Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 95

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                       Г.Цолмонгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Эрдэнэ-Оргил

Хохирогчийн өмгөөлөгч                        Р.Атарцэцэг

Хохирогч                                                   Г.Цэрэндорж

Хохирогч                                                   С.Улаалзай

Нарийн бичгийн даргаар                     Б.Түвшинтуул нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Цэрэндоржийн Энхбаярт холбогдох 1931000040029 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум Бүргэдэй 1 дүгээр баг 3-14 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Олхонууд овогт Цэрэндоржийн Энхбаяр, /РД:/МТ83092013/

Шүүгдэгч Ц.Энхбаяр нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Бүргэдэй 1 дүгээр баг Булагийн 3-14 тоотод оршин суух өөрийн гэртээ С.Улаалзай, Г.Цэрэндорж нарыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Энхбаярын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ... Би эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзсэн дээрхи зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл намайг шөнийн цагаар гэр орондоо тайван амарч унтаж байхад манай гэрт орж ирж  Баттулга надтай эхнэрээ хардан дайрч доромжилсон. Ингэхдээ Цэрэндорж, Улаалзай, Баттулга гурав манай гэрт согтуу орж ирээд намайг “ална” гэж айлган дайрч Баттулга нь намайг эхлэж цохиж авснаар энэ хэрүүл маргаан үүссэн юм. Энэ гурав 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай байшингийн хаалгыг согтуу хүмүүс хүчтэй нүдээд байхаар нь онгойлгосон чинь Баттулга, Цэрэндорж, Улаалзай нар манайд согтуу орж ирээд Баттулга нь “манай эхнэр хаана байна, Жавзанг гаргаад ир” гэхээр нь “Манай гэрт байхгүй” гэсэн чинь “машин нь танай хашаанд байхад өөрөө яагаад байдаггүй юм” гээд намайг нүүр лүү гараараа цохисон. Тэгээд хэрүүл маргаан болж энэ гурав над руу дайрсан. Мөн тэр Улаалзай нь над руу “чи яагаад мэдэхгүй гэж” гээд дайраад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 130-р ху/,

2. Шүүгдэгч Ц.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ОХУ руу хил хооронд худалдаа наймаа хийдэг хүмүүсийн шинэ жилийн баяр болсон. Тэрэнд оролцоод эхнэр бид 2, мөн манай найз нөхрийн хамт үйл ажиллагаа дуусгаад манай гэрт ирсэн. Бид 4 ирээд гэрт байж байхад гаднаас Жавзаа орж ирсэн. Удалгүй 24 цагийн үед тэр хэд гэрлүүгээ явцгаасан. Эхнэр бид 2 амрах гээд гэрлээ унтраагаад унтах гэж байхад хаалга маш хүчтэй хүмүүс нүдсэн. Тэгээд би цонхны хажууд зогсоод сонсоход согтуу хүмүүс байхаар нь онгойлгож өгөхгүй нэлээд удсан. Бүр хаалга эдвчих гээд нүдээд байхаар нь очиж асуухад “Жавзаа хаана байна” гэж асуусан. “Жавзаа манайд ирээд явсан” гэхэд “машин нь байхад яахаараа байдаггүй юм бэ?” гэж хэлсэн. Би тухайн үед Жавзааг машинтай ирсэн гэдгийг нь мэдээгүй, машинаа манай гадаа үлдээгээд явчихсан байсан. Тэгээд хаалга онгойлгож өгөхөд н.Баттулга орж ирээд “машин нь энд байхад яахаараа байдаггүй юм” гээд намайг эхэлж цохисон. Тэгээд маргаан үүссэн. ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч С.Улаалзайгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Алтанбулаг суманд ОХУ-руу наймаа арилжаа хийдэг хүмүүсийн шинэ жил болоод би тухайн шинэ жилд өөрийн нөхөр болон найзуудтайгаа оролцоод 2018 оны 12 дугаар сарын 25-ны 01 цагийн үед өөрийн нөхөр Цэрэндорж, найз Баттулга нарын хамт Баттулгын эхнэр Жавзанг машинтай хайж явж байгаад Алтанбулаг сумын иргэн Энхбаярын хашааны хойгуур нь өнгөрсөн чинь Жавзангийн машин Энхбаярын хашаан дотор харагдахаар нь Энхбаярын хашаанд машинтайгаа ороод би машин дотор үлдээд Энхбаярын гэрийн хаалгыг нь найз Баттулга, нөхөр Цэрэндорж 2 нүдээд Энхбаяр хаалгаа онгойлгоод Баттулга, Цэрэндорж 2 гэрлүү нь яваад орсон. Би араас нь орсон чинь манай нөхөр Цэрэндорж хаалганы баруун талд нь доошоо хараад суусан байсан. Баттулга, Энхбаяр хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ заамдан зогсож байсан. Тэгээд би нөхрийгөө “чи яагаад доошоо хараад суусан юм” гээд харсан чинь хамарнаас нь цус гарчихсан юм дуугарахгүй сууж байсан. Тэгээд би Энхбаярыг түлхээд “чи болиоч хүн аллаа, яасан гэж ингэж байгаа юм” гэсэн чинь намайг гараараа цохисон. Энхбаяр нь намайг гараараа цохисны улмаас миний дээд үүдэн шүд нэг нь хугарсан, доод үүдэн шүд нь хөдөлж байгаад сүүлд өвдөөд байхаар эмчээр авахуулсан. Намайг гараараа 2-3 удаа цохиж шүдийг минь нэгийг нь хугалж, нэгийг нь хөдөлгөж гэмтээсэн. Миний хувьд өөр зовиур гээд байх зүйл байхгүй ээ. Энхбаярт цохиулж гэмтсэндээ гомдолтой байна. Мөн Энхбаярт цохиулж шүдээ гэмтээснээс хойш өөрийн ажлаа хийж ОХУ-руу наймаа арилжаа хийж чадаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн ажлаа хийгээд олох боломжтой байсан нийт 12 хоногийн ажлын хөлс болох 1.200.000 төгрөгийг мөн Энхбаяраар төлүүлэх хүсэлтэй байна. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Аптанбулаг суманд шүдний эмч нар ирэхэд нөхөр Цэрэндорж бид хоёрын шүд нийлээд 160.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэж мөнгийг Энхбаяраас гаргуулж авсан. Би Улаанбаатар хотод дахиж шүд хийлгэхэд 3.600.000 төгрөг шаардлагатай тул Энхбаяр тухайн мөнгийг гаргаж өгөхгүй бол би шүүх дээр мөнгөө нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,

4. Хохирогч Г.Цэрэндоржийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Аптанбулаг суманд ОХУ-руу наймаа арилжаа хийдэг хүмүүсийн шинэ жил болоод би тухайн шинэ жилд өөрийн эхнэр болон найз нөхдийн хамт оролцоод 2018 оны 12 дугаар сарын 25-ны 01 цагийн үед өөрийн эхнэр Улаалзай, найз Баттулгын хамт Баттулгын эхнэр Жавзанг машинтай хайж явж байгаад Энхбаярын хашааны хойгуур нь өнгөрсөн чинь Жавзангийн машин Энхбаярын хашаан дотор харагдахаар нь Энхбаярын гэрт нь байгаа юм байна гэж бодоод, хашаанд нь машинтайгаа ороод Энхбаярын гэрийн хаалгыг нь найз Баттулга бид 2 нүдсэн чинь, Энхбаяр хаалгаа онгойлгохгүй удаад байхаар нь хаалгыг чанга нүдсэн чинь Энхбаяр нилээн ууртай байсан. Тэгээд Баттулга бид хоёр “Жавзан байна уу?” гэсэн. Тэгэхэд “тэр яахаараа манайд байдаг юм. Та нар хаалга үүд нүдэж барьдаг хэн бэ?” гэсэн. Тэгэхээр нь “Жавзангийн машин нь танай хашаанд байна. Танай гэрт байгаа юм биш үү” гэсэн чинь, уурлаад Баттулга болон намайг зодсон. Тухайн үед манай эхнэр Улаалзай гадаа байсан машинаас бууж орж ирээд “чи болиоч хүн аллаа” гэсэн чинь, манай эхнэр Улаалзайг бас цохисон асуудал болсон. Намайг гараараа 3 удаа цохиж, нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Миний толгой жоохон өвдөж байгаа өөр зовиур гээд байх зүйл байхгүй ээ. Миний хувьд Энхбаяраар хиймэл шүдээ хийлгүүлж авсан. Ер нь Энхбаярт зодуулсандаа гомдолтой байна. Миний хувьд Энхбаяраас нэхэмжлэх зүйл; байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

5. Гэрч Н.Баттулгын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Аптанбулаг суманд ОХУ-руу  наймаа арилжаа хийдэг хүмүүсийн шинэ жил болоод би тухайн шинэ жилд өөрийн эхнэр болон найз нөхдийн хамт оролцоод 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн үед найз Г.Цэрэндорж, Улаалзай нарын хамт өөрийн эхнэр Жавзанг машинтай хайж явж байгаад Энхбаярын хашааны хойгуур нь өнгөрсөн чинь Жавзангийн машин Энхбаярын хашаан дотор харагдахаар нь хаалгыг нь манай найз Цэрэндорж бид 2 нүдсэн чинь, Энхбаяр хаалгаа онгойлгохгүй удаад байхаар нь хаалгыг чанга нүдсэн чинь Энхбаяр нилээн ууртай байсан. Тэгээд Цэрэндорж бид хоёр “Жавзан байна уу?” гэсэн. Тэгэхэд “би яаж мэдэх юм, танай эхнэрийг харж явах ёстой юм уу?” гээд Цэрэндоржийг гараараа цохисон чинь Цэрэндорж суусан. Тэгэхээр нь би өндийсөн чинь миний цээж хэсэг хүү өшиглөсөн.  Тэгээд Улаалзай ирээд “чи болиоч хүн аллаа” гэсэн чинь, Улаалзайг бас цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

6. Гэрч Г.Мөнхцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Алтанбулаг суманд ОХУ-руу  наймаа арилжаа хийдэг хүмүүсийн шинэ жил болоод би тухайн шинэ жилд өөрийн нөхрийн хамт оролцоод 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн үед найз өөрийн нөхөр Ц.Энхбаяр болон найз Майндар, Томоо, нарын хамт гэртээ очоод байж байхад Жавзан манайд ирсэн, Тэгээд байж байгаад Жавзан,  Майндар, Томоо нар харихаар явцгаасан. Тэгээд нөхөр бид хоёр амрах гээд байж байтал гэнэт хүмүүс хаалга хүчтэй нүдээд байхаар нь манай нөхөр хаалга онгойлгосон чинь Баттулга, Цэрэндорж, Улаалзай нар манайд орж ирээд Жавзанг асуугаад “Жавзангийн машин танай гадаа байна гаргаад ир” гэсэн чинь манай нөхөр “юу яриад байгаа юм байхгүй” гэсэн чинь “машин нь танай хашаанд байхад танайд байхгүй өөр хаана байдаг юм”  гэсэн. Тэгээд тэд нар зодолдсон. Гэрт шөнө орж ирээд амгалан тайван байдал алдагдуулаад манайд байхгүй хүнийг нэхээд байсан болохоор уурлаад тухайн хүмүүстэй зодолдсон. Энхбаяр шинэ жилийн арга хэмжээнд оролцоод бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн хүмүүс нилээн согтуу байсан.  манай нөхөр хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Баттулга, Улаалзай нар нь гараараа манай нөхрийг толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж харагдсан, өөр зодсон талаар мэдэх зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

7. Гэрч Ч.Жавзангийн  2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой Алтанбулаг суманд ОХУ-руу  наймаа арилжаа хийдэг хүмүүсийн шинэ жил болоод би тухайн шинэ жилд нөхрийн хамт оролцоод шинэ жил тараад 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Энхбаярын гэрт очсон чинь Энхбаяр, Мөнхцэцэг, Майндар, Томоо нар байсан. Тэгээд  Майндар, Томоо бид гурав гэр рүүгээ харихаар явсан. Тухайн орой маш хүйтэн байсан болохоор Энхбаярын хашаанд миний машин асахгүй болохоор үлдээгээд алхаад харьсан. Яг зодолдсон асуудлын талаар мэдэхгүй байна. Дараа нь энэ талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

8. Гэрч Гантулгын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Дээд уруулын дотор талд язарсан, цээжний зүүн доод хэсэгт хавдаж улайсан хүрхэд эмзэглэлтэй байсныг нь үзэж үзлэгийн тэмдэглэл бичиж өгч гэмтлийн эмчид үзүүлж, цээжний зураг авахуулах талаар зөвлөгөө өгч явуулсан. Н.Баттулгыг үзээд ямар нэгэн эмчилгээ хийж, анхны тусламж үзүүлээгүй. Өвчин намдаах эм хэрэглэх талаар бичиж өгсөн. Үзлэгийн бүртгэлийн маягт дээр бүртгэсэн бүртгэл байгаа байх Тэрнээс өөр бүртгэл байхгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлээ өөрт нь өгч явуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/

9. Гэрч М.Оюунцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цэрэндоржийг үзэх үед зүүн нүд нь хавдсан байдалтай, хамар, ам, зүүн хөмсөгнөөс нь цус гоожиж хатсан байдалтай байсан, Улаалзайг үзэх үед баруун гар нь юманд зүсэгдсэн байдалтай чигчий, дунд хуруунаас нь цус гарсан, зүүн гар нь юманд жижигхэн жижигхэн зүсэгдсэн байдалтай цус гарсан, уруул нь дотор талдаа язарсан дээд, доод үүдэн 2 шүд хөдөлсөн байсныг үзэж үзлэгийн тэмдэглэл бичиж өгсөн. Цэрэндорж, Улаалзай нарт өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийж, шархнуудыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Цэрэндоржийг үзэж осол гэмтлийн хуудас бичиж авсан. Цэрэндорж Улаалзай нарт үзлэг хийсэн тэмдэглэлээ өөрсдөд нь өгч явуулсан.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/

10. Гэрч С.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:  ...Ц.Энхбаяр гэх хүнийг танина. Ц.Энхбаяр нь миний төрсөн дүү байгаа юм. Ц.Энхбаяр нь төлөв даруу, сэргэлэн, хүнтэй их нөхөрсөг, найз нөхөд ихтэй, хүнд их тусархуу, элдэв янзын муу зуршилгүй, хөдөлмөрч, хүн байгаа юмаа. Ц.Энхбаяр нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29–р ху/,

11. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:  ...Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Энхбаяр гэх хүнийг танина. Ц.Энхбаярыг багийн иргэн гэх үүднээс нь танина. Тэрнээс ямар нэгэн найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. Ц.Энхбаяр нь спортлог, төлөв даруу, хүнтэй их нөхөрсөг, их дуугүй, их нийтэч найз нөхөд ихтэй, хүнд их тусархуу, элдэв янзын муу зуршилгүй, хөдөлмөрч залуу гэж би хувь хүнийхээ үүднээс хардаг. Ц.Энхбаяр нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30–р ху/,

12. Гэрч Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:  ...2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө намайг гэртээ байж байхад манай найз Батзаяа, Цэрэндорж, Улаалзай нар ирсэн. Тэгээд өчигдөр Энхбаярынд “хүн авах гэж очоод зодуулсан” гэж ярьсан. Тэгээд Алтанбулаг сумын иргэн Энхбаярын гэрт очсон. Очиход эхнэр нь нэг залуутай хамт байсан. Тэгээд тэдний гэрт очоод шүд куртка хоёрыг хайж байгаад куртка олоод харин шүдээ олоогүй юм. Тэгэхэд Энхбаярын гэр нил цус болсон байсан. Энхбаярын байшингийн ханын обой, шал, хана, зэргээр цустай байсан ба харин үүдний амбаарын цонх нь бүтэн байсан. Энхбаярын гэрийн хаалга цонх нь эвдэрсэн зүйл байхгүй байсан. Бид нарыг зодоон болсны маргааш өглөө гэрт нь очиход үүдний амбаарын цонх хаалга нь бүтэн байсан. ...гэх мэлүүлэг, /хх-ийн 76-р ху/,

13. Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:  ...2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө намайг гэртээ байж байхад манай найз Ундармаа, Цэрэндорж, Улаалзай нарын хамт Алтанбулаг сумын иргэн Энхбаярын гэрт очсон. Очиход эхнэр нь нэг залуутай хамт байсан. Тэгээд тэдний гэрт очоод шүд куртка хоёрыг хайж байгаад куртка олоод харин шүдээ олоогүй юм. Тэгэхэд Энхбаярын гэр нил цус болсон байсан. Энхбаярын байшингийн ханын обой, шал, хана, зэргээр цустай байсан ба харин үүдний амбаарын цонх нь бүтэн байсан. Энхбаярын гэрийн хаалга цонх нь эвдэрсэн зүйл байхгүй байсан. Бид нарыг зодоон болсны маргааш өглөө гэрт нь очиход үүдний амбаарын цонх хаалга нь бүтэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 77-р ху/,

14. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. С.Улаалзайгийн биед 1 шүд хугарч унасан, 1 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон, уруулд цус хуралт, хуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 33-р ху/,

15. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Н.Баттулгын биед дээд уруулын дотор салстад зулгаралт, зөөлөн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх            эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 40-р ху/,

16. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Г.Цэрэндоржийн  биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун хацарт зупгаралт, толгойн орой, нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 46-р ху/,

17. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Цонхны шил 1 ширхэг 60,000 төгрөг

2. Обой боодол 1 ширхэг 5,000 төгрөг

3. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 04 дүгээр сарын байдлаар хохирлын хэмжээ нийт 65.000 төгрөг тогтоов.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 133-р ху/,

18. Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар  сарын 08-ны өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 11 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 3. Доод 31 дүгээр шүд гэдэг нь доод эрүүний зүүн хажуугийн 1-р шүд, дээд 21 дүгээр шүднь дээд эрүүний зүүн хажуугийн 1-р шүд болно. Гадны хүчин зүйлийн улмаас буюу бусдад зодуулж хөдөлгөөн орсноос хойш ямар хугацаанд унах нь шүдний ганхалтаас шалтгаална. Тухайн үед 21,31-р шүд нь булгарсан байна.

4. Дээд 21 дүгээр шүд, доод 31-р шүд булгарсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, /хх-ийн 150-р ху/,

19. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 07-р ху/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, /хх-ийн 08-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32,37,41-р ху/, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 33,39,46,150-р ху/, хохирогч Улаалзайд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35,136,156-р ху/, хохирогч Г.Цэрэндоржид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35,47,137,-р ху/,  гэрч Н.Баттулгад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 40-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 36,41,48,62,135,157-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 52-53-р ху/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, /хх-ийн 57-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 64,163-р ху/, хохирогч Г.Цэрэндоржид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 65,82,164-р ху/, хохирогч С.Улаалзайд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 66,83,162-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 70-74-р ху/, хэргийн ердийн журмаар шийдвэрлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 86-р ху/, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 146-147-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Энхбаяр нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Бүргэдэй 1 дүгээр баг Булагийн 3-14 тоотод оршин суух өөрийн гэртээ С.Улаалзай, Г.Цэрэндорж нарыг зодон “Хоёр хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, /хх-ийн хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдагч Ц.Энхбаярыг “Хоёр хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь “Хоёр хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг тухайн үедээ нөхөн төлсөн ба энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх мнөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилоос гаргасан “шүүгдэгчийн гэрт хохирогч нар хууль бусаар орсон нь хууль ёсны дагуу юм уу? үгүй юм уу? гэдгийг тогтоолгох шаардлагатай. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гээд гэмт хэрэг болгоод заасан байгаа. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол гээд гэмт хэрэг болгоод заасан. Мөн энэ хүмүүс Ц.Энхбаярын орон гэрт нь ямар учир шалтгааны улмаас дайрч орж ирсэн талаар тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгөөч” гэсэн хүсэлтийг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь хохирогч нар шүүгдэгчийн гэрт хууль бусаар хүчээр дайрч ороогүй  нь болон хохирогч нарын хайж явсан Жавзангийн унаж явсан машин нь шүүгдэгчийн хашаанд зогсож байсан, тухайн үед шүүгдэгчийн гэрийнх нь гэрэл асаалттай, тэр гэрт Жавзан байж болзошгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар 5.745.564 төгрөг нэхэмжилж нотлох баримтууд гаргаж өгсөн ба нийт гаргаж өгсөн баримтуудыг нь тооцож үзэхэд 21.688 төгрөгний зөрүүтэй  буюу 5.723.876 төгрөг болж байна. Үүнээс хохирогч нар 91.400 төгрөний баримтыг андуураад өгсөн гээд буцааж авсан болно.

 Дээрх тооцооноос хохирогч нар тухай үедээ шүүгдэгчээс нийт 160.000 төгрөг авч хоёулаа хиймэл шүд хийлгэсэн болох нь хохирогч нарын өөрсдийнх мэдүүлгээр нотлогдсон, хохирогч С.Улаалзайн хийлгэсэн хиймэл  шүд нь тохирохгүйн улмаас заавал дахин шүд хийлгэх шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлтгүй, мөн шүүгдэгчээс мөнгө гаргуулан авч хиймэл шүд хийлгэсэн атлаа дахин шүд хийлгэх шаардлагатай гэж мөнгө нэхэмжилж байгаа зэрэг нь ойлгомжгүй тул дахин шүд хийлгэхэд шаардлагатай гэж нэхэмжилж байгаа 5.040.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ОХУ-аас бензин авсан гэх 157.248 төгрөгний 4 ширхэг баримт, хийн түлш авсан гэх 240.000 төгрөгний 6 ширхэг баримт, А 80 маркийн бензин авсан гэх 10.950 төгрөгний 2 ширхэг баримт, дизель түлш  авсан гэх 133.750 төгрөгний 3 ширхэг баримт, бүгд 541.948 төгрөгний шатахууны баримт хавсаргасан нь үндэслэл муутай байна. Учир нь хохирогч нар 11 удаа Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу хэргийн улмаас ирж очсон, нэг удаа Алтанбулаг сумаас Улаанбаатар хот орж эмчид үзүүлсэн гэсэн байж болох талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нартай ярилцан тохиролцоод нийт 261.900 төгрөгний шатахуун хэрэглэсэн гэж тооцов. Хүнсний зүйл авсан гэх 50.528 төгрөгний 6 ширхэг баримтыг  /эдгээр хүнсний зүйлийг эмчийн заавраар хэрэглэсэн нь тогтоогдоогүй/ үндэслэлгүй тул шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Иймд шүүгдэгчээс эмний үнэ 35040 төгрөг, шатахууны үнэ 261.900 төгрөг, нийт 269.940 төгрөгийг гаргуулах нь зүйтэй ба үүнээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх 160.000 төгрөгийг хасч үлдэх 136.940 төгрөгийг гаргуулан хохирогч С.Улаалзайд олгож, үлдэх 5.335.536 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх үзлээ. /5.745.564-21.688-.91.400 = 5.632.476-296.940=5.335.536/ Харин хохирогч  цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Энхбаяр нь хохирогч нараас цонхны шил 60.000 төгрөг, обойны 5000 төгрөг бүгд 65.000 төгрөг нэхэмжилж байна гэж байгаа боловч хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар тогтоогдоогүй  байх тул шүүх хурлаар уг мөнгийг хэн нэгнээс гаргуулах боломжгүй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогчид төлбөр төлөх завсарлага авсан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Цэрэндоржийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан"  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Цэрэндоржийн Энхбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Энхбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 600 /зургаан зуун/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатай тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Ц.Энхбаярт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Энхбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын нэхэмжилсэн 5.335.536 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй орхисугай.

7.Шүүгдэгч Ц.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч  хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

   

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НОЛХООСҮРЭН