Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00526

 

 

 

 

 

2016 2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2016/00526

Ул Улаанбаатар хот

 

 

              ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр ,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй 俿3 угаа , Пийс таурын 810 тоотод байрлах ККИХХК /РД: 0000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 34-2 тоотод оршин суух Баянгол овогт Батчулууны Б.М /рд: 00000/ холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.066.019 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Г.Наранхүү .

:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай ККИХХК болон Б.Б.Мын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ 15/18 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож 15/11, 15/12, 15/13, 15/14, 15/15 дугаартай барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэгдэн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болно. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралтанд талуудын тохиролцсон эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 2 700.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийн төлөлт хийснээс гадна зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг огтхон ч төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтруүлсэн хүүг төлөн үүргийн гүйцэтгэлийг хөнгахаар үйлдэл хийгээгүй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т ...Зэзлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заэсны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн Барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй..., 7.1.1,-т ...Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг Хавсралт-Т'-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн... зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн ззэлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй гэж үзсэний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/Ш32016/02439 тоот шүүгчийн захирамжаар хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагчийн хаягийг тодруулах үүднээс онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хандсан ба 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01132 тоот тус шүүхийн шийдвэрээр баталгаажуулан хариуцагчийг эрэн сурвалжпах ажиллагааг эхлүүлэн явуулсаны үндсэн дээр хариуцагчийн хаягийг тогтооснийг Тахарын Ерөнхий Газраас тус шүүхийн тамгын газарт 2016 оны 04 дүгээр сарын 06- ны өдөр явуулсан Б/1133 тоот албан бичиг явуулсаныг үндэслэн нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно. Нэхэмжлэгчийн хувьд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. ККИХХК нь хууль зүйн туслалцаа, өмгөөлөлийн үйлчилгээний төлбөрт 1.283.543,19 /нэг сая хоёр зуун наян гурван мянга таван зуун дөчин гурван төгрөг, арван есөн мөнгө/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь төлбөрийн тал хувь болно. ККИХХК-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр нь 2.567.086,38 /хоёр сая таван зуун жаран долоон мянга наян төгрөг гучин найман мөнгө/ төгрөг ба дээрх мөнгөн дүнг бүхэлд нь нэхэмжилж байна. Хариуцагч Б.Б.М нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05 өдөр 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд төлсөн болно.

Өөрөөр хэлбэл анх нэхэмжлэл гаргасан үнийн дүнгээс хариуцагчийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд төлсөн 500.000 төгрөгийг хасан, гарсан дүн дээр хууль зүйн туслалцаа, өмгөөлөлийн үйлчилгээний төлбөр тал хувь болох 1.283.543,19 төгрөгийг нэмэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг бүхэлд нь нэхэмжилж байна. Нийт Б.Б.Маас 31.066.019, 15 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шаардаж байна байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь эрэн сурвалжлах ажиллагаануудаас харагдаж байна. Тийм учраас шүүхэд хандсан. Үүний дагуу хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаагаар Иргэний хуулийн 451, 452, 453-т тус тус заасан байгааг үндэслэж үндсэн зээлд 22.298.584, 73 төгрөг, зээлийн хүүнд 4.904.118, 43 төгрөг, нэмэдүүлсэн хүүнд 1.226.026, 61 төгрөг, өмгөөллийн хүөлс 2.567.086 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Талуудын хооронд байлгуулсан гэрээний 3.1.6-д зааснаар учирсан хохирол нэмэлт зардлыг төлөхөөр заасан байгаа. Иргэний хуулийн 221.1-т зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нэхэмжилж байгаа. Тэмдэгтийн хураамжид төлсөн хөлс болон, эрэн сурважилсан хөлс болх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас зээл авсан гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээнээс татгалзсаны хүрээнд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20.798.584 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлд дурдсан байгаагаар зээлийн гэрээний 7.1.1-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байдаг. Зээлийн гэрээг цуцлахад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 22.298.584 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 204, 205 тус тус нийцэж байна гэж үзэж байна. Зээлийн гэрээг цуцалснаа хойш хариуцагч 1.500.000 төгрөгийн төлөлтийг хийсэн байдаг. Тийм учраас зээлийн үлдэгдэл болох 20.798.584 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдэж өгнө үү. Өмгөөллийн хөлсний хувьд нэхэмжлэгч тал анхны нэхэмжлэл дээрээ өмгөөллийн хөлс 1.250.000 төгрөг гэж дурдсан байдаг. Гэтэл одоо 2.500.000 төгрөг болон нэмэгдсэн байна. Өмгөөллийн хөлсийг хэрхэн яаж тохирсон талаар тодорхойгүй байна. Иймд үйлчилгээний хөлсийг нотлох баримтгүй, үндэслэлгүй нэхэмжилж байгаа учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү .

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч ККИХХК нь хариуцагч Б.Б.Мад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.066.019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ККИХХК, хариуцагч Б.Б.М нар нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15/18 дугаартай зээлийн гэрээгээр 25.000.000 /хорин таван саятөгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байгуулсан нь зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасны дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 68 дугаар байранд байрлах автозогсоолыг 15/15 тоот Барьцааны гэрээгээр 20 тоот, 12,5 м.кв авто зогсоол, /Ү-2205058935/, 15/14 тоот Барьцааны гэрээгээр 10 тоот, 12,5 м.кв авто зогсоол, /Ү-2205058927/, 15/13 тоот Барьцааны гэрээгээр 8 тоот, 12,5 м.кв авто зогсоол, /Ү-2205058936/, 15/12 тоот Барьцааны гэрээгээр 7 тоот, 12,5 м.кв авто зогсоол, /Ү-2205058944/,15/11 тоот Барьцааны гэрээгээр 2 тоот, 12,5 м.кв авто зогсоол, /Ү-2205058932тус тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ККИХХК, хариуцагч Б.Б.М нарын хооронд Баталгаат ипотекийн гэрээ 15/11, 15/12, 15/13, 15/14, 15/15 тоот гэрээнүүд байгуулсан ба Баталгаат ипотекийн гэрээ гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт /хх-ийн 16-45 дахь тал/-аар нотлогдов.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.200.000 төгрөг төлсөн, одоо 20.798.584 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул цуцлагдсан гэрээнээс ямар нэгэн үүрэг үүсэхгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, хүүнд зориулж 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.700.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Талууд энэхүү үйл баримтад маргаагүй/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээ цуцлагдсан тул хүүгээс чөлөөлөгдөнө гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч 2015 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргийг зөрчиж, хуваарийн дагуу зээлийг төлөөгүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй.

 

Зээлийн үндсэн төлбөрт хариуцагч нь 2.701.415 төгрөг төлсөн бөгөөд зээлийн үндсэн төлбөр нийт 22.298.585 төгрөгийн үндэгдэл үлдэгдэлтэй.

 

2015 оны 10 дугаар сард үндсэн төлбөрийн үлдэгдэл 22.298.585 төгрөгөөс зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар нэг сарын зээлийн хүү 4 /дөрвөн/ хувиар тооцох бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн хүүг 7 сар 12 хоногоор тооцож 6.600.375 төгрөг, үүнээс хариуцагч нь хүүнд зориулж төлсөн 3.498.584 төгрөгийг хасаж тооцоход 3.101.791 төгрөгийг зээлийн хүүнд хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 1.226.026 төгрөг, өмгөөллийн хөлс 2.567.086 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардлага гаргасныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй., 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох байхад зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үеэс нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авах нь түүний субъектив эрх бөгөөд энэхүү хэрэгт хууль зүйн туслалцаа авсны төлбөрийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй тул өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоох зорилгоор хүсэлт гаргасныг тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1132 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй гэжээ.

 

Хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Б.Б.Маас 25.470.575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ККИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.595.444 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1. 451 451.1, 452 452.2, 453 453.1, 227 дугаар зүйлийн 227.3Б.Б.Маас 25.470.575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ККИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.595.444 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй .

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- ККИХХК-ийн урьдчилан 309.362 ж, Б.Б.Маас 285.303 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ККИХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

С.ЭНХБАЯР