Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2016/00516

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2016/00516

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын В-12 тоотод оршин суух Дарьганга овогт Тгийн Т.А /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 64-5 тоотод байрлах О ХХК /РД: 0000/-д холбогдох

 

8.413.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

:

 

, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Т овогтой Т.А би 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр О ХХК-тай захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ байгуулсан юм. Орон сууц нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 11 дүгээр хороонд Очир хотхонд 78 дугаар байр 10 давхарын 1004 тоот 53.33 м.кв талбайтай байх бөгөөд орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцож, 1 м.кв үнэ 2.050.000 төгрөг буюу нийт 109.326.500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан . Захиалагч гэрээнд дурдсан нөхцөлүүдийг биелүүлж төлбөрөө бэлэн болон банкны зээлээр гүйцэтгэж дуусгасны үндсэн дээр байрандаа 2013 оны 11 дүгээр сард орсон. Байранд орсны дараа байрны талбайн хэмжээ бусад ижил талбайтай байруудтай харьцуулж үзэхэд бага байгаа эргэлзээ төрсөн тул 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Арккад ХХК-тай гэрээ байгуулж , Стандарчлал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэж, баталгаажуулахад манай орон сууцны талбай, тагтны гэрээнд заасан талбайг нэмж тооцсоноор 49.944 м.кв болох нь тоггоогдсон. Улмаар энэ талбайг баталгаажуулах үүднээс үндэсний архивийн газраас тус орон сууцны батлагдсан зураг төсвийг шүүлгэж гаргуулж харахад бүр манай захиалсан орон сууц 49.2 мкв- аар батлагдсан зурагтай байна. Барилга анхнаасаа 49.2 м.кв-аар батлагдсан зургаар барьсан байтал биднийг хууран мэхлэх замаар 53,33 м.кв гэсэн хэмжээ тавьж гэрээ байгуулж, илүү төлбөр төлүүлэн худалдсан О ХХК-иас дараах хохирлоо нэхэмжилж байна. Үүнд: 1Гэрээнд заасан талбайнаас дутсан 3.39 м.кв -ийн үнэ болох 6.949.500 төгрөг, Дээрх төлбөрийг банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээлж төлсөн тул 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд төлсөн хүү 1.389.900 төгрөг, талбай хэмжсэн Арккад ХХК-д төлсөн телбөр 73.800 төгрөг ний 8.413.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хулийн 228-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлэхэд орон сууцны талбайн хэмжээ 3.39 м.кв дутуу байна гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцны талбайн зөрүү талбайн зөрүү үнэ 8.413.200 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. О ХХК нь нэхэмжлэгчтэй 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Захиалгаар зрон сууц бариулах тухай гэрээ байгуулж 78-1004 тоот 53.33 м.кв талбай бүхий орон зууцыг захиалж, гэрээний дагуу төлбөр мөнгийг төлсөн захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ-ний 1.1.2-т ...орон сууцны нийт талбайд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг багтаан тооцох болно... 1.1.3-д ...энэхүү орон сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд (өрөө хоорондын хана хасагдахгүй болно) бүрэн гүйцэтгэлийн дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болно... гэж заасан бөгөөд энэ аргачлалаар тооцон гаргасан талбайн хэмжээ хэвээр байна. Талууд гэрээгээр 1 м.кв-ын талбайн нэгж үнэ тохироогүй, орон сууцны үнийг бүхэлд нь тооцож тохирсон. Учир нь О ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Очир хотхоны орон сууцнуудын дотор ханыг ямар ч байдлаар өөрчлөх боломжтой, өрөөнүүд нь том, даацын хана байхгүй учир талбайн хэмжээг гэрээгээр тохирч, орон сууцны үнийг бүхэлд нь тооцсон болно. Очир хотхоны орон сууц нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын коммисын актаар ашиглалтанд орсон ба нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны эд зүйлийг бүрчлэн хүлээн авч акт үйлдсэн байдаг. Талууд Захиалгаар орон сууц барих тухай гэрээ"-нд заасны дагуу захиалагч бэлэн болсон орон сууцыг худалдан авахдаа ямар нэг доголдол байна гэж үзвэл орон сууцыг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан. Хүлээж авсан, хүлээн авах үедээ ямарваа нэгэн доголдол байгаа талаар мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан тохиолдолд доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдахад хүргэнэ. Иймд Т.Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр бэлэн болсон орон сууцыг худалдаж авсан гэдэг нь харагдаж байна. Худалдах худалдан авах гэрээний дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Талбайн хэмжээг тооцох аргачлалыг гэрээгээр тохиролцсон. Уг барилга ашиглалтанд орсон нь Улсын комисс хүлээн авсан актаар тогтоогдож байгаа. Талууд Худалдах худалдан авах гэрээний хувьд ярьж байгаа учраас орон сууцны доголдолыг шалгаж авах нь нэхэмжлэгчийн үүрэг байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 248.2-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авсан тодорхой үйлдэл хийсэн байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэм хортой холбоотой хуулиудыг дурьдаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Талбайн хэмжилтийг хийлгэсэн талаарх нотлох баримт нь нотлох баримтыг шаардлага бүрэн хангасан баримт биш. Тухайн талбайнаас хэмжсэн хэмжээний үнийг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна. Банкны хүүг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа нь хариуцагч компанид хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан зардал нь хариуцагч компанид хамаарахгүй гэв.

 

ؿ ,

:

 

Нэхэмжлэгч Т.Т.А нь хариуцагч О ХХК-д холбогдуулан орон сууцны м.кв-ын зөрүү /3.39 м.кв/ 6.949.500 төгрөг, 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд төлсөн орон сууцны зээлийн хүү 1.389.900 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсний зардал 73.800 төгрөг, нийт 8.413.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Захиалгаар орон сууц барих тухай гэрээгээр орон сууцны үнийг бүхэлд нь тооцсон, мөн орон сууц худалдан авахдаа доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Захиалгаар орон сууц барих тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Очир хотхоны 78 дугаар байр 10 давхарын 1004 тоот 53.33 м.кв орон сууцыг 109.326.500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, Ү-2205051*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 9 дэх тал/-г авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир-хотхоны барилгыг 2013 оны 9 дүгээр сарын сарын 11-ний өдөр улсын комисс хүлээн авсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-ийн 61-62 дахь тал/-аар тогтоогдож байх ба уг актын 1.7-д ...2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгасан байна гэж дурджээ.

 

Талуудын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн худалдан авсан O хотхоны ** дугаар байр ** давхарын **** тоот 53.33 м.кв орон сууц нь 3.39 м.кв зөрүүтэй буюу 49.944 м.кв болох нь А ХХК-ийн дүгнэлт, О хотхоны барилгы архитектурын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /талууд уг орон сууцны м.кв зөрүүтэй эсэх дээр маргаагүй болно/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Мөн хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд дээрх шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох байна.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т.Аийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгагүй байх тул хуулийн эдгээр зохицуулалт нэхэмжлэлийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэл болохгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3., 254.4.-т зааснаар хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй ба түүнийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Т.Аийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн дээрх заалтад хамаарч байна гэж үзэхээр боловч дээрх зохицуулалтаар түүний шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заажээ.

 

Нэхэмжлэгч Т.Т.А 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч компанийн төлөөлөгчөөс орон сууцыг дагалдах эд зүйлсийн хамт актаар хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т заасан зохицуулалтад нийцжээ. /хх-ийн 40-42 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...байрандаа 2013 оны 11 дүгээр сард орсон. Байранд орсны дараа байрны талбайн хэмжээ бусад ижил м.кв тай байруудтай харьцуулж үзэхэд бага байгаа эргэлзээ төрсөн гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Байрны м.кв бага байгааг байранд орохдоо мэдсэн гэж, талуудын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээний 1.1.3-т Энэхүү орон сууцны ажлын талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд /өрөө хоорондын хана хасагдахгүй болно/ бүрэн гүйцэтгэлийн дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болно гэсэн үйл баримтаас үзвэл орон сууцны талбайн хэмжээг бага болохыг тухайн үед мэдсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 8.413.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

М 115 115.1, 115.2.2, 116, 118

 

:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-т заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 8.413.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 56 56.1, 7 7.1.1- 149.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

С.ЭНХБАЯР