Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 5066

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05066

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянзүрх 3 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Баасангийн Доржванчигт /РД: ЦЖ41070105/  холбогдох

Үйлчилгээний төлбөр 210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Доржванчиг нь 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Доржванчиг нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 140.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.Доржванчигтай байгуулсан дээрхи гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэх төлбөр 140.000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг Б.Доржванчигаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Б.Доржванчигт холбогдуулан 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Доржванчиг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 210.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.

 

           Иймд хариуцагч Б.Доржванчигийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзэв.

 

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 210.000 төгрөгийг хариуцагч Б.Доржванчиг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгөөс 3.475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч Б.Доржванчигаас 3.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийн үлдэх хэсэг буюу 3.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                           Н.САРАНГҮН