| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/06108/И |
| Дугаар | 210/МА2025/00696 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00696
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/0138******* дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 1998-2000 онд ******* ХХК-ийн *******сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажилласан бөгөөд уг сонинг олон захиалагчтай үндэсний томоохон хэмжээний сонин болгоход хувь нэмрээ оруулсан. Энэ идэвх зүтгэлийг ******* ХХК-аас өндрөөр үнэлж, 1999 онд *******сонины үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойн баярыг тохиолдуулан хамт олны өмнө *******ыг болон сонины ажилчдыг орон сууцаар шагнаж урамшуулсан. *******сонины 1999 оны 233 дугаарт энэ үйл явдлын талаар хэвлэн нийтэлсэн. ******* ХХК-ийн захирал *******нь ******* 38 дугаар байр, ******* дүгээр орц, 7******* тоотод байрлах, 2 өрөө сууцыг 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс *******сонины орлогч эрхлэгч ажилтай *******т эзэмшүүлж, Орон сууцны аж ахуйн газартай гэрээ байгуулахыг зөвшөөрөв гэсэн утгатай 0129 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг олгож, түүнээс хойш ******* тус орон сууцанд өнөөдрийг хүртэл 25 жилийн турш амьдарч, орон сууцны ашиглалтын болон хэрэглээний зардлыг төлж ирсэн.
******* ХХК-ийн захирал **************сонины 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаарт нэр бүхий хүмүүсийг орон сууцаар шагнасан талаар хэлээд байрыг тухайн хүмүүсээс буцаагаад авчих уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа бэлэг л бол бэлэг, тийм зүйл гарахгүй гэсэн утгатай ярилцлага өгч байжээ. Ийнхүү *******ыг орон сууцаар шагнасан боловч ******* ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг өмчлөлд шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд тус компанийг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж хүлээсээр өдийг хүрсэн.
1.2.Гэтэл 202******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-аас байрны хаягаар мэдэгдэл ирүүлж, уг мэдэгдэлд 202******* оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор байрыг суллах, эсвэл 180,000,000 төгрөгөөр худалдан авна уу гэж дурдсан байсан. Чухам яагаад ийм мэдэгдэл ирүүлсэн шалтгааныг ******* ХХК-ийн ерөнхий захирал *******аас асуухад болдог бол энэ орон сууцыг танд шилжүүлээд өгчихмөөр байна, харамсалтай нь таны амьдарч буй орон сууц нь ******* ХХК-ийн бусдад төлөх өр төлбөртэй холбоотойгоор битүүмжлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдаж, дуудлага худалдаанд орохоор болсон талаар хэлсэн.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заасан хуулийн заалт зөрчигдөж, иргэн *******ын шагналаар авсан орон сууцаа эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ******* ХХК-ийн энэхүү үйлдэл нь иргэний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасныг шууд зөрчиж байна. ******* нь агуулгын хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт тус тус тодорхой заасан хэлцлийг ******* ХХК-тай байгуулсны үндсэн дээр орон сууц эзэмших, өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******2 дугаар зүйлийн *******2.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн.
Иймд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* 38 дугаар байр, 7******* тоотод байрлах, 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгч ******* нь *******сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд буюу 1 жил 11 сарын хугацаанд ажилласан.
2.2.*******т 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц аж ахуйн газартай ******* ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулан, тус компанийн барьсан 38 дугаар байрны 7******* тоот орон сууц эзэмших эрхийн бичиг тус компанийн байранд амьдарч байсан бүх хүмүүст олгосон.
******* ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороонд байрлах 28 айлын орон сууцны оршин суугчид нь 1993-2023 оны хооронд 30 жилийн хугацаанд амьдарсан ба ******* ХХК-ийн шаардлагаар орон сууцаа саадгүй чөлөөлөн өгсөн.
Мөн Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар бичил хороолол, ******* дүгээр байрны оршин суугчид нь 1998-2023 оны хооронд 25 жилийн хугацаанд амьдарсан айлууд энэ шаардлагыг биелүүлсэн. Тухайлбал Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, ******* дугаар бичил хороолол, ******* дүгээр байр, *******, 12, 22 тоотод амьдарч байсан айлууд орон сууцаа суллан, актаар хүлээлгэн өгсөн. 22 тоотод амьдарч байсан айл нь төлбөрөө бүрэн төлж, орон сууцаа худалдан аваад байна.
******* ХХК-ийн барьсан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороолол, Дундгол гудамж, ******* дугаар байрны оршин суугчид нь 1999-202******* оны хооронд 26 жилийн хугацаанд амьдарсан ба ******* ХХК-ийн шаардлагаар орон сууцаа саадгүй чөлөөлөн өгсөн болно. Тухайлбал 38 дугаар байрны *******, *******6, 103, 10******* тоотод иргэн *******ын адил амьдарч байсан айлууд бүгд орон сууцаа суллан, актаар хүлээлгэн өгсөн байна. Энэ талаарх баримтыг хавсаргаж өгсөн.
Иргэн ******* нь дээрх хүмүүсийн л адил ******* ХХК-ийн орон сууцанд үнэ төлбөргүй түрээсийн төлбөргүй амьдарч байсан ба зөвхөн ашиглалтынхаа зардлыг төлж ирсэн. ******* ХХК-аас иргэн *******т хандан 2008, 2016 онуудад мэдэгдэл хүргүүлж байсан боловч огт хариу өгч байгаагүй.
2.3.******* ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 7******* тоот орон сууцанд Y-2206020099 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохоор зааснаас үзвэл "*******" ХХК нь уг орон сууцыг барьсан, ашиглалтад оруулсан, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөгч байх тул иргэн *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
*******.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зөвхөн нэг талын зохиомлоор гаргасан баримтыг үндэслэж, Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлүүдэд заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглээд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа ба нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй, анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан гэж үзэж байна.
*******.2.Хариуцагч ******* ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн зохиомол баримтыг чухалчлан үзээд, нэхэмжлэгч ******* нь мэдэгдэл хүлээж аваагүй, энэ талаар огт мэдээгүй байхад анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн *******.6-д: 2008.08.26-ны өдөр ******* ХХК нь иргэн *******т Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авах талаар 2008.09.15-ны өдрийн дотор ирж уулзахыг мэдэгдсэн, мөн үндэслэх хэсгийн *******.9-д: 2016.07.29-ний өдөр ******* ХХК нь иргэн *******т Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авах талаар 2016.08.10-ны өдрийн дотор ирж уулзахыг мэдэгдсэн гэж тус тус огт үндэслэлгүй, бодит нотлох баримтад тулгуурлалгүйгээр хийсвэр, худал дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэн *******ын эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндлөө. Угтаа бол шүүх хариуцагчаас гаргаж өгсөн мэдэгдэл гэх баримт нь үнэн зөв эсэх, бодитой эсэхэд дүгнэлт хийх ёстой боловч нэхэмжлэгч ******* нь тухайн баримтыг хүлээж аваагүй байхад буюу мэдэгдэл гардуулж өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг зурсан эсэх үйл явдлыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй ба үүнийг тодруулалгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй талаарх хуулийн үндсэн зарчмын заалтыг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн түрүүнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар зохицуулсан хуулийн заалтыг үндэслэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тодруулбал *******ын зүгээс тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад 2011 оны 0******* дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан өдрөөс хойш тоолон 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн үед хүсэлт гаргах гэж бэлдэж байсан юм. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан бөгөөд манай нөхцөлд иргэн ******* нь хамгийн анх өөрийнхөө эрх зөрчигдөж байгааг 202******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр "*******" ХХК-аас мэдэгдэл ирүүлснээр буюу 202******* оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор байрыг суллах, эсвэл 180,000,000 төгрөгөөр худалдан авна уу гэх утгатай мэдэгдэл ирснээр орон сууц эзэмших, өмчлөх эрх нь хөндөгдөж байгааг ойлгож мэдсэн.
Өөрөөр хэлбэл ******* нь "*******" ХХК-ийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан гэдгийг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд харин энэ тухай асуудлыг хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгснөөр анх мэдсэн. Анхан шатны шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж, дүгнэж чадаагүйгээс гадна шүүхийн шийдвэрт тайлбар хийгээгүй, ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрт энэ талаарх хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй, тайлбарлаагүй. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д "Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана." гэсэн заалтыг зөрчсөн.
*******.3.Тэгээд ч хуульд заасны дагуу олгогдсон шагналыг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр үгүйсгэх боломжгүй бөгөөд харин ч ******* ХХК нь Иргэний хуулийн *******20 дугаар зүйлд зааснаар амалсан шагналаа өгөх үүрэгтэй билээ. Шагнал нь өөрөө бэлэглэлийн гэрээний нэг төрөл бөгөөд Иргэний хуулийн 23 дугаар бүлэгт хамаарна. Гэтэл анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийсэнгүй. Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлд зааснаар талуудын гаргаж өгсөн баримтыг тал бүрээс нь дүгнээгүйн нэг илрэл нь ******* ХХК-аас иргэн *******т Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авах талаар 2008 болон 2016 онуудад мэдэгдэж байсан гэх зөвхөн нэг талын баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн байгаагаас харагдана. Гэтэл бодит байдал дээр *******д эдгээр баримтыг огт хүргүүлж байгаагүй ба ийм баримтыг хүргүүлэх бодит шаардлага байгаагүй юм. Учир нь ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах ямар ч тохиролцоо хийгдээгүй, энэ талаар баримтгүй, харин ч ******* ХХК нь *******т бэлэглэсэн талаарх шаардлага хангасан баримт байсаар байхад "*******" ХХК нь хууль зөрчиж орон сууцыг үндэслэлгүйгээр шаардаж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа юм.
*******.*******.Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр шийдвэрээ гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1 дүгээр зөвлөмжид "Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно" гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн өгсөн зохиомол баримтыг үнэлж, нэг мөр ойлголт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.
*******.5.Нэхэмжлэгч тал бэлэглэлийн гэрээнээс татгалзах хуульд заасан эрх байхгүй. Анх 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0129 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг өгч бэлэглэж байгаа нь зөвхөн нэг талын хүсэл зориг гом. Мөн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тухайн 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагч ******* ХХК-ийн нэр дээр гарсан боловч үүнээс хойш өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл бодитоор хэрэгжүүлээгүй. Энэ байдлаас харахад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан татгалзах эрхгүй. Харин ч хариуцагчийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлүүлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч тал хэд хэдэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоос харахад хуулийн зүйл заалт дурдаж тойруу байдлаар тайлбарласнаас үзэхэд давж заалдах гомдлын шаардлага нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож, тухайн тогтоогдсон баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн эс зөвшөөрсөн талаар агуулга харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.3 дахь хэсэгт заасан хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байхгүй, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэх байдлаар тайлбарлаж, энэ үндэслэл нь тогтсон үйл баримтаар үгүйсгэсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шүүх хэргийг шийдвэрлэдэг.
5.2.Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 276 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж ойлгосон. Хариуцагчийн татгалзал нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэг буюу эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулсан. Мөн ******* нь ******* ХХК-ийн охин компани болох сонингийн редакцид 2 жилийн хугацаанд ажилласан. Аливаа шагнал урамшуулал бэлэглэхээр үр бүтээлтэй ажиллаж болох ч 2 жилийн хугацаанд ажилласан ажилтныг орон сууцаар шагнах нь логикийн хувьд боломжгүй. ******* ХХК нь магадгүй 5-20 жил ажилласан ажилтанд орон сууцны урамшуулал өгдөг, орон сууц бэлэглэж, шагнадаг. Түүнээс 2 жил ажилласан ажилтанд дээрх байдлаар буюу орон сууц бэлэглэх, орон сууцаар шагнах боломжгүй.
Мөн *******, ******* ХХК-ийн хооронд орон сууц худалдаж авахаар тохиролцсон үйл баримт байхгүй, энэ талаар талууд маргадаггүй. Анх уг орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулах зорилгоор амьдруулж байсан. Энэ утгаар ******* ХХК 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий орон сууц ******* ХХК-ийн өмчлөлд байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээд Иргэний хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.1 дэх хэсэгт буюу шагнал урамшуулалтай холбоотой заалтаар зүйлчлээд хэргийг шийдвэрлэсэн. ******* нь 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл 2025 оныг хүртэл хугацаанд орон сууцанд 26 жил амьдарсан гэж тайлбарласан. Үүнд 26 жил амьдарч байх хугацаанд тухайн орон сууцыг *******т бэлэглэсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан. Шүүх 2011 оноос хойш шаардах эрхийг тодорхойлсон боловч 1999 оноос хойш энэ асуудлын хүрээнд улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад орон сууцны өмчлөгч мөн байсан бол орон сууцтай холбоотой гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 26 жил амьдарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орон сууц нийтийн аж ахуйн газартай байгуулсан эзэмших зөвшөөрлийг өмчлөх эрх гэж тайлбарладаг боловч эзэмшүүлэх, ашиглуулах, бэлэглэх эрх зүйн харилцаа нь өөр, өөр эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, бэлэглэх, шагнах гэсэн ойлголт нь эрх зүйн өөр агуулгыг илэрхийлдэг. Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээ биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй гэрээ байдаг бөгөөд *******т орон сууц бэлэглэсний хариуд ******* ХХК шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад *******ын ажилласан байдлыг үнэлээд шагнасан гэх ойлголт байдаг учраас Иргэний хуулийн 276 дугаар зүйл буюу бэлэглэлийн гэрээ, *******20 дугаар зүйл буюу шагнал урамшууллын зохицуулалтаар ялгаатай.
5.3.Давж заалдах гомдлоос анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаасан үйл баримт харагдахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харахад ******* ХХК-ийн өгсөн мэдэгдлийг үндэслэл болгоогүй ба энэ талаар баримт хэрэгт цугларсан гэх үйл баримтыг дурдсан. Шийдвэрийн үндэслэх хэсэг нь Иргэний хуулийн 75, 76, *******20 дугаар зүйлтэй холбоотой хэсгийг үндэслэсэн. Түүнээс хэрэгт авагдсан ******* ХХК-ийн мэдэгдлийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үйл баримт байхгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 1998-2000 онд ******* ХХК-ийн *******сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж уг сонинг олон захиалагчтай үндэсний томоохон хэмжээний сонин болгоход идэвх зүтгэл гарган хувь нэмрээ оруулсныг үнэлж, ******* ХХК-аас Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоотод байрлах, 55.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар шагнасан гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ компаниас өөрийн өмчлөлийн орон сууцуудыг үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулж байсан олон ажилтны нэг нь нэхэмжлэгч юм, нэхэмжлэгчийг орон сууцаар шагнаагүй, тус компанид 2 жил ажилласан тул орон сууцаар шагнах бодит боломжгүй гэж тайлбарласан.
*******.Нэхэмжлэгч нь 1998-2000 онуудад ******* ХХК-ийн *******сонины редакцид нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Хэрэгт ******* ХХК-ийн 0129 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичиг гэсэн баримт авагдсан. Уг баримтад ******* байр, ******* орц, ******* хаалга, 2 өрөө сууцыг 1999 оны 12 сарын 30-ны өдрөөс *******сонины орлогч эрхлэгч ажилтай *******т эзэмшүүлж, ОСҮААА-тай гэрээ байгуулахыг зөвшөөрөв гэжээ.
Түүнчлэн *******сонины 1999 оны 233 (235) дугаарт *******сонины нэг жилийн ойд зориулсан арга хэмжээ болж, ******* ХХК-ийн ерөнхий захирал ******* тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч *******ыг хоёр өрөө байраар шагнаж байгааг мэдэгдсэн тухай мэдээ нийтлэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь тус орон сууцыг 1999 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах үүргийн харилцаанд хамааруулсан нь буруу. Учир нь хэргийн баримтаар хариуцагч нь шагнал олгохоор амлаж нийтэд зарласан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд тодорхой нэг этгээд буюу нэхэмжлэгчийн нэр заан шагнал амалсан байна.
Ажил олгогч ******* ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшууллыг ажилтан *******т амалсан гэж үзнэ.
Хариуцагч нь компанид 2 жил ажилласан ажилтныг орон сууцаар шагнах бодит боломжгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх баримтуудыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. Харин ч ******* ХХК-ийн захирал *******нь *******сонины 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаарт сэтгүүлчийн Та маш олон хүнд байр бэлэглэсэн байна. Тэд хэрвээ компаниас чинь гарлаа гэхэд байраа буцааж авах уу гэсэн асуултад Бэлэг бол бэлэг гэсэн хариулт бүхий ярилцлага өгч байжээ.
5.******* ХХК нь Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, ****** дүгээр хороолол, Дунд гол гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгджээ.
Хариуцагч нь 202******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Наран ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус байрыг суллах эсвэл 180,000,000 төгрөгөөр худалдан авахыг мэдэгдсэн байна.
6.Нэхэмжлэгч ******* нь цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулалд ажил олгогчоос шилжүүлсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагч ******* ХХК-аас шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) ******* дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар 6 жил бөгөөд уг хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцыг чөлөөлөх эсхүл орон сууцыг худалдан авахыг мэдэгдсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Хариуцагч нь 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн болон 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохоо нотолж чадаагүй, нэхэмжлэгч уг мэдэгдлүүдийг хүлээж аваагүй гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагчийг мэдэгдсэн гэх агуулгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамаарарлтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийг 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргасан мэтээр дүгнэсэн нь мөн нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн өргөдлийг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авсан болох нь тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч ийнхүү өргөдөл бичсэн үйл баримт нь хуульд тодорхойлсон шаардах эрх үүссэн үндэслэлд хамаарахгүй болно.
7.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/0138******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ****** дүгээр хороолол, Дунд гол гудамж ******* дугаар байр, ****** тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,110,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,110,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА