Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж-ийн Тд холбогдох эрүүгийн 19100 0501 0248 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Энхмэнд /томилолтоор/, хохирогч Б.Т, хохирогчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүгдэгч Ж.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 18 хороо, 4 хорооллын Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 47 байрны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45/7 байрны 7 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ж-ийн Т /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хохирогч Б.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1.407.000 төгрөг төлөх гэсэн боловч хохирогч авахаас татгалзсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй. Одоо хохирогчид учирсан хохирлын бодит баримттай зардлыг төлнө. Тухайн үед би согтуу байсан, хохирогч миний хажуугаар явахдаа намайг мөрлөөд, хэл амаар доромжилсон. Цаашид хохирогчид гарах эмчилгээний зардлыг боломжоороо төлнө.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01.00 цагийн үед “Минт” шөнийн цэнгээний газарт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад холдож явахад олон хүний дундаас шүүгдэгчийг санаандгүй мөрлөсөн. Намайг эргэж харахад шүүгдэгч уурласан байдалтайгаар хараад намайг шууд цохиж унагаасан юм. Би хэсэг хугацаанд ухаан алдсан тул 4 удаа өшиглүүлсэн гэдгээ сүүлд бичлэгээс олж мэдсэн. Намайг зодуулсан байхад шөнийн цэнгээний газрын хамгаалагч нар авч хяналтын камерийн өрөөнд оруулсан. Тун удалгүй Ж.Тг оруулж ирээд шууд 102, 103 руу залгасан. Түргэний эмч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан, харин Ж.Тг цагдаа нар эрүүлжүүлэх рүү аваад явсан.

Дараа нь намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад Ж.Т 3 удаа над дээр ирж уулзсан. Ж.Тгээс би “тухайн үед яагаад намайг зодсон бэ” гэхэд “би эхнэрээсээ салах гээд, мөн сагсан бөмбөгийн 30+ лигт орсон баг маань тэмцээнээс хасагдсан байсан тул би уур бухимдалтай байсан” гэж хариулаад надаас уучлалт гуйсан.

Ж.Т тухайн үед хохирлыг барагдуулж 8.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгнө гэж хэлж байсан. Хэрэг гарсанаас хойш 1, 2 сарын дараа над дээр мөрдөгч ирээд “Ж.Тгээс 1.407.000 төгрөгийг өгүүлж байна” гэхээр нь би 2 шалтгааны улмааас аваагүй. Хэрэг болсоноос хойш 2 сарын дараа хохирлын мөнгө өгөх гэж байсан бөгөөд хавтаст хэрэгтэй танилцаад гарын үсэг зурсаны дараа надад хохирлын мөнгө өгөх гэсэн учир би тэр мөнгийг аваагүй юм. Одоо шүүгдэгчээс баримттай 1.406.978 төгрөг нэхэмжилнэ. Зодуулсаны улмаас зовхи сэтэрсэн, нулимсны суваг тасарсан, ухархайн яс цуурсан гэмтэл учирсан ба 1 дүгээр эмнэлэгт нүдний мэс засалд орсон. Люксмед, Интермед эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Миний зүгээс Ж.Тд хандаж “хүний эрүүл мэндийг хохироож уур бухимдлаа битгий гаргаж бай” гэж зөвлөмөөр байна. Би эрүүл мэндээрээ хохирсоноос гадна ажлаа алдаж байна, эмчилгээ үргэлжлүүлж хийлгэх шаардлагатай, цаашид эмчилгээнээс гарах үр дагавар ямар байхыг би тааж мэдэхгүй. Би цаашид эмчилгээ хийлгэж гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0501 0248 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн Баянгол зочид буудлын урд талд байрлах найз Цолмонбаатарын ажил дээр очиж хамт Пантомын хажуу талын солонгос хоолын газар орж хоол идсэн. 22 цагийн үед тэндээс гарч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 23 цаг болж байхад очиж 3 давхарын зааланд гарч үйлчлүүлсэн. Хайнекэн нэртэй 0.33 литрийн 5 шил пиво уугаад, юм ярьж байж байгаад 02 цагийн үед манай найз Цолмонбаатар гэртээ явсан. Би захиалсан пивоо ууж, бүжгийн талбайд гарч бүжиглэж байхад танихгүй эрэгтэй хүн гараараа нүд рүү цохисон, ...газар унахад дээрээс дахин цохиж байхад хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад, дагуулж камерийн өрөө рүү ороод, цагдаа, эмнэлгийн тусламж дуудсан.

Цагдаа нар ирээд “Тэмүүжинг эрүүлжүүлнэ” гээд аваад явсан, намайг эмч нар ирээд аваад явсан. Намайг цохисон хүнийг би танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй. Бид хоёр ямар нэгэн зүйлээс болж маргалдсан асуудал байхгүй. Тэр залуу намайг шууд цохисон. Миний зүүн талын нүд рүү баруун гараа атгаж байгаад 4 удаа цохисон. Намайг цохисон залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, хэр согтолттой байсныг нь мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй.

Би компьютер томографын зураг авахуулсан 120.000 төгрөг, ТЭУ эмнэлэгт мэс засалд орсон 430.000 төгрөг, Интер мед эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн 922.878 төгрөг болон бусад эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ахжолын гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө “Минт” баарны 3 давхарт дижигийн баруун талд хамгаалагчаар ажиллаж байсан. Шөнийн 03 цаг 40 минутын орчим миний хариуцаж байсан давхарт хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй нэг залуу хүрэн өнгийн сорочкон цамцтай, хар өнгийн өмдтэй залууг бүжгийн талбайн баруун талд нэг удаа гараараа цохиход нөгөө залуу газарт унахаар нь хамгаалагч Цэндбаяр бид хоёр гүйж очиж байх хугацаанд хар өнгийн цамцтай залуу унасан залуугийн дээрээс нь 4 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөөд холдоод яваад өгсөн.

Тэгэхээр нь бид хоёр хяналтын камерийн өрөө рүү хүрэн өнгийн сорочкон цамцтай, хөр өнгийн өмдтэй залууг оруулж, цагдаа, эмч нарыг дуудаад, буцаж хариуцсан байр руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэр хоёр хүнийг танихгүй. Хяналтын камерийн өрөөнд ороход хүрэн өнгийн сорочкон цамцтай залууг Төгөлдөр, хар өнгийн цамцтай залууг Тэмүүжин гэж байсан. Яг юунаас болж асуудал болсон талаар бол мэдэхгүй. Хоорондоо ярихдаа “хажуугаар нь өнгөрөхдөө мөрлөхөд намайг үгийн зөрүүгүй цохисон” гэж ярьж байсан. Төгөлдөрийн нүд нь хавдаж хөхөрчихсөн байсан. Мөн зүүн нүдний хөмсөгний доод хэсгээр цус гарсан байсан. Өөр зүйл харагдаагүй. Тэр хоёр залуу хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Төгөлдөр болсон зүйлийг мэдэж байгаа, харин Тэмүүжин нилээн согтуу байсан. Миний харахын Төгөлдөр нь Тэмүүжинг цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Цэндбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө “Минт” баарны 3 давхарт хамгаалагчаар ажиллаж байсан. Шөнийн 03 цаг 40 минутын орчим миний хариуцаж байсан давхарт хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй нэг залуу хүрэн өнгийн сорочкон цамцтай, хар өнгийн өмдтэй залууг бүжгийн талбайн баруун талд нэг удаа гараараа цохиход нөгөө залуу газарт унахаар нь хамгаалагч Ахжол бид хоёр очиж байх хугацаанд хар өнгийн цамцтай залуу унасан залуугийн дээрээс нь 4 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөөд холдоод яваад өгсөн.

Тэгэхээр нь бид хоёр хяналтын камерийн өрөө рүү хүрэн өнгийн сорочкон цамцтай, хөр өнгийн өмдтэй залууг оруулж, цагдаа, эмч нарыг дуудаад буцаж хариуцсан байр руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэр хоёр хүнийг танихгүй. Хяналтын камерийн өрөөнд ороход хүрэн өнгийн сорочкон цамцтай залууг Төгөлдөр, хар өнгийн цамцтай залууг Тэмүүжин гэж байсан. Яг юунаас болж асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Хоорондоо ярихдаа “хажуугаар нь өнгөрөхдөө мөрлөхөд намайг үгийн зөрүүгүй цохисон” гэж ярьж байсан. Төгөлдөрийн нүд нь хавдаж хөхөрчихсөн, зүүн нүдний хөмсөгний доод хэсгээр цус гарсан байсан. Өөр зүйл харагдаагүй. Тэр хоёр залуу хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоёулаа нилээн согтуу байсан. Төгөлдөр Тэмүүжинд цохиулж байсан, өөрөө цохиогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2473 тоот актын:

1. Б.Т-н биед зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20х, 23х/,

 

5. Хэрэг гарсан өдрийн “Минт” баарны 3 давхарын бүжгийн заал руу харсан камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 25х, 26-27х/,

 

6. Хохирогч Б.Төөс хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, эмчилгээний баримтууд /хэргийн 30-33х, 34х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Тгийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны 3 давхарт найз Баярцогт, Эрхэмбаяр, Базарсад нарын хамтаар орж үйлчлүүлэнгээ 1 литрийн Баллантайс нэртэй виски авч уусан. 03 цаг өнгөрч байхад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал үл таних нэг хүн намайг мөрлөхөөр нь би эргэж хараад “яаж байгаа юм бэ”гэхэд “зүгээр байгаарай” гэхээр нь түлхэж унагаагаад газарт унасны дараа 3-4 удаа цохиод бүжгийн талбайгаас гараад явсан. Удалгүй хамгаалагч нар ирээд намайг дагуулж хяналтын камерийн өрөөнд ороход нүдэндээ юм наачихсан залуу “чи яаж байгаа юм бэ” гэхээр нь “чи эхлээд мөрлөсөн биз дээ” гэсэн.

Хамгаалагч нар цагдаа дуудсан байсан ба намайг аваад явсан. Би тухайн залууг танихгүй. Нэрийг нь Төгөлдөр гэдгийг сүүлд мэддэг болсон. Хүнийг үл тоосон шинжтэй байхаар нь би уурлаад цохисон юм. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Би түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Би Хард рок нэртэй лоунжинд 1 шил 0.75 литрийн Эдэн нэртэй архийг 4 найзтайгаа хувааж уугаад, “Минт” бааранд Баллантайс нэртэй 1 литрийн вискийг мөн хувааж уусан. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй. Надад Төгөлдөртэй ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би түүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний түрхэн зуурын хоромд хийсэн үйлдлээс болж энэ хүнд гэмтэл учирсанд харамсаж байна. Эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х, 51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 39х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 40-41х/, шүүгдэгч Ж.Тгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, гэрч О.Энхтайван /хэргийн 13-14х/, Э.Энхтайван /хэргийн 15-16х/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт баарны бүжгийн талбайд  Б.Тийг “мөрөлж зөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судласан:  

- хохирогч Б.Тийн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 23 цаг болж байхад очиж 3 давхарын зааланд гарч үйлчлүүлсэн. Хайнекэн нэртэй 0.33 литрийн 5 шил пиво уугаад, юм ярьж байж байгаад 02 цагийн үед манай найз Цолмонбаатар гэртээ явсан. Би захиалсан пивогоо ууж, бүжгийн талбайд гарч бүжиглэж байхад танихгүй эрэгтэй хүн гараараа нүд рү цохисон. Би газар унахад дээрээс дахин цохиж байхад нь хамгаалагч нар ирж бид нарыг салгаад, дагуулж камерийн өрөө рүү оруулж цагдаа, эмнэлгийн тусламж дуудсан. Цагдаа нар ирээд “Тэмүүжинг эрүүлжүүлнэ” гээд аваад явсан.

Намайг цохисон хүнийг би танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй. Бид хоёр ямар нэгэн зүйлээс болж маргалдсан асуудал байхгүй, тэр залуу намайг шууд цохисон. Миний зүүн талын нүд рүү баруун гараа атгаж байгаад 4 удаа цохисон. Намайг цохисон залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, хэр согтолттой байсныг нь мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би компьютер томографын зураг авахуулсан 120.000 төгрөг, ТЭУ эмнэлэгт мэс засалд орсон 430.000 төгрөг, Интермед эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн 922.878 төгрөг болон бусад эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/, 

- гэрч М.Ахжолын: “...Би 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө “Минт” баарны 3 давхарт дижигийн баруун талд хамгаалагчаар ажиллаж байсан. Шөнийн 03 цаг 40 минутын орчим миний хариуцаж байсан давхарт хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй нэг залуу хүрэн өнгийн сорочкон цамцтай, хар өнгийн өмдтэй залууг бүжгийн талбайн баруун талд нэг удаа гараараа цохиход нөгөө залуу газарт унахаар нь хамгаалагч Цэндбаяр бид хоёр гүйж очиж байх хугацаанд хар өнгийн цамцтай залуу унасан залуугийн дээрээс нь 4 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөөд холдоод яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр хяналтын камерийн өрөө рүү хүрэн өнгийн сорочкон цамцтай, хөр өнгийн өмдтэй залууг оруулж, цагдаа, эмч нарыг дуудаад буцаж хариуцсан байр руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэр хоёр хүнийг танихгүй. Хяналтын камерийн өрөөнд ороход хүрэн өнгийн сорочкон цамцтай залууг Төгөлдөр, хар өнгийн цамцтай залууг Тэмүүжин гэж байсан. Яг юунаас болж асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Хоорондоо ярихдаа “хажуугаар нь өнгөрөхдө мөрлөхөд намайг үгийн зөрүүгүй цохисон” гэж ярьж байсан. Төгөлдөрийн нүд нь хавдаж хөхөрчихсөн байсан. Мөн зүүн нүдний хөмсөгний доод хэсгээр цус гарсан байсан. Тэр хоёр залуу хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Төгөлдөр болсон зүйлийг мэдэж байгаа, харин Тэмүүжин нилээн согтуу байсан. Миний харахын Төгөлдөр Тэмүүжинг цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12/,

- гэрч О.Цэндбаярын: “...Би 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө “Минт” баарны 3 давхарт хамгаалагчаар ажиллаж байсан. Шөнийн 03 цаг 40 минутын орчим миний хариуцаж байсан давхарт хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй нэг залуу хүрэн өнгийн сорочкон цамцтай, хар өнгийн өмдтэй залууг бүжгийн талбайн баруун талд нэг удаа гараараа цохиход нөгөө залуу газарт унахаар нь хамгаалагч Ахжол бид хоёр очиж байх хугацаанд хар өнгийн цамцтай залуу унасан залуугийн дээрээс нь 4 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөөд холдоод яваад өгсөн.

Тэгэхээр нь бид хоёр хяналтын камерийн өрөө рхүү хүрэн өнгийн сорочкон цамцтай, хөр өнгийн өмдтэй залууг оруулж, цагдаа, эмч нарыг дуудаад буцаж хариуцсан байр руугаа явсан. Би тэр хоёр хүнийг танихгүй. Хяналтын камерийн өрөөнд ороход хүрэн өнгийн сорочкон цамцтай залууг Төгөлдөр, хар өнгийн цамцтай залууг Тэмүүжин гэж байсан. Яг юунаас болж асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Хоорондоо ярихдаа “хажуугаар нь өнгөрөхдө мөрлөхөд намайг үгийн зөрүүгүй цохисон” гэж ярьж байсан. Төгөлдөрийн нүд нь хавдаж хөхөрчихсөн, зүүн нүдний хөмсөгний доод хэсгээр цус гарсан, тэр хоёр залуу хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоёулаа нилээн согтуу байсан. Төгөлдөр Тэмүүжинд цохиулж байсан, өөрөө цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн шинжээчийн: “... Б.Т-н биед зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой., дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 2473 тоот дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20х, 23х/,

- хэрэг гарсан өдрийн “Минт” баарны 3 давхарын бүжгийн заал руу харсан камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 25х, 26-27х/,

- хохирогч Б.Төөс хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, эмчилгээний баримтууд /хэргийн 30-33х, 34х/,

- шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 51х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хохирогч Б.Тийн “мөрлөж зөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан, түүнийг нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож Б.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд нь “зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж.Тгий цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Прокуророос Ж.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тухайн хэргийн хувьд нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Ж.Тг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.Тийн биед учирсан “...зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тодорхой зааж зохицуулсан байна. 

Хэргийн хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ оношилгоо, эм тарианы зардалд зарцуулсан гэх нийт 1.406.978 төгрөг гаргуулах гомдлын шаардлага гаргаж, уг нэхэмжлэлд хамаарах компьютер томографын зураг авахуулсан 120.000 төгрөг, мэс заслын эмчилгээний төлбөр 430.000 төгрөг, Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр 672.878 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 131.550 төгрөг, эм тариа худалдан авсан төлбөрт 41.100 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний төлбөрт 8000 төгрөг, нийт 1.403.528 төгрөг төлсөн төлбөрийн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөнөөс /хэргийн 29-34х/ шүүгдэгч Ж.Т нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.406.978 төгрөгийг дансаар шилжүүлэн төлснийг хохирогч хүлээн авсан тухай тус шүүхэд бичгээр гаргасан баримттай байна.

Иймд баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй ба хохирогч Б.Т нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Т нь урьд ял шийтгэгдэж байгаа талаар “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/ баримт хэрэгт авагдсан ба энэ нь шүүгдэгч Ж.Тг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх  үндэслэл болох юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрийг баримтаар нэхэмжилсэн хэмжээнд төлж барагдуулсаныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал,  улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Ж.Тд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.     

 

Эрүүгийн 1910 0050 10248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг гарсан өдрийн “Минт” баарны 3 давхарын бүжгийн заал руу харсан камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  /хэргийн 25х/

Энэ хэрэгт Ж.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. А овогт Ж-ийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Тд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Т нь торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт Ж.Т нь хохирогч Б.Тт 1.406.978 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун далан найм/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Ж.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД