Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                             

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ын Нт холбогдох эрүүгийн 19100 0535 0277 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Л.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 сарын 03-ны өдрийн 199 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 9 сарын 02-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 6 сарын 10-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 10-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жил 7 сар 4 хоногийг биечлэн эдэлж, 10 сар 26 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ын Н /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт иргэн П.Аыг 61-21 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө найзуудтайгаа хамт машин засаад харих болсон. Тэгээд Шувуун фабрик руу явахаар болоод Алтанзулын машинд таксинд суусан юм. Тэгэхэд би урьд нь дэлгүүр ажиллуулдаг байхад солонгос комиссын бараа зардаг эмэгтэй мөн байж таарсан. Бид хоёр нэг нэгнийгээ таниад юм ярьж инээлдэж хөөрөлдөөд явж байгаад манай гэрийн үүдэнд ирсэн. Хашааны үүдэнд ирэхдээ би Алтанзулын найрсаг, эелдэг занг нь буруугаар ойлгосон байсан. Надад гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Алтанзулаас уучлалт гуйж, хохирол төлбөрт 7.500.000 төгрөг төлсөн.

Дараа нь нэмж 900.000 төгрөг өгсөн, гэхдээ баримт нь байхгүй. Би тухайн өдөр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглээгүй, машин дотор байсан виноноос 3 аяга уусан. Энэ хэргээс болоод эхнэр хаяад явсан. Одоо би хүү, өндөр настай ээжийнхээ хамтаар амьдарч байгаа. Үлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би цаашид засарч хүмүүжиж, зөв амьдарна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0535 0277 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07х, 11-16х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Аын хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө өөрийнхөө 61-21 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын машинтайгаа таксины үйлчилгээнд явж байсан. 120 мянгатын Ник Петровис шатахуун түгээх станцын дэргэд байдаг баарын үүдэнд зогсож байхад 40 орчим насны 3 залуу миний машинд ирээд суухаар нь хөдлөөд нэг нь Нарны хороололд бууж, нөгөө нэг нь Нарны гүүрний баруун талын хотхонд буусан юм.

Надтай үлдсэн, машины урд талын суудалд сууж явсан залуу шувуун фабрик орно, мөнгөө тохироогүй болохоор шууд километрээр нь тооцоогоо хийнэ гээд явж байх замдаа надад “өөрийг чинь нэг харсан юм байна, хаана харлаа” гээд байхаар нь “манайх Яармагт байдаг” гэхэд “тийм үү, би тэнд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, өө нээрээ би таныг одоо танилаа, та чинь тэр үед комиссын бараа зардаг дэлгүүр ажиллуулж байсан биз дээ” гэхээр нь “тиймээ, би тухайн үед ажиллуулж байсан” гэж хэлсэн. Гэхдээ би тэр залууг таниагүй.

Ямар нэртэй архи байсныг мэдэхгүй, тэр залуу халааснаасаа архи гаргаж ирээд надад хийгээд өгөхөөр нь “би уудаггүй” гэхэд миний кофе уудаг аягаар 3 удаа хийж ууснаа адуу мал яриад яваад байсан. Тэгж байгаад “одоо ийшээ эргэ” гэж эргүүлээд саарал өнгийн блокон хашаатай ногоон хаалгатай айлын гадна үүдэнд ирээд зогсоход миний гар, хөхийг барихаар нь би гарыг нь авч шидээд, “чи чинь одоо яагаад байгаа юм бэ” гээд машинаа унтрааж, түлхүүрээ аваад ерөөсөө бууж бие заслаа” гэж хэлээд машины ард бие засчихаад цаашаа зугтаах санаатай хашаа дагаад алхаад явж байсан.

Тэгтэл нөгөө залуу намайг харангуутаа араас бууж ирээд миний куртикний малгайнаас татаж машины хойд талын суудалд суулгаснаа миний өмдийг тайлж, бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд бэлгийн харилцаанд орж, миний дотор болон гуя хэсэгт дур тавьсан. Бэлгэвч хэрэглээгүй. Бид хоёр үнсэлцээгүй, өөрөө намайг хүчээр үнсээд байсан. Би дурандаа үнсэлцсэн асуудал байхгүй. Л.Н намайг цохиж зодоогүй, харин цээжинд тохойгоороо маш хүчтэй дарчихаар нь хөдлөх байтугай дуу ч гарахгүй байсан. Би эсэргүүцээд зөндөө ноцолдсон боловч дийлээгүй. Наранбаатар нь надад 7.500.000 төгрөг өгсөн бөгөөд хохирол төлөх тал дээр ар гэрийнх нь ирж уулзаж байсан болохоор одоо надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 20х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Нарантуяагийн гэрчээр өгсөн:

“...Би хувиараа 25-19 УНЦ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машинтайгаа таксины үйлчилгээ эрхэлдэг юм. Алтанзулыг одоогоос 20 гаруй жилийн өмнөөс таньж мэднэ, олон жил хөрш зэргэлдээ амьдарсан. Нэг нэгнийхээ гэрээр байнга орж гарч байдаг найзууд байгаа юм. Алтанзул саяхан Приус-30 загварын автомашин лизингээр аваад одоо таксинд явж байгаа. 2019 оны 02 сард хоёулаа таксинд байсан. Шөнө орой цагаар таксинд явахдаа бие биетэйгээ байнга холбоо бариад “хаана явж байна, хэнтэй явж байна, хаашаа явж байна” гэж яриад явдаг. Тэгтэл “3 залуу авлаа, замдаа хоёрыг нь буулгаад нэгийг нь Шувуун фабрик руу хүргэж өгөхөөр явж байна” гэхээр нь “яасан зайтай газар руу явж байгаа юм бэ, болгоомжтой яваарай” гээд утсаа салгасан. Эргээд залгаад “наадах чинь ямархуу хүн байна” гэхэд “манай Яармагт “Таван-Эрдэнэ” гээд дэлгүүр ажиллуулж байсан гэнэ, гайгүй хүн юм шиг байна” гэж хэлсэн.

Тэгэхэд нөгөө хамт явж байсан хүн Алтанзулаас миний утасны дугаарыг авсан юм шиг байна лээ, над руу залгаад “өө бид хоёр хамт явж байна, чи хүрээд ирэхгүй юм уу, буцах таксины мөнгийг чинь өгье” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, чи зүгээр манай найзын мөнгө төгрөгийг аятайхан шиг өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд гэртээ орохоос өмнө Алтанзул руу залгахад утсаа авахгүй байсанаа нэг аваад “цагдаа дуудаарай” гээд утсаа салгасан.

Би “яасан бэ” гэж асуух хооронд л утсаа салгасан. Эргээд залгахад утас нь холбогдохгүй байсан. “Нараа цагдаа дуудаарай” гээд их айсан, хоолой нь чичирсэн байдалтай ярьсан. Уг нь бол Алтанзул тогтуун тайван хоолойтой хүн байгаа юм, хүнтэй яаж хэрхэн харьцахаа их сайн мэддэг. Нөхөр нь одоогоос 3 жилийн өмнө харвалт өгөөд нас барсан. Тэр хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Алтанзул өнгөрсөн жил нэг залуутай танилцаад хамт амьдарч байсан, хоорондоо суух гэж байгаа гэж ярьж байсан боловч арай суугаагүй юм шиг байна лээ. Архи, дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Дөлгөөний гэрчээр өгсөн:

“...Алтанзул нь манай ээж байгаа юм. Би эхнэр, хүүхдийн хамт, харин ээж манай 2 дүүгийн хамт амьдардаг. Манай аав одоогоос 4 жилийн өмнө нас барсан. Манай ээж 2018 оны 6 сард манай найз Мөнхбатаас Тоёота Приус-30 загварын автомашиныг 17.0 сая төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Одоо сар болгон 600.000 төгрөгийн лизинг төлдөг бөгөөд өөрийнхөө цаг заваа зохицуулаад таксинд явдаг. Өдрийн цагаар хүн багатай, түгжрэл ихтэй гээд бага явдаг.

2019 оны 02 сард яг өдрийг нь санахгүй байна, би ажил дээр гараатай байхад үүрээр 05 цагийн үед нэг танихгүй дугаараас залгаад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна, танай ээж хүнд хүчирхийлүүлсэн байна, та ирээд уулзах уу” гэхээр нь гайхаад “юу яриад байгаа юм бэ, тодорхой ярьдаа” гэхэд “танай ээж хүнд хүчиндүүлсэн байна” гэхээр нь шууд Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ээж уйлаад шатнаас буугаад ирж байсан. Би “юу болсон” талаар нь асуухад “наад нэг муухай юм ээжийг чинь ингэчихлээ” гээд уйлаад байхаар нь миний уур хүрсэн. Мөн гаднаас орж ирэхдээ бухимдалтай байсан болохоор үүдэнд сууж байсан хүнийг гараараа цохих гэсэн боловч хүрээгүй, газарт байсан жижиг дугуй ширээг аваад шидэхэд оноогүй. Би өшиглөхөд хөл толгой руу нь хүрсэн, гэхдээ хальт хүрсэн болохоор ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Цагдаа нар намайг хүчээр гавлаад тайвшруулсан.

Дараа нь ээжээс хэргийн талаар асуухад “3 танихгүй залуу такси бариад, замдаа 2 залуу нь буугаад нэг нь цаашаа Шувуун фабрик руу явна гэхээр нь явж байх замдаа ийшээ эргэ гэсээр харанхуй газарт эргүүлээд хүчиндсэн” гэж хэлсэн. Надаас санаа зовоод хамаагүй ярихгүй байгаа юм. Манай ээж тухайн үед архи уугаагүй байсан. Манай ээж Яармагийн эцсээс урагшаа Панда хоолны газрын хойд талд байршилтай солонгос комиссын бараа зардаг байсан. Харин Наранбаатар гэх залуу танд юм ажиллуулж байсныг мэдэхгүй, харж байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Энхбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 02 сард багын найз Баагий хочтой Батболд, мөн Наранбаатар нартай уулзаад гадуур архи уусан. Наранбаатар ирэхээс өмнө Батболд бид хоёр 2 шил архи уусан  бөгөөд Наранбаатар ирсэний дараа дахин 1 шил архи хувааж уусан. Хэдэн литрийн савалгаатай, ямар нэртэй архи байсаныг би одоо санахгүй байна. Нилээд оройтоод гэртээ харих гээд 120 мянгатын Петровисын шатахуун түгээх станцаас Тоёота Приус-30 загварын машинд суусан. Жолооч нь надаас ганц хоёр насаар эгч юм шиг харагдаад байсан. Эгчид явах газраа хэлээд хөдөлсөн. Үнэнийг хэлэхэд тэр эмэгтэй бол нилээн яриа хөөрөөтэй байсан, хөхрөөд инээгээд л байсан. Би жолоочийн яг ар талын суудалд суусан, тэгэхэд над руу бүүр эргэж харчихсан суудалныхаа дэрийг дэрлээд сууж байсан. Би нилээн согтуу байсан болохоор юм ярьсан эсэхээ санахгүй байна. Наранбаатар анхнаасаа урд талын суудалд сууж байсан бөгөөд түүнтэй юм яриад хөхрөөд инээд алдаад яваад байсан.

Би замдаа Нарны хороололд түрүүлээд бууж, Батболд, Наранбаатар хоёр цаашаа явсан. Маргааш өглөө нь Батболдтой ярихад надаас салж яваад гэртээ үлдээд, Наранбаатар нөгөө эмэгтэйтэй цаашаа гэр рүүгээ явсан” гэж хэлсэн. Тэгсэнээ өдөр нь Наранбаатар залгаад “цагдаа дээр байна” гэсэн юм. Таксины жолооч эмэгтэйг би танихгүй, харин Наранбаатар таних эсэхийг нь тухайн үед асуугаагүй, өөрөө ч юм хэлээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Наранбаатартай сүрхий юм яриад хөхрөөд инээгээд яваад байсныг санаж байна. Наранбаатараас хэргийн талаар асуухад “уг нь хүчиндээгүй, хоёулаа хамт арын суудалд суусан, хүч хэрэглэсэн асуудал огт болоогүй, бэлгийн харилцаанд орж дуусмагц, гэнэт орилоод цагдаа энэ тэр болоод явчихаар нь гайхаж цагдаа ирэн иртэл нь хамт байсан, яваагүй, хэрэв хүчиндсэн бол би тэндээс зугтаана биз дээ” гээд ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Баасандоржийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс эргүүлийн цагдаагаар ажилладаг. Би эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Сэргэлэнгийн хамт 2019 оны 02 сарын 23-ны өдөр Эрхэс-113 авто эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүрээр 05 цагийн үед “Приус машин дотор хүн агсам тавиад байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирэхээр нь дуудлага өгсөн утас руу залгаад тодруулж асуухад найз нь гэх эмэгтэй байсан.

Тэгээд “манай найз Шувуун фабрик руу хүн хүргэж өгөхөөр таксинд явсан, гэтэл нөгөө хүн нь агсам тавиад явуулахгүй хоргоогоод байх шиг байна, би өөр газарт байна” гэхээр нь таксинд явж байгаа эмэгтэйгийн утас руу залгахад дуудлага тасалж байгаад “холбогдох боломжгүй” болчихсон. Бид хоёр Приус-30 машинтай хүнийг хайгаад явж байтал засмал зам дээр саарал өнгөтэй улсын дугаарыг нь санахгүй байна, Приус-30 маркийн автомашин зөөлөн явж байсан бөгөөд дөхөөд очиход өөрөө зогссон.

Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд урьд талын суудал дээр нэг эрэгтэй хүн сууж байсан. Юу болсон талаар асуухад машин жолоодож явсан Алтанзул гэх эмэгтэй нилээн айж сандарсан байдалтай “энэ залуу намайг хүчиндчихлээ, уг нь таксинд явсан юм” гэж хэлсэн. Салгалаад машинаа ч барьж чадахгүй байхаар нь би машиныг нь бариад Цагдаагийн хэлтэст ирсэн. Нөгөө залуу нь халамцуу, “би хүчиндээгүй” гэж хэлсэн.

Өөр юм хэлээгүй. Хэлтэс дээр авчирч жижүүрийн мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Хохирогч эмэгтэй өөр юм яриагүй, гаднаас нь харахад уйлсан байдал анзаарагдаагүй ч гэсэн нилээн айж сандарсан байсан нь илт мэдэгдэж байсан юм. Хувцас хунар нь гаднаас харахад зүгээр байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2725 тоот актын:

1-5. П.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй.

6. П.Аын цусанд спиртийн зүйл илрээгүй.

7. Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн.

8. Бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.

9. 4-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 44х/,

 

7. ШШҮХ-ийн крималистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 3 сарын 04-ний өдрийн 1229 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн дотоожнуудад гэмтэл гарсан байна.

- Саарал оруулгатай улаан хүрэн дотоожинд гарсан 20мм, хар хөх торон оруулгатай хар хөх дотоожинд гарсан 20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Саарал оруулгатай улаан хүрэн дотоожинд гарсан 5мм, 40мм, 30 мм, 20мм, 17мм, хар хөх торон оруулгатай хар хөх дотоожинд гарсан 19мм, 30х8мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 47-48х, 49-50х/,

 

8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 3 сарын 22-ны өдрийн 1494 тоот актын:

1. Шинжилгээнд хөх өнгийн эмэгтэй хүүний дотоожны салтаа хэсэгт байх цайвар толбо, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожны урд хэсэгт байх цайвар толбонд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

2. Хөх өнгийн эмэгтэй хүний дотоож, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожинд цус илрээгүй.

3. Хөх өнгийн эмэгтэй хүний дотоож, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожинд илэрсэн эс эр бэлгийн эс, үрийн шингэн нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс, үрийн шингэн байна...” гэсэн дүгнэлт, хавсралт /хэргийн 52-53х, 54-50х/,

9. ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 05 сарын 01-ны өдрийн 2592 дугаартай шинжээийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1584 дугаартай П.А гэж хаягласан арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэн ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүнийх байна.

2. №1584 дугаартай П.А гэж хаягласан арчдас, хөх өнгийн эмэгтэй хүний дотоожинд илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэн нь ДНХ-ийн тогтоцоороо Л.Нын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” ДНХ-ийн шинжээч Б.Гантуяа гэсэн дүгнэлт, /прокуророос шүүх хуралдаанд гаргасан хэргийн 116-117х/,  

 

10. Шүүгдэгч Л.Наас хохирогч П.Ад хохирол, сэтгэл санааны нөхөн төлбөрт 

- 2019 оны 03 сарын 06-ны өдөр1.000.000 төгрөг,

- 2019 оны 03 срын 17-ны өдөр 4.000.000 төгрөг,

- 2019 оны 04 сарын 16-ний өдөр 2.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтууд /хэргийн 64-66х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Нын яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Эхнэр маань одоо Хүннү Молл худалдааны төвд хүүхдийн тоглоомын тасагт кассчингаар ажилладаг. Том хүү бол манай эхнэрийн дагавар хүү бөгөөд одоо 19 настай. Бага хүү одоо 8 настай, 2 дугаар ангийн сурагч. Бага хүү маань эхнэр бид хоёр сууснаас хойш бид хоёрын дундаас гарсан.

...2019 оны 02 сарын 22-ны өдөр намайг гэртээ байх үед миний багын найз Энхбаяр, Батболд нар “машин эвдэрчихлээ янзлаад өгөөч” гээд утсаар залгасан.

Батболдын гараашинд портер машины помпыг нь сольж янзалсан. Гарааш нь нийтийн нэршлээр 19 дүгээр хорооллын орчим буюу Нарны гүүрний баруун талд байдаг юм. Тэнд байхдаа бид 0.5 литрийн савалгаатай, нэрийг нь санахгүй байна 1 шил архи хувааж уусан. Юмаа янзалж дуусаад нэг газар сууя гэж ярилцаад 120 мянгатын Пийс бридж буудлын бааранд ирэхэд хаачихсан гээд оруулахгүй байхаар нь гэртээ харихаар тэр баарны үүдэнд зогсож байсан саарал өнгөтэй Тоёота Приус-30 загварын машинтай жолоочид “явах уу” гэхэд нэг эмэгтэй жолооч байсан бөгөөд явна гэсэн.

Манай хоёр найз хойд талын суудалд, би урд талын суудалд суусан. Хөдлөөд явж байхад жолооч эмэгтэй нэг л танил харагдаад байхаар нь “чи чинь юу билээ, хаанахых билээ” гээд ярилцаад явж байхад одоогоос 2 жилийн өмнө Яармагт надтай зэрэгцээд дэлгүүр ажиллуулж байсан эмэгтэй мөн байсан. Тухайн үед би “Таван Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан бөгөөд тэр талаар ярихад “өө тэр залуу мөн байна шүү дээ” гэсэн.

Дэлгүүр ажиллуулж байх үед бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн харилцаа байгаагүй, хамт архи, дарс ууж байсан удаа байхгүй бөгөөд хааяа нэгнийхээ дэлгүүрээр ороод ойр зуурын ахуйн шинжтэй юм асуух төдий харилцаатай байсан. Таксины жолооч эмэгтэй комиссын барааны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэгээд замдаа манай хоёр найз гэр гэртээ буугаад би цаашаа явсан. Замдаа жолооч эмэгтэй бид хоёр юм яриад явж байхад түүн рүү найз нь гэх нэг эмэгтэй дахин дахин залгаад байхаар нь би утсыг нь аваад “хүрээд ирээч, бид хоёр энд жаахан юм яриад явж байна” гэхэд “чи тэгээд дайлж чадах юм уу” гэх зэргийн л юм асуугаад байсан. Өөр ямар нэгэн юм яриагүй. Манай гэрийн тэнд дөхөөд ирэхээр нь эргүүлээд яг гэрийнхээ үүдэнд буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 3 тоотын гадаа ирж зогссон.

Тооцоо 35.000 төгрөг гарсан гэхээр нь “надад бэлэн мөнгө байхгүй, данс руу чинь шилжүүлье, дансаа өгчих” гэхэд “данс байхгүй” гэж хэлсэн. Би уг нь анхнаасаа “бэлэн мөнгө байхгүй, шилжүүлнэ” гэдгээ хэлээд явж байсан юм. Тэгээд “би данс руу чинь шилжүүлье, ямар нэг нэгнийгээ танихгүй хүмүүс биш” гэж хэлээд буух гэтэл жолооч эмэгтэй “чи ингээд буух гэж байгаа юм уу” гэхээр нь эргээд хартал “миний хүзүү жаахан хөшөөд байна, дараад өгөөч” гэж хэлэхээр нь хүзүүг нь барьсан. Тэгээд үнсэлцсэн. Тэгж байгаад хоёулаа ерөөсөө эндээс холдъё гээд манай хашааны үүднээс жаахан холдож очоод нэг газарт зогсоод “ард сууя” гээд машинаас буугаад арын суудал дээр суугаад үнсэлцэж, би хөх, бөгсийг нь барьж байгаад өмдийг нь тайлсан. Тайлж байх үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйл болоогүй.

Өөрөө л намайг өдөж эхэлсэн, тэгсэнээс би явчих байсан. Тэгээд бэлгэвчгүй харилцаанд ороод 2-3 минутын дараа дур тавьсан. Би үрийн шингэнээ дотуур нь тавиагүй, бэлэг эрхтэнээ гаргаж ирээд түүний бэлэг эрхтэн орчим тавьсан. Нэг л удаа бэлгийн харилцаанд ороод дуусахад “чи тавьсан уу” гэхээр нь “тавьсан” гэж хэлтэл гэнэт утсаа гаргаж ирээд өмнө нь яриад яваад байсан хүүхэн рүү залгаад “цагдаа дуудаарай, намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би “чи одоо юу яриад байгаа юм бэ, зүв зүгээр секс хийсэн биз дээ, чи үнэхээр намайг хүчиндсэн гэж бодож байгаа бол хоёулаа хамт очъё” гэсэн.

Тэр эмэгтэй найз хүүхэнтэйгээ утсаар ярьж дуусаад өөрөө утсаа унтраачихсан. Хоёулаа маргалдаад машинтай нь зам дээр гараад явж байтал цагдаа ирээд намайг машиндаа суулгаад аваад явсан. Би хүч хэрэглэсэн бол тэр эмэгтэйгийн биед ядаж бэртэл, гэмтэл учирна биз дээ, хүчиндүүлж байгаа хүн юу гэж зүгээр байж байхав. Ядаж хүчиндсэн бол зугтаана шүү дээ, би үнэнийг л хэлсэн. Тэр эмэгтэй надаас баахан мөнгө нэхээд явж байгаа, одоогийн байдлаар 5.0 сая төгрөг өгсөн. Дахиад нэмээд 5.0 сая төгрөг авна гэсэн, би бүүр сүүлдээ аргаа ядаад “ядаж гомдолгүй гээд үнэнээ хэлчихээч” гэж хэлсэн. Болохгүй бол би нэхээд байгаа мөнгийг нь өгнө гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 55х/, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 56х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 сарын 03-ны өдрийн 199 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 82х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 9 сарын 02-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 83-84х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 85-86х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 6 сарын 10-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 87-88х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 10-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар /хэргийн 89-91х/, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 4 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 72-73х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 71х, 76х, 79х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт иргэн П.Аыг 61-21 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судласан: 

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07х, 11-16х/,

- хохирогч П.Аын: “...Би 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө өөрийнхөө 61-21 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын машинтайгаа таксины үйлчилгээнд явж байсан. 120 мянгатын Ник Петровис шатахуун түгээх станцын дэргэд байдаг баарын үүдэнд зогсож байхад 40 орчим насны 3 залуу миний машинд ирээд суухаар нь хөдлөөд нэг нь Нарны хороололд бууж, нөгөө нэг нь Нарны гүүрний баруун талын хотхонд буусан юм.

Надтай үлдсэн, машины урд талын суудалд сууж явсан залуу шувуун фабрик орно, мөнгөө тохироогүй болохоор шууд километрээр нь тооцоогоо хийнэ гээд явж байх замдаа надад “өөрийг чинь нэг харсан юм байна, хаана харлаа” гээд байхаар нь “манайх Яармагт байдаг” гэхэд “тийм үү, би тэнд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, өө нээрээ би таныг одоо танилаа, та чинь тэр үед комиссын бараа зардаг дэлгүүр ажиллуулж байсан биз дээ” гэхээр нь “тиймээ, би тухайн үед ажиллуулж байсан” гэж хэлсэн. Гэхдээ би тэр залууг таниагүй.

Ямар нэртэй архи байсныг мэдэхгүй, тэр залуу халааснаасаа архи гаргаж ирээд надад хийгээд өгөхөөр нь “би уудаггүй” гэхэд миний кофе уудаг аягаар 3 удаа хийж ууснаа адуу мал яриад яваад байсан. Тэгж байгаад “одоо ийшээ эргэ” гэж эргүүлээд саарал өнгийн блокон хашаатай ногоон хаалгатай айлын гадна үүдэнд ирээд зогсоход миний гар, хөхийг барихаар нь би гарыг нь авч шидээд, “чи чинь одоо яагаад байгаа юм бэ” гээд машинаа унтрааж, түлхүүрээ аваад ерөөсөө бууж бие заслаа” гэж хэлээд машины ард бие засчихаад цаашаа зугтаах санаатай хашаа дагаад алхаад явж байсан.

Тэгтэл нөгөө залуу намайг харангуутаа араас бууж ирээд миний куртикний малгайнаас татаж машины хойд талын суудалд суулгаснаа миний өмдийг тайлж, бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд бэлгийн харилцаанд орж, миний дотор болон гуя хэсэгт дур тавьсан. Бэлгэвч хэрэглээгүй. Бид хоёр үнсэлцээгүй, өөрөө намайг хүчээр үнсээд байсан. Би дурандаа үнсэлцсэн асуудал байхгүй. Л.Н намайг цохиж зодоогүй, харин цээжинд тохойгоороо маш хүчтэй дарчихаар нь хөдлөх байтугай дуу ч гарахгүй байсан. Би эсэргүүцээд зөндөө ноцолдсон боловч дийлээгүй. Наранбаатар нь надад 7.500.000 төгрөг өгсөн бөгөөд хохирол төлөх тал дээр ар гэрийнх нь ирж уулзаж байсан болохоор одоо надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 20х/,

- гэрч Э.Дөлгөөний: “...Алтанзул нь манай ээж байгаа юм. ...Манай ээж 2018 оны 6 сард манай найз Мөнхбатаас Тоёота Приус-30 загварын автомашиныг 17.0 сая төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Одоо сар болгон 600.000 төгрөгийн лизинг төлдөг бөгөөд өөрийнхөө цаг заваа зохицуулаад таксинд явдаг. Өдрийн цагаар хүн багатай, түгжрэл ихтэй гээд бага явдаг. 2019 оны 02 сард яг өдрийг нь санахгүй байна, би ажил дээр гараатай байхад үүрээр 05 цагийн үед нэг танихгүй дугаараас залгаад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна, танай ээж хүнд хүчирхийлүүлсэн байна, та ирээд уулзах уу” гэхээр нь гайхаад “юу яриад байгаа юм бэ, тодорхой ярьдаа” гэхэд “танай ээж хүнд хүчиндүүлсэн байна” гэхээр нь шууд Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ээж уйлаад шатнаас буугаад ирж байсан. Би “юу болсон” талаар нь асуухад “наад нэг муухай юм ээжийг чинь ингэчихлээ” гээд уйлаад байхаар нь миний уур хүрсэн.

... Дараа нь ээжээс хэргийн талаар асуухад “3 танихгүй залуу такси бариад, замдаа 2 залуу нь буугаад нэг нь цаашаа Шувуун фабрик руу явна гэхээр нь явж байх замдаа ийшээ эргэ гэсээр харанхуй газарт эргүүлээд хүчиндсэн” гэж хэлсэн. Надаас санаа зовоод хамаагүй ярихгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

- гэрч Л.Нарантуяагийн: “...Алтанзулыг одоогоос 20 гаруй жилийн өмнөөс таньж мэднэ, олон жил хөрш зэргэлдээ амьдарсан. Алтанзул саяхан Приус-30 загварын автомашин лизингээр аваад одоо таксинд явж байгаа. 2019 оны 02 сард хоёулаа таксинд байсан. Шөнө орой цагаар таксинд явахдаа бие биетэйгээ байнга холбоо бариад “хана явж байна, хэнтэй явж байна, хаашаа явж байна” гэж яриад явдаг. Тэгтэл “3 залуу авлаа, замдаа хоёрыг нь буулгаад нэгийг нь Шувуун фабрик руу хүргэж өгөхөөр явж байна” гэхээр нь “яасан зайтай газар руу явж байгаа юм бэ, болгоомжтой яваарай” гээд утсаа салгасан. Эргээд залгаад “наадах чинь ямархуу хүн байна” гэхэд “манай Яармагт “Таван-Эрдэнэ” гээд дэлгүүр ажиллуулж байсан гэнэ, гайгүй хүн юм шиг байна” гэж хэлсэн.

Тэгэхэд нөгөө хамт явж байсан хүн Алтанзулаас миний утасны дугаарыг авсан юм шиг байна лээ, над руу залгаад “өө бид хоёр хамт явж байна, чи хүрээд ирэхгүй юм уу, буцах таксины мөнгийг чинь өгье” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, чи зүгээр манай найзын мөнгө төгрөгийг аятайхан шиг өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд гэртээ орохоос өмнө Алтанзул руу залгахад утсаа авахгүй байснаа нэг аваад “цагдаа дуудаарай” гээд утсаа салгасан.

Би “яасан бэ” гэж асуух хооронд л утсаа салгасан. Эргээд залгахад утас нь холбогдохгүй байсан. “Нараа цагдаа дуудаарай” гээд их айсан, хоолой нь чичирсэн байдалтай ярьсан. Уг нь бол Алтанзул тогтуун тайван хоолойтой хүн байгаа юм, хүнтэй яаж хэрхэн харьцахаа их сайн мэддэг. Нөхөр нь одоогоос 3 жилийн өмнө харвалт өгөөд нас барсан. ...Архи, дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/ болон

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний: “...П.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй., П.Аын цусанд спиртийн зүйл илрээгүй, үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна, 4-р бүлгийн цустай байна...” гэсэн 2725 тоот дүгнэлт /хэргийн 44х/,

- ШШҮХ-ийн крималистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 3 сарын 04-ний өдрийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн дотоожнуудад гэмтэл гарсан байна.

- Саарал оруулгатай улаан хүрэн дотоожинд гарсан 20мм, хар хөх торон оруулгатай хар хөх дотоожинд гарсан 20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Саарал оруулгатай улаан хүрэн дотоожинд гарсан 5мм, 40мм, 30 мм, 20мм, 17мм, хар хөх торон оруулгатай хар хөх дотоожинд гарсан 19мм, 30х8мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэсэн 1229 тоот дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 47-48х, 49-50х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 3 сарын 22-ны өдрийн:

1. Шинжилгээнд хөх өнгийн эмэгтэй хүүний дотоожны салтаа хэсэгт байх цайвар толбо, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожны урд хэсэгт байх цайвар толбонд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

2. Хөх өнгийн эмэгтэй хүний дотоож, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожинд цус илрээгүй.

3. Хөх өнгийн эмэгтэй хүний дотоож, саарал оруулгатай хүрэн улаан өнгийн эрэгтэй дотоожинд илэрсэн эс эр бэлгийн эс, үрийн шингэн нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс, үрийн шингэн байна...” гэсэн 1494 тоот дүгнэлт, хавсралт /хэргийн 52-53х, 54-50х/,

- ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 05 сарын 01-ны өдрийн 2592 дугаартай шинжээийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1584 дугаартай П.А гэж хаягласан арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэн ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүнийх байна.

2. №1584 дугаартай П.А гэж хаягласан арчдас, хөх өнгийн эмэгтэй хүний дотоожинд илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэн нь ДНХ-ийн тогтоцоороо Л.Нын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” ДНХ-ийн шинжээч Б.Гантуяа гэсэн дүгнэлт, /прокуророос шүүх хуралдаанд гаргасан хэргийн 116-117х/,  гэрч Г.Энхбаярын /хэргийн 31х/ мэдүүлэг, шүүгдэгч Л.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт иргэн П.Аыг 61-21 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэл нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий тул Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн хохирогч П.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрт 7.500.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай /хавтаст хэргийн 60х, 64-66х/ хүсэлтээ бичгээр гаргасан баримттай тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Л.Н нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67х/, шүүхийн шийтгэх тогтоол, баримтууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд /хэргийн 82х, 83-88х, 89-91х/, 71-73х, 76х, 79х/ тус тус авагдсан ба шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал: “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч П.А нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.А нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Л-ын Ныг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Л.Нт мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Л.Нт Эүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Н нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Л.Н цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.А нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

   6. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

   7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД