Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2016/00032

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр             Дугаар184/ШШ2016/00032            Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *****/-гийн

 

“Ажиллаж  байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 1982  оны 10 ******* сарын 04-ний өдрөөс Хөнгөн бетон ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор орж ажиллаж байсан бөгөөд тус байгууллагад ажиллаж байсан бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд шүүхийн журмаар 1982 оны 10 ******* сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 ******* сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

     Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Хоролсүэн нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

            ******* нь Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор  1982 оны 10 ******* сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 ******* сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан *******гийн  Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрийн 1982 оны 10 ******* сарын 15-ны өдрийн 114 ******* даргын ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 12 ******* сарын 27-ны өдрийн *******д олгосон гавшгайч залуу үнэмлэхний хуулбар, Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрийн 1988 оны 08 ******* сарын 15-ны өдрийн 119 ******* ээлжийн амралт олгох тухай даргын тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрийн ажилчдын фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд хүсэлт гаргагч ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 116, 118, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /******* *******: *******/ нь 1982 оны 10 ******* сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 ******* сарын 01-ний өдөр хүртэл Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЦОЛМОНБААТАР