| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/05341/и |
| Дугаар | 052 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 052
| 2016 оны 6 сарын 13 өдөр | Дугаар 101/ШЗ2016/052 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: “Юнител” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг дугаар хороо Сүхбаатарын талбай 2 Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах улсын бүртгэлийн дугаар 9011155001, РД:5036895/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 11 хороолол 1 байр 251 тоотод оршин суух Гансүхийн Оюун-Эрдэнэд /ЕО87102564/ холбогдох,
1.211.100 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Г.Оюун-Эрдэнэ 2015.03.31 өдөр үйлчилгээ ашиглах гэрээ байгуулан 88079392 дугаарт нь самсунг глакси А5 маркын гар утасыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Гэвч 2015 оны 06 дугаар сараас эхлэн хариуцагч төлбөрөө төлөхүй байх тул үндсэн төлбөр 807.000 төгрөг, алданги 403.700 төгрөг нийт 1.211.100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Миний бие 807.400 төгрөгийг 2016.09.01 өдрийн дотор төлж барагдуулна. Иймд алданги болох 403.700 төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа-Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа алданги 403.700 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэсэн байна. Үндсэн төлбөр болох 807.400 төгрөгийг 2016.09.01 өдрийн дотор төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Г.Оюун-Эрдэнэд холбогдуулан нийт 1.211.100 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас 807.400 төгрөгийг 2016.09.01 өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхбаатар тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.
Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас 807.400 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01 өдөр нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюун-Эрдэнээс 11.964 төгрөг, төрийн сангийн даснаас 11.964 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО