуулсан” гэж талууд маргаж,

гэрч Ж.”“““““““ “...Б.”“““““““ миний төрсөн дүү...тухайн үед би Б.”“““““““тэй ах, дүүгийн холбоотой ч гэсэн банк бус санхүүгийн байгууллагаас нь зээл авсан...машиныг би өөрийн зээлсэн 50,000,000 төгрөгт суутгуулна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг өгсөн.

 

5.1 Гэвч Ж.”“““““““ ““““““““ББСБ ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин Г.”“““““““, Ж.”“““““““ нар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ““““““““ББСБ ХХК-иас 10,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.”“““““““, зээлийн эдийн засагч Б.Дашмаа, зээлдэгч гарын үсэг зурсан нь 20/220 тоот зээлийн гэрээгээр нотлогдсон./хх11,12х/

 

5.2 Хариуцагч Б.”“““““““ Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст “...Б.”“““““““ би Орхон аймгийн хаягтай тул дугаар солихгүй Ж.”“““““““ нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашиныг Ж.”“““““““ нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна./хх6-9х, 96х/

 

6. Дээрхи нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн “...би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ““““““““ББСБ ХХК-иас авсан 10,000,000 төгрөгийн зээлийг хаах зорилгоор тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.”“““““““т машинаа шилжүүлж өгсөн.Гэтэл Б.”“““““““ машиныг Ж.”“““““““д шилжүүлж өгөөд миний зээлийг хаагаагүй” гэсэн тайлбар 20/220 тоот зээлийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд, ““““““““улсын дугаартай toyota Prius 30 маркийн автомашин Б.”“““““““ийн нэр дээр шилжээгүй боловч тэрээр Г.”“““““““ын хөрөнгийг шууд өөрийн ах Ж.”“““““““ эзэмшилд шилжүүлсэн буруутай үйлдэл гаргасан, үүний улмаас Г.”“““““““ машингүй болж хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

7.Иргэний хуулийн 492 дугаар зүлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, 495.2.-д Энэ хуулийн 495.1.-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

7.1 Нэхэмжлэгч Г.”“““““““ “““““““““” ББСБ ХХК-иас авсан 10,000,000 төгрөгийн зээлийг хаах зорилгоор зээлдэгч байгууллагын захирлаар ажиллаж байсан Б.”“““““““т toyota Prius 30 маркийн автомашинаа шилжүүлснийг Б.”“““““““ хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн ах Ж.”“““““““ эзэмшилд шилжүүлж бусдын эрхийг зөрчсөн тул тэрээр үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Г.”“““““““ нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

7.2 Иймд Иргэний хуулийн 492.1., 495 дугаар зүйлийн 495.1, 495.2.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.”“““““““ээс шүүхээс томилсон шинжээч “““““““““” ХХК-ийн үнэлгээгээр тооцож 14,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.”“““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяад хүргүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 29-нд шууданд хийсэн, Монгол шуудан ХК 2025 оны 02 дугаар сарын 03-нд Б.Золзаяад шийдвэрийг гардуулсан нь шуудангийн магадлагаагаар тогтоогдож байна./хх151х/

 

8.1 Ийнхүү шийдвэрийг гардаж аваад 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлыг хүргүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяаг давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа нарын энэ агуулгаар гаргасан тайлбар үндэслэлгүй. /хх153, 154х/

 

9.Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б.Золзаяад 12 сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 36 сарын хугацаатай итгэмжлэл олгосон, харин 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Золзаяаг өмгөөлөгчөөр оролцуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна./хх5,42, 55х/

 

9.1  Б.Золзаяад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 0636 дугаартай итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, түүнчлэн Б.Золзаяаг өмгөөлөгчөөр оролцуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээ хэргийн 42 дахь талд авагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Золзаяа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа өмгөөлөгчөөр гаргасан. Г.”“““““““ нь Б.Золзаяаг өөрийн өмгөөлөгчөөр авсан тухай ямар нэгэн хүсэлт хэрэгт байхгүй тул гомдол эрхгүй этгээд гомдол гаргасан байна” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

10.Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00069 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 495 дугаар зүйлийн 495.1., 495.2.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.”“““““““ээс 14,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.”“““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

 

Шийдвэрийн 2 дах заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.”“““““““ээс 230,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.”“““““““т олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                                                    ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА