| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/04124/и |
| Дугаар | 184/ШШ2016/00017 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2016/00017
2016 оны 06 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2016/00017 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 639,851,043 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч “БТК” ХХК-ийн захирал ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “БТК” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч “БТК” ХХК зээлийн гэрээний үүрэгт 639,851,043 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ний дотор 10,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ний дотор 20,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ний дотор 50,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ний дотор 70,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ний дотор 169,851,043 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон ба дурьдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд бүртгэлтэй
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18080/, ХД-63/2 байр тоот хаягт байрлалтай 2240 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18080/, ХД-63/1 байр тоот хаягт байрлалтай 1822 м.кв талбайтай, 40% гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороонд байрлалтай, орон сууцны зориулалттай, 2653 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол-103 дугаар байр 10 тоотын 3 давхарт байрлалтай 64 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол-103 дугаар байр 9 тоот хаягт байрлалтай 192 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол 1 дүгээр байр 224 тоот хаягт байрлалтай 40. м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 5/1 дүгээр байрны 35 тоот хаягт байрлалтай, 54,89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг албадан борлуулсан үнийн дүнгээс болон компанийн бусад үйл ажиллагааны бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийг гэрээг байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “БТК” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 639,851,043 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч “БТК” ХХК-ийн захирал ******* нар нь 639,851,043 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч “БКТ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 639,851,043 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ний дотор 10,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ний дотор 20,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ний дотор 50,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ний дотор 70,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ний дотор 169,851,043 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон ба дурьдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд бүртгэлтэй
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18080/, ХД-63/2 байр тоот хаягт байрлалтай 2240 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18080/, ХД-63/1 байр тоот хаягт байрлалтай 1822 м.кв талбайтай, 40% гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороонд байрлалтай, орон сууцны зориулалттай, 2653 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол-103 дугаар байр 10 тоотын 3 давхарт байрлалтай 64 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол-103 дугаар байр 9 тоот хаягт байрлалтай 192 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол 1 дүгээр байр 224 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 5/1 дүгээр байрны 35 тоот хаягт байрлалтай, 54,89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг албадан борлуулсан үнийн дүнгээс болон компанийн бусад үйл ажиллагааны бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БТК” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 639,851,043 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “БТК” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 25-ний дотор 10,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ний дотор 20,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ний дотор 50,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ний дотор 70,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ний дотор 160,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ний дотор 169,851,043 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон ба дурьдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,357,206 төгрөгийн тал хувь болох 1,678,603 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, үлдэх 1,678,603 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БТК” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 1,678,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР