Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 011

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 08 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0011

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: “Худалдаа, Хөгжлийн банк” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайван өргөн чөлөө 19 өөрийн байр, Улсын бүртгэлийн дугаар 9016001006, РД:2635534/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Цүки” ХХК-д /Сүхбаатагр дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол Сөүлийн гудамж 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011012067, РД:2543087/  холбогдох,

 

2.161.761.832,50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Худалдаа, Хөгжлийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- “Цүки” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01 өдөр тус банктай № ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, № ЗБ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” болон № ЗБ/53/02 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, мөн № БГ/53 тоот “Баталгааны гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 20 өдөр № ЗГ/53-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ” тус тус байгуулан 2.016.400.000.00 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө шинэчлэх, засварлах зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээлж авсан.

“Цүки” ХХК нь № ЗГ/53-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож компанийн өмчлөлийн 000164930 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203023327 дугаарт бүртгэгдтэй Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж 10 тоотын 2400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8005/0050 дугаартай 600 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг, мөн компанийн түрээсийн болоод дансны орлогыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгчид № ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир № ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний 9.2-д заасанаар гэрээг цуцлаж байгаа. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 2.016.400.000.00 төгрөгөөс 26.777.185,53 төгрөг төлсөн, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 346.324.135,12  төгрөгөөс 174.205.117,09  төгрөгийг тус тус төлсөн байна. 2016 оны 4 дүгээр сарын 13 өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1.989.622.814, 47 төгрөг, хүү 171.211.647,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 907.370,72 төгрөг, шүүхийн зардал 20.000 төгрөг, нийт 2.161.761.832,50 (хоёр тэрбум нэг зуун жаран нэгэн сая долоон зуун жаран нэгэн мянга найман зуун гучин хоёр төгрөг, тавин мөнгө) төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү.

 Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Цүки” ХХК-ийн № ЗГ/53-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан компанийн өмчлөлийн 000164930 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203023327 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж 10 тоотын 2400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8005/0050 дугаартай 600 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “Цүки” ХХК-д холбогдуулан нийт 2.161.761.832,50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид  2016 оны 06 дугаар сарын 03 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Нэг талаас “Худалдаа хөгжлийн банк” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол /цаашид “Нэхэмжлэгч” гэх/,

Нөгөө талаас “Цүки” ХХК, түүнийг төлөөлж Ерөнхий захирал Ч.Саранчимэг /цаашид “Хариуцагч” гэх/ /Нэхэмжлэгч болон Хариуцагч талыг хамтад нь талууд гэх/ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан зохигчдын харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй, харилцан тохиролцсоны дагуу дараах нөхцөлтэйгээр байгуулав.

Энэхүү гэрээ нь талуудын эрх тэгш, шударга ёсонд нийцсэн бөгөөд гэрээний бүх зүйл заалттай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрөгдсөн байх, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх зарчимд тулгуурлагдсан болно. Гэрээний зорилго 1.1.Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Цүки” ХХК-д холбогдох зээлийн үндсэн төлбөр 1.989.622.814,47 төгрөг, зээлийн хүүний төлбөр 171.211.647,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 907.370,71 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 20.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10.966.759 төгрөг, нийт 2.172.728.591,5 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай иргэний эрх зүйн маргаанд зохигчид сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж Иргэний хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг баримтлан шүүхэд үүсгэсэн байгаа дээрх иргэний эрх зүйн маргааныг харилцан тохиролцсон нөхцлөөр эцэслэн шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

1.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн авч захирамж гаргаж, баталгаажуулснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

2.1. Гэрээний нөхцөл: Талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан гэрээний 1.1-т заасан нэмэгдүүлсэн хүү болох 907.370.72 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 1.989.622.814,47 төгрөг, зээлийн хүүний төлбөр 171.211.647,31 төгрөг нийт 2.160.834.461.78 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

            2.2.Хариуцагч нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 06 дугаар сарын 01 дотор нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулах бөгөөд төлбөрийг барагдуулах хуваарийг гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу төлж барагдуулна. Хавсралт № 1 нь энэ гэрээний салшгүй хэсэг болно.

            2.3. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 01 өдрийн №ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-нд барьцаалагдаагүй Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Стадион Оргил, М.Гандигийн гудамж 49-а байрны 15 тоот хаягт орших Ү-2206011451 тоот бүртгэлийн дугаартай 5 өрөө орон сууцыг үл маргах журмаар чөлөөлж, гэрчилгээ дагалдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн.

            2.4. Хариуцагчийн зүгээс энэхүү гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тохиолдолд “Цүки” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/, Сөүлийн гудамж, 10 тоотод байрлах 2400 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга болон Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороонд байрлах 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

            2.5. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу энэхүү гэрээг баталгаажуулсан, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, мөн дахин 2015 оны 05 дугаар сарын 01 өдрийн №ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, №ЗБ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №ЗБ/53/02 тоот “Баталгааны гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 20 өдрийн №ЗГ/53-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн нэмэлт гэрээ”-нүүдийн үүргийн гүйцэтгэлийн төлбөр гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг ийнхүү хүлээн зөвшөөрсөн.

3.1.Энэхүү гэрээ нь талуудын эвлэрлийг баталсан шүүхийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн ханган гарч, талууд хүлээн авч, гэрээний 2.2 дахь хэсэгт заасан гол нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.

3.2.Энэхүү гэрээг талууд сайн дураар байгуулсан бөгөөд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

4.1.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг бүрэн ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас үүдэн гарах аливаа үр дүнг хүлээн зөвшөөрсөн болохыг үүгээр дахин баталж байна.

             4.2. Энэхүү гэрээний дагуу талуудаас гаргаж өгсөн, гаргаж өгөх бүх баримт бичиг болон мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв, ямар нэгэн нөхцөл байдлын талаар худал мэдэгдээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал нөхцөл байдлыг орхигдуулаагүй болно.

            Хавсралт №1-д

2016.06 сард 45.000.000 төгрөг, 2016.07 сард 45.000.000 төгрөг, 2016.08 сард 45.000.000 төгрөг, 2016.09 сард 45.000.000 төгрөг, 2016.10 сард 45.000.000 төгрөг, 2016.11 сард 45.000.000 төгрөг, 2016.12 сард 45.000.000 төгрөг, 2017.01 сард 45.000.000 төгрөг, 2017.02 сард 45.000.000 төгрөг, 2017.03 сард 585.278.153,92 төгрөг, 2017.04 сард 585.278.153,93 төгрөг, 2017.05 сард 585.278.153,93 төгрөг нийт 2.160.834.461,78 төгрөг гэжээ.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Худалдаа хөгжлийн банк” 907.370,72 төгрөгөөс татгалзаж, үлдэх нийт 2.160.834.461,78 төгрөгийг хариуцагч “Цүки” ХХК 2016.06 сард 45.000.000 төгрөг, 2016.07 сард 45.000.000 төгрөг, 2016.08 сард 45.000.000 төгрөг, 2016.09 сард 45.000.000 төгрөг, 2016.10 сард 45.000.000 төгрөг, 2016.11 сард 45.000.000 төгрөг, 2016.12 сард 45.000.000 төгрөг, 2017.01 сард 45.000.000 төгрөг, 2017.02 сард 45.000.000 төгрөг, 2017.03 сард 585.278.153,92 төгрөг, 2017.04 сард 585.278.153,93 төгрөг, 2017.05 сард 585.278.153,93 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол /14252/, Сөүлийн гудамж, 10 тоотод байрлах 2400 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга болон Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороонд байрлах 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад үүрэг болгосугай.

 

         3. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 01 өдрийн №ЗГ/53 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-нд барьцаалагдаагүй Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Стадион Оргил, М.Гандигийн гудамж, 49а байрны 15 тоот хаягт орших Ү-2206011451 тоот бүртгэлийн дугаартай 5 өрөө орон сууцыг үл маргах журмаар чөлөөлж, гэрчилгээ дагалдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрснийг баталсугай.

      

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3,  74 дүгээр  зүйлийн 74.5 дахь зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.966.759 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Цүки” ХХК-иас 5.481.061 төгрөг, төрийн сангийн холбогдох данснаас буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 5.481.061 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”-д олгосугай.

 

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                          

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО