Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                                      С.Төртулах

 Улсын яллагч                                                    Н.Улсболд

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Ч.Наранцэцэг

             Шүүгдэгч                                                             Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бд  холбогдох эрүүгийн 1832001360115 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн лаборант ажилтай,*тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Бадарчийн Б.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим “Хонда CR-V загварын “62-63” УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин осол гаргаж П.Хс, Г.Бж нарын амь насыг хохироож, иргэн О.Хл, Т.Эт, Б.Нс нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: … би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэв.

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №90 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач П.Хсгийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн хавсаргасан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээгт хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэх боломжтой.

3. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.2.1-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Талийгаачийн гэмтлийн шокоор нас барсан.

5. Талийгаачийн биед элэгний хатуурал баруун бөөрний уйланхайд архаг үрэвсэл, судас хатуурал зэрэг архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

7. Талийгаачийн цусны бүлэг 0/1/ байна гэх дүгнэлт /ХХ-ийн 75-76-р хуудас/

Г.Бжын цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 89-91-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 6-15-р хуудас/, П.Хсгийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 79-83 дугаар хуудас/

2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач Г.Бжын биед дээрх үндсэн оношид бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээгт хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Талийгаач нь тархины гэмтлээр нас баржээ.

5. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.

7. Талийгаачийн цусны бүлэг 0/1/ байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 85-86-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... П.Хс нь миний төрсөн ээж байгаа юм. Хууль ёсны төлөөлөгч болоход татгалзах зүйл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим байхаа манай ах Хишигтогтох залгаад Б.Б эгч Сэлэнгэ аймгийн Баянгол суманд осолд орсон талаар мэдсэн. … Талийгаач П.Хсгийн оршуулгын зардалд 8 сая төгрөг зарцуулсан гэхдээ уг зардлыг нэхэмжлэхгүй. Баримтыг нь ч цуглуулаагүй. Ер нь зам тээврийн осол миний төрсөн эгч Б.Бгийн буруутайгаас болсон юм шиг байна лээ. Тиймээс эгчээсээ нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ГЁ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Б.Бгийн хүү Тэмүүжин миний утас руу залгаад осол болсон талаар хэлсэн. Мөн Г.Бжын биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Ингээд би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас гараад 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Дархан хотод очсон. Намайг очиход Г.Бж ухаангүй байдалтай байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. ... Би гарсан зардлыг Б.Бгаас нэхэмжлэхгүй учир нь би өмнө нь Б.Бтай цуг амьдарч байсан. Талийгаач Г.Бж бид хоёрын хүүхэд, хэдийгээр Б.Б буруутай ч гэсэн тэр хүнд өөрт нь хэцүү байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Т.Эт миний хүү байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим байхаа би гэртээ байж байтал манай нөхөр Тэмүүжин Японоос залгаад эмээ П.Хс ээж эд нар явж байгаад зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Ингээд би Дархан хотын нэгдсэн эмнэлэгт очсон. Намайг очиход эмнэлгийн тусламж аваад байж байсан. … Т.Этийн эмчилгээний зардалд 1200000 төгрөгний зардал гарсан баримт нь байхгүй гэхдээ уг мөнгийг хадам ээж Б.Б болон нөхөр Тэмүүжин нар гаргасан. Иймээс би уг мөнгийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/

2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №835 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. Т.Этийн биед зүүн хөлийн дунд чөмөгний цууралт, тархины дунд зэргийн няцрал, дух, зүүн хацрын цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Т.Этийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 93-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Одсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэрэг болсон талаар мэдсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход Б.Б шоконд орсон байдалтай хэнтэй уулзаж байгаагаа ч мэдэхгүй байж байсан. О.Хл бас гэмтсэн зүүн гар нь шохойдуулсан хэвтэж байсан. … Эмчилгээний зардлыг би өөрөө гаргасан миний тооцоогоор 1200000 төгрөг гарсан. Баримтыг нь дутуу хагас цуглуулсан санагдаж байна. Б.Бгаас 1200000 төгрөг нэхэмжлэхгүй, миний төрсөн охин О.Хлгийн ээж нь мөн би цуг амьдарч байсан болохоор нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/

2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №837 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. О.Хлгийн биед зүүн гарын бугалганы дээд 1/3-ын битүү хөндлөн хугарал, тархи доргилт, нүүр ба зүүн цавины зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. О.Хлгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 95 дугаар хуудас/

Хохирогч Б.Нс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос би өөрийн эзэмшлийн 81-40 ДАХ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй эхнэр Б.Чц, дүү Б.Бх, Д.Эч, ач хүү У.Бс нарын хамт Дархан хот явахаар гарсан юм. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Баруунхараа өнгөрөөд Шарын голын салдаг уулзвар хэсэгт явж байтал Хьюндай СР-В загварын машин гэнэт урсгал сөрөөд миний явж байгаа эгнээнд ороод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс мөргөлөө гэж бодоод замын хажуу руу буюу баруун гарын тал руугаа буюу замын хөвөө хэсэг руү машинаа оруулсан боловч амжихгүй нөгөө машин. Өөдөөс мөргөсөн. Тэгээд машин мөргөлдөөд ослын дараа нэг ухаан ороход замын унаа зогсоод туслах гээд зогсож байсан. Би өөрөө машинаас буух гэсэн чинь жолооны хүрд цээж нь дээр дарсан. Гарч чадахгүй байсан. Тэгсэн автобусны жолооч лоом авчираад хаалга хөшиж байж намайг гаргасан. Тэгээд сууж явсан хүмүүсээ харсан чинь бүгд машинаас гарсан байсан. Ингээд Дархан хотын эмнэлэг рүү бид нарыг аваад явсан. … Би Дархан хотын эмнэлэгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Одоо зүүн хөлийн тойг хэсгээр хагалгаанд орсон тул тэргэнцэртэй явж байна. Эмчилгээний зардал гарсан. Би баримтаар хэрэгт хавсгаруулахаар өгнө. Тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ гаргуулж гарсан үнэлгээг нэхэмжилнэ. … Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардалд 622288 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4627000 төгрөг, үнэлгээний хөлс 192000 төгрөг тээврийн хэрэгслийн оношлогоо 50000 төгрөг ингээд нийт 5491288 төгрөг гарсан уг зардлыг Б.Бгаас нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-43 дугаар хуудас/

2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №840 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. Б.Нсын биед зүүн хөлийн дунд чөмөгний битүү сэлтэрхийтэй ташуу зөрөөтэй хугарал, цээж баруун өвдөг тавхайн цус хуралт, 2 гарын шууны зулгаралт, тархи доргилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Б.Нсын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 97 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч, гэрч Б.Чц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 81-40 ДАХ улсын дугаартай тэврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас Дархан хот руу гарсан юм. Ингээд Баруунхараа ороод голын эрэг дээр зогсож цайлсан. Ингээд хөдлөөд Баруунхараа нийлж өнгөрөөд явж байтал цуваа олон машин явж байтал араас нь нэг жижиг оврын жийп машин урсгал сөрөөд гүйцэт түрүүлээд гараад ирсэн. Тэгэхээр нь нөхөр Б.Нсод хөөе наад машин чинь гүйцэт түрүүлээд гараад ирлээ гэсэн чинь нөхөр жолоогоо баруун гар тийш дараад өөдөөс нь нөгөө машин мөргөсөн энэ бүхэн хоромхон зуур болсон. Тэр жижиг оврын жийп машин эсрэг урсгалд орж ирээд өөдөөс мөргөсөн. … 3ам тээврийн олслын улмаас миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болохоор эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. … 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын нэгдсэн эмнэлэгээс гарсан гэхдээ миний бие зүгээр болоогүй. Зүүн хөлийн орчимоор хатгаж өвдөөд зовиуртай хэцүү байна. Одоогоор эмчилгээний зардалд 54900 төгрөг гарсан. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа тул гарах зардлыг баримтаар бүрдүүлж өгнө гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50, 63-64 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч, гэрч Д.Эч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Баруунхараа дээр ирээд голын эрэг дээр зогсож цайлчихаад хөдөлсөн. Би нэг хэсэг зүйрмэглэчихсэн тэгсэн гэнэт хэн нь юм мэдэхгүй өөдөөс машин гэж дуугарсан. Тэгээд сэртэл машин мөргөсөн. Ослын дараа нэг мэдсэн машинаас буучихсан явсан юу болсон гэсэн чинь Б.Нс ах өөдөөс машин ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нарыг Дарханы эмнэлэг рүү авчирсан. … Одоогоор эмнэлгээс гарсан боловч миний зүүн хөл явахаар түнх хэсгээр өвдөөд зовиуртай байгаа. Цаашид эмнэлэгт үзүүлэх болно. Одоогоор эмчилгээний зардалд 210060 төгрөг гарсан үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53, 65-66 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч, гэрч Б.Бх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Баруунхараа нилээн өнгөрөөд явж байсан чинь хүргэн ах Б.Нс өөдөөс машин гэж хэлээд машинтай яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Ингээд ослын дараа юу болоод байгаа билээ гээд анзаартал миний хамарнаас цус гарсан удалгүй эмч нар ирээд бид нарыг аваад явсан. Замдаа явахдаа хүүхэдтэй эмэгтэй цуг явсан. Тэр эмэгтэй жолооч байсан юм байна лээ. Их шоконд орсон байсан. … Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж авсан одоо эмнэлгээс гарсан байна. Цээж хавирганы хэсгээр хөндүүрлээд байх юм. Мөн миний толгой өвддөггүй байсан. Одоо өвддөг болсон. Эмчилгээний зардалд 207800 төгрөг гарсан. Уг хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-56, 67-68 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Уб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Соната-6 загварын “81-40” ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байдаг боловч миний төрсөн аав Б.Нсын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. … У.Бс нь миний төрсөн хүү байгаа юм. Зам тээврийн ослын улмаас тархи нь хөдлөөд эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Одоогоор биеийн байдал хэвийн байна. Гэхдээ цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тархи нь хавантай байна гэсэн тиймээс эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. … У.Бсы эмчилгээний зардалд нийт 349160 төгрөг гарсан. Уг эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргахаар өгье гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59, 69 дугаар хуудас/

Автомашин техникийн үнэлгээний №537 дугаартай тайлан: … Соната-6 загварын 81-40 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 4627000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 126-129-р хуудас/

2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Шинжээчийн №23 дугаартай дүгнэлт: ...

Хьюндай СР-В загварын 62-63 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Гүйцэж түрүүлэх. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино.

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх мөн ЗХД-н 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”.

ЗХД-н Хэвтээ тэмдэглэл 7.1 Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Хьюндай Соната-6 загварын 81-40 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Нс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Хьюндай СР-В загварын 62-63 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Замын тэмдэг, тэмдэглэлийн Хэвтээ тэмдэглэл 7.1 эсрэг урсгалд орсноор зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 134 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Б нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 147 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Б.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим “Хонда CR-V загварын “62-63” УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөөний дүрмийг зөрчин осол гаргаж П.Хс, Г.Бж нарын амь насыг хохироож, иргэн О.Хл, Т.Эт, Б.Нс нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №90 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 75-76-р хуудас/, Г.Бжын цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 89-91-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 6-15-р хуудас/, П.Хсгийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 79-83 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 85-86-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн “...П.Хс нь миний төрсөн ээж байгаа юм. Хууль ёсны төлөөлөгч болоход татгалзах зүйл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим байхаа манай ах Хишигтогтох залгаад Б.Б эгч Сэлэнгэ аймгийн Баянгол суманд осолд орсон талаар мэдсэн. … Талийгаач П.Хсгийн оршуулгын зардалд 8 сая төгрөг зарцуулсан гэхдээ уг зардлыг нэхэмжлэхгүй. Баримтыг нь ч цуглуулаагүй. Ер нь зам тээврийн осол миний төрсөн эгч Б.Бгийн буруутайгаас болсон юм шиг байна лээ. Тиймээс эгчээсээ нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ГЁгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Б.Бгийн хүү Тэмүүжин миний утас руу залгаад осол болсон талаар хэлсэн. Мөн Г.Бжын биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Ингээд би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас гараад 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Дархан хотод очсон. Намайг очиход Г.Бж ухаангүй байдалтай байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. ... Би гарсан зардлыг Б.Бгаас нэхэмжлэхгүй учир нь би өмнө нь Б.Бтай цуг амьдарч байсан. Талийгаач Г.Бж бид хоёрын хүүхэд, хэдийгээр Б.Б буруутай ч гэсэн тэр хүнд өөрт нь хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мз мөрдөн байцаалтанд өгсөн “...Т.Эт миний хүү байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим байхаа би гэртээ байж байтал манай нөхөр Тэмүүжин Японоос залгаад эмээ П.Хс ээж эд нар явж байгаад зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Ингээд би Дархан хотын нэгдсэн эмнэлэгт очсон. Намайг очиход эмнэлгийн тусламж аваад байж байсан. … Т.Этийн эмчилгээний зардалд 1200000 төгрөгний зардал гарсан баримт нь байхгүй гэхдээ уг мөнгийг хадам ээж Б.Б болон нөхөр Тэмүүжин нар гаргасан. Иймээс би уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №835 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 93-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Одсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэрэг болсон талаар мэдсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход Б.Б шоконд орсон байдалтай хэнтэй уулзаж байгаагаа ч мэдэхгүй байж байсан. О.Хл бас гэмтсэн зүүн гар нь шохойдуулсан хэвтэж байсан. … Эмчилгээний зардлыг би өөрөө гаргасан миний тооцоогоор 1200000 төгрөг гарсан. Баримтыг нь дутуу хагас цуглуулсан санагдаж байна. Б.Бгаас 1200000 төгрөг нэхэмжлэхгүй, миний төрсөн охин О.Хлгийн ээж нь мөн би цуг амьдарч байсан болохоор нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №837 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 95 дугаар хуудас/, Хохирогч Б.Нсын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос би өөрийн эзэмшлийн 81-40 ДАХ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй эхнэр Б.Чц, дүү Б.Бх, Д.Эч, ач хүү У.Бс нарын хамт Дархан хот явахаар гарсан юм. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Баруунхараа өнгөрөөд Шарын голын салдаг уулзвар хэсэгт явж байтал Хьюндай СР-В загварын машин гэнэт урсгал сөрөөд миний явж байгаа эгнээнд ороод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс мөргөлөө гэж бодоод замын хажуу руу буюу баруун гарын тал руугаа буюу замын хөвөө хэсэг руү машинаа оруулсан боловч амжихгүй нөгөө машин. Өөдөөс мөргөсөн. Тэгээд машин мөргөлдөөд ослын дараа нэг ухаан ороход замын унаа зогсоод туслах гээд зогсож байсан. Би өөрөө машинаас буух гэсэн чинь жолооны хүрд цээж нь дээр дарсан. Гарч чадахгүй байсан. Тэгсэн автобусны жолооч лоом авчираад хаалга хөшиж байж намайг гаргасан. Тэгээд сууж явсан хүмүүсээ харсан чинь бүгд машинаас гарсан байсан. Ингээд Дархан хотын эмнэлэг рүү бид нарыг аваад явсан. … Би Дархан хотын эмнэлэгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Одоо зүүн хөлийн тойг хэсгээр хагалгаанд орсон тул тэргэнцэртэй явж байна. Эмчилгээний зардал гарсан. Би баримтаар хэрэгт хавсгаруулахаар өгнө. Тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ гаргуулж гарсан үнэлгээг нэхэмжилнэ. … Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардалд 622288 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4627000 төгрөг, үнэлгээний хөлс 192000 төгрөг тээврийн хэрэгслийн оношлогоо 50000 төгрөг ингээд нийт 5491288 төгрөг гарсан уг зардлыг Б.Бгаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-43 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №840 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 97 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч, гэрч Б.Чцийн мөрдөн байцаалтанд өгсөн “...81-40 ДАХ улсын дугаартай тэврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас Дархан хот руу гарсан юм. Ингээд Баруунхараа ороод голын эрэг дээр зогсож цайлсан. Ингээд хөдлөөд Баруунхараа нийлж өнгөрөөд явж байтал цуваа олон машин явж байтал араас нь нэг жижиг оврын жийп машин урсгал сөрөөд гүйцэт түрүүлээд гараад ирсэн. Тэгэхээр нь нөхөр Б.Нсод хөөе наад машин чинь гүйцэт түрүүлээд гараад ирлээ гэсэн чинь нөхөр жолоогоо баруун гар тийш дараад өөдөөс нь нөгөө машин мөргөсөн энэ бүхэн хоромхон зуур болсон. Тэр жижиг оврын жийп машин эсрэг урсгалд орж ирээд өөдөөс мөргөсөн. … 3ам тээврийн олслын улмаас миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болохоор эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. … 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын нэгдсэн эмнэлэгээс гарсан гэхдээ миний бие зүгээр болоогүй. Зүүн хөлийн орчимоор хатгаж өвдөөд зовиуртай хэцүү байна. Одоогоор эмчилгээний зардалд 54900 төгрөг гарсан. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа тул гарах зардлыг баримтаар бүрдүүлж өгнө...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50, 63-64 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч, гэрч Д.Эчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Баруунхараа дээр ирээд голын эрэг дээр зогсож цайлчихаад хөдөлсөн. Би нэг хэсэг зүйрмэглэчихсэн тэгсэн гэнэт хэн нь юм мэдэхгүй өөдөөс машин гэж дуугарсан. Тэгээд сэртэл машин мөргөсөн. Ослын дараа нэг мэдсэн машинаас буучихсан явсан юу болсон гэсэн чинь Б.Нс ах өөдөөс машин ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нарыг Дарханы эмнэлэг рүү авчирсан. … Одоогоор эмнэлгээс гарсан боловч миний зүүн хөл явахаар түнх хэсгээр өвдөөд зовиуртай байгаа. Цаашид эмнэлэгт үзүүлэх болно. Одоогоор эмчилгээний зардалд 210060 төгрөг гарсан үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53, 65-66 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч, гэрч Б.Бхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Баруунхараа нилээн өнгөрөөд явж байсан чинь хүргэн ах Б.Нс өөдөөс машин гэж хэлээд машинтай яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Ингээд ослын дараа юу болоод байгаа билээ гээд анзаартал миний хамарнаас цус гарсан удалгүй эмч нар ирээд бид нарыг аваад явсан. Замдаа явахдаа хүүхэдтэй эмэгтэй цуг явсан. Тэр эмэгтэй жолооч байсан юм байна лээ. Их шоконд орсон байсан. … Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж авсан одоо эмнэлгээс гарсан байна. Цээж хавирганы хэсгээр хөндүүрлээд байх юм. Мөн миний толгой өвддөггүй байсан. Одоо өвддөг болсон. Эмчилгээний зардалд 207800 төгрөг гарсан. Уг хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-56, 67-68 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Убын мөрдөн байцаалтанд өгсөн “...Соната-6 загварын “81-40” ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байдаг боловч миний төрсөн аав Б.Нсын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. … У.Бс нь миний төрсөн хүү байгаа юм. Зам тээврийн ослын улмаас тархи нь хөдлөөд эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Одоогоор биеийн байдал хэвийн байна. Гэхдээ цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тархи нь хавантай байна гэсэн тиймээс эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. … У.Бсы эмчилгээний зардалд нийт 349160 төгрөг гарсан. Уг эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргахаар өгье...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59, 69 дугаар хуудас/, Автомашин техникийн үнэлгээний №537 дугаартай тайлан /ХХ-ийн 126-129-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Шинжээчийн №23 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 134 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн гэмт хэргийн болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дэх заалтанд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой юм. Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонтогтоход 8000000 төгрөгний хохирол учирснаас омдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ГЁд 8000000 төгрөгний хохирол учирснаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мзд 1200000 төгрөгний хохирол учирснаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Одсүрэнд 1200000 төгрөгний хохирол учирснаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/, Хохирогч Б.Нсод 5491288 төгрөгний хохирол учирснаас уг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн /ХХ-ийн 229 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Чцт 54900 төгрөгний хохирол учирснаас уг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн /ХХ-ийн 226 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Эчт 210060 төгрөгний хохирол учирснаас уг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн /ХХ-ийн 227 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Бхд 207800 төгрөгний хохирол учирснаас уг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн /ХХ-ийн 228 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Убт 207800 төгрөгний хохирол учирснаас уг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн /ХХ-ийн 225 дугаар хуудас/ гэж тус тус тайлбар, мэдүүлэг, тодорхойлолт гаргаж хэрэгт хавсаргасан байх ба шүүгдэгч Б.Б нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлсөн, шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж, хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт “Хонда CR-V” завгварын тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гэрлэн дохио “GDI” гэсэн бичиглэл бүхий тэмдэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бгийн №631857 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Авгад овогт Бадарчийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т зааснаар Б.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил, 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хонда CR-V” завгварын тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гэрлэн дохио “GDI” гэсэн бичиглэл бүхий тэмдэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  1 ширхэг хуурцаг /СD/-ийг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бгийн №631857 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Бгийн эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.