| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0088/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 86
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Батсайханд холбогдох 1931001030073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1968 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 02 тоотод оршин суух хаягтай, “Оюу толгой” ХХК-д цахилгаанчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Доржийн Батсайхан, /РД:УЮ-68020314/
Шүүгдэгч Д.Батсайхан нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах валют арилжааны цэгийн гадна иргэн М.Мөнхбаярын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.Батсайханы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би хашаан дотроо Алтанбулаг сумын иргэн Өсөхбаяртай архи ууж байхад Мөнхбаяр орж ирээд бид гурав 1 шил архи хувааж уугаад юм яриад сууж байгаад би их согтсон байсан. Тэгээд би Мөнхбаяртай барилдаж байсан санагдаж байна, яг зодож цохисон асуудал болсон эсэх талаар миний хувьд юу ч санахгүй байгаа юм. Гэтэл ченж Аагийгийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерт бичигдсэн бичлэг дээр би Мөнхбаяртай сууж байгаад маргалдаад Мөнхбаяр намайг цохих шиг болоод би босож ирээд Мөнхбаярыг үүрч унагаад цохиж, өшиглөж байгаа дүрс бичлэг байна лээ. Миний хувьд тухайн үед болсон үйл явдлаа санахгүй байгаа хэдий ч миний Мөнхбаярыг үүрч унагаад цохиж, өшиглөж байгаа бичлэг байгаа юм чинь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р ху/,
2.Шүүгдэгч Д.Батсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өсөхбаяр нь надад туслан ажил хийдэг. Бид хоёр 1 шил архи хувааж уугаад сууж байхад гаднаас Мөнхбаяр орж ирж хамт уусан. Тэгээд Өсөхбаяр явчихсан байсан. Тухайн үед Мөнхбаяр бид хоёр хоорондоо морь мал, бөх яриад сууж байсан. Би нэг пиво ууж байсан. Их согтсон байсан болохоор тэрийгээ булаацалдаад хоорондоо муудалцсан байдаг. Мөнхбаяр миний нүүр рүү цохисон, би босоод Мөнхбаярыг тонгорч унагаад дээрээс нь цохисон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр “Хүндэвтэр хохирол учирсан” гэж байгаа үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн манай эхнэр тэр үед байж таараад Мөнхбаярыг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд шинжээчид үзүүлж Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлсэн. Эмчилгээнд 1,043,000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг гарах шалтгаан нь биеэ барьж чадахгүй зан, архинаас болж ийм үйлдэл гаргасан ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч М.Мөнхбаярын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Батсайхан ахын хашаан дотор нь Алтанбулаг сумын иргэн Батсайхан ах, Өсөхбаяртай ахтай архи ууж байхад нь би очоод бид гурав 1 шил архи хувааж уугаад юм яриад сууж байгаад Батсайхан ах бид хоёр барилдахаар болоод бид хоёр барилдаж байгаад би унахдаа хөлөө эвгүй ундаад хөлөө хугалчихсан гэж бодож байсан. Гэтэл манай эгч ченж Аагийгийн хяналтын камерын бичлэг дээрээс Аагийн урд талд Батсайхан ах намайг үүрч унагаад зодож байгаа бичлэгийг олж авсан байна лээ. Би тухайн үед согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Бид нар 1 шил 1.75 литрийн “Соёрхол” гэх архи хувааж уусан. Би Батсайхан ах, Өсөхбаяр нар дээр очих үедээ Жамсран, Чинзориг, Хүрэлхуяг нартай 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан байсан. Би Өсөхбаяртай хэрэлдэж маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Батсайхан ах намайг зодсон бичлэг нь манай эгчид байсан. Би яг болсон асуудлыг өөрөө сайн санахгүй байгаа. Миний хөл Батсайхан ах намайг үүрч унагах үед эвгүй унаснаас болж хөл хугарсан. Би тухайн үед согтуу байсан болохоор уг асуудлын талаар ерөөсөө санахгүй байгаа юмаа. Миний хөлийг эмчлэх зардалд гарсан төлбөр мөнгийг холбогдох материалуудаа бүгдийг нь бүрдүүлж байгаад буруутай этгээдээс төлүүлж авах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,
4. Гэрч А.Итгэлмаагийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би хуваарийн дагуу жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн үед айлд дуудлагатай явж байтал сувилагч над руу утсаар залгаад “эмнэлэг дээр хөлөө хугалсан хүн ирлээ” гэсний дагуу би очиж үзсэн чинь манай сумын Мөнхбаяр ах их согтуу хөл нь хугарсан байдалтай байсан тул чиг барьж боогоод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дагуулж очиж гэмтлийн эмчид үзүүлж хөлний зураг авахуулсан. Би “манай эмнэлэг дээр зүүн хөлний шилбээ хугалуулсан хүн хүргэгдэж ирлээ” гэж цагдаад дуудлага өгсөн. Манай эмнэлэг дээр бусдад зодуулж баруун хөлний шилбээ хугалуулсан гэж дуудлага өгөөгүй. Тухайн гэмтэл болон шүүх эмнэлгийн эмч ямар үйлчлэлээс үүссэн гэдгийг нь тодорхойлох бололцоотой миний хувьд сайн мэдэхгүй байна. М.Мөнхбаяр нь согтуу хөлөө хугалуулсан байдалтай ирсэн. Мөнхбаяр нь эмнэлэг дээр хамт манай сумын Энхжаргал эгч нэг эмэгтэй хүнтэй хамт цуг ирсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
5.Гэрч М.Мөнхнасангийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний дүү М.Мөнхбаяр нь Аптанбулаг сумын иргэн Д.Батсайхантай барилдаж хөлөө хугалаагүй юм байна лээ. Д.Батсайхан нь миний дүүтэй Алтанбулаг сумын 1 дүгээр багт валют арилжаа эрхэлдэг ченж Аагийгийн үүдэнд хамт сууж байгаад үүрч шидээд зодсон бичлэг нь Аагийгийн хяналтын камерын бичлэг дээр байсныг би үзэж утсан дээрээ авсан. Тухайн бичлэгийг хэргийн материалд хавсаргуулах хүсэлт гаргаж албан ёсоор өгч хэргийн материалд нотлох баримтаар хавсаргуулна. Тухайн дүрс бичлэг дээр болсон үйл явдал бүгд тодорхой байгаа юм чинь тэр талаар ярих шаардлагагүй байх. Тухайн бичлэгт М.Мөнхбаяр, Д.Батсайхан нартай өөр хүн хамт байгаагүй. Миний дүү М.Мөнхбаяр нь төлөв даруу, хүнтэй их нөхөрсөг, их дуугүй дуу цөөтэй, их нийтэч найз нөхөд хүрээлэл ихтэй, хүнд их тусархуу, элдэв янзын муу зуршилгүй, их зөөлөн сэтгэлтэй гэж би хувьдаа дүүгээ дүгнэдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
6. Гэрч Ж.Энхцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би хуваарийн дагуу ээлжтэй байхад 17 цагийн үед Эрдэнээ гэх залуу “хөлөө хугалсан хүн аваад ирлээ гадаа байна” гэхээр нь би цуг гарсан чинь Аптанбулаг сумын иргэн Мөнхбаяр байсан. Тэгээд Мөнхбаярын хөлийг харсан чинь хөл нь шилбэ хэсгээрээ хавантай байсан “хөл чинь хугарсан байна, хөл дээрээ гишгэх хэрэггүй” гээд би Эрдэнээ бас нэг эрэгтэй хүн байхаар нь өргүүлээд эмнэлэг рүү оруулаад Итгэлмаа эмчид “хөл нь хугарсан хүн ирлээ” гэж утас руу нь хэлсэн. Тэгээд эмч орж ирээд эмчийн зааврын дагуу би өвчин намдаах тариаг Мөнхбаярт хийж, чиг барьж боож өгсөн. Тэгээд Сэлэнгэ аймаг руу Мөнхбаярыг эмнэлгийн машинаар Итгэлмаа эмч хүргэж өгсөн. Мөнхбаяр нь “барилдаж байгаад хөлөө хугалсан” гэж ярьж байсан. Мөнхбаяр нь хэнтэй барилдсан талаараа ямар нэгэн юм яриагүй. Мөнхбаяр нь Эрдэнээтэй цуг ирсэн. Сүүлд эмнэлэг дээр Батсайханы эхнэр Энхжаргал, Оюунгэрэл гэх эмэгтэйтэй хамт явж байсан. Мөнхбаяр нь эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл их хэрэглсэн юм шиг байсан. Мөнхбаярын биеийн бусад хэсэгт ил шарх гэмтэл харагдаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р ху/
7. Гэрч С.Жамсрангийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Мөнхбаяр, Чинзориг, Хүрэлхуяг нартай 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 0.5 литрийн архи хувааж уугаад би гэрлүүгээ харихаар явсан. Алтанбулаг сумын хороололд М.Мөнхбаяр, Чинзориг, Хүрэлхуяг нартай 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан архины нэрийг нь санахгүй байна. Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болж хоорондоо зодолдсон зүйл ерөөсөө болоогүй. Бид нар архиа хувааж уугаад би түрүүлээд гэрлүүгээ харихаар яваад өгсөн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,
8. Гэрч Х.Өсөхбаярын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Батсайхан ахын хашаанд нь ойр зуурын ажилд нь тусалж өгсөн чинь Д.Батсайхан ах 1 шил архи гаргаж надад өгөөд би нөгөө архийг нь хашаанд нь уугаад сууж байгаад тасарчихсан юм шиг байна. Тухайн үед М.Мөнхбаяр орж ирсэн үгүйг нь би ерөөсөө санахгүй байна. Ямар ч байсан Д.Батсайхан ахын эхнэр Энхжаргал эгч ирж байхаар нь би тэдний хашаанаас гараад явж байсан санагдаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,
9. Гэрч Ч.Хүрэлхуягийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М.Мөнхбаяр, Чинзориг, Жамсран нартай 0.5 литрийн “Стандарт” архи хувааж уугаад Жамсран ах “гэр лүүгээ харилаа” гээд яваад өгсөн. Тэгээд М.Мөнхбаяр, Чинзориг бид гурав дахиж 1 шил 0.5 литрийн “Хараа” архи авсан чинь Мөнхбаяр би эмнэлэг явж үзүүлэх ёстой гээд ганцаараа явсан. Тэгээд Чинзориг бид хоёр авсан архиа хувааж уугаад салсан. Аптанбулаг сумын хороололд М.Мөнхбаяр, Чинзориг, Жамсран нартай 1 шил 0,5 литрийн “Стандарт” архи хувааж уусан. Сүүлд авсан 1 шил “Хараа” архиа Чинзориг бид хоёр хувааж уугаад салсан. Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болж хоорондоо зодолдсон зүйл ерөөсөө болоогүй. М.Мөнхбаяр “эмнэлэг явна” гээд ганцаараа явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
10. Гэрч Ц.Энхжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Батсайхан нь Өсөхбаяртай архи ууж байсан. Тэгээд нэг харсан чинь манай нөхөр байхгүй болохоор нь би хашаанаасаа гарсан чинь хашааны баруун талд ченж Аагийн валют арилжааны үүдэнд манай нөхөр сууж байсан цаана нь нэг залуу хэвтэж байсан. Тэгээд би нөхрийгөө гэрлүү оруулаад гарч ирээд нөгөө залууг босгох гэсэн чинь нөгөө залуугийн хөл нь гэмтчихсэн хөл дээрээ гишгэж чадахгүй болохоор нь нэг залууг гуйгаад “эгчдээ энэ хүнийг өргөлцөөд эмнэлэг хүргээд өгөөч” гээд тэр туслуулж эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэгээд тэр залуугаар нөгөө хөл нь гэмтэлтэй хүнийг оруулуулаад эмнэлэгт үзүүлсэн чинь хөл нь хугарсан байна Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явах шаардлагатай гээд сумын эмнэлгийн машинаар аваад явсан. Тэгээд нөгөө хөл нь хугарсан залуугийн ар гэрээс над руу холбогдоод “танай нөхөр чинь Мөнхбаярын хөлийг хугалсан байна” гэсэн. Тэгээд би нөхөртэйгээ хамт Мөнхбаяр дээр очиж Мөнхбаярыг эгчтэй нь хамт Улаанбаатар хот руу авч явж гэмтлийн эмнэлэгт хүргэж хагалгаанд оруулж эмнэлэгт хэвтүүлсэн. Манай нөхөр болохоор “Мөнхбаяр гэх хүнийг барилдаад унагасан гэж надад хэлсэн. Тэрнээс би болсон явдлыг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний нөхөр Д.Батсайхан нь төлөв даруу, хүнтэй их эвсэг харьцаатай нөхөрсөг, их нийтэч найз нөхөд хүрээлэл ихтэй, хүнд их тусархуу, элдэв янзын муу зуршил гэвэл хааяа нэг архи уучихдаг, тэгэхдээ агсам согтуу тавьдаггүй. Миний хувьд өөрийн нөхрийн зан байдлыг ийм байдлаар дүгнэдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,
11. Гэрч Д.Оюунцэцэг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай валют арилжааны үүдэнд Аптанбулаг сумын иргэн Д.Батсайхан, М.Мөнхбаяр нар зодолдсон асуудлын талаар мэдээгүй байж байсан чинь 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой шиг санагдаж байна. М.Мөнхбаярын эгч Мөнхнасан гэх хүн орж ирээд манай “хяналтын камерын бичлэгнээс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгийг шүүж үзэх гэсэн юм” гэж орж ирсэн. Тэгээд би шүүж өгсөн чинь тухайн бичлэг дээр Аптанбулаг сумын иргэн Д.Батсайхан нь М.Мөнхбаярыг үүрч унагаад өшиглөж, цохиж байгаа бичлэг байсан. Мөнхнасан эгч утсан дээрээ тухайн бичлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлж аваад явсан. Би тухайн үед манай ажлын үүдэнд болсон асуудлыг хяналтын камерын бичлэгийг харсан. Манай валют арилжааны хяналтын камерт тухайн бичлэг хадгалагдаагүй одоо устсан байгаа учир нь манай хяналтын камерын бичлэг 7 хоногийн дараа автоматаар өөрөө устгадаг юм. Тэр үеийн хяналтын камер дээр байсан бичлэг Мөнхнасан эгчийн утсан дээр байгаа байх. Тухайн үед болсон үйл явдлыг бичсэн гэх камер нь манай ажлын урд талын талбай руу чиглэсэн хяналтын камер байсан. Манай нөхрийг Аптанбулаг сумын иргэд ченж Аагий гэж дууддаг. Манай ажлыг ченж Аагийгийн валют арилжаа гэж бас хэлдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,
12. Гэрч М.Оюунтуяа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн Доржийн Батсайхан гэх хүнийг танина. 2014 онд анх танилцаад одоог хүртэл гэр бүлээрээ найзалж нөхөрлөж байна. Д.Батсайхан нь Алтанбулаг суманд 20 орчим жил тогтвор суурьшилтай амьдарч байгаа. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өмнөговь аймагт “Оюутолгой ХХК”-нд цахилгаанчин ажил хийдэг. “Оюутолгой ХХК”-нд ажилладаг болохоор их өндөр цалин авдаг гэсэн. Миний хувьд яг хэдэн төгрөгний цалин авдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Д.Батсайхан нь их хөдөлмөрч, бусдад их тусархуу, найз нөхөд ихтэй, бусадтай их нийтэч харилцаатай, үг дуу цөөтэй, даруухан хүн байгаа юм. Миний мэдэхээр Д.Батсайхан нь өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглдэг, тэгэхдээ элдэв янзын ааш араншин гаргаад байдаггүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 39-р ху/,
13. Гэрч Х.Хишигсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн Д.Батсайхан гэх хүнийг танина. 1996 онд анх танилцаад одоог хүртэл хуурай ах дүү гэж явж байна. Д.Батсайхан нь Алтанбулаг суманд 1998 оноос одоог хүртэл нийт 21 жил тогтвор сууршилтай амьдарч байна. Д.Батсайхан нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өмнөговь аймагт “Оюутолгой ХХК”-нд цахилгаанчин ажил хийдэг. “Оюутолгой ХХК”-нд ажилладаг болохоор их өндөр цалин авдаг гэсэн. Миний хувьд яг хэдэн төгрөгний цалин авдаг талаар нь мэдэхгүй байна. Д.Батсайхан нь хүнд их тусархуу, бусадтай найз нөхөрлөх их дуртай хамт олонч, ах захтай бусдыг хүндэлж харьцдаг, цөөн үгээр хэлэх гэснээ илэрхийлж чаддаг, хүнийг хүндлэмтгий, жоохон сэтгэлийн хөөрөл ихтэй хүн байгаа юм. Д.Батсайхан нь өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихдэг зүйл бий.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,
14. Гэрч Э.Түмэнцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би М.Мөнхбаяр гэх хүнийг танина. М.Мөнхбаяр нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юмаа. М.Мөнхбаяр ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байгаа юмаа. Мөнхбаяр ах манай ээж бид хоёртой хамт манайд амьдардаг. Манай ах М.Мөнхбаяр нь төлөв даруу, шударга, хүнтэй их нөхөрсөг дуугүй дуу цөөтэй, хүнд их тусархуу, их уяхан өрөвч сэтгэлтэй, хааяа нэг найз нартайгаа нийлэхээрээ архи уучихдаг, өөр муу зуршилгүй хүн гэж би боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,
15. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.М.Мөнхбаярын биед баруун тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо..
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 44-р ху/,
16. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-05-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 06-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 12-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-26-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 43-р ху/, шинжээчийн 30 тоот дүгнэлт, /хх-ийн 44-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-р ху, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 52-53-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 50-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 55-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56-р ху/, шүүгдэгчийн эд хөрөнгийн мэдээлэл, болон тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 59, 62-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 60-р ху/, хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 64-72-р ху/, хохирогчийн төлбөрт төлсөн баримтууд, /хх-ийн 75-76-р ху/, хохирогчид хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 77-р ху/, шүүгдэгчид хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 78-р ху/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, /хх-ийн 81,82-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол, /хх-ийн 83-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт онолдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, /хх-ийн 85-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Батсайхан нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах валют арилжааны цэгийн гадна иргэн М.Мөнхбаярын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Д.Батсайханыг “Хүний бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасны улмаас Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал ирүүлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, оногдуулах ялыг прокурорын торгох саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хохирогч Ж.Галмандахын гарны 2 ширхэг рентген зураг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 1.043.003 төгрөгний эм тариа бусад зардлыг төлсөн хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2,4,5, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Доржийн Батсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Доржийн Батсайханыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Батсайханы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацааны дараа төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Батсайханд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Батсайхан нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН