Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00492

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00492

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжин 13-265 тоотод оршин суух Харчин овогт М.А /РД: УП 0000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах Х.Б ХХК /РД: 2693321/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : Нэхэмжлэгч М.М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч  хариуцагчийн өмгөөлөгч, гэрч, нарийн бичгийн дарга Г.Н

:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой М.А миний бие Х.Бинд 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Банд анх ажилд орж байсан. 2011 оны 05 дугаар сараас 2015 оны 04 дүгээр cap хүртэл Эдийн засагч, Ахлах эдийн засагчийн албан тушаалууд дээр амжилттай ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх харилцагчийнхаа итгэлийг алдахгүй байх ёстой гэсэн үндэсэн зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 06/565 тоот Хүний нөөцийн стратегийн газрын захирал тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажилаас халсан байна Ажлаас халсан үндэслэл нь ...Найдвартай харилцагч гэсэн мэдээлэл өгч хуурамч материалаар зээл судлуулсан, ажлын байрны давуу талаа ашиглан гуравдагч этгээдтэй хуйвалдан 100 сая төгрөгийн зээл судлан олгож, эдгээр зээлүүд эрсдэж банканд хохирол учруулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж Банканы нэр хүндийн эрсдэлд оруулсан үйлдэлээр Х.Бны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.2, 5.5.3, 5.4.4, 5.4.5, 5.5.2, 5.5.3, зээлийн бодлогын 2.1, 2.2, 2.4, 2.5 ажлын байрны тодорхойлолтын 2.22, 2.25, 2.29, хөдөлмөрийн гэрээний 3.2.5 3.2.8 дах заалтуудыг зөрчиж 5.7.7, 5.7.10, 5.7.12 5.7.13, 5.7.14-д заасан ноцтой зөрчилийг гаргасан гэжээ. М.М.А миний бие ямарч зөрчил гаргаагүй ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж байхад сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсанд гомдолтой байна.

Гол асуудал нь харилцагч зээл авхаар очсон үед анхан шатны баримт хуурамч эсэхийг зээл судалж буй эдийн засагч түүнийг шалгаж буй ахлах эдийн засагч нар шалгаж илрүүлэх ёстой тэдний ажлын хянамгай байдалтай шууд холбоотой юм. Гэтэл эдгээр зөрчилийг бүгдийг нь надад хамааруулан үдэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд намайг зөрчил гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүй тушаал гарган үндэслэлгүйгээр ажлаас халсан Хүний нөөцийн стратегийн газрын захирал Ш.Ганбямба 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/565 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч байгаа учир шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговороо гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч М.М.А намайг Х.Бны Иргэдийн банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтэний ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: Тушаалын үндсэн заалтууд нь үнэнд нийцээгүй байна. Баянмөнхийн хувьд байнга Х.Бтай харилцдаг. Дугуйн бизнес эрхэлж байгаад машины бизнес рүү орсон байдаг. Хуурамчаар материал бүрдүүлж, зээл олгож судлуулсан гэж ор үндсэлэлгүй зүйл ярьж байна. Хариуцагч тал ярьсан зүйлээ баримтаар нотлох үүрэгтэй. Даваасүрэнгээр зуучлуулаад зээл хүссэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хишигдэлгэрийн зээл одоогоор 16.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээл эрсдэлтэй гэдэг нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгө нь банкинд байгаа. Зээлд Алтанбаганын оролцоо байхгүй. Ахлах эдийн засагчаасаа зөвшөөрөл авч зээлийн эдийн засагч судалдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчлүүдийн талаар заасан байгаа. Тушаалд авсан үндэлслэлийн нэг нь ч тогтоогдохгүй байна. Зөрчсөн гэж үзээд байгаа юм бол Хишигдэлгэрийн зээл 2 жил гарангийн хугацаа өнгөрсөн бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Батмөнхийн зээлийн тухайд нэхэмжлэгч зээлийн шийдвэр гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бны Хүний нөөцийн стратегийн газрын захирлын 2016 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 26/565 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. М. Алтанбаганы Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан. М.М.А нь найдвартай харилцагч гэсэн мэдээлэл өгч хуурамч материалаар зээл судлуулсан, ажлын байрны давуу талаа ашиглан гуравдагч этгээдтэй хуйвалдан 100.000.000 төгрөгийн зээл судлан олгож, эдгээр зээлүүд эрсдэж банкинд хохирол учруулсан, Харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж Банкыг нэр хүндийг эрсдэлд оруулсан үйлдэл гдргасан. Энэ нь Х.Бны ёс зүйн дүрэм, Зээлийн бодлого, ажлын байрны тодорхойлолт 2.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчиж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан юм. Алтанбаганы гаргасан зөрчлийг Х.Бны дотоод аудитын газрын шалгалтаар илрүүлсэн бөгөөд гаргасан зөрчил нь тогтоогдсон юм. М.Алтанбаганы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А нь Х.Бтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7-д тусгасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас шууд халахаар зохицуулсан байгаа. Өөрийн удирдлагад байдаг, мөн зээлийн багцыг хянаж байх албан тушаалын эрх мэдлийг ашиглан эдийн засагч Ууганбаяр руу утасдан зээл олгохоор явуулсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5.7.10-д зээл олгохыг шаардсан нь удаа дараа утасдаж шаардсан гэдэг нь харагдаж байна. Бүрдэл дутуу зээл олгосон гэдгээр Ууганбаяр сахилгын шийтгэл авсан. Гэрээний 5.7.13-т ажлын хамт олноо хууран мэхэлсэн гэж заасан. Энэ нь найдвартай сайн зээлдэгч, дугуйн бизнес эрхэлдэг гэж худал мэдээлэл өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 5.7.14-д ёс зүйн дүрэмтэй уялдаж байгаа. Ажилтны ёс зүйн дүрмийн 5.5-д заасан байгаа. Зээлдэх хороог хариуцдаг албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ ашиглан зээл олгохыг судлуулсан байгаа юм. Алтанбагны ажлын байрны тодорхойлолтод зээлдэгч олж өгөх чиг үүрэг байхгүй. Ийм зөрчлийг гаргасан учраас Х.Б цаашид итгэх итгэлгүй болсон гэж үзээд ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-д заасан байгаа. Аудитын тайлан дээр мөн дурьдсан. Эдгээрийг нотлож байгаа баримтууд нь аудитын тайлан, гэрч Ууганбаяр, Дэлгэрбүрэн, Ариунбатын нарын мэдүүлэг, зээлийн байдлын талаар одоогийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Зээлийн хорооны хуралд ордоггүй гэж хариуцалагаас зугтаж байна. Х.Бны тушаал хууль зөрчөөгүй. Ажлаас халагдсан учраас урамшуулал гэж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч М.М.А нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулж Иргэний банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Х.Б ХХК-ийн 2016 05 угаа 2706/565 ын 1 дэх заалтаар Иргэний банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтэн Мын М.А найдвартай харилцагч гэсэн мэдээлэл өгч хуурамч материалаар зээл судлуулсан, ажлын байрны давуу талаа ашиглан гуравлагч этгээдтэй хуйвалдан 100.000.000 төгрөгийн зээл судлан олгож, эдгээр зээлүүд эрсдэж банкинд хохирол учруулсан, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж Банкыг нэр хүндийн эрсдэлд оруулсан үйлдлээр Х.Бны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.2, 5.5.3, 5.4.4, 5.4.5, 5.5.2, 5.5.3, Зээлийн бодлогын 2.1, 2.2, 2.4, 2.5, ажлын байрны тодорхойлолтын 2.22, 2,25, 2.29, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.8, 5.7.7, 5.7.10, 5.7.12, 5.7.13, 5.7.14 д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х.Бны хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7 заалтуудыг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар М.Алтанбаганыг ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 6 дахь тал/

 

Хариуцагч Х.Б ХХК нь нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан, банкинд их хэмжээний хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Х.Б ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Баянзүрх салбарын харъяа Намьяанжү тооцооны төвд хийсэн хэсэгчилсэн аудитын шалгалт хийж, нэхэмжлэгч Т.М.Атай холбоотой дараах зөрчлийг илрүүлж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлсэн /хх-ийн 46 дахь тал/ ба уг аудитын тайланд дурдсан зөрчил нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

а) Нэхэмжлэгч М.М.А нь зээлийн эдийн засагч Х.Ууганбаярт зүй бус шаардлагаар зээлдэгч Н.Батмөнхийн бүрдүүлсэн хуурамч материалаар 50.000.000 төгрөгийн зээл олгосон гэжээ.

 

Гэрч Х.Ууганбаяр зээлийн баримтыг судлахад хуурамч баримт байгаагүй, зээлдэгч Н.Батмөнхийн зээлийн материал зээлийн шаардлага хангаж байсан тул зээлийн хорооны шийдвэрээр зээл олгосон гэх мэдүүлэг, мөн Х.Бны зээлийн бодлогын 2.4-т Салбарын зээлийн хорооны бүрэлдэхүүн: ...салбарын захирал, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн, ахлах эдийн засагч, эдийн засагч нар саналын эрхтэй, зээлийн санал танилцуулж буй ажилтан саналын эрхгүй гэж заасан ба салбарын зээлийн хорооны бүрэлдэхүүнд Иргэний банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтэн Т.М.А нь салбар зээлийн хорооны бүрэлдэхүүнд ордоггүй, зээлийг судлах, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжгүй болох нь гэрчийн мэдүүлэг, Х.Бны зээлийг бодлого /2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр/, талуудын тайлбараар тогтоогдов.

 

Зээлдэгч Н.Батмөнхөд зээлийг олгоход баримтыг судалж, зээл олгох шийдвэр гаргахад ажил үүргийн хуваарийн дагуу оролцоогүй, нэхэмжлэгчийг иргэн Н.Батмөнхөд хурамч баримт бичгийн үндэслэн найдваргүй зээл олгосон гэж аудитын дүгнэлтээр тогтоож, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

б) Нэхэмжлэгч М.М.А нь зээлдэгч Г.Хишигдэлгэрт 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 100.000.000 төгрөгийн зээлийн судалж олгохдоо гуравдагч этгээдтэй хуйвалдаж зээл олгосон. гэх зөрчлүүдийг гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

Хуулиар тогтоосон сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр судалж олгосон зээлийг 21 сарын дараа ноцтой зөрчилд тооцож сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн зээлдэгч Г.Хишигдэлгэрт зээл судалж олгохдоо бусадтай хуйвалдаж, санхүүгийн харилцаанд орсон гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, уг зээл нь 22.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй, 14 хоногийн хугацаа хэтрэлттэй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.10, 5.7.12, 5.7.13, 5.7.14-д заасан ноцтол зөрчлийг нэхэмжлэгч М.М.А нь гаргаагүй байх тул нэхэмжлэгч М.Алтанбаганыг Иргэний банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилжээ.

 

, 2005 5 5- 55 - 7- - պ 뿿, պ 69 69.1- сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1.799.904 /хх-ийн 4 дэх тал/- 2 сар 14 4.688.166 ж .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч М.Алтанбаганын 뿿, .

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. պ 128 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Алтанбанагыг Х.Б ХХК-ийн Иргэний банкны зээлийн газрын Зээлийн багц хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 69.1-т зааснаар тай тэнцэх хэмжээний олговор 4.688.166 Х.Б ХХК-иас , нэхэмжлэгч М.М.Ад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч М.Алтанбаганы Х.Б ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х.Б ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89.961 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР