Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01014

 

                                                                                       *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03502 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/01927 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 831,634,629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,889,039 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тус тус шийдвэрлэжээ. /хх34-41/

3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/01489 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2023/01219 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх42-48, 49/

 

4. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр болон тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/19966 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 102/ГХ2023/02021 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх30-31, 32-33, 50/

 

4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх шүүхийн шийдвэрт заасан барьцаа болох *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхэд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хураан авсан байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй. /хх54-55, 65-66, 67-68/

 

4.2. Банкны төлбөр барагдуулах газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан байна. /хх70, 75-77/ Талуудаас үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/69 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн шинжээч ******* томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

******* ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх78-79, 85/

 

4.3. Х******* ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба уг тайланд *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *******, ын өмчлөх эрх бүхий газрыг нийт 1,236,169,089 төгрөгөөр үнэлжээ. /хх83-107/

 

5. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгөд үнэлгээ явуулсан гэж тайлбарлаж байх боловч бодит байдал дээр уг *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* тоот хаягт байрлах ******* талбай бүхий газар дээр *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай ******* м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс гадна *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, *******, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* талбай бүхий орон сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох 2 объект байжээ. /хх17, 117/

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. гэж тус тус заасан.

 

Газар барьцааны зүйл болж байгаа тохиолдолд газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний объект буюу бүрдэл хэсэг гэж үзнэ. Мөн уг газар дээр байгаа эд зүйл иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект, тусдаа эд юмс гэж үзэх баримт байхгүй байх тул газар дээр байгаа 3 объектыг газартай хамтад нь үнэлүүлээгүйгээс үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байна.

 

Хэдийгээр үнэлгээний тайланд ороогүй 2 үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйл биш боловч газар нь барьцааны зүйл байгаа тохиолдолд уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын бүрдэл хэсэг гэдэг агуулгаар дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлээгүй үлдээсэн нь учир дутагдалтай, үнэлгээ бодитой бус гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 

Иймд ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг дутуу үнэлж үнэлгээг буруу тогтоосон байх тул *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* талбай бүхий *******, ын өмчлөх эрх бүхий газрыг нийт 1,236,169,089 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулав.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *******, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /*******/, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* талбай бүхий *******, ын өмчлөх эрх бүхий газрыг нийт 1,236,169,089 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН