Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Х.Еркабулан, шүүгдэгч Б.Ж, хохирогч Н.Гэрэлчулуун, түүний өмгөөлөгч Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон дэгээ овогт Батболдын Жавзмаад холдбогдох эрүүгийн “1909018890742” дугаартай, 185/2019/0748/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 23 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 , эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн Баяхонгор сум, 7 дугаар баг, Цахирын 7 дугаар гудамж, 23 тоотод оршин суух бүртгэлтэй, урд ял шийтгэлгүй, Б.Ж

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 2019 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поке” бааранд иргэн Н.Гэрэлчулууныг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Ж хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би 2019 оны 05 дугаар сарын 04-ноос хойш үзүүлсэн хохиролын баримтыг төлж барагдуулах болно.Ширээ бол мөргүүлээгүй. Гэмшиж байна. Харилцан зодоон л болсон. Хамрын үзүүр хэсэгт нь би хүрээгүй гэв.

Хохирогч Н.Гэрэлцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хамраа цохиулснаас хойш бэртэл үүссэн.Цаашид эмчид үзүүлэх ёстой гэсэн.1 сард хамрандаа филер тайлах хийлгэсэн.6 сарын дараа үйлчилгээ нь гардаг. Үйлчилгээ нь гарж дуусаагүй байхад зодуулснаас 350 000 төгрөгөөр нэмж хамартаа хийлгэсэн.Цаашдаа эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Гэрэлчулууны:..Би 2019 оны 05 дугаар сарын 03-аас  2019 оны 05 дугаар сарын 04-нд  шилжих шөнө Хүүхдийн 100-д байдаг "Поке" нэртэй тайчих үзүүлбэр үзүүлдэг шөнийн цэнгээний газарт ажиллаж байх үед хамт ажилладаг байсан Жавзмаа гээд охин намайг захирал эгчтэй маргалдсан шалтгаанаар далимдуулж, надтай маргалдаж байгаад охидууд

байрладаг өрөөнд миний үснээс зулгаагаад миний хамар хэсэгт гараараа цохьсон.Бас хамар руу гутал шидсэн. Миний үснээс зулгааж байгаад миний толгойгоор ширээний булан мөргүүлсэн.Тэр үед Жавзмаагийн найз Мөнхтуул салгах гэж байгаад давхар намайг цохиж зодсон .Мөнхтуул миний үснээс зулгааж хумснуудыг маань хугалсан. Би тэр үед өөрийн биеэ хамгаалж Жавзмааг үсдсэн. Жавзмааг үсдсэнээс хойш юу ч хийгээгүй. Би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр компьтер томо графикт үзүүлсэн 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийн баримт байна. Мөн урьд нь хамар өндөрлөх эмчилгээ хийлгэж байсан 2 ширхэг мөнгө төлсөн баримтыг өгч байна гэх мэдүүлэг. /xx-н 41/,  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Мөнхтуулын:...2019 оны 05 дугаар сарын 03-аас 2019 оны 05 дугаар сарын 04-нд  шилжих шөнө манай бааранд ажиллахаар Гэрэлчулуун гээд эмэгтэй ирсэн.Тэр үед Гэрэлчулуун бага зэрэг согтуу байсан. Тухайн үед манай захирал Даваадолгор ажлын шаардлага тавьсан боловч Гэрэлчулуун маргалдсан. Тэр үед Гэрэлчулуун, захирал бид 3 байсан. Тэр үед захирал Даваадолгор гараад явсан. Гэрэлчулуун надтай маргалдаад байхаар нь би ч гэсэн гараад явсан. Тэгсэн чинь Гэрэлчулуун миний араас стикан авч шидээд хагалсан. Жавзмаа, захирал Даваадолгор бид нар юм хагарах чимээнээр эмэгтэйчүүдийн өрөө рүү ороход Гэрэлчулуун манай захирал руу арчаагүй пизда гэх мэт хараагаад, хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь Жавзмаа захирал Даваадолгорыг өмөөрөөд Гэрэлчулууныг эхлээд нүүр хэсэгт нь гараараа алгадсан. Жавзмаа, Гэрэлчулуун хоёр нэгнийхээ үсийг зулгаагаад байсан гэх мэдүүлэг. /xx-н 42/,  

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Даваадолгорын:…2019 оны 05 дугаар сарын 03-аас 2019 оны 05 дугаар сарын 04-нд  шилжих шөнө манай баарны охидуудын өрөөнд хэрүүл маргаан болсон асуудал. Тэр өдөр би Гэрэлчулуунд хандаж "чи шон дээрээ үзүүлбэрээ үзүүл, бүжиглэхгүй байна" гэж хэлсэн чинь Гэрэлчулуун надад "би таниар заалгахүй, би өөрөө өөрийгөө мэдэж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гэрэлчулуунд хандаж "чи надаар заалгахгүй юм бол би чамайг ажиллуулж чадахгүй, чи хувцасаа өмсөөд яв" гэж хэлсэн. Тэгээд би охидийн хувцас солих өрөөнөөс гарсан. Тэгсэн чинь Гэрэлчулуун толины урд байсан цэвэр усны стаканыг аваад над руу шидсэн. Би түс тас гэх чимээнээр буцаад ороод" чи яаж байна аа" гэхэд Гэрэлчулуун миний дургүй хүрээд шидчихлээ гэж хэлсэн.Тэгэхээр нь тухайн үедээ чи яахаараа шиддэг юм гэж хэлээд баруун талын хацарт нь алгадсан.Тэгсэн Гэрэлчулуун намайг түлхсэн.Тэр үед Жавзмаа орж ирээд Гэрэлчулуунтай чи яахаараа Даавка эгчийг түлхдэг юм гэж хэлсэн. Тэр 2 тэгээд маргалдсан. Би хувцас солих өрөөнөөс гарчихаад буцаад ороод ирэхэд Гэрэлчулуун, Жавзмаа хоёр нэг нэгнийгээ үсдчихсэн, нэгнийгээ өшиглөсөн байдалтай Мөнхтуул тэр хоёрын дундуур орчихсон салгах гэж байсан гэх мэдүүлэг. /xx-н 42/

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5536 тоот актын:            

1.Н.Гэрэлчулууны биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, 2 хөмсөгний гол

хэсэг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал,хүзүүнд зулгаралт, баруун бугалга, суга, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвуу дунд хурууны хумс хугарал,зүүн сарвууны долоовор,дунд хурууны хумсны хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /xx-н 10/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.шүүгдэгч:...хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой 1 сарын 15-нд гоёл медикалд 700 000 төгрөгний филлер хийлгэсэн баримт, 3 сарын 7-нд хамрын үзүүр хэсэгтээ 350 000 төгрөгний филлер хийлгэсэн баримт, томографикт 120 000 төгрөгөөр үзүүлсэн баримт,Шүүх шинжилнгээний хүрээлэнд 8000 төгрөгөөр үзүүлсэн баримт зэрэг баримтуудыг судлуулая гэв.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 2019 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поке” бааранд иргэн Н.Гэрэлчулууныг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч Н.Гэрэлчулуун, гэрч Д.Мөнхтуул, Г.Даваадолгор нарын мэдүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний 5536 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Жд гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Гэрэлчулуун 1 478 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Жгаас 428000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үдлэх 1050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээ.

 

Хохирогч Г.Гэрэлчулуун нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон дэгээ овогт Б. Ж г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж гаас 428000 /дөрвөн зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гэрэлчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч Г.Гэрэлчулуун нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7.Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ