Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2016/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 07 өдөр            Дугаар102/ШШ2016/00001             Улаанбаатар хот

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн 3 дугаар  хэлтсийн хүсэлттэй,

 

“Сонгинохайрхан дүүрэг, 06 дугаар хороо, Амьдрах ухаан сургалтын төвд  оршин суух, *****/-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах ахлагч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Долгион нар оролцов.   

                                                                                                                                                      

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар  хэлтэс болон  ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүрэг, 06 дугаар хороо, Амьдрах ухаан сургалтын төвд  оршин суух, 1985 оны 05 дугаар сарын 05-нд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* ******* овогт******* ******* /*******: *******/ нь архидан согтуурч, нийтийн хэв журмыг удаа дараа зөрчиж, саатуулагдсан байх тул уг согтууруулах, мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэв.

 

******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүрэг, 06 дугаар хороо, Амьдрах ухаан сургалтын төвд  оршин суух, 1985 оны 05 дугаар сарын 05-нд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* ******* овогт******* ******* миний бие удаа дараа архидан согтуурч захирагааны арга хэмжээ авахуулж байсан. Иймд өөрийн хүсэлтээр албадан эмчилгээнд явж архинаас гарах хүсэлтэй байна.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь тус шүүхэд *******ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

 

******* нь 2012 оны 02 дугаар сарын 15, 2013 оны 06 дугаар сарын 01, 2013 оны 06 дугаар сарын 28, 2013 оны 05 дугаар сарын 30, 2014 оны 12 дугаар сарын 15, 2015 оны 04 дүгээр сарын 09, 2015 оны 06 дугаар сарын 29, 2015 оны 11 дүгээр сарын 28,  2016 оны 01 дүгээр сарын 08, 2016 оны 03 дугаар сарын 06, 2016 оны 05 дугаар сарын 02, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбар, согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Иймд Сонгинохайрхан  дүүргийн Цагдаагийн 3 дугаар  хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг баримтлан******* ******* овогт******* ******* /*******: *******/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. *******ийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сонгинохайрхан  дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар  хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч буюу төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЦОЛМОНБААТАР