Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00676

 

 

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/01983 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 2,256,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хохирол 1,420,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 2011 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаагаар тооцон 2,256,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохирол 1,420,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

  3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэхдээ 2011 оны 01-04 дүгээр сард 5,740 төгрөг, 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сард 6,740 төгрөг, 2014 оны 05 дугаар сараас 2020 оны 02 дугаар сард 11,660 төгрөг, 2020 оны 03 дугаар сараас 2025 оны 02 дугаар сард 16,660 төгрөгөөр тус тус тооцсон.

Хариуцагч нь дээрх тооцоог үндэслэлгүй, сууц өмчлөгчдийн холбоо дураараа тооцоо гаргадаг гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байх ба сууц өмчлөгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг сууц өмчлөгчдийн холбооноос хэзээ, хэрхэн тогтоосон, нэхэмжлэгч дээрх тооцоог эрх бүхий этгээдийн ямар шийдвэрт үндэслэж гаргасан талаар шүүх тодруулаагүй, уг асуудлаар зохигч мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх ба энэ нөхцөлд давж заалдах шатны шүүхээс маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

4.Үүнээс гадна хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй гэж шүүх дүгнэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбоо нь манай гэр бүлийн амгалан тайван байдлыг 6 жил алдагдуулсан, сууц өмчлөгчдийн холбоо надад холбогдуулан гомдол гаргасны улмаас шийтгэвэр гарч 10 хоног баривчлагдаж хохирсон учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1,412,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласнаас үзвэл үндсэн нэхэмжлэлд тооцогдох агуулгатай байна. Иймээс шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/01983 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 51,051 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА