| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0647/Э |
| Дугаар | 655 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 655
2019 08 23 2019/ШЦТ/655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Э.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тариачин овгийн Э.Д д холбогдох эрүүгийн 1911019960846 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тариачин овгийн Э.Д, 1996 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Траст Сервис” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай гэх боловч одоогоор Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50-07 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЙ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Днь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” төв дотор “тоглоомд булхайцлаа” гэх шалтгааны улмаас иргэн Э.Гтай маргалдан, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Днь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тоглож байхад Э.Д намайг үсрэх юман дээр үсэрсэнгүй, Ганбаяр үсэрсэн гэхээр нь юун сүртэй юм бэ гэтэл өөдөөс хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь чамаар дуугаа хориулдаг хэн юм бэ гээд хоорондоо хэсэг маргалдсан. Тэгтэл өөдөөс ална шүү гээд байхаар нь чаддаг юм бол алчих гэтэл хажууд сууж байснаа гэнэт үүрч цүнхээ тайлж байгаад хажуугаас нүдэн тус газар цохичихоор нь гараараа нүүрээ хаатал учир зүггүй толгой тархи руу гараа атгаж байгаад цохиод байсан. Би өөрийгөө хамгаалах гээд 2 гараараа нүүр, толгойгоо халхалсан чинь дээрээс хэд хэд цохиж байгаад больчихоор нь дээшээ бостол толгойны баруун булан духны дээд хэсгээс цус гараад эхэлсэн. ...миний биед учирсан баруун зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтлийг Э.Д учруулсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/
Гэрч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Д цүнхээ тайлснаа чи эхэлж намайг өшиглөсөн шүү гээд Ганбаярын эхлээд нүүр лүү нэг удаа цохиход Ганбаяр нүүрээ дараад доошоо харсан чинь дахиад толгой руу нь 2 удаа гараа атгаж байгаад үргэлжлүүлээд цохихоор нь бид нар хажуугаас нь боль гээд хориглосон. ...Э.Д тоглоомоос болоод Ганбаярыг цохих болсон. Э.Д жаахан түргэн ууртай, урьд нь зөндөө л тоглож байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гарч байгаагүй. ...Ганбаярын толгойноос нь цус гарсан. Өөр ил харагдах гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Доржоо тоглоомоос болоод ялихгүй юм дээр Ганбаярыг цохих болсон. ...Э.Д ах Ганбаярын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа, толгой руу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...Ганбаярын толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9091 дүгээр дүгнэлтэд: “...Э.Гын биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 20/,
Шүүгдэгч Э.Днь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн үед Э.Г нь муушиг тогтол байгаад булхайцаад байхаар нь булхайцааж болохгүй, зөндөө л булхайцлаашдээ гэтэл өөдөөс чи дуугай бай, чаддаг юм бол зодчих гээд ширээн доогуур намайг өшиглөөд үгээр өдөөд байсан, тэгээд уур хүрээд түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиход толгойноос нь цус гараад эхэлсэн, тухайн үед би Ганбаяраас уучлалт гуйж түүнийг дагуулж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 30/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоол /хх 48/, шүүгдэгч Э.Д ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/, хохирогч Э.Гын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43/, хохирогч Э.Гын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 24-27/, шүүгдэгч Э.Д ын цалингийн тодорхойлолт /хх 62/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Днь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” төв дотор “тоглоомд булхайцлаа” гэх шалтгааны улмаас иргэн Э.Гтай маргалдан, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Гын “...миний биед учирсан баруун зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтлийг Э.Д учруулсан...” /хх 7-8/, гэрч О.Тэмүүжингийн “...Э.Д тоглоомоос болоод Ганбаярыг цохих болсон. Э.Д жаахан түргэн ууртай, урьд нь зөндөө л тоглож байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гарч байгаагүй. ...Ганбаярын толгойноос нь цус гарсан. Өөр ил харагдах гэмтэл учраагүй...” /хх 16-17/, гэрч Э.Энхбаясахын “...Э.Д ах Ганбаярын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа, толгой руу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...Ганбаярын толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлгүүд /хх 18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9091 дүгээр дүгнэлт /хх 20/, шүүгдэгч Э.Д ын “...түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиход толгойноос нь цус гараад эхэлсэн, тухайн үед би Ганбаяраас уучлалт гуйж түүнийг дагуулж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 30/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Э.Д д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан зэргийг харгалзав.
Хохирогч Э.Г нь “...Э.Д тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд түүнээс дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Э.Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариачин овгийн Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Днь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Днь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН