Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  О.Баярсайхан

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Ч.Мөнгөнцэцэг 

                         Шүүгдэгч                                            Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Лд  холбогдох эрүүгийн 1932000030034 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хатгин овогт Батмөнхийн Л.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Л нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд төв хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж “HYUNDAI County” маркийн “41-41” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган зорчин явсан О.Ждийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: … 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Баруунхараад зам тээврийн осол гаргасан. Өөрийн буруутай ажиллагааны улмаас Ждид хүнд хохирол учруулсан. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. энэ хэргийн улмаас учирсан бүх зардлыг аав ээж төлсөн. Аав өөрийн биеэр хохирогчийг эмнэлэгт сахиж байсан. Дархан-Уул аймагт хагалгаанд ороход нь аав бас эмнэлэгт сахиж байсан. Хүүхдийг нь нааш, цааш хүргэж явж байсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч О.Жд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор “09-35” ОРО улсын дугаартай машинд сууж явсан юм. Би жолоочийн арын суудалд сууж явсан болохоор юу ч анзаарч хараагүй. Би осолд орсноос хойш нэг удаа хагалгаанд орсон. … Миний таван хавирга хугарсан, хавирга маань уушиг гэмтээгээд уушигны хөндийн 2 газарт гуурс тавигдсан байна. … Би өөрт учирсан зардлаа нэг бүрчлэн тооцож баримтыг гаргаж өгнө гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Баянгол сумын Хараа голын гүүр гараад төмөр замын хаалт гарам руу дөхөж явтал гэнэтхэн миний явж байсан урсгал руу Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл дараад ороод ирсэн. Би тэр даруйд нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгээд тэр машины өөдөөс очоод мөргөсөн. Тэгээд тэр машин миний машиныг мөргөөд замын зүүн тал руу гараад зогссон. … Харин эсрэг урсгалын машин их хурдтай явж байгаад туслах замаас нэг машин зам руу орох үед тэр жолооч жолоогоо миний өөдөөс дарж орж ирэх шиг харагдсан. Ямар ч байсан тэр машины өмнө нэг машин замын баруун талаас нийлсэн туслах замаас төв зам руу ороод Улаабаатар чиглэл рүү явсан. … Манай компаний зүгээс тооцоо гаргаад нийт 2400000 төгрөг болгосон. Би буруутай этгээдээр компаний эзэмшлийн машинд учруулсан хохирлыг төлүүлмээр байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34-р хуудас/

Гэрч Д.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Нэг харахад Сэлэнгэ аймгийн Баягол сумын төвөөр өнгөрч явсан гэтэл гэнэт л нэг саарал өнгийн машин туслах замаас орж ирээд миний сууж явсан машины жолооч залуу яадаг пизда вэ гээд машиныхаа сигналыг аягүй их дараад тулж очсоноо хажуу тийшээ дараад эсрэг урсгал руу орсон. Тэгээд л бараг нүүрэн дээр шахуу шар өнгийн автобус ирээд мөргөлдсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №69 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....

1. О.Ждийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын 4 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хий хуралт, баруун эгэмний хугарал, аарцгийн зүүн талын умдаг суудал ясны хугарал, цээжний баруун талын арьсан доорхи хийжилт, тархи доргилт, доод эрүү, баруун мөрөн дээрхи цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг топгоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. О.Жигмэддорийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/

        2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ... Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батмөнх овогтой Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. “HYUNDAI County” маркийн “41-41” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цоодол овогтой Бж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 44-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-10-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 73 дугаар хуудас/, Б.Л нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 71 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Л нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд төв хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж “HYUNDAI County” маркийн “41-41” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган зорчин явсан О.Ждийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Ждийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор “09-35” ОРО улсын дугаартай машинд сууж явсан юм. Би жолоочийн арын суудалд сууж явсан болохоор юу ч анзаарч хараагүй. Би осолд орсноос хойш нэг удаа хагалгаанд орсон. … Миний таван хавирга хугарсан, хавирга маань уушиг гэмтээгээд уушигны хөндийн 2 газарт гуурс тавигдсан байна. … Би өөрт учирсан зардлаа нэг бүрчлэн тооцож баримтыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ц.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн “...Баянгол сумын Хараа голын гүүр гараад төмөр замын хаалт гарам руу дөхөж явтал гэнэтхэн миний явж байсан урсгал руу Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл дараад ороод ирсэн. Би тэр даруйд нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгээд тэр машины өөдөөс очоод мөргөсөн. Тэгээд тэр машин миний машиныг мөргөөд замын зүүн тал руу гараад зогссон. … Харин эсрэг урсгалын машин их хурдтай явж байгаад туслах замаас нэг машин зам руу орох үед тэр жолооч жолоогоо миний өөдөөс дарж орж ирэх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34-р хуудас/, Гэрч Д.Бмгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Нэг харахад Сэлэнгэ аймгийн Баягол сумын төвөөр өнгөрч явсан гэтэл гэнэт л нэг саарал өнгийн машин туслах замаас орж ирээд миний сууж явсан машины жолооч залуу яадаг пизда вэ гээд машиныхаа сигналыг аягүй их дараад тулж очсоноо хажуу тийшээ дараад эсрэг урсгал руу орсон. Тэгээд л бараг нүүрэн дээр шахуу шар өнгийн автобус ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №69 дугаартай Шинжээчийн “...О.Ждийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын 4 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хий хуралт, баруун эгэмний хугарал, аарцгийн зүүн талын умдаг суудал ясны хугарал, цээжний баруун талын арьсан доорхи хийжилт, тархи доргилт, доод эрүү, баруун мөрөн дээрхи цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг топгоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. О.Жигмэддорийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дугаартай Шинжээчийн “...Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батмөнх овогтой Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. “HYUNDAI County” маркийн “41-41” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цоодол овогтой Бж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 44-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-10-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Лг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд төв хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Toyota Prius-20” маркийн “09-35” ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж “HYUNDAI County” маркийн “41-41” ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчин явсан О.Ждийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Лд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохиролыг нөхөн төлсөн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч П.Мөнхцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /ХХ-н 78-р хуудас/, гэсэн, шүүгдэгч Б.Л нь иргэний нэхэмжлэгч Ц.Бжд 3500000 төгрөгний хохирол төлбөр төлсөн байх ба иргэний нэхэмжлэгч Ц.Бж нь шүүгдэгчээс  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул иргэний нэхэмжлэгч Ц.Бжын нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /ХХ-ийн 61 дүгээр хуудас/

Б.Лгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Ждийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Б.Л нь хохирогч О.Ждид нийт 3794420 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас болон шүүх хуралдаанд шинээр гаргасан 7 хуудас нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

Мөн Б.Лгийн эд хөрөнгө болох Y-2101011175 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Аюушийн №26-28 тоотод байрлах 26,34 м2 хувийн орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хатгин овогт Батмөнхийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурьдсугай. 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Лгийн эд хөрөнгө болох Y-2101011175 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Аюушийн №26-28 тоотод байрлах 26,34 м2 хувийн орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Лгийн   №01165832 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.