Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 23 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0177

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

            Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийн /Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47 өөрийн байранд байрлах улсын бүртгэлийн дугаар 9019005111, РД:2072572/ нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “Алтайн хүдэр” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимпийн гудамж-8 БНБУ-ын элчин сайдын яамны байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9019032110, РД:5095549/ холбогдох,

 

14.617.580,66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ-  “Алтайн хүдэр” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-тай 2011.10.24 өдөр интернетийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуулан тус үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Гэтэл хариуцагч гэрээний 5.2-т заасан үүргээ зөрчин 2015 оны 9, 10 сарын үйлчилгээний төлбөр 14.617.580,66 төгрөг төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Алтайн хүдэр” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- “Алтайн хүдэр” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-тай интернетийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуугүй тул 2015 оны 9, 10 сарын үйлчилгээний төлбөр 14.617.580,66 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь “Алтайн хүдэр” ХХК-д холбогдуулан нийт 14.617.580,66 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигч 2016 оны 06 дугаар сарын 20 өдөр шүүхэд дараах эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Үүнд: Эвлэрлийн гэрээг нэг талаас “Алтайн хүдэр” ХХК түүнийг төлөөлж захирал Р.Тогтохбаяр /цаашид “хариуцагч” гэх/, нөгөө талаас “Мобиком корпораци” ХХКомпани, түүнийг төлөөлж хуульч Б.Цэрэнпүрэв, “Мобинет” ХХКомпани, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Тэмүүдэр /цаашид “нэхэмжлэгч” гэх/ нар харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцож байгуулав.

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчтай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ”-ний дагуу төлөх 2015 оны 09, 10 дугаар сарын төлбөр болох 14,617,580 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 14.617.580 төгрөгийг дараах хувиарийн дагуу “Мобинет” ХХК-ийн Голомт Банкны 2715001135 тоот дансанд төлөхөөр талууд тохиролцов. Үүнд: 2016 оны 07 дугаар сарын 30-ны дотор 7,000,000 /долоон сая/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны дотор 7,617,580 /долоон сая зургаан зуун арван долоон мянга таван зуун наян мянга/ төгрөгийг төлнө. Энэхүү гэрээний 1.1-д зааснаас бусад төрлийн өр, төлбөр талуудын хооронд байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Талууд энэхүү гэрээний агуулга, зорилго болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийн агуулга, үр дагаврыг бүрэн ойлгож ухамсарласан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүдэн гарах аливаа үр дүн, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөв. Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна гэжээ.

 

            Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “Алтайн хүдэр” ХХК нь 2016.07.30 өдрийн дотор 7.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30 өдрийн дотор 7.617.580 төгрөг  нийт 14.617.580 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас 115.519 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даснаас 115.519 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай. 

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг  дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО