Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0363

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 42 байр 69 тоотод оршин суух Магсаржав овогт Совинбаярын Тэмүүлэнгийн /ТА96120372/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 24А байр 45 тоотод оршин суух Хүдэр боржигон овогт Баасангийн Ганбямбад /РД:ШГ85091419/ холбогдох,

 

            Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Ганбямбын сөрөг нэхэмжлэлтэй С.Тэмүүлэнд холбогдох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг,

 Хариуцагч Б.Ганбямба,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Тэмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа-2015.06.08 өдөр зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 24а байр 45 тоот хаягт байрлалтай орон сууцаа худалдах, худалдан авахаар гэрээ байгуулан нэр дээрээ шилжүүлэн авсан. Иймд орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Зээлийн гэрээний хугацаанд 2015.10 сард 2.100.000 төгрөг, 500.000 төгрөг бэлнээр, 7.000.000 төгрөгт тооцож автомашин өгсөн ба нийт 11.600.000 төгрөг авсан. 2015.12.10 өдөр нэмэлт гэрээ байгуулсан ба 2016.04.29 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 4 сар  19 хоногийн хүү 8.108.000 төгрөг бөгөөд нийт хүү 13.708.000 төгрөгөөс 11.600.000 төгрөгийг хасч 2.108.000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Үүн дээр үндсэн зээл 37.108.000 төгрөг, алданги 18.554.000 төгрөг нийт 53.554.000 төгрөг төлөх тооцоо гарч байгаа боловч нийт 55.000.000 төгрөгийг өгч авалцахаар тохироход татгалзахгүй. Харин орон сууц худалдан борлуулсаны тэмдэгтийн хураамж болох 800.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан авахыг захирамжид зааж өгнө үү.

Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 22 өдрийн дотор төлбөрийг  төлөхөөр тохирч байгаа, хэрэв төлбөрийг дээрх хугацаанд төлөхгүй тохиолдолд орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар зааж өгнө үү.

Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авч байгаа тул бид дээрх байдлаар эвлэрч байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ татан авч байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.750 төгрөгийг буцаан гаргуулан авна.

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талтай эвлэрч нийт 55.000.000 төгрөгийг 2016.09.22 өдрийн дотор төлөх бөгөөд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 24а байрны 45 тоот байрыг Б.Ганбямбын нэр дээр буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцлоо. Хэрэв төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол уг орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзахгүй болно гэв.

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Тэмүүлэн, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот  орон сууц чөлөөлүүлэх тухай,  Б.Ганбямбын сөрөг нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг С.Тэмүүлэнд холбогдуулж  гаргасан байна.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Нэхэмжлэгч С.Тэмүүлэнд хариуцагч Б.Ганбямба нь 55.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22 өдрийн дотор төлөх, төлбөрийг төлсөн тохиолдолд С.Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот хаягт байрлах орон сууцыг Б.Ганбямбын нэр дээр буцаан шилжүүлэх, хариуцагч Б.Ганбямба эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот хаягт байрлах орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зарж борлуулан үүргийн гүйцэтгэл хангуулах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авч байна.

 С.Тэмүүлэн, Б.Ганбямба нар 2015.06.08 өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан” авах гэрээгээр, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот хаягт байрлах орон сууцыг 40.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон гэрээ хэрэгт авагдсан байна. /х.х. 3 тал/ Энэхүү гэрээний  дагуу С.Тэмүүлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны татварт 800.000 төгрөг төлсөнийг буцаан гаргуулан авна гэсэн хүсэлт гаргасаныг хангах нь зүйтэй байна. Хариуцагч, зээлийн төлбөр болох 55.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөний дараа,талууд орон сууцыг буцаах тул  үл хөдлөх хөрөнгө борлуулсаны төлбөрийг буцаан гаргуулан авах үндэстэй.

Мөн Б.Ганбямба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг буцаан олгох зүйтэй байна.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй  гэж  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123  дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ  нь: 

  1. Хариуцагч Б.Ганбямба нийт 55.000.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Тэмүүлэнд 2016 оны 9 сарын 22 өдөр төлөх, төлбөрийг уг хугацаанд төлсөн тохиолдолд Сүхбаатар 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот хаягт байрлах орон сууцыг /Ү-2203031515/ С.Тэмүүлэн нь Б.Ганбямбын нэр дээр буцаан шилжүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Б.Ганбямба худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг хангасугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд буюу үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар 10 дугаар хороо 24 а байрны 45 тоот хаягт байрлах орон сууцыг /Ү-2203031515/ худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад үүрэг болгосугай.

4. Нэхэмжлэгч С.Тэмүүлэнгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсаны төлбөрт төлсөн 800.000 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Тэмүүлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбямбаас 179.000 төгрөг, Төрийн сангийн холбогдох данснаас 179.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Тэмүүлэнд олгосугай.

6. Б.Ганбямбын сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 357.750 төрийн сангийн холбогдох данснаар гаргуулж хариуцагч Б.Ганбямбад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ганбямба сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.СОЛОНГО