Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01037

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/01554 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар захирамжаар *******ас 101,500,000 төгрөгийг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч ******* нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, //, ийн гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 58.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг төлбөртөө тооцон өгч, гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон.

1.2 Төлбөр төлөгч н ...орон сууцанд ******* хууль бусаар амьдарч байгаа гэж хэлсэнд итгээд төлбөртөө тооцон авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт тооцон өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэх албан бичгийг Улсын бүртгэлийн газарт хүргүүлж, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр *******ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон.

1.3 ******* нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцанд очиж *******тэй уулзахад ...үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компанид орон сууцны тал мөнгөнд машин бодож өгсөн үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа тул орон сууцнаас гарахгүй гэсэн.

Иймд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, //, ийн гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 58.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, //, ийн гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 58.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр -ийн захирал тай ТЗ/123 дугаартай Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, 98,702,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 61,100,000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч, 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

2.2 Тухайн орон сууцыг худалдан авах үед *******, -ийн захирал нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байсан тул би дээрх орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрийг төлсөн.

2.3 ******* нь тухайн орон сууцыг миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ202/05197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00376 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ/00397 дугаар тогтоолоор *******г тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* //, ийн гудамж, байр хаягт байршилтай, 58,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******аас маргаан бүхий орон сууцны хувийн хэрэг, уг орон сууцанд үүрэг ногдуулсан эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газраас гаргуулах, *******, нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/Ш32024/28937 дугаар захирамжаар ...нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, харин гэрчээс acууx зүйл тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх. гэрчүүдийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг утас тодорхойгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрч асуулгах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад анхан шатны шүүх хүсэлтийг тодруулалгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

4.2 Анхан шатны шүүхээс, маргаан бүхий орон сууцыг ямар учир шалтгааны улмаас хариуцагч ******* өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа, уг эзэмшил хууль бус эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн орон сууцны барилгыг барьсан *******, -ийн захирал нарыг гэрчээр өгөх мэдүүлэг хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна.

Тодруулбал, хариуцагч ******* нь -тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн T3/13 дугаар Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-г байгуулсан учраас уг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан T3/13 дугаар Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-г хэн, хэрхэн яаж байгуулсан талаар мэдэх болсон *******, -ийн захирал нараас нь *******тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №01 Хамтран ажиллах гэрээ-нд заасны дагуу уг маргаан бүхий гэрээг *******тэй байгуулсан талаар *******д мэдэгдсэн эсэх, Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-нд -ийг төлөөлж менежер гэх хүн гарын үсэг зурах эрхтэй эсэх, мөн гэрээнд яагаад -ийн тамга дарагдаагүй талаар, мөн яагаад *******, түүний эхнэр нар гарын үсэг зураагүй талаар, орон сууцны үнэ 98,702,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 48 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан төлөх үүргээ ******* нь хэрхэн яаж биелүүлсэн эсэх, ******* нь нийт 61,100,000 төгрөгийн үнэ бүхий 2 автомашиныг гэрээний төлбөрт бартерт тооцож -нд шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хавтас хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болон 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-нд авто машины төлбөр төлөгдсөн гэхээс Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-ний төлбөрт бартерт тооцсон эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрч асуухаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хугацаанд нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид тусгагдсан асуудлыг тодруулж, дахин гэрч асуулгах боломжтой байхад дахин хүсэлт гаргаагүй. Гэвч уг асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь хэргийн оролцогчийн эрхэд сөргөөр нөлөөлж байна.

Мөн гэрч асуулгах хүсэлт гаргасан тохиолдолд хэргийн үйл баримтад ямар ач холбогдолтой, ямар шалтгаанаар асуух шаардлагатай байгаа талаарх үндэслэлийг тодорхойлж чадаагүй.

5.2 Хэргийн материалд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын Дээд шүүхийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тухай тогтоол зэрэг нотлох баримтууд авагдсан. Уг хэрэгт н нэхэмжлэлтэй, нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон учраас анхан шатны шүүхээс *******, нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, //, ийн гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 58.06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/05197 дугаар шийдвэрээр, хариуцагч *******д холбогдох, улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, *******, *******, //, ийн гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 58,06 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 32-36/ Уг иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон байна.

3.2 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00376 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2023/00397 дугаар тогтоолоор нэхэмжлэгч н хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 28-31/

3.3 Нэхэмжлэгч ******* нь *******тай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 0207 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрөө 0208 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр зээл 70,000,000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх 75-80/

3.4 Улмаар, нэхэмжлэгч нь *******д холбогдуулан, дээрх зээлийн гэрээний үүрэгт 101,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03728 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 9-11/ Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

3.5 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24410097 дугаар тогтоолоор гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /хх 13/ Улмаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь барьцааны буюу маргааны зүйл болох дээрх орон сууцыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон, төлбөр авагч *******ын өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон./хх 14-16/

3.6 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь талуудын дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02-180/1689 дугаар албан бичгээр орон сууцны өмчлөх эрхийг төлбөр төлөгч *******ас төлбөр авагч *******т шилжүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24-1/75 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. /хх 16-17/ Ийнхүү тухайн орон сууцны өмчлөгчөөр ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Ийнхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагч нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд шаардах эрх хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч орон сууц эзэмших эрхийг хууль бусаар олж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгч мөн зүйлд зааснаар шаардах эрхтэй.

4.1 Хариуцагч нь тухайн орон сууцыг ******* болон -ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдахаас өмнө -тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Т3/13 дугаартай Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-ний дагуу эзэмшиж, орон сууцны төлбөрт 2 ширхэг автомашиныг 62,000,000 төгрөгт тооцон -д шилжүүлсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/05197 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00376 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцыг -тай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр эзэмшиж буй үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Түүнчлэн, улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй байгаа нь хариуцагчийн хууль ёсны эзэмшлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хариуцагчийн эзэмшил урьд өмнө нь шүүхийн шийдвэрээр хууль ёсны болох тухай хууль зүйн факт үүнээс хойш өөрчлөгдөөгүй байх тул орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Анхан шатны шүүх уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс *******, нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2024/16201 дугаар захирамжаар ...гэрчээс асуух зүйл тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх, гэрчүүдийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг, утас тодорхойгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, тухайн хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, маргааны зүйл болж буй орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай н нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт орон сууцны өмчлөл, эзэмшил, Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ-ний хүчин төгөлдөр байдал болон үүргийн талаар талууд болон аль аль нь тайлбар гарган, мэтгэлцэж оролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч талын энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/01554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН