| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0333/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Н-ын Лд холбогдох эрүүгийн 19100 0244 0182 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Арима медикал” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцэг хотхоны 46в байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Н-ын Л/РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” хотхоны 46с байрны доор байрлах авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Э.Н-ийн эзэмшлийн Тоёота хариар маркийн 57-74 УНУ улсын дугаартай авто машины зүүн талын толины суурийг хугалж, иргэн Э.П-ын Тоёота Пассо маркийн 75-16 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, нийтт 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би хэрэг гарсан өдөр компанийхаа 80-41 УНЦ улсын дугаартай Тоёота филтер маркийн машиныг барьж явсан. Тэгээд орой найз нартайгаа 2 пиво ууж байгаад, дуудлагын жолоочоор машинаа бариулаад зогсоол дээрээ ирээд машинаа тавих гэж байтал тухайн зогсоол дээр машин тавьчихсан байсан. Эрдэнэсүх нь манай нагац эгчтэй амьдарч байсан. Хүүхэд нь манайхантай эгч дүүс шиг байдаг. Гэтэл манай аавтай хамт ажилладаг гэж мэдүүлэг өгсөн байсан.
Уг нь бид нар үеэлүүд байгаа юм. Хүүхдийнхээ дугаарыг машин дээр тавьсан байсанд миний дургүй хүрсэн. Би “та хүүхдийнхээ машиныг холдуулах уу” гэхэд над руу янз бүрийн үгээр доромжилсон тул би машиныг нь өшиглөсөн нь үнэн. Манай эгч, дүү нарыг ч бас доромжилсон. Би харуулыг дуудсан ба бүртгэлтэй дугаар руу нь залгасан. Харуулын бүртгэл дээр миний дугаар байдаг.
Харуул хохирогчийн гар утас руу залгахад хохирогч цаанаас нь “миний зогсоол” гэж томорч байсан. Тухайн үед миний уур хүрсэн. Би архи уусан байсан тул хохирогч намайг буруутан болгож харагдуулах гэсэн. Би машины толиноос нь татсан чинь хугарах шиг болсон. Харуулын мэдүүлэг зөрүүтэй байна. Би саарал өнгийн приус маркийн машинтай ирээгүй, хэдэн залуучууд аваад гарсан юм биш, би компанийнхаа машины зогсоол дээр машинаа тавьчихаад гэртээ орсон. Гэхдээ уурандаа ийм зүйл хийж хүний эд хөрөнгө гэмтээсэн нь миний буруу. Би хохирол төлбөрт 550.000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0244 0182 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н-ийн гэрч, хохирогчоор өгсөн:
“...Би 2013 оны 5 сараас хойш өөрийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцэг хотхоны 46С байрны гараашинд №67 дугаартай 1 автомашины зогсоолыг эзэмшдэг. 2018 оны 01 сарын 05-ны өдөр 22 цаг 40 минутын үед 99132571 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад “чи машинаа ав” гээд орилоод байхаар нь “согтуу байна” гэж бодоод утсаа таслахад дахин залгахаар нь аваагүй. Тэгээд 2018 оны 01 сарын 06-ны өглөө гарч машинаа авах гэхэд миний эзэмшлийн Тоёота Харьер маркийн 57-74 УНУ улсын дугаартай автомашины зүүн талын толины суурь хэсгийг хугалж, гадна аяга хэсгийг цуулсан, мөн манай эхнэрийн эзэмшлийн Тоёота Пассо маркийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалгыг өшиглөж хонхойлгосон байсан.
Энэ асуудлыг гараашийн харуул /94332468 дугаарын утастай/ харсан. Одоогийн байдлаар хохирлын тооцоо гаргуулаагүй байгаа. Манай аав Эрдэнэсүх нь “Оргилон дэлгэрэх ус” ХХК-д захирлаар ажиллаж байхад нь Энхчулуун гэх захирал уг гараашийг манай аавд “ашиглаж бай” гэж хэлж өгсөнөөс хойш 6 дахь жил болж байна. Тэр зогсоолыг “Оргилон дэлгэрэх ус” ХХК-ийн хариуцдаг компанийн ажилтан нь автомашинаа байрлуулах гээд маргаан болсон. Үүнээс болж миний автомашиныг эвдэлсэн байх.
...Миний автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Миний зүгээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х, 54х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.П-ын хохирогчоор өгсөн:
“...Би өөрийн эзэмшлийн Тоёота пассо маркийн 76-15 УБТ улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 сарын 05-ны өдөр Цэцэг хотхоны авто зогсоолд нөхөр Э.Н-ийн автомашины урд байрлуулсан юм. Гэтэл орой нь манай хадам аавын өмнө нь ажиллаж байсан компанид ажилладаг Лхамсүрэн гэх эмэгтэй миний машины баруун талын урд хаалгыг өшиглөж гэмтээж, мөн манай нөхрийн автомашины толины хуванцарыг хагалсан байсан. Миний автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Демальсийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 01 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” хотхоны харуулаар ажиллаж байхад орой 22 цаг 50 минутын үед гаднаас саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин автомат удирдлагаараа гараашийн хаалга онгойлгож орж зогсоолгүй газар зогсоод гараашийн хаалга хаахгүй болохоор нь очиж хаалгаа хаагаад байж байхад машинаас намхан нуруутай, махлагдуу эмэгтэй хүн нилээн халамцуу байдалтай бууж ирээд надад “хөөе новшоо, чи яах гэж миний зогсоол дээр машин тавиулж байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь “энэ чиний зогсоол юм бол харуулын байранд зогсоолын бүртгэл байгаа, тэрийг шалгая” гээд хамт харуулын байранд очиж үзэхэд Эрдэнэсүх гэдэг хүн машинаа зогсоох бүртгэлтэй байсаныг нь харуулахад “энэ ямар хамаатай юм бэ” гэж хэлээд бүртгэлийн дэвтэрийг авч шидээд та нар 9911-тэй дугаар харахаараа гөлөг болдог” гэж хэлээд агсам тавиад байсан.
Хажууд нь цуг явсан 2 залуу тэр эмэгтэйг болиулах гэж оролдоход над руу дайрч байгаад зогсоол руу очиж, утсаа гаргаж ирээд нэг хүнтэй утсаар яриад “машины чинь шилийг хагаллаа шүү” гэж хэлээд утсаараа зогсоол дээр байсан улаан хүрэн өнгийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины урд шилийг цохиж байгаад ард нь байсан 57-74 УНД улсын дугаартай автомашины цагаан өнгийн автомашин дээр очиж урд шил рүү нь хэд хэдэн удаа цохиж, баруун талын урд толийг нь барьж байгаад нааш цааш нь татаад гараараа цохиод байсан ба хажууд нь явсан эрэгтэй болиулах гэхэд цааш нь түлхсэн.
Улаан хүрэн өнгийн автомашины жолооч талын урд хаалга руу хэд хэдэн удуу өшиглөөд байхаар нь би бүртгэлийн дэвтэрээс жолоочийн 99110245 дугаарын утас руу залгаж “таны машины толийг нааш цааш нь болгоод өшиглөөд байна, гарч ирээд учраа ол” гэж хэлсэн боловч тэр хүн гарч ирээгүй “наад эмэгтэй чинь согтуу байгаа бол цагдаа дуудаж өг” гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэйтэй хамт явсан хүмүүс “та цагдаа дуудаад яах вэ, бид нар аваад явчихъя” гэж хэлээд машиндаа суулгаад гарсан. Тэр эмэгтэйтэй хамт 2 залуу, 2 эмэгтэй байсан. Мөн бага насны 2 хүүхэд байсан. Тэр эмэгтэй 57-74 УНУ улсын дугаартай цагаан өнгийн харьер маркийн автомашины жолооч талын буюу баруун талын толийг нааш цааш нь татаж байгаад толины доод хэсгийн хуванцарыг хугалсан байсан.
Харин улаан хүрэн өнгийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины жолооч талын хаалгыг өшиглөснөөс болж бариулын дээр хэсэгт хонхойсон. Би энэ ажлыг хийгээд 3 жил болж байгаа ба энэ эмэгтэйг огт харж байгаагүй. Манай гараашинд миний ээлжин дээр автомашин тавьж байсныг нь хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
4. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1655 тоот:
“...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн зургийн үзүүлэлт /хэргийн 17-18х/,
5. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1604 тоот:
“...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн зургийн үзүүлэлт /хэргийн 21-22х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Лгийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Арима медикал” ХХК-ийн өмчлөлийн 80-41 УНЦ улсын дугаартай автомашинаар гэртээ ирээд зогсоол дээр машинаа байрлуулах гэхэд өөр автомашин байрлуулчихсан байхаар нь машин дээрх дугаар руу залгахад миний танил Эрдэнэсүх гэдэг хүний дугаар байхаар нь “машинаа гарга” гэж хэлсэн боловч гаргаагүй. Тэгэхээр нь Эрдэнэсүхийн хүү Нарангэрэл рүү залгахад утсаа аваагүй. Тэр үед зогсоолын харуул ах ирэхээр нь “энд машин байрлуулсан байна” гэхэд “энэ зогсоол энэ хүний зогсоол мөн байна, харин чи хаанаас гараад ирээд энд машинаа байрлуулах гээд байгаа юм бэ” гэж хэлсэнээс маргаан үүсээд уурандаа хүрэн өнгийн Тоёота пассо маркийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины жолооч талын хаалга руу өшиглөж хонхойлгосон нь үнэн.
Мөн хамгийн ард зогсож байсан цагаан өнгийн 57-74 УНУ улсын дугаартай автомашины жолооч талын толийг гараараа татахад толины доод хэсгээс хуванцар салаад унасан байсаныг нь сүүлд мэдсэн. Энэ зогсоол байгууллагын өмч байгаа юм. Би албаны машинаа байрлуулдаг байсан боловч Нарангэрэл нь өөрийн автомашин болон эхнэрийнхээ автомашиныг дураараа байрлуулсанаас болж миний бухимдал төрж гэмтээсэн. Миний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 27х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, бакалаврын дипломын хуулбар баримт /хэргийн 33-34х/, “Арима медикал” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хэргийн 35х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Лгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” хотхоны 46с байрны доор байрлах авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Э.Н-ийн эзэмшлийн Тоёота хариар маркийн 57-74 УНУ улсын дугаартай авто машины зүүн талын толины суурийг хугалж, иргэн Э.П-ын Тоёота Пассо маркийн 75-16 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бусдад нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
- хохирогч Э.Н-ийн: “...Би 2013 оны 5 сараас хойш өөрийн амьдарч буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцэг хотхоны 46С байрны гараашинд №67 дугаартай 1 автомашины зогсоолыг эзэмшдэг. 2018 оны 01 сарын 05-ны өдөр 22 цаг 40 минутын үед 99132571 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад “чи машинаа ав” гээд орилоод байхаар нь согтуу байна гэж бодоод утсаа таслахад дахин залгахаар нь аваагүй. Тэгээд 2018 оны 01 сарын 06-ны өглөө гарч машинаа авах гэхэд миний эзэмшлийн Тоёота Хариер маркийн 57-74 УНУ улсын дугаартай автомашины зүүн талын толины суурь хэсгийг хугалж гадна аяга хэсгийг цуулсан, мөн манай эхнэрийн эзэмшлийн Тоёота Пассо маркийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалгыг өшиглөж хонхойлгосон байсан. Энэ асуудлыг гараашийн харуул /94332468 дугаарын утастай/ харсан. Одоогийн байдлаар хохирлын тооцоо гаргуулаагүй байгаа. Манай аав Эрдэнэсүх нь “Оргилон дэлгэрэх ус” ХХК-д захирлаар ажиллаж байхад нь Энхчулуун гэх захирал уг гараашийг манай аавд ашиглаж бай гэж хэлж өгсөнөөс хойш 6 дахь жил болж байна. Тэр зогсоолыг “Оргилон дэлгэрэх ус” ХХК-ийн хариуцдаг компанийн ажилтан нь автомашинаа байрлуулах гээд маргаан болсон. Үүнээс болж миний автомашиныг эвдэлсэн байх.
...Миний автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Миний зүгээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х, 54х/,
- хохирочг Э.П-ын: “...Би өөрийн эзэмшлийн Тоёота пассо маркийн 76-15 УБТ улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 сарын 05-ны өдөр Цэцэг хотхоны авто зогсоолд нөхөр Э.Н-ийн автомашины урд байрлуулсан юм. Гэтэл орой нь манай хадам аавын өмнө нь ажиллаж байсан компанид ажилладаг Лхамсүрэн гэх эмэгтэй миний машины баруун талын урд хаалгыг өшиглөж гэмтээж, мөн манай нөхрийн автомашины толины хуванцарыг хагалсан байсан. Миний автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/,
- гэрч А.Демальсийн: “...Би 2019 оны 01 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” хотхоны харуулаар ажиллаж байхад орой 22 цаг 50 минутын үед гаднаас саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин автомат удирдлагаараа гараашийн хаалга онгойлгож орж зогсоолгүй газар зогсоод гараашийн хаалга хаахгүй болохоор нь очиж хаалгаа хаагаад байж байхад машинаас намхан нуруутай, махлагдуу эмэгтэй хүн нилээн халамцуу байдалтай бууу ирээд надад “хөөе новшоо, чи яах гэж миний зогсоол дээр машин тавиулж байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь “энэ чиний зогсоол юм бол харуулын байранд зогсоолын бүртгэл байгаа, тэрийг шалгая” гээд хамт харуулын байранд очиж үзэхэд Эрдэнэсүх гэдэг хүн машинаа зогсоох бүртгэлтэй байсаныг нь харуулахад “энэ ямар хамаатай юм бэ” гэж хэлээд бүртгэлийн дэвтэрийг авч шидээд та нар 9911-тэй дугаар харахаараа гөлөг болдог” гэж хэлээд агсам тавиад байсан. Хажууд нь цуг явсан 2 залуу тэр эмэгтэйг болиулах гэж оролдоход над руу дайрч байгаад зогсоол руу очиж, утсаа гаргаж ирээд нэг хүнтэй утсаар яриад машины чинь шилийг хагаллаа шүү гэж хэлээд утсаараа зогсоол дээр байсан улаан хүрэн өнгийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины урд шилийг цохиж байыгаад ард нь байсан 57-74 УНД улсын дугаартай автомашины цагаан өнгийн автомашин дээр очиж урд шил рүү нь хэд хэдэн удаа цохиж, баруун талын урд толийг нь барьж байгаад нааш цааш нь татаад гараараа цохиод баыйсан ба хажууд нь явсан эрэгтэй болиулах гэхэд цааш нь түлхсэн. Улаан хүрэн өнгийн автомашины жолооч талын урд хаалга руу хэд хэдэн удуу өшиглөөд байхаар нь би бүртгэлийн дэвтэрээс жолоочийн 99110245 дугаарын утас руу залгаж “таны машины толийг нааш цааш нь болгоод өшиглөөд байна, гарч ирээд учраа ол” гэж хэлсэн боловч тэр хүн гарч ирээгүй “наад эмэгтэй чинь согтуу байгаа бол цагдаа дуудаж өг” гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэйтэй хамт явсан хүмүүс “та цагдаа дуудаад яах вэ, бид нар аваад явчихъя” гэж хэлээд машиндаа суулгаад гарсан. Тэр эмэгтэйтэй хамт 2 залуу 2 эмэгтэй байсан. Мөн бага насны 2 хүүхэд байсан. Тэр эмэгтэй 57-74 УНУ улсын дугаартай цагаан өнгийн хариер маркийн автомашины жолооч талын буюу баруун талын толийг нааш цааш нь татаж байгаад толины доод хэсгийн хуванцарыг хугалсан байсан. Харин улаан хүрэн өнгийн 76-15 УБТ улсын дугаартай автомашины жолооч талын хаалгыг өшиглөснөөс болж бариулын дээр хэсэгт хонхойсон. Би энэ ажлыг хийгээд 3 жил болж байгаа ба энэ эмэгтэйг огт харж байгаагүй. Манай гараашинд миний ээлжин дээр автомашин тавьж байсныг нь хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн 1655 тоот автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн зургийн үзүүлэлт /хэргийн 17-18х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн 1604 тоот автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн зургийн үзүүлэлт /хэргийн 21-22х/ болон шүүгдэгч Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “компаний машины зогсоолд машинаа байрлууллаа, машинаа гарга” гэснээр шалтаглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” хотхоны 46с байрны доор байрлах авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Э.Н-ийн эзэмшлийн Тоёота хариар маркийн 57-74 УНУ улсын дугаартай авто машины зүүн талын толины суурийг хугалж, иргэн Э.П-ын Тоёота Пассо маркийн 75-16 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, нийт бусдад 555.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх болоцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Лгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Н-ийн эзэмшлийн Тоёота хариар маркийн 57-74 УНУ улсын дугаартай авто машины зүүн талын толины суурийг хугарч, иргэн Э.П-ын эзэмшлийн Тоёота Пассо маркийн 75-16 УБТ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалга хонхойж, уг автомашинуудын эвдрэл хохирлын үнэлгээг нийт 555.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинуээчийн дүгнэлтэд хэргийн оролцогч талуудаас маргаагүй байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “555.000” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Н.Лг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Н.Л нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н-, Э.Пагмадулам нарын эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь нэр бүхий хохирогч нарын: “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х, 54х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Н.Лг гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Л нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 29х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Н.Лд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Н.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Н-, Э.Пагмадулам нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Н-ын Лг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Лг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Н.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Н-, Э.Пагмадулам нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД