Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Хохирогч Н.И-,

Шүүгдэгч Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-од холбогдох эрүүгийн 1938003080259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Н.

Шүүгдэгч Х.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.И-тай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.И-тай “хаяж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн хацар, духны синусын өмнөд болон арын ханыг хамарсан цагираг хэлбэрийн шугаман хугаралт бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хохирогч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Х.Н- орж ирээд над руу агсарсан. Намайг хаяж явлаа унаа техниктэй байж би унаагүй яах юм бэ” гээд хальт барилцаж аваад цохилцсон. Тэгээд хоёулаа эвлэрсэн. Орж ирээд А-, О- эгч хоёрын хажууд сууж байсан чинь мод барьж авч орж ирээд намайг цохьсон. Б- орж ирээд Х.Н-ыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...И-, Х.Н- хоёр гэрт орж ирээд дахиад зодолдоод унасан. Тэгтэл И- эргэнэг рүү гүйж хутга авах хооронд нь Х.Н- гараад явсан. Бид нар И-гийн барьж авсан хутгыг булааж аваад И-г гэрийн хоймор суулгатал гаднаас Х.Н- орж ирээд хамрыг нь цохисон. Би тэгэхэд юугаар цохисныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би машинаа асаагаад А-гийнд очиход Н.И- зодуулчихсан нүд, амнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.И- тэр олон хүмүүс дунд баян айлын хүү байна гэж бид нарыг дээрэлхэж хэл амаар доромжилж байсан. Хүмүүс боль барь гэж хэлсэн би ч гэсэн болиоч түрүүнээс хойш хэллээ гэхэд босч ирээд намайг цохих гээд байсан. Хүмүүс болиулж байсан. Х.Н- “би чамайг алийн болгон хүлээх ёстой юм бэ” гээд гаднаас нарийн мод барьж орж ирээд Н.И-ыг цохисон. Дахиад цохих гэж байхад нь модыг нь барьж аваад гэрийн хаяа руу хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 315 дугаартай: “1. Н.И-ын биед баруун зүүн талын ухархайн доод, дотор ханын цөмөрсөн, гайморын хөндийн урд хана, хамрын хянга, хамрын таславчын зөрөөтэй хугарал, баруун зүүн хацар, духны синусын өмнөд болон арын ханыг хамарсан цагираг хэлбэрийн шугаман хугаралт, духны хөндий, 2 талын гайморын хөндий дэх, цус төст шингэн бүхий гэмтэл шинээр тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэтмэл байх боломжтой. 3. Н.И-ын биед үүссэн баруун зүүн хацар, духны синусын өмнөд болон арын ханыг хамарсан цагираг хэлбэрийн шугаман хугаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун зүүн талын ухархайн доод, дотор ханын цөмөрсөн, гайморын хөндийн урд хана, хамрын хянга, хамрын таславчийн зөрөөтэй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Н.И- бид хоёр хамтдаа айл хэсч архи ууссан нь үнэн. Тэгээд хамгийн сүүлд Морчиг ахынд очиж архи уусан. Хэрэг үйл явдал бол тэр айлд болсон. Н.И- над руу агсам согтуу тавиад миний үгэнд орохгүй баян цатгалан та нар юу юм намайг хорьж цагдахгүй гэж хашгирч, баян хүнд хууль үйлчилдэггүй гэж хэлсэн. Н.И- бид хоёр 3 удаа хоорондоо хальт хальт зодолдсон. Хүмүүс их байсан болохоор бид хоёрыг цусаа гартал зодолдуулаагүй салгаад байсан. Хамгийн сүүлд Н.И- гэрт байхдаа намайг ална гээд гэрийн хананд хавчуулаастай байсан хуйтай хутгыг аваад хуйнаас нь сугалаад миний араас зуух тойрох хэмжээтэй хөөсөн. Би гэрийн хаалгаар гарах гэхэд гэрийн хаалганы үүдэнд богинохон мод байхаар нь аваад буцаад эргэсэн. Тэгэхэд А- эгч Н.И-ыг баганы тэнд бариад авсан байсан. Н.И-ын барьж байсан хутгыг би анзаарч хараагүй. Би мод бариад эргээд харахад Н.И- цаашаа хөл алдаад унахад нь би “чи намайг хутгаар шаах бол би чамайг модоор цохино” гэж очсон. Н.И-ын өвдөг орчимд нэг удаа цохьсон. Тэгэхэд А- эгч модыг барьж аваад гэрийн хаяа руу шидсэн. Би эргээд харахад Н.И- босч ирж байхаар нь дахиад намайг хутгаараа ч юм уу эсхүл дахиж хэрүүл маргаан зодоон үүсгэнэ гэж бодоод нүүр орчим хэсэгт бакалин гутлаар нэг удаа өшиглөхөд Н.И- нүүрээ дараад унахад би гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Х.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.И-тай “хаяж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн хацар, духны синусын өмнөд болон арын ханыг хамарсан цагираг хэлбэрийн шугаман хугаралт бүхий” хүндэвтэр хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Х.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Н.И- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /мэс засал 500.000 төгрөг/, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Эн Ар Би” лабораторийн үйлчилгээний 133.000 төгрөгийн ПОС системийн баримт, 100170012006 Шүүхийн шинжилгээний алба 8.000 гэх гар бичвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Эн Ар Би” лабораторийн үйлчилгээний 80.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Оюу өргөө” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Оюу өргөө” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Марал” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 27.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Марал” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 116.600 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөгжил мөрөн” ХХК-ний Н.И- нэрээр бичигдсэн 86.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хөх Туг Фарм” эмийн сангийн Н.И- нэрээр бичигдсэн 12.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн компьютер томографийн оношлогооны хөлс 60.000 төгрөгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Н.И- нэрээр бичигдсэн мэс заслын 43.500 төгрөгийн төлбөрийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэвт Туяа” ХХК-ийн Н.И- “хамар ясны зураг” авахуулсны хөлс 63.000 төгрөгийн кассын орлогын ордер, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Люкс мед” эмнэлгийн Н.И- нэрээр бичигдсэн эмчилгээний үнэ 290.000 төгрөгийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Гялс Анагаах ухааны төв”-ийн Н.И- нэрээр бичигдсэн шинжилгээний төлбөрийн 69.300 төгрөгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Засагт булаг трейд” ХХК-ийн 12.900 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 3.500 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 1.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 3.500 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Марал Од гариг” ХХК-ийн 72.000 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Марал Од гариг” ХХК-ийн 2.400 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Монос” эмийн сангийн 34.482 төгрөгийн эм, тарианы ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Монос” эмийн сангийн 7.500 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Монос” эмийн сангийн 36.000 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зуун Үндэст” ХХК “Гэви” эмийн сангийн 75.100 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Намуунтамир” гэх 30.000 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Д- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Баасансүрэн нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Баасансүрэн нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүннү эйр” гэх 201.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүннү эйр” гэх 201.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “НИК” ХХК-ийн дизель түлшний үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны цахим картын “Алтжин” 7.500 төгрөгийн ПОС системийн баримт, Н.И- нэрээр “Гандантэгчинлэн” хийдэд ном хуруулсны хөлс 10.000 төгрөгийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “ЧЭС” гэх 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “ЧЭС” гэх 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хаан бууз кофе” гэх 27.700 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Мобиком” нэгжний үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт, нийт 2.698.882 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөс шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Эн Ар Би” лабораторийн үйлчилгээний 133.000 төгрөгийн ПОС системийн баримт, 100170012006 Шүүхийн шинжилгээний алба 8.000 гэх гар бичвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Эн Ар Би” лабораторийн үйлчилгээний 80.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Оюу өргөө” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Оюу өргөө” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Марал” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 27.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Марал” эмийн сангийн Н.И-нэрээр бичигдсэн 116.600 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөгжил мөрөн” ХХК-ний Н.И- нэрээр бичигдсэн 86.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хөх Туг Фарм” эмийн сангийн Н.И- нэрээр бичигдсэн 12.000 төгрөгийн зарлагын баримт, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн компьютер томографийн оношлогооны хөлс 60.000 төгрөгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Н.И- нэрээр бичигдсэн мэс заслын 43.500 төгрөгийн төлбөрийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэвт Туяа” ХХК-ийн Н.И- “хамар ясны зураг” авахуулсны хөлс 63.000 төгрөгийн кассын орлогын ордер, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Люкс мед” эмнэлгийн Н.И- нэрээр бичигдсэн эмчилгээний үнэ 290.000 төгрөгийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Гялс Анагаах ухааны төв”-ийн Н.И- нэрээр бичигдсэн шинжилгээний төлбөрийн 69.300 төгрөгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 1.500 төгрөгийн ПОС системийн баримт, оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Марал Од гариг” ХХК-ийн 72.000 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Марал Од гариг” ХХК-ийн 2.400 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Монос” эмийн сангийн 34.482 төгрөгийн эм, тарианы ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Монос” эмийн сангийн 7.500 төгрөгийн эмийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Монос” эмийн сангийн 36.000 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зуун Үндэст” ХХК “Гэви” эмийн сангийн 75.100 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Намуунтамир” гэх 30.000 төгрөгийн тарианы ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Д- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Н.И- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүннү эйр” гэх 201.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүннү эйр” гэх 201.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “НИК” ХХК-ийн дизель түлшний үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны цахим картын “Алтжин” 7.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хаан бууз кофе” гэх 27.700 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Мобиком” нэгжний үнэ 5.000 төгрөгийн ПОС системийн баримт зэрэг нийт 2.228.082 төгрөгийн баримтуудыг нь гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж шүүгдэгчээс 2.228.082 төгрөгийг гаргуулж хохирогч Н.И-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Н-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Х.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэрч Т.Отгонбатын: “...Н.И- хүн болгон руу агсам тавьж баярхаж, зодно гэж байсан. Бүх зүйл Н.И-аас болсон. Х.Н- авч явах гээд Н.И- нь хүчрэгдээгүй. Гэр рүү нь хүргэж өгөх гэсэн Х.Н-ыг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/-ээс үзвэл хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Н-од 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Н- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Х.Н-од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Х.Н-оос 2.288.082 /хоёр сая хоёр зуун наян найман мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.И-д олгож, хохирогч нь энэ хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.И-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг түүнд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ