Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00778

 

*******, *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01472 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

1. *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг тогтоолгох,

 

2. ******* хөрөнгөө татан авч, хамтран ажиллах гэрээнээс гарсан тул *******-ын үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч ******* д даалгуулах,

3. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын байрны өртгөтгөлийн барилгын ******* м.кв талбайн 50 хувь болох******* м.кв талбай нь *******-гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгож, өргөтгөлийн барилгын 50 хувийн үнэ болох 615,034,750 төгрөгийг гаргуулах,

4. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын байрны өртгөтгөлийн барилгын *******-гийн өмчлөлийн 50 хувь болон******* м.кв талбайг 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 757,473,398 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах,

5. Хуучин *******-ын байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110,616,200 төгрөгийг гаргуулах,

6. 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойшхи *******-тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгүүдийг гаргуулах,

7. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөгийг гаргуулах,

8. Хувьсах зардлын төлбөр болох 126,928,080 төгрөгийг гаргуулах,

9. Хуримтлагдсан ашиг болох 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн,

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан ******* , ******* нарын үүсгэн байгуулсан *******-ыг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, ******* нь сургууль байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний 1, 2-р шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад, дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг оюуны хөрөнгө оруулалт оруулах, ******* нь өөрийн хөрөнгө болох ******* м.кв талбайтай 2 давхар байрыг *******-д эзэмшүүлэх буюу материаллаг хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон.

Тухайн зориулалтын бус, хоосон барилгыг сургалтын стандартад нийцүүлэн өргөтгөх, засварлах, сургалтын хэрэгсэл, техник зэргийг бий болгох үүднээс банкнаас зээл авч үүнийгээ 2013 онд төлж дууссанаас хойш ******* ы ааш зан өөрчлөгдөж, бидний хооронд маргаан гарсан. Ингээд ******* нүүж, шинэ байранд шилжсэн. ******* нь ямар ч хөрөнгө авч яваагүй. Хамтран ажиллах гэрээний 8.1-д зааснаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бичгээр өгсөн. ******* нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг түшиглэн *******-ийг ажиллуулах зөвшөөрлөө авсан атлаа энэ асуудлыг хэрхэх талаар ямар нэг хариу өгөөгүй.

Нэгэнт хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаа тул хөрөнгө оруулалт, бий болсон хөрөнгийн асуудлаа шийдвэрлэх ёстой. ******* нь ******* д хамааралгүй болсон учраас 2002 оноос хойшхи сургуулийн бүх бичиг баримтыг сургууль эзэмшинэ, үүнийг ******* ямар нэг асуудалгүй хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл сургууль шилжчихээд, ******* нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг түшиглэн ******* гэх хувийн сургууль ажиллуулах зөвшөөрлөө авсан атлаа энэ асуудлыг шийдээгүй. ******* ы энэхүү үйлдлээс болж, миний болон *******-ын эрх хөндөгдөн зөрчигдөж байна. ******* ы ааш авираас болж ******* хичээлийн байрнаас нүүж, өөр байранд хичээллэх болсон нь эдийн засаг санхүү төдийгүй, сургалтын хэвийн байдал, суралцагсад, тэдгээрийн эцэг, эхчүүд болон сургуулийн багш нарын сэтгэл санаанд нөлөөлж байна. Сургуулийг өөр байранд нүүлгэснээр, одоогоор санхүүгийн хувьд анх байгуулагдаж байгаа мэт байдалтай байгаа нь шинэ байр тохижуулах, сургалтыг хэвийн явуулах зэрэгт өмнөх хуримтлалаас нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа байдал үүнд нөлөөлж байгаа. Иймд *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг тогтоолгоно.

1.2. Хариуцагч ******* нь 2017 оны 01 дүгээр сард хөрөнгө оруулалтаа татан авч, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр, хуучин *******-ын ******* м.кв талбайтай 2 давхар орон сууцыг буцаан авснаар нэхэмжлэгч ******* тай байгуулсан 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээнээс түрүүлж гарсан. Тэрээр хамтран ажиллах гэрээний тал байхаа больсон атал одоог хүртэл хамтран ажиллах гэрээний зүйл болох *******-ын үүсгэн байгуулагчдын жагсаалтаас нэрээ хасуулахгүй, харин ч эсрэгээрээ уг сургуулийг татан буулгах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд ******* хөрөнгөө татан авч, хамтран ажиллах гэрээнээс гарсан тул *******-ын үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч ******* д даалгуулна.

1.3. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын сургуулийн байрны өргөтгөлийн барилгын ******* м.кв талбайн 50 хувь болох******* м.кв талбай нь *******-гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгож, түүний үнэ болох 558,527,677 төгрөгийг гаргуулах шаардлагыг хөрөнгийн үнэлгээний ******* -ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн 56,507,073 төгрөгөөр нэмэгдүүлж, 615,034,750 төгрөг гаргуулна.

1.4. *******-ын уг өргөтгөлийн барилга нь хамтран ажиллах гэрээний дагуу 50, 50 хувиар өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох учиртай. Иймд тухайн өргөтгөлийн барилгын 50 хувь нь ******* миний өмчлөлийн зүйл мөн болох тул өмчлөлийн зүйлийнхээ үр шимийг хүртэх эрхтэй гэж үзэж тухайн өргөтгөлийн барилгыг 2017 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа ******* болон ******* сургууль нараас зохих төлбөрийг нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие тухайн өргөтгөлийн барилгыг эзэмшиж, ашиглах ямар ч боломж байгаагүй бөгөөд учир нь хариуцагч ******* нь сургуулийн барилгыг бүхэлд нь өөрийнх хэмээн буцаан авч, намайг хөөж явуулсан талаар өмнө дурдсан. ******* нүүсэн ба уг байранд 2017 оны 01 дүгээр сараас хариуцагч *******, түүний охин *******-ы өмчлөлийн ******* сургууль өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд *******-ийг хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хэрэв, тухайн үед ******* нь хамтран ажиллах гэрээг зохих ёсоор дүгнэхээс зайлсхийж, дундын хөрөнгийн асуудлыг шударгаар шийдвэрлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Иймд миний бие өөрт ногдох хөрөнгөө ******* болон түүний охин *******-ы үүсгэн байгуулсан ******* сургуульд үнэ төлбөргүй ашиглуулах үндэслэл байхгүй тул өнгөрсөн хугацаанд миний өмчийг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласны төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Иймд ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын байрны өртгөтгөлийн барилгын *******-гийн өмчлөлийн 50 хувь болон******* м.кв талбайг 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 575,473,398 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулна.

1.5. Шинжээчийн дүгнэлтээр Сүхбаатар дүүрэгт байрлах *******-ын хөдлөх хөрөнгийг 221,232,530 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө гэж дүгнэсэн. Хөрөнгөөс дурдвал сурагчийн ширээ, сандал, самбар, номын сан, локер, багшийн ширээ сандал, хөшиг, принтер, компьютер, биеийн тамирын хичээлийн хэрэгсэл, сургуулийн гал тогооны хөрөнгө гэх зэргээр хөрөнгө бий болсон. Эдгээр бүх хөрөнгө хуучин сургууль хичээлэж байх үеийн тэр байрандаа үлдсэн. Одоо ******* нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Иймээс хуучин *******-ын байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110,616,200 төгрөгийг гаргуулна.

1.6. ******* нь Баянзүрх дүүрэгт шилжин сургалтаа явуулдаг боловч сургуулийн бүхий л бичиг баримт хуучин өмнө хичээллэж байсан байранд байгаа. Эдгээр баримт бичиг цаашид *******-ын хувьд төдийгүй, ажиллагсад болон суралцагсад зэргээр байгууллага, хувь хүний түүх, архив болох учиртай. Иймд 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойшхи *******-тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгүүдийг гаргуулна.

1.7. Сургууль нүүсний дараа хэсэг сурагчид хуучин байранд үлдсэн тул хоёр талд хичээллэх асуудал гарч ирсэн учраас Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга ******* нь *******, ******* нараас гаргасан хүсэлтийн дагуу биднийг байлцуулан хуралдаж 2017 оны 06 дугаар сарын дуустал Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүрэгт хичээллэхийг, цаашид бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. 2016 оны хичээлийн жил эхлэхэд энэхүү сургууль шилжих асуудал бүрэн шийдэгдээгүй байсан. 2016-2017 оны хичээлийн жилд сурагчдаас 1,050,805,000 төгрөгийн сургалтын төлбөр төлөгдөхөөс 953,831,500 төгрөг төлсөн ба уг төлбөрөөс хичээлийн хоёрдугаар хагаст ногдох сургалтын төлбөр 476,915,750 төгрөгийг Баянзүрх дүүрэг дэх *******-д шилжүүлэх ёстой. Гэтэл үүнээс 210,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийг дансаар Гёте бүрэн дунд сургуулийн Голомт банкин дахь 1102561362 тоот данс болон *******-гийн ******* тоот дансаар шилжүүлсэн байна. Үлдэгдэл 266,915,750 төгрөг шилжиж ирээгүй байна. 2016-2017 оны хичээлийн жил дуусах хүртэл хоёр талд хичээллэж байсан боловч санхүү тооцоо нэг хийгдэж байсан. Тиймээс 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хугацаанд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн багш ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл болох 51,456,222 төгрөг, татвар 22,060,332 төгрөг, нийт 73,516,554 төгрөгийг дээрх төлбөрөөс төлөгдсөн гэж үзэж байна. Иймд 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөгийг гаргуулна.

1.8. ******* нь Сүхбаатар дүүрэгт байршиж байх үедээ тус дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, хувьсах зардлыг сурагчийн тоогоор авдаг байсан. ******* дүүргийн Төрийн сангаас 2016-2017 оны хичээлийн жилд нийт 254,471,740 төгрөгийг *******-ын дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө ******* ы мэдэлд очсон, уг мөнгөн хөрөнгийг *******-д шилжүүлж өгөх ёстой. Гэтэл эдгээр *******-ын хувьсах зардлыг одоо болтол шилжүүлэхгүй байгаа ******* ы үйлдэл хууль бус гэж үзэж байна. Иймд хувьсах зардлын төлбөр болох 126,928,080 төгрөгийг гаргуулна.

1.9. 2015 оны хуримтлагдсан ашгийн дүнг 50, 50 хувиар хуваан авахаар тооцож үзвэл 785,848,000 төгрөг болж байна. Иймээс хуримтлагдсан ашиг болох 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хамтын шийдвэрт хүрээгүй. Тус гэрээний 3.4, 4.4, 5.3-т зааснаар талууд 50, 50 хувь эзэмших ба зээлийн гэрээний хугацаанд ******* 70 хувь, ******* 30 хувь гэж харилцан тохиролцсон тул тухайн гэрээг дуусгавар болгоогүй.

2.2. ******* хөрөнгөө татан авч, хамтран ажиллах гэрээнээс гарсан тул *******-ын үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч ******* д даалгуулах тухайд. Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6 дахь хэсгүүдэд боловсролын байгууллагыг татан буулгах талаар зохицуулсан ба *******-ын үүсгэн байгуулагчдын аль нэг нь гарах, бүртгэлээс хасагдах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх саналтай байна.

2.3. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын сургуулийн байрны өргөтгөлийн барилгын ******* м.кв талбайн 50 хувь болох******* м.кв талбай нь *******-гийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгож, өргөтгөлийн барилгын 50 хувийн үнэ болох 616,034,750 төгрөгийг гаргуулах тухайд. Энэхүү барилгын өргөтгөлийг ******* , иргэн Б.Түмэнбаяр нарын эзэмшил газар дээр төрийн байгууллагын барилгын ажил эхлэх зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын зураг зэрэг бүх төрлийн ямар нэг зөвшөөрөлгүйгээр, аж ахуйн аргаар барьсан ба өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй. Санхүү бүртгэлийн хувьд мөн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, бүртгэх боломжгүй. Харин үнэлгээний хувьд бусад оффис, үйлчилгээний худалдаалагдаж буй талбай, хэмжээтэй шууд ижилтгэн тооцох боломжгүй. 1-д аж ахуйн аргаар хамт олны хүчээр барьсан. 2-т барилгын тусгай зөвшөөрөлтэй компани, 3-т ямар нэг зөвшөөрөл, зураг байхгүй. 4-т эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй.

2.4. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын байрны өртгөтгөлийн барилгын *******-гийн өмчлөлийн 50 хувь болон******* м.кв талбайг 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 575,473,398 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах тухайд. Энэхүү талбайн эзэмшигчээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан ...иргэн *******-гийн өмчлөлийн... гэдэг нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй буюу тогтоогдоогүй. Түрээсийн төлбөр төлөх эрх үүрэг нь Иргэний хуулийн тухайлсан зохицуулалтаар шийдэгддэг ба түрээсийн төлбөр төлөх үүрэг, хариуцлага иргэн ******* , ******* сургуульд хамааралгүй.

2.5. Хуучин *******-ын байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110,616,200 төгрөгийг гаргуулах тухайд. *******-д тухайн үед ашиглаж байсан хөдлөх хөрөнгүүдийн хувьд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын дагуу элэгдэж дууссан хөрөнгүүд байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.6. 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойшхи *******-тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгүүдийг гаргуулах тухайд. Өмнөх шүүх хурлаар энэхүү шаардлагын талаар шийдвэр гарсан гэж ойлгож байна.

2.7. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөгийг гаргуулах тухайд. 2017 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тус сургалтын төлбөрийг 193,399,196 төгрөг гэж нэхэмжилж байсан ба 2017 оны 01 дүгээр сард ******* нь 281 сурагчийг өөр байранд дур мэдэн шилжүүлсэн үйлдлийг хийсэн. Тэдгээр сурагчдын 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь нийт 406,701,500 төгрөг болсон. Үүнээс доорх хуваарийн дагуу нийт 306,198,600 төгрөгийг *******-д шилжүүлэн өгсөн. Бидний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбарт дурдсан байгаа ба эсрэгээрээ ******* гаас 2,268,938 төгрөгийн авлагатай тооцоо гарсан.

2.8. Хувьсах зардлын төлбөр болох 126,928,080 төгрөгийг гаргуулах тухайд. 2017 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тус хувьсах зардлыг 66,729,277 төгрөгөөр нэхэмжилж байсан 2016-2017 оны 494 сурагчдын сургалтын хувьсах зардал нь 2017 оны 2-6 дугаар сарын хугацаанд нийт 97,873,800 төгрөг орж ирсэн. Энэ нь *******-гийн дур мэдэн салган авч явсан 281 сурагчдад ногдох хувьсах зардал нь 55,673,153 төгрөг болж байгаа. Гэвч энэхүү хувьсах зардлыг сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2016-2017 оны бүтэн хичээлийн жилийн бүхий үйл ажиллагааны зардалд зарцуулах ёстой. Учир нь ******* нь 2016-2017 оны хичээлийн жил эхлэхэд *******-ын захирал байсны хувьд тус сургуулийн 56 багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь тус хичээлийн жилд *******-ын 494 сурагч, 56 багш ажилтан, тэдгээрт зориулсан орон зай болон цаг хугацааны хуваарийн дагуу ажлуудыг урьдчилан төлөвлөсөн байсан. Иймээс *******-гийн дээрх дурдсан зөрчлүүдийг бусад багш ажилчдад хамаатгаж болохгүй ба сургуулийг хоёр тусдаа байранд давхар зардал гаргаж, сургуулийн үйл ажиллагааг алдагдуулах ёсгүй гэж үзсэн тул хувьсах зардлыг *******-гийн нэхэмжилсэн ёсоор бүхэлд нь шилжүүлэх бололцоо байхгүй гэж үзэж байна. Иймээс *******-гийн авах ёстой гэж үзэж буй 55,673,153 төгрөгийн хувьсах зардлаас нийт 56 ажилтны хагас буюу 28 багш ажилчдад оногдох цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардал болох 195,798,400 төгрөг, бусад тогтмол түрээсийн зардал болох 30,920,000 төгрөгийг хоёр хуваахад 15,460,000 төгрөг болж байна. Иймээс 195,798,400 төгрөг болон 15,460,000 төгрөгийг суутгаснаар мөн 6 дугаар зүйлд дурдсан 2,268,938 төгрөгийн авлагыг хасаж тооцон *******-ын ******* гаас нийт 157,854,184 төгрөгийн авлагатай тооцоо гарсан. ******* нь ******* тай олон жил хамтран ажилласны үүднээс анхнаасаа хүлээцтэй хандаж, холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу тус асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн. Гэтэл *******-гийн хуулийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй худал мэдээлэл, гүтгэлэг хийж байсан.

2.9. Хуримтлагдсан ашиг болох 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөгийг гаргуулах тухайд. Бидний зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбарт энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа ба холбогдох баримтыг хавсаргасан болно гэжээ.

 

3. Хариуцагч ******* ы гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. *******-ын хөрөнгийг тусгайлан өмчлөх эрх үүсгэн байгуулагч ******* , ******* нарын хэнд ч байхгүй. Бид үүсгэн байгуулагчийн хувиар сургуулийн үйл ажиллагаанд оролцож шийдвэр гаргах эрхтэй болохоос сургуулийн хөрөнгийг хувааж авах эсхүл хувьдаа тусгайлан өмчлөх эрхгүй. Боловсролын тухай хууль, *******-ын дүрэм, гэрчилгээнд зааснаар манай сургууль боловсролын байгууллагад хамаарах ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үүсгэн байгуулагч нар ашиг хүртэх эрхгүй. Харин *******-ыг үүсгэн байгуулсан шиг харилцан тохиролцож эсхүл Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу шүүхээр татан буулгах эрх үүсгэн байгуулагч нарт бүрэн байгаа. Хэрэв *******-гийн хүссэнээр *******-ын үүсгэн байгуулагчаас намайг хасахаар шүүхэд маргаж байгаа бол энэ маргааныг шийдвэрлэхийн тулд нэг бол үүсгэн байгуулагч нар харилцан тохиролцох эсхүл татан буулгах гэсэн 2 хувилбарын аль нэгээр шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

3.2. ******* нь 2016-2017 оны хичээлийн жилийн дундуур Боловсролын тухай хууль зөрчиж сургуулийг 2 хуваан үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул цаашид түүнтэй хамтран ажиллах боломжгүй болсон боловч сургуулийн нэр хүнд, сурагчдын сурч боловсрох эрхийг хүндэтгэн аль болох эвийн журмаар маргааныг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ талаар тодорхой саналыг хүргүүлсэн боловч эвлэрээгүй тул арга буюу *******-ыг татан буулгахаас өөр сонголт надад үлдсэнгүй. ******* нь үүсгэн байгуулагч нар хөрөнгийн маргаантай бөгөөд харилцан тохиролцоонд хүрээгүй тул *******-ыг татан буулгах замаар *******-гийн шаардаж байгаа хөрөнгийг хувааж шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй байна. Иймд ******* , ******* нарын үүсгэн байгуулсан *******-ыг татан буулгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

4.1. Сургууль 2 газар хичээллэх болсон асуудал ******* тай холбоотой, энэ талаар үндсэн нэхэмжлэлд тодорхой дурдсан. Сурагч, багш, хамтран ажиллаж байсан надад цаашид тэвчиж тэсэхэд хүндрэлтэй ааш авир гаргаж байсан тул би өөрийн эрхгүй тусдаа сургууль байгуулсан.

4.2. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа *******-д ******* ы нэртэй нэг ширхэг ч хөрөнгө байхгүй. Сүхбаатар дүүрэгт 2002 оноос хойш ******* ажиллах хугацаанд ******* ы өмчлөлийн хөрөнгө байсан ******* м.кв талбай барилга 500-600 м.кв өргөжиж, зам талбайтай болж тэндээ үлдсэн. Мөн сургууль ажиллуулахад шаардлагатай байсан багш болон сурагчийн ширээ, сандал, локер, анги танхимын тохижилтод хамаарах эд зүйлс, биеийн тамирын заалны бүрэн хэрэглэгдэхүүн, гал тогооны хэрэглэл гэх зэргээр тус сургуулийн нэрээр бүртгэлтэй байсан бүх хөрөнгө үлдсэн. Ямар хөрөнгийг тусгайлан өмчилж, нэхэмжилсэн нь тодорхойгүй. Харин хөрөнгө ******* д байгаа. Анх сургуульд оруулсан хөрөнгөө татах нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болохын зэрэгцээ үүсгэн байгуулагч гэдэг ойлголт үгүйсгэгдэнэ.

4.3. ******* аваад үлдсэн хөрөнгийг *******-д шаардаж байгаа. Баянзүрх дүүргийн үүсгэн байгуулагч ******* үйл ажиллагаа явуулж байгаа учраас хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн 50 хувийг шаардсан. Харилцан тохиролцож тооцоо хийх санал гаргахаар баримтаа өгдөггүй, эвлэрдэггүй. ******* бүх хөрөнгийг мэдэлдээ байлгаж байгаа, хөрөнгийг дураараа захиран зарцуулчихаад одоо ямар хөрөнгө хуваах гээд байгааг ойлгохгүй байна. Аливаа шаардах эрх өөрийн гэх үндэслэл, эрх зүйн байр сууринаас үүсэж гардаг. Өөрт нь байгаа хөрөнгийг хуваахын тулд олон сурагчдын эрх ашгийг хөндөн сургуулийг татан буулгахаар шаардах эрх ******* д байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* д *******-ын үүсгэн байгуулагчийн бүртгэлээс нэрээ хасуулахыг даалгаж, нэхэмжлэгч ******* г ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүрт байрлах хуучин Гёте бүрэн дунд сургуулийн байрны өргөтгөлийн ******* м.кв талбайн 50 хувьтай тэнцэх******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож,******* м.кв талбайн үнэ 491,000,000 төгрөг, хуримтлагдсан ашиг 785,848,000 төгрөг, сургалтын төлбөр 249,066,050 төгрөг, хувьсах зардал 76,675,533 төгрөг, нийт 1,602,589,583 төгрөгийг хариуцагч ******* аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,010,477,845 төгрөгийг болон сургалтын, санхүүгийн баримт бичгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Сургууль хөгжүүлэх санд төвлөрсөн хөрөнгийн 50 хувийг ******* шаардах эрхтэй болохыг тогтоож, уг хөрөнгийн 50 хувь болох 254,109,100 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн 9025003114 дугаарт бүртгэлтэй, 9116613 регистрын дугаартай *******-ыг татан буулгах тухай хариуцагч ******* ы сөрөг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,573,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 8,170,898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч ******* ы улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч ******* д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч ******* г ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүрт байрлах хуучин *******-ын өргөтгөлийн ******* м.кв талбайн 50 хувьтай тэнцэх******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* г ийнхүү өмчлөгч мөн гэж үзсэн атлаа тухайн өргөтгөлийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын ******* сургуулиас хуулийн дээрх заалтуудын дагуу үр шим буюу эзэмшиж ашигласны төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ерөнхий боловсролын ******* сургууль ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо эрх зүйн харилцааны оролцогч биш гэсэн ганцхан үндэслэлийг дурдсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үл хөдлөх хөрөнгөд ерөнхий боловсролын ******* сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч *******-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа тул эрх зүйн харилцааны оролцогч биш гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч ******* нь ерөнхий боловсролын ******* сургуулиас эзэмшиж, ашигласны төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэж байна. ******* сургууль нь маргаан бүхий өртгөлтийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа талаарх үйл баримтад талууд маргаагүй бөгөөд ******* сургууль нь *******-д ногдох өргөтгөлийн барилгын хэсгийг шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, *******-гийн өмчлөл дээрх ******* сургуулийн эзэмшил нь хууль ёсны мөн эсэх, эд хөрөнгийн үр шимийг хэн хүртэх эрхтэй гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй. ******* сургууль нь ******* гаас өргөтгөлийн барилгын түүнд ногдох хэсгийг эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг аваагүй. Энэ тохиолдолд ******* сургуулийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй. Иймээс ******* сургууль нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшил үүссэн цаг хугацаанаас эхлэн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч *******-д буцаан өгөх буюу үнийг төлөх хүртэлх хугацааны үр шимийг түүнд төлөх үүрэгтэй.

6.2. Анхан шатны шүүх хуучин *******-ын байран дахь хөдлөх хөрөнгийн 50 хувь болох 110,616,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй боловч ******* гаргасан гэсэн үндэслэлийг дурдсан. *******-ын санхүүгийн тайлан бланс болон ******* ХХК-ийн дүгнэлтийн 2 дугаар хариултад дурдснаар 221,232,530 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө сургуулийн өмчид бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч талын зүгээс уг хөдлөх хөрөнгүүд нь сургуулийн өмчөөр бүртгэгдсэн байсан тул ******* өөрийн өмч хөрөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй буюу үнийг төлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд ******* нь ******* гэх 1 үүсгэн байгуулагчтайгаар үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон. Энэ тохиолдолд *******-ын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахад хөдлөх хөрөнгүүд шаардагдах тул ******* нь хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ ******* -аас салгаж авахгүйгээр сургуульд нь үлдээж үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай байгаа тул уг шаардлагыг гаргасан. ******* нь *******-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан үедээ уг хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөрт оногдох хувийг буцаан татан авах эрх нь нээлттэй юм.

6.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь хамтран ажиллах гэрээнд өөрийн оруулсан хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр буцааж авсан тул хамтран ажиллах гэрээнээс гарсан гэж дүгнэж нэхэмжлэгч талын гаргасан 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь *******-д хамааралгүй болсон гэж шүүх нэгэнт үзэж байгаа бол түүний эзэмшилд байгаа сургуулийн холбогдох баримт бичгүүдийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Сургуулийн үйл ажиллагаа 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2 хуваагдан үйл ажиллагаа явуулж эхлэхдээ нэхэмжлэгч талын зүгээс 11 дүгээр хороололд байрлах хуучин *******-ын байрнаас нэг ширхэг цаас авч яваагүй, үүнийг хариуцагч тал зөвшөөрдөг. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд зааснаар *******-ын холбогдох баримтуудыг авч хадгалах үүрэг хүлээж байгаа тул холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авах зайлшгүй шаардлагатай юм. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Түрээсийн төлбөрийг ******* сургуулиас гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгосон даруйд үнийг гаргуулах шаардлага гаргадаг. Үнийг гаргуулаад буюу буцааж хариуцагч талд үлдээсэн хөрөнгөд түрээсийн төлбөр бодогдох нөхцөл байхгүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өргөтгөлийн барилга нь үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдээгүй, үндсэн эд хөрөнгөө дагаж явж байгаа аж ахуйн аргаар баригдсан салгаж үл болох өргөтгөлийн барилга юм. Тэгэхээр ******* сургууль хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт байхгүй. Шударга бус эзэмшигчээс шаардах эрхтэй. Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэх асуудлын тухайд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч этгээдийн өмчлөлийн зүйлээ ашиглахтай холбоотой эрхийн асуудал бөгөөд өмчлөгч болох нь тогтоогдсон тохиолдолд дээрх хуулийн зүйл, заалт яригдах ёстой болохоос биш, тогтоогдоогүй цаг хугацаанд яригдахгүй. Иймд анхан шатны шүүх тухайн түрээсийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хөдлөх эд хөрөнгийн талаарх гомдлын тухайд, хэдэн нэр төрлийн, хэдэн ширхэг, ямар эд хөрөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй. Зөвхөн нийт хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг нэхэмжилж байна гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгож, шаардлагын үндэслэл тодорхой болсны үндсэн дээр шийдэх ёстой гэж үзэж байна. Хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхэд бид маргаагүй. Гол нь хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч талд биет байдлаараа байхад биет байдлаар нь шаардахгүй яагаад заавал үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч ******* хөрөнгийг өгөхгүй байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч өгөхгүй байгаатай холбоотой болон хэзээ, хэрхэн шаардсан талаарх баримт байдаггүй. Биет хөрөнгө нь биет байдлаараа байхад биет байдлаар нь шаардахгүйгээр үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, элэгдэл хорогдол тооцогдсон 19,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийн ямар хөрөнгийг нэхээд байгаа нь тодорхойгүй байхад хариуцагчаас 110,616,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үүнийг хангуулна гэх байдлаар давж заалдах гомдол гаргасан үндэслэлгүй. Сургалтын баримтын талаарх гомдлын тухайд, хэдэн сурагчийн, ямар баримтуудыг, ямар шаардлагаар авах ёстой болсон эсэх нь мөн тодорхойгүй. Хариуцагч талын зүгээс сургалтын баримтыг өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч тал биднээс авсан сургалтын баримтаа дахин нэхэмжилдэг. Энэ хэрэгт нэхэмжлэгч тал анхнаасаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Гол нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохгүй байгаа тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрөх эсхүл шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. *******-ын үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг ******* д даалгах тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3, 11.1, 7.4-т тус тус дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дүгээр сургууль байгуулах тухай захирамжаар Герман хэлний сургалттай ******* байгуулах зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид болох ******* , ******* нарт зөвшөөрсөн бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө дээрх захирамжаар ******* байгуулах эрхийг ******* болон ******* нарт олгосон бөгөөд тус сургууль нь ******* , ******* нарын үүсгэн байгуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх захирамж болон улсын бүртгэлийн гэрчилгээг үнэлэлгүй орхигдуулж, ******* байгуулах зөвшөөрлийг зөвхөн *******-д олгосон мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.1-д нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан бөгөөд *******-ын үүсгэн байгуулагчийн эрх нь ******* ы өмч хөрөнгө юм. Анхан шатны шүүх ******* байгуулах зөвшөөрөл зөвхөн *******-гийн өмч мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж *******-ыг үүсгэн байгуулсан ******* ы өмчлөх эрхэд хуульгүйгээр, дур мэдэн халдаж, өмчлөх эрхэд ноцтой халдсан.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх *******-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулахыг ******* д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь ******* ы Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг ноцтой зөрчиж, өмчлөгчийн эрхийг хууль бусаар хураан авч *******-д олгох эрхгүй. Шүүх Үндсэн хуулийг ноцгой зөрчин хууль бус шийдвэр гаргасан нь тухайн маргааныг хараат бусаар шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

8.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т хариуцагч ******* аас 491,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Тухайлбал, маргаан бүхий ******* м.кв талбай бүхий өргөтгөлийн 50 хувийн үнийг гаргуулахаар шаардаж буй тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч ******* нь тухайн хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл шүүх нотлох баримтгүйгээр, зөвхөн нэхэмжлэгч ******* гаас шүүхэд гаргасан үнийн дүнгээр өргөтгөлийн барилгын үнэлгээг тооцож, хариуцагч ******* аас 491,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг өргөтгөл нь аж ахуйн аргаар баригдсан. Хэрэв шүүх дээрх өргөтгөлийн барилгын 50 хувь болох******* м.кв талбай бүхий үл хөддөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* г тогтоон шийдвэрлэж, үнийг гаргуулах тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсан үеийн ханшаар тооцох ёстой. Учир нь өргөтгөлийн барилгуудыг 45,000,000 төгрөгийн өртгөөр, аж ахуйн аргаар барьж гүйцэтгэсэн. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд үндсэн барилгын хэсэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах буюу эдийн засгийн эргэлгэд орох боломжгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг анхаарахгүйгээр 45,000,000 төгрөгийн өртгөөр баригдсан өргөтгөлийн барилгыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон 982,000,000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээрх өргөтгөлийн барилгын үнэлгээний талаар маргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 210/ШЗ2025/10586 дугаар захирамжаар шинжээч томилж, ******* нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний компани шүүгчийн захирамжид заасан хугацаагаар бус 3 жилийн дараах зах зээлийн үнэлгээг гаргасан. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин хариуцагч талаас нотлох үүргийн хуваарилалтын дагуу өргөтгөлийн барилгын үнэлгээг ******* ХХК-аар гаргуулж нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг үнэлгээтэй нэхэмжлэгч тал маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр, *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь өргөтгөлийн барилгын үнэлгээг баригдсан цаг хугацаа гаргасан. Энэ тохиолдолд шүүх хариуцагч талаас гаргасан *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, өргөтгөлийн барилгын үнэлгээг баригдах үеийн, эсхүл шинжээч томилсон цаг хугацааны зах зээлийн ханшаар тооцох ёстой боловч нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3.4, 4.4, тус тус заасны дагуу хойд хэсгийн өргөтгөлийн барилга, шатны өргөтгөл, урд хэсгийн өргөтгөлийн барилга 2013 оноос өмнө баригдсан. Харин үүдний хэсгийн өргөтгөл нь 2014 онд баригдсан. Энэ тохиолдолд гэрээний 3.4, 4.4-т тус тус заасны дагуу дээрх өргөтгөлийн барилгаас ******* д 70 хувь, *******-д 30 хувь байх ба 2014 онд баригдсан үүдний хэсгийн өргөтгөлийн барилгаас ******* д 50 хувь, *******-д 50 хувь тус тус оногдох ёстой. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа тус гэрээний 3.4. 4.4-т заасан зохигчийн эрхийг ноцтой зөрчиж, ******* г үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн.

8.3. Шүүх хуримтлагдсан ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* д холбогдуулан гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны явцад тодруулсан ба энэ шүүх хуралдааны тэмдэглэл болон хурлын дүрс бичлэгээр тус тус тогтоогдоно. Гэтэл шүүх тодруулаагүй тайлбарыг энэхүү шаардлагад холбогдуулан дээрх байдлаар тодруулсан хэмээн зориудаар дээрх дүгнэлтийг хийсэн байна. Нөгөөтэйгүүр, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч тал хөдлөх хөрөнгийг биет баадлаар хуваан өгөхөд татгалзах зүйлгүй тухайгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа мэдэгдэж байсан. Харин нэхэмжлэгч тал нь ямар нэр төрлийн, хэр хэмжээний хөдлөх эд хөрөнгийг гаргуулах тухайгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тодорхой дурдаагүй бөгөөд үүний улмаас хариуцагч тал хөдлөх хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн өгч чадаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэр төрлийн хэр хэмжээний хөдлөх хөрөнгийг гаргуулан авах хүсэлтэй байгаагаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй атал шүүх нэхэмжлэгчийн өмнөөс түүний шаардлага, үндэслэлийг тодорхойлон хөдлөх хөрөнгийн үнийг гаргуулах боломжтой байсан мэтээр дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй.

8.4. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөг гаргуулах тухайд. ******* болон ******* нар нь сургалтын үйл ажиллагааг хоёр тусдаа байранд хичээллүүлэх болсон боловч хоёр сургуулийн нийт багш, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, татвар болон холбогдох бусад зардлыг *******-ын нэрээр нэгдсэн тайлан гарган тайлагнаж, татвар, шимтгэлийг төлдөг байсан ба ийнхүү төддөг байсан нь Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа болон 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр тус тус нотлогддог. Мөн ******* нь 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд буюу 2016 оны 08 дугаар сард сургуулийн бүх багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ, бусад харилцагч байгууллагатай хамтран ажиллах гэрээ зэргийг байгуулсан тул багш, ажилчдын Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээ, заал болон найрамдал, бассейн түрээсийн гэрээний төлбөрийг сургуулийн сургалтын төлбөрөөс тухай бүрт нь төлсөн.

2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 406,701,500 төгрөг бөгөөд ******* ы зүгээс 306,198,600 төгрөгийн сургалтын төлбөрийг *******-д шилжүүлэн өгсөн. Харин сургалтын төлбөрөөс үлдсэн 100,502,900 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн 2016-2017 оны хичээлийн жил эхлэхээс өмнө бусад компанитай гэрээ байгуулж төлбөр урьдчилан төлөгддөг бөгөөд ******* нь 2 тусдаа сургалтын үйл ажиллагаа явуулах болсон эсэхээс үл хамаарч дээрх гэрээ, хэлцлийн төлбөр буюу зардлыг ******* нь хариуцан төлдөг байсан. ******* болон ******* нарын хоорондын маргаан бусад гэрээтэй компаниудад хамааралгүй бөгөөд ******* нь дээрх гэрээний төлбөр, зардлыг сургалтын төлбөрөөс төлөхөөс өөр аргагүй юм. Гэвч шүүх *******, ******* нарын уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй байх ба ******* аас *******-гийн сургуулийн багш, ажилчдын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлсэн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг сургалтын төлбөрийн үлдэгдлээс хасч тооцоогүй нь үндэслэлгүй.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* нь 90,000,000 төгрөгийг *******-гийн хүсэлтээр түүнд шилжүүлсэн бөгөөд уг мөнгө нь тухайн оны сургалтын төлбөр юм. Учир нь сургалтын хичээлийн жил нь тухайн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар үргэлжилдэг тул *******-гийн авсан 90,000,000 төгрөг нь 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр юм. Өөрөөр хэлбэл, шүүх 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс шилжүүлэн авсан *******-гийн 90,000,000 төгрөгийг сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, ******* нь 2016 оны 03 дугаар сард *******-ын лого буюу дүрст барааны тэмдэг авсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 90,000,000 төгрөгийг авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, хөрөнгө хуваах мэдэгдэлийг ******* д ирүүлсэн зэрэг нь ******* тусдаа сургалтын үйл ажиллагаа явуулахаар урьдаас төлөвлөж байсны нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, ******* нь хууль зөрчиж хичээлийн жилийн дундуур сургалтын үйл ажиллагааг 2 хуваахаар төлөвлөсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдоно.

8.5. Хувьсах зардлын төлбөрт 126,928,080 төгрөг гаргуүлах тухайд. ******* нь ******* д ямар нэгэн хөрөнгийг шилжүүлээгүй тул хариуцагч ******* нь *******-д ямар ч хөрөнгө буцаан шилжүүлэх боломжгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь хариуцагч ******* д хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд тухайн шилжүүлсэн хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл бүрдсэн буюу урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд буцаан шаардах эрхтэй болохоос биш нэг ч төгрөгийг шилжүүлээгүй ******* нь хувьсах зардал болох 126,928,080 төгрөгийг ******* аас нэхэмжлэх, шүүх энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

******* нь 494 сурагч, 56 багш ажилтантай ажиллаж байсан ба тэдгээр сурагч, багш ажилчдад зориулсан цаг хугацаа болон орон зайн хуваарийн дагуу ажлуудыг урьдчилан төлөвлөдөг. Ийнхүү урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг явуулж байтал *******-гийн зүгээс суралцагчдын эцэг, эх болон багш ажилчдад мэдэгдэл таарааж, улмаар сургууль 2 тусдаа байранд үйл ажиллагаа явуулах болсон. Хувьсах зардал нь хуучин байрандаа үлдсэн ууган сургуульд үлдсэн багш, ажилчид, сурагчдад зарцуулагдсан ба харин хариуцагч ******* д нэг ч төгрөг зарцуулагдаагүй. Нөгөөтэйгүүр, хувьсах зардал нь багш, ажилчдын үйл ажиллагаанд зарцуулагддаг болохоос биш ногдол ашиг байдлаар үүсгэн байгуулагч нарт хуваарилагдах ёсгүй тул хувьсах зардлыг нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* аас нэхэмжлэх нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс ******* нь хувьсах зардлын төлбөрийг өөрөөсөө гаргасан тул нэхэмжилж байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарладаг. ******* нь хувьсах зардлыг өөрөөсөө гаргасан болохоо нотлох үүрэгтэй бөгөөд хувьсах зардлыг бус өөрийн гаргасан зардлыг нэхэмжлэх ёстой.

8.6. Хуримтлагдсан ашиг 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөг гаргуулах тухайд. ******* нь Боловсролын тухай хууль/2002 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасны дагуу ашгийн төлөө бус байгууллага юм. Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн зохицуулалт нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан ба ******* нь хуулийн энэхүү өөрчлөлтийн дагуу ашгийн төлөө болж өөрчлөгдөн зохион байгуулагдаагүй. ******* нь Боловсролын тухай хуульд заасны дагуу ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага тул ашиг хуваарилах ойлголт, үр дагавар үүсэхгүй бөгөөд мөн нэхэмжлэгч нь хуримтлагдсан ашиг шаардах, шүүх хуримтлагдсан ашиг хуваарилах хууль зүйн үр дагавар үүсэхгүй. Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр хуримтлагдсан ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар 1,571,696,000 төгрөгийн ашиг *******-д хуримтлагдсан болох нь тогтоогдоогүй бөгөөд бодит байдалд дээрх хэмжээний ашиг хуримтлагдах ямар ч боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ******* ХХК-ийн дүгнэлтэд 2015 оны санхүүгийн байдлын тайланд хуримтлагдсан үр дүн нь нийт 1,571,696.000 төгрөг байгаа болно гэсэн нь санхүүгийн байдлын тайланд бичигдсэн бичилтийг дурдсан болохоос 1,571,696,000 төгрөгийн ашиг хуримтлагдсан болохыг тогтоогоогүй. Хуримтлагдсан ашиг гэх зүйлийг ******* нь авсан байх тохиолдолд тухайн хуримтлагдсан ашиг гэх зүйлийг ******* аас гаргуулахаар шийдвэрлэх ёстой болохоос биш ******* ы аваагүй, захиран зарцуулаагүй, хуримтлагдаагүй мөнгөн хөрөнгийн дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хуримтлагдсан ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан гаргаагүй. Харин ******* нь хариуцагч ******* д холбогдуулан гаргасан атал анхан шатны шүүх ******* г нэхэмжлэл гаргасан мэтээр нотлох баримтыг гуйвуулан дүгнэж хариуцагчаас 785,848,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуримтлагдсан ашиг гаргуулах шаардлагыг ******* нь ******* д холбогдуулан гаргасан болохыг тэмдэглэн авсан атлаа хуримтлагдсан ашиг гэх 785,848,000 төгрөгийг *******-д олгохын тулд хөдлөх хөрөнгийн үнэ гаргуулах шаардлагыг ******* нь ******* д холбогдуулан гаргасан хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тэдгээрийн өмнөөс өөрийн дураар өөрчилж хариуцагчаас 785,848,000 төгрөгийг гаргуулан *******-д олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх маргааныг хөндлөнгийн байр сууринаас, хэнээс ч хараат бусаар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой болохоос биш санаатай, санаандгүй байдлаар буюу дээрх байдлаар нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэгчийг тодорхойлж, хэт нэг талыг баримталж маргааныг шийдвэрлэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцгой зөрчил болно. Дээрхээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч ******* нь өөрийн үүсгэн байгуулагч ******* аас хуримтлагдсан ашиг гэх зүйлийг нэхэмжлэх, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Санхүүгийн тайланд бичигдсэн хуримтлагдсан ашиг гэх бичилт нь бодит байдалд байхгүй бөгөөд Нийгмийн даатгалд тайлагнасан багш, ажилчдын цалин болон тэдний гарт нь олгосон цалингийн зөрүү юм. Энэхүү тайланг нэхэмжлэгч ******* тайлагнасан бөгөөд тухайн нөхцөл байдлыг сайтар мэдэж буй атал нэхэмжлэгч тал шүүхэд бодит байдалд нийцэхгүй тайлбар гарган хуримтлагдсан ашиг байхгүй хөрөнгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Ийнхүү ******* нь 2017 он хүртэл хоёр тайлан гаргаж, багш ажилчдад олгосон цалингийн зөрүүг хуримтлагдсан ашиг гэх хүснэгтэд бичилт хийн тайлагнадаг байсан болох нь Алаг уул финанс аудитад гаргасан тайлбараар нотлогдон тогтоогддог. Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гарган өгсөн сургуулийн багш, ажилчдын цалингийн тооцооны хуудас, хөдөлмөрийн гэрээг кассын зарлагын баримт, банкны шилжүүлгийн баримт, Юдентакс тин аудит ХХК-ийн албан бичгээр тус тус ашиг хуримтлагдаагүй, ашиг хуримтлагдах ямар ч боломжгүй болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарлан дүгнээгүй байх ба эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

8.7. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд. *******, ******* нар ашиг хуваарилахыг ******* аас шаардах эрхгүй. ******* нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т заасны дагуу ногдол ашиг хуваарилах хууль зүйн боломжгүй. Тус байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн үүсгэн байгуулагч ******* нь үйл ажиллагаа явуулсан тул тус байгууллагыг татан буулгах эсэх асуудлыг үүсгэн байгуулагчид хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Энэ тохиолдолд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу уг байгууллагын өмч хөрөнгө, өглөг авлагыг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх ёстой. Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан төсөөтэй хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, шүүх Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх учиртай. Мөн шүүх дундаа хэсгээр, эсхүл дундаа хамтран өмчлөх хөрөнгө үүссэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг гэрээний талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлого, зардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй. Ийнхүү тус байгууллагыг ******* авсан гэж үзэх боломжгүй. Шүүх ******* барааны тэмдгээр батагаажуулсныг байгууллагыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан мэтээр илтэд буруу дүгнэн үндэслэлгүй шийдвэрлэсэн.

 

8.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд. Нэхэмжлэгч нар 9 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар хамтран гаргаж байгаа эсэх, эсхүл аль нэхэмжлэлийн шаардлагыг нь аль нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргаж буй нь тодорхойгүй байдаг ба шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Үүний улмаас шүүх өөрийн дураар нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэгчийг сонгон маргааныг шийдвэрлэсэн. Тухайлбал, шүүх хуримтлагдсан ашиг гаргуулах шаардлагыг ******* нь ******* д холбогдуулан гаргасан болохыг шүүх хуралдааны явцад тодруулсан атлаа хуримтлагдсан ашиг гэх 785,848,000 төгрөгийг *******-д олгохын тулд хөдлөх хөрөнгийн үнэ гаргуулах шаардлагыг *******, ******* д холбогдуулан гаргасан хэмээн нэхэмжлэгч талын тайлбарыг тэдгээрийн өмнөөс өөрийн дураар өөрчилж, ******* аас 785,848,000 төгрөгийг гаргуулан *******-д олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Нөгөөтэйгүүр, хуримтлагдсан ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бусад 8 шаардлагын аль нэхэмжлэлийн шаардлага нь ******* -аас хариуцагч ******* д холбогдуулан гаргасан шаардлага болох нь тодорхойгүй. Мөн шүүхийн шийдвэрийн тогтооох хэсэгт ******* -аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар дурдаагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс нийт 2,469,455,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан хэмээн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нийт 2,613,067,428 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцсэн мэтээр дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцгой зөрчсөн байна.

Дээр дурдсанчлан, шүүх талуудын хооронд үүсээд буй маргааны үндсэн харилцааг зөв тогтоон дүгнэж чадаагүй, үүний улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлэлгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.2 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Маргаан бүхий 50 хувийг хариуцагч ******* санхүү эрхэлсэн захирал байсан учир өөрөө захиран зарцуулсан үйл баримт байдаг. Анхан шатны шүүх хуралдаан болохоос 1 өдрийн өмнө Юдентакс тин аудит ХХК-ийн баталгаажуулсан гэх 1 хавтас баримтуудыг хариуцагч тал гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтыг нэхэмжлэгч тал үнэлээгүй. Учир нь тухайн аудитын компани тусгай зөвшөөрөлгүй байсан. Тусгай зөвшөөрөлгүй аудитын компаниар дүгнэлт гаргуулсан баримтыг шүүхэд өгснийг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. *******-ын үүсгэн байгуулагчийн бүртгэлээс нэрээ хасахыг хариуцагч ******* д даалгах шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь зөвхөн өөрийн 912.5 м.кв талбай бүхий 2 давхар байрыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. *******-ыг байгуулах зөвшөөрөл нь *******-гийн өмч гэдгийг ******* хүлээн зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Өргөтгөлийн барилга нь аж ахуйн аргаар баригдсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх тайлбарыг хариуцагч тал хэлдэг. Гэтэл тухайн барилгад хүүхдүүдийг сургаж, тухайн барилгын үр шимийг нь хариуцагч хүртэж байгаа. Үүнийг шүүхээс томилогдсон шинжээч нар тухайн барилга дээр очиж үзлэг хийж танилцахад аж ахуйн аргаар баригдсан гэх барилгад хүүхдүүд хичээллэж сургалтын үйл ажиллагаа явагдаж байсан. Анхан шатны шүүх хэдийгээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч үүнийг өмчийн хэлбэрээр ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа учир энэ нь *******-гийн өмч гэж дүгнэсэн. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа 1, 2 дахь гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын 9 дэх шаардлага буюу хуримтлагдсан ашиг 1,571,696,000 төгрөгийн 50 хувь болох 785,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч ногдол ашиг гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ******* ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд энэ дүгнэлтийг гаргахад нэхэмжлэгч болон хариуцагч нараас гаргаж өгсөн баримтыг үндэслэж, мөн тухайн хүмүүстэй хийсэн ярилцлагын үр дүнд энэ баримт ямар учиртай вэ гэж тодруулж асуусны үндсэн дээр шинжээч дүгнэлт хийж, тайлбараа хийсэн байдаг. Хөрөнгөө гэрээний дагуу 50 хувиар нь хувааж аваад салах болохоос биш, компанийн ногдол ашиг гэх зүйлийг нэхээгүй. Хуримтлагдсан үр дүн гэх зүйл нь хамтын ажиллагааны үр дүнд бий болсон дундын хөрөнгө гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан байхад хариуцагч талын зүгээс ногдол ашиг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн өргөтгөлийн барилга нь эзэнгүй эд хөрөнгө биш бөгөөд 2002, 2003 онд барьсан тохиолдолд тухайн хөрөнгө нь хамтын үйл ажиллагаанаас бий болж байгаа учир энэ нь дундын хөрөнгө гэж гэрээнд заасан. Шүүх тогтоосны дараа бид өмчийг хуваана гэх хариуцагч талын тайлбар нь хууль зүйн хувьд боломжгүй. ******* -ийн үнэлгээг анхан шатны шүүх үнэлээгүй ба нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсноор үнэлсэн. Нэхэмжлэгч үнэлгээг тодорхойлохдоо м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй. Хамтын үйл ажиллагаа 2017 он хүртэл нийт 15 жил үргэлжилсэн. Гэтэл зөвхөн хариуцагч ******* эрсдэл гаргаж, 15 жилийн үр дүнд бий болсон *******-ын үнэ цэнийг зөвхөн ******* д хамаатуулж ярьж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Хариуцагч талд ямар хөрөнгө үлдсэнийг мэдсээр байж санаатайгаар гуйвуулж, логикийн алдаатай тайлбарладаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хөрөнгүүдийн жагсаалт болон бичиг баримтын жагсаалтыг гаргаж өгөх ёстой гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх яагаад хариуцагч ******* ыг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасах шийдвэр гаргасан бэ гэвэл 2 үүсгэн байгуулагчийн байгуулсан 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний заалтыг харж байгаад шийдсэн гэж ойлгосон. Анхан шатны шүүх ******* нь 2016 онд хөрөнгө оруулсан ******* м.кв талбай бүхий обьектоо буцаан авсан тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Өөрийн хөрөнгөө авсан тул *******-д байх шаардлагагүй болсон байна гэх агуулгаар дүгнэсэн нь зөв. Бид ногдол ашгийн талаар яриагүй, хуримтлагдсан, капиталаар үүссэн мөнгөн дүн буюу 2015 онд 2 үүсгэн байгуулагч маргаагүй байх үеийн санхүүгийн тайлан дээр гарсан тооцоо юм. Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн бүх баримтыг судалсны үндсэн дээр таараагдаагүй үлдсэн ашиг байна гэдгийг нь гаргаж ирсэн. Үүнийг ******* ХХК-ийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт дэлгэрэнгүй байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хариуцагч тал өргөтгөлийн барилгын 50 хувийг анх баригдсан зах зээлийн үнээр нь үнэлнэ гэдэг. Гэтэл энэ нь боломжгүй зүйл юм. Анх хэдэн төгрөгөөр барьсан, тухайн үнээр нь худалдаж авна гэх зах зээлийн харилцаа байхгүй. Харин тухайн хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнээр нь үнэлж авдаг харилцаа тогтсон байхад тухайн үр шимийг бид авч чадаагүй байгаа учир өнөөгийн үнэлгээгээр үнэлсэн үнийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* , ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг тогтоолгох,

*******-ын үүсгэн байгуулагчдын бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагч ******* д даалгах, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* сургуулийн баруун жигүүр хуучин *******-ын байрны өртгөтгөлийн ******* м.кв талбайтай барилгын 50 хувь болох******* м.кв талбайтай эд хөрөнгө *******-гийн өмчлөлийнх болохыг тогтоолгож, өргөтгөлийн барилгын 50 хувийн үнэ болох 615,024,750 төгрөгийг гаргуулах,

өртгөтгөлийн барилгын *******-гийн өмчлөлийн 50 хувь болон******* м.кв талбайтай хэсгийг 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 76 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт 757,473,398 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах,

*******-ын хөдлөх хөрөнгийн 50 хувийн үнэ болох 110,616,200 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жил болон байгуулагдсанаас хойших *******-тай холбогдох сургалтын болон санхүүгийн бүхий л баримт бичгүүдийг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 255,264,650 төгрөгийг, хувьсах зардлын төлбөр болох 126,928,080 төгрөгийг, хуримтлагдсан ашиг болох 1,571,696,000 төгрөгөөс 785,848,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. /хх1-2, 2хх32-33, 111, 4хх24-25, 42, 162-167/

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан *******-ыг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргасан байна. /1хх68-78, 3хх43-46, 54-55/

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3.1. *******, ******* нарын хооронд 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд *******-ыг үүсгэн байгуулах, гэрээний 2.3-т заасан буюу гэрээг үйлчлэхээр тохиролцсон байна. Уг гэрээний дагуу ******* нь ******* байгуулах зөвшөөрөл, сургалтын программ, Герман хэлний 2-р шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, оюуны хөрөнгө оруулалтын ногдол ашгийг 50 хувь, ******* нь өөрийн хөрөнгө 912,5 м.кв талбай бүхий хоёр давхар байрыг *******-д эзэмшүүлэх, 2 дугаар давхар байрны ногдол ашгийг 50 хувь байхаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх10-12/

Дээрх тохиролцоо хийгдэхээс 4 сарын өмнө Герман хэлний сургалттай ******* байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дугаар захирамжаар олгогдсон байх тул 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний тохиролцоонд хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай.

3.2. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно. гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. Ашгийн төлөө, ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.5-д заасан үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно. гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2002/385 дугаар болон Нийслэлийн Боловсролын газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2007007 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус Гёте хувийн бүрэн дунд сургуульд олгосон байх бөгөөд гэрчилгээнүүдийг олгох үндэслэл Гёте хувийн бүрэн дунд сургуулийн удирдах зөвлөлийн хурлын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баталсан №1 дүрэм гэж заасан. Гэтэл уг дүрэм баримтаар хэрэгт авагдаагүй учир Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар тус сургуулийг ашгийн төлөө эсхүл ашгийн төлөө бус гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнээс гадна 2002 оны гэрчилгээ олгогдсоноос хойш *******, ******* нар хөрөнгө оруулж, хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулсан байна. Үүнээс шалтгаалан хувийн сургууль байгуулагдсаны дараа тэдгээрийн хооронд хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдсан бол уг хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох эсхүл хуулийн этгээд байгуулагдсан бол Иргэний хуулийн 476-481 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэх эсэх нь эргэлзээтэй тул холбогдох нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

 

4. Түүнчлэн, маргааны зүйл болсон өргөтгөлийн барилгын өмчлөгчийн талаархи нөхцөл байдлыг тодруулж хэний өмчлөлийн зүйл болохыг тодорхойлох учиртай.

 

5. Анхан шатны шүүх хамтран нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хэнээс аль хариуцагчид холбогдуулж гаргасныг тодруулаагүйгээс *******-ын гаргасан нэхэмжлэлийг орхигдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас аль шаардлагыг ямар хариуцагчид холбогдуулан гаргасныг тодруулахад нэхэмжлэгч ******* нь 1, 2, 3, 4, 9 дэх шаардлагыг, нэхэмжлэгч ******* нь 5, 6, 7, 8 дахь шаардлагыг тус тус гаргасан гэж тодорхойлсон боловч алдааг залруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь энэ талаар зохигчдыг бүрэн мэтгэлцүүлснээр ямар шаардлагыг хэн хариуцах нь тодорхой болох бөгөөд талуудын хоорондох маргаанд эрх зүйн дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч талаас өргөтгөлийн барилгатай холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/10586 дугаар захирамжаар ******* ХХК-ийг шинжээчээр томилжээ./4хх96-97/

******* ХХК-аас хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн байх боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг анхан шатны шүүх явуулаагүй, уг алдаагаа залруулаагүй нь анхан шатны шүүхийн буруу юм.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/08310 дугаартай захирамж/4хх221, 222, 238-241/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/16050 дугаар захирамж/5хх-28, 29, 33-35/-аар маргаан бүхий барилгын үнэлгээг тогтоолгох нь хуульд заасан тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, өөрсдөө тодорхойлох боломжтой, шинжээч томилох шаардлагагүй гэх үндэслэлээр тус тус хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

Учир нь хариуцагч талаас тодорхойлуулахыг хүссэн нөхцөл байдлыг шүүх талуудын тодорхойлсоноор тогтоох боломжгүй юм. Өртгөтгөлийн барилгын зах зээлийн үнийг талууд болон шүүх тодорхойлох баримтад хамаарахгүй. Шүүх шинжээчийн үүрэг гүйцэтгэхгүй тул шүүгчийн захирамж үндэслэлгүй болсон гэж үзнэ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч талын нэхэмжлэгчид холбогдуулан ******* , ******* нарын үүсгэн байгуулсан *******-ыг татан буулгах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг өөр шүүх шийдвэрлэж байгаа эсэхийг талуудын тайлбараар тогтоосон нь буруу юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нийтийн эрх зүйд хамаарах тул холбогдох баримтаар тогтоогдоно. Гэтэл шүүх хувийн эрх зүйд хамаарах нөхцөл байдал гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

8. Мөн аудитын дүгнэлт гаргасан ******* нь *******-ын санхүүгийн анхан шатны баримтууд түр хугацаагаар байгаа нөхцөл байдлыг хариуцагчийн эзэмшилд байгаагаар дүгнэсэн нь алдаатай болжээ.

Учир нь шүүх *******-тай холбоотой санхүүгийн болон сургалтын баримтуудыг хэн бодитоор эзэмших эрхтэй эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх юм.

 

Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,766,551 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,311,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН