Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00829

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02709 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т хол******* ох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,962,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *******-ын эзэмшлийн ******* дахь ******* тоот дансанд 7 удаагийн гүйлгээгээр 19,962,450 төгрөгийг урьдчилгаа болон Смарт технологоос байрны үлдэгдэл гэх утгатайгаар шилжүүлсэн. ******* нь орон сууц худалдан авахад банкны зээлийн шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлсөн баримт бүрдүүлэх зорилгоор түүнд шилжүүлэн өгсөн болохоос энэхүү мөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлээгүй. *******-ын худалдан авсан орон сууц нь ******* ХХК-ийн бусдаас ажлын хөлсөнд авсан орон сууц байсан. Тухайн орон сууцыг худалдан борлуулж бэлэн мөнгө болгохоор дээрх орон сууцны үнийн дүнгийн 70 хувийг банкнаас олгох зээлийн санхүүжилтээс авч үлдэгдэл 30 хувийг *******аас авахаар болсон. Гэвч ******* цалингаасаа бага багаар төлөхөө илэрхийлж байсан боловч буцааж төлөөгүй ажлаас гарсан.

1.2. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь гаргасан боловч тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/23489 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид дурдсан зөрчлийг арилгасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч *******аас түүнд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 19,962,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь 2018 онд ******* ХХК-аас бартерт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхон, *******-ийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг авсан. Тухайн орон сууцыг худалдан борлуулах хүртэл хугацаанд би амьдарч байхаар тохиролцсон. Гэтэл тус компанийн захирал ******* нь 10 сарын дараа амьдарсан хугацааны түрээс төлөх эсхүл худалдан ав гэсэн. ******* ХХК-ийн захирал ******* нь надад буцалтгүй тусламж олгож байна гэсэн тушаал гаргаж, тус байрны 30 хувийг миний данс руу хийсэн, үлдэгдэл болох 46,500,000 төгрөгийг би ******* банкнаас зээл авч, *******-ийн өгсөн 19,962,450 төгрөгийн хамт *******-ийн эзэмшлийн ******* дахь ******* тоот дансанд нийт 66,541,500 төгрөг болгон буцааж шилжүүлсэн.

2.2. Тухайн төлбөрийг буцалтгүй мөнгөн тусламжаар өгсөн шалтгаан нь ******* бидний хооронд тухайн мөнгийг цалингаасаа бага багаар буцаан төлөх гэрээ байгуулаагүй. Тухайн байрыг худалдан авснаас хойш 2 жил гаруй хугацаанд ажиллахад цалингаас байрны урьдчилгаа мөнгө суутгаж байгаагүй. ******* ХХК -д ******* нь ерөнхий инженерийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж албан хаагчдаа зөв зохион байгуулж богино хугацаанд их ажил гүйцэтгэж байсан. Дээрх нөхцөл байдлууд болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас гарсан. Миний ажил гүйцэтгэлийн байдал ******* ХХК -д 20,000,000 төгрөгийн орлого оруулсан. *******ыг урт хугацаагаар ажилласнаас болж 2021 онд бүх биеэр юм туурч харшилтай болсон.

2.3. Тухайн байрыг худалдаж авсан боловч ******* нь урьдчилгаа өгсөн нэрийдлээр НӨАТ-ын баримтыг миний нэр дээр шивүүлээгүй. Үүнээс болж НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг авч чадаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн хуулийн энэрэнгүй байдлыг харгалзан үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-т хол******* ох 19,962,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Компанийн зүгээс ажилтандаа мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэг үүссэн байж болох ч нэхэмжлэгч болох *******, ******* нар нь хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчид олгосон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарын зүгээс ямар нэгэн үүргийн харилцаа үүсгэлгүйгээр хариуцагчид шилжүүлэн өгсөн байна. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилан нөхцөлийг хангаж байгаа бөгөөд үүний дагуу шаардлагаа гаргасан болох нь илт тодорхой байтал компанийн эрх бүхий этгээд учраас тухайн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг компанийн хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн гэх агуулгаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан бөгөөд хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийн эрх, үүргийг хүлээж оролцдог тусдаа бие даасан эрх зүйн субьект байна. Гэтэл тухайн хуулийн этгээдийн үүргийг тусдаа эрх, үүрэг хэрэгжүүлдэг иргэнтэй хольж бусдын өмнө гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн гэх нь хууль хэрэглээ болон логикийн хувьд зөрчсөн. Нэхэмжлэгч нар нь шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан нь хариуцагчаас дээрх мөнгийг буцаан авах зорилгоо илэрхийлсэн болохыг харуулж байгаа ба хариуцагч тухайн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байсан.

 

4.2. Мөн хариуцагч шүүх хуралдаанд ...тухайн мөнгийг байгууллагад үргэлжлүүлэн ажиллавал буцаан авахгүй гэж тохирсон гэж тайлбарладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын тайлбар нь нотлох баримт болно. Үүнээс үзвэл тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нар нь шилжүүлэн өгөх үүрэггүй байсан ба харин хөрөнгө олж авсан этгээд нь тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанаараа өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгож өөртөө анхнаасаа байгаагүй хөрөнгийг бий болгосон нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг харуулж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийн захирал буюу хувьцаа эзэмшигч, уг компанийн нягтлан бодогч нар байдаг. ******* ХХК нь ******* ХХК-аас бартерт авсан орон сууцаа ажилтан *******-т худалдах зорилгоор ******* банк ХК-аас зээл гаргуулан авч 30 хувийн урьдчилгаанд нь 19,962,450 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн харилцаа үүссэн. Энэ нь ******* ХХК -аас ******* банк ХК руу явуулсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0701/А35 тоот бичгээр нотлогддог. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө биш юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан шаардах эрх үүсэх гол нөхцөл нь үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө байх ёстой. Гэтэл тухайн компанийн захирал болон нягтлан бодогч нар нь буцалтгүй тусламж гэж мөнгийг шилжүүлж өгсөн учир тухайн мөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө гэж үзэхгүй. Тухайн орон сууцыг худалдан авахад урьдчилгаа 30 хувь буюу 19,962,450 төгрөгийг буцалтгүй тусламжаар өгье гэх харилцаанд талуудын ашиг сонирхол нэгдсэн болохоос биш үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө биш юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр гэх нөхцөлтэй бөгөөд нэхэмжлэгч нар хэний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй учир нэхэмжлэлийн урьдчилсан шаардлага хангагдахгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-т хол******* уулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,962,450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь ******* ХХК -д ерөнхий инженерээр ажиллаж байсан бөгөөд уг хугацаанд тус компанийн ******* ХХК-аас бартерт авах ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхон, *******-ийн гудамж, ******* байрны ******* тоотод байрлах ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66,541,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Уг орон сууцны үнийн дүнгийн 30 хувь болох 19,962,450 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******-ын эзэмшлийн ******* дахь ******* тоот дансанд uridchilga tulbur гэсэн гүйлгээний утгаар 18,000,000 төгрөг, мөн тус компанийн нягтлан бодогч ******* нь ******* С байрны үлдэгдэл гэсэн гүйлгээний утгаар 1,962,450 төгрөг, нийт 19,962,450 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. ******* ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07/01-А35 албан бичгээр ...ажилтан *******-т орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 19,962,450 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг олгосон гэж тодорхойлж, уг баримтыг ******* банк ХК-д хүргүүлсэн байна. /хх-31/

Дээрхээс дүгнэхэд ажил олгогч ******* ХХК нь ажилтан *******-т орон сууцны урьдчилгаа төлбөрийн зориулалтаар дээрх мөнгөн хөрөнгийг буцалтгүй мөнгөн тусламжийн хэлбэрээр олгосон гэж үзэхээр байх ба уг үүргийг тухайн компанийн эрх бүхий этгээдүүд болох нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох зохицуулалтад нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчийн эзэмшлийн банкин дахь дансанд нийт 19,962,450 төгрөгийн орлого оруулсаныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач хол******* олтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй, хуулийн этгээдийн үүргийг тусдаа эрх, үүрэг хэрэгжүүлдэг иргэнтэй хольж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нар нь дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлэг үндэслэлгүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар мөнгөн хөрөнгийн шилжүүлэг үндэслэлгүй болох нь тогтоогдоогүйгээс гадна ******* ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07/01-А35 дугаартай албан бичгээр үгүйсгэгдсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, *******аас 19,962,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02709 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 253,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН